Yearly Archives: 2014

February, 2014

  • 11 February

    Хилийн чанад дахь Монголчууд уран олборлохтой холбогдуулан өргөх бичиг барьжээ

    Монгол улсад уран олборлож, атомын цахилгаан станц барих, цацраг идэвхт хог хаягдал булшлах тухай яригдаж, тодорхой ажлууд хэрэгжих шатандаа явагдаж байгаа талаар мэдээлэл цацагдах болсонтой холбогдуулан хилийн чанадад суугаа монголчууд  Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын их хурал, Засгийн газарт өргөх бичиг хүргүүлэхээр болжээ. Өргөх бичигт “Бид хилийн чанадад сурч хөдөлмөрлөдөг Монгол улсын иргэд билээ. Хэдийгээр бид элгэн нутгаасаа алсад амьдран суудаг …

  • 11 February

    Адуунчулууны уурхайн нүүрсээс шатдаг хий, шингэрүүлсэн түлш гаргаж авна

    Дорнодын ДЦС-ыг 45 жилийн турш тасралтгүй нүүрсээр хангаж ирсэн Адуунчулууны уурхай хамгийн бага үнээр буюу нэг тонн нүүрсээ 9600 төгрөгөөр нийлүүлдэг аж. Уурхай, станц  хоёрын хооронд найман км зайтай байдаг нь нүүрсний үнэ хямд байхад ихээхэн нөлөөлдөг гэнэ. Нүүрсний уурхай, ДЦС харилцан бие биенэсээ хамааралтай байснаар Дорнод, Сүхбаатар зэрэг аймаг, тэдгээрийн бүх сум аж ахуйн нэгж, хил хамгаалах анги заставуудыг …

  • 11 February

    Микро явуулахгүй байгаа нь төрийн бодлого гэв

    Зам тээврийн яамны өмнөх талбайд “Дорнын саруул тал”, “Арвин шар зам” хоршооны тээвэрчид өчигдрөөс хугацаагүй өлсгөлөн зарлажээ. Тэнд Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлд хүн тээвэрлэдэг таван жолооч байгаа аж. Нэмж найман жолооч өлсгөлөн зарлахаар бэлтгэж байгаа талаар өнөөдөр “Арвин шар зам” хоршооныхон мэдэгдлээ. “Арвин шар зам” хоршооны хувьд өмнө нь Эрдэнэт-Улаанбаатарын хооронд микро автобусаар тээврийн үйлчилгээ явуулдаг байжээ. Гэтэл ЗТЯ-аас хот хооронд том …

  • 11 February

    2 сарын 10-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    2014 оны хоёхдугаар сарын 10-нд 24 жолооч улаан гэрлэн дохио зөрчсөн бол 496 жолооч хурд хэтрүүлсэн байна. ЗХУТ үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!  

  • 11 February

    Чөлөөтийнхөн “Алтан гранпри”-д багаараа II байр эзэлжээ

    ФИЛА буюу дэлхийн чөлөөт бөхийн холбооны аварга шалгаруулах “Алтан гранпри” тэмцээн Францын нийслэл Парис хотноо “Роберт Шарпантье” Спортын ордонд амжилттай болж өндөрлөлөө. Дэлхийн 20 гаруй орны тамирчид оролцсон уг тэмцээнээс Монголын баг гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаараа хоёрдугаар байр эзэлжээ. Тодруулбал, тэмцээний эхний өдөр манай тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль аваад байсан бол сүүлчийн өдөр …

  • 11 February

    Цахлайтах эмгэг ба эмчилгээ

    Энэ бол арьсан дээрх хэсэг эрүүл газарт пигментацийн процесс явагдахгүй болох буюу будагч бодис байхгүй болсноос үүдэн арьс цайрах мөн үүний эргэн тойронд нь гиперпигментац буюу бараан өнгөтэй толбонууд үүсэх эмгэг юм. Үүсэх толбоны тоо хэмжээ болон хамрах хүрээ нь тасралтгүй тэлсээр эрүүл арьсны өнгийг өөрчилж томордог. Энэ өвчин ихэвчлэн залуу насанд илэрдэг. Арьсны цайрсан хэсгүүдийг бүрхсэн шар үс ч …

  • 11 February

    Хориотой 146 ширхэг ангийн арьс хилээр гаргахыг завджээ

    Замын-Үүдийн боомтоор улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан эд зүйлсийг хил давуулахыг завдсан үйлдлийг хилчид илрүүлжээ. Улаан баатар-Эрээн чиглэлийн олон улсын галт тэрэгний үйлчлэгчийн өрөөнд 131 ширхэг тарваганы, 11 ширхэг үнэгний, дөрвөн ширхэг хярсны арьсыг нуусан байжээ. Тус галт тэрэгний үйлчлэгч М.Агиймаа, Д.Эрдэнэчимэг нар дээрх арьснуудыг нуун хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Мөн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Эрээн- Замын-Үүдийн чиглэлд “Норд бенз” …

  • 11 February

    “Анхны үнсэлт” мюзиклд Б.Амархүү тогложээ

       Тэртээх 1812 онд герман үндэстний 86 шидэт үлгэрээс бүрдсэн анхны номоо хэвлүүлж, түүнээс хойш олон арван гайхалтай бүтээлүүд туурвиж дэлхий дахинаа алдаршсан “Ах дүү Гримм”-ийн зохиолуудаас сэдэвлэн бүтээж буй “Анхны үнсэлт” мюзикл ирэх 3 сарын 7,8,9-нд Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдохоор товоо зарлалаа.    Жүжгийн ерөнхий найруулагчаар Нийслэлийн Улаанбаатар чуулгын ерөнхий найруулагч, Буриадын төрийн шагналт “Олег юмов”, жүжгийн зохиолчоор …

  • 11 February

    Эцэг эх нь 3 настай охиноо албаар турааж алжээ

    Америкт эцэг эх нь гурван настай охиноо санаатайгаар өлсгөж амь насыг нь бүрэлгэсэн аймшигт хэрэг гарчээ. Хөөрхий охин ердөө таван кг жинтэй, фашизмын үеийн “Аушвиц”-ийн шоронгийн тураалтай хоригдлуудтай адилхан болсон байсан талаар эмч нар ярьж байна. Энэ хэргийн дагуу АНУ-ын шүүхээс Карлос Ривер болон Камерон Рамирез нарт төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй бяцхан охиноо санаатайгаар өлсгөж хөнөөсөн хэргээр эрүү үүсгэжээ. Эмч мэргэжилтнүүд …

  • 11 February

    Нийслэлд 54 хүн H1N1 вирусын халдвар авчээ

    “Сүүлийн таван жилд манай улсад H1N1 вирус илэрсээр байгаа. Манай эмч нар нэгэнт энэ өвчнийг бүрэн эмчилж дадсан тул айж эмээх асуудал байхгүй. Өнөөдрийн байдлаар 300 гаруй иргэнээс авсан шинжилгээнээс 54 хүнд энэ вирус илэрсэн. Өвчнүүдийн биеийн байдал хэвийн байна” гэж Халдвар судлалын үндэсний төвийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ч.Уртнасан мэдээллээ. “Томуугийн энэхүү вирус нь амьсгалын замаар …

  • 11 February

    Хэнтий, Дорноговь аймгийн зарим сумдад шүлхий тархжээ

    Онцгой байдлын Ерөнхий газраас авсан мэдээгээр хүн, малын гоц халвдарт шүлхий өвчин Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Наран, Баяндэлгэр, Түвшинширээ, Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумдад тархсан бөгөөд  дээрх сумдын нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэм тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна. Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Наран, Баяндэлгэр, Түвшинширээ сумдад өчигдрийн байдлаар 181 өрхийн 162 586 малыг үзлэг тандалтад …

  • 11 February

    Л.Болд сайдын БНСУ-д хийх айлчлал маргааш эхэлнэ

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ-гийн урилгаар 2014 оны 2 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын зорилго нь БНСУ-д шинэ Засгийн газар байгуулагдснаас хойш Гадаад харилцааны сайдын түвшинд хэрэгжиж буй анхны айлчлалын хувьд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, БНСУ-тай “иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын …

  • 11 February

    Томоохон зах худалдааны төвүүдийн бие засах газар үнэгүй болно

    Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмыг шинэчлэн батлаад байгаа.  Эл шинэ журмаар мөрдөгдөх нэг асуудал нь томоохон зах худалдааны төвүүдийн нийтийн бие засах газрыг үнэгүй болгожээ. Тус журамд худалдаа, үйлчилгээ болон эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага аж ахуйн нэгж нь бие засах газраар үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй үйлчилнэ хэмээн заасан байна. Энэхүү журмыг энэ сараас эхлэн мөрдөх юм байна.