Yearly Archives: 2014

February, 2014

  • 7 February

    Энэ сарын 12-нд “Барилга-хөрөнгө оруулалт 2014” семинар болно

    “Барилга-хөрөнгө оруулалт 2014” семинарыг энэ сарын 12-нд Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулахаар болжээ. Энэхүү семинараар барилгын салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх аж. Мөн уг семинарыг “Хөрөнгө оруулалтын газар”, “Бийкон” компани зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах юм.Энэ үеэр барилгын салбарын хөрөнгө оруулалтын боломжууд, гадаадын хөрөнгө оруулагчдын хэрэгцээ шаардлага, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад нөлөөлөх хүчин зүйлс болон бусад сэдвүүдийн хүрээнд …

  • 7 February

    Засгийн газрын хуралдаан баасан гараг бүр хуралдахаар боллоо

    Бямба гарагт болдог байсан Засгийн газрын хуралдаан өнөөдрөөс эхлэн долоо хоног бүрийн баасан гарагт хуралддаг байхаар болсон байна. Энэ нь түр зуурын шийдвэр бөгөөд ирэх хаврын чуулган хүртэл баасан гараг гэсэн хуваариар хуралдах юм. Шалтгаан нь чуулганы хуралдаантай үед баасан гарагт хуралдах нь ирцийн асуудалтай холбогдоод байсан бөгөөд харин чуулган хуралдахгүй байгаа энэ үед заавал бямба гарагт хуралдах шаардлагагүй гэж …

  • 7 February

    Монголын иргэд хурууны хээгээр улсынхаа хилээр нэвтэрдэг болно

    Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдоржтой ярилцлаа. -Монгол Улсад бүтээн байгуулалтын улирал эхлэ­хээр гадаадаас маш олон ажиллах хүчин ирдэг. Зун болохоор бүтээн бай­гуу­лалт явагдаж байгаа га­зар Хятад хороолол шиг болчихлоо, үндэсний оюул­гүй байдалд нөлөөлөх нь гэсэн шүүмжлэл гардаг. Одоо­гоор манай улсад гадаадын хэдэн иргэн байна вэ? -Өнөөдрийн байдлаар нэг сараас дээш хугацаагаар Монгол Улсад оршин сууж ажиллаж, амьдрах …

  • 7 February

    Чулуугаар уйлдаг Имиен охин

    Урьд өмнө нь цусаар болон алмазаар уйлдаг охины тухай мэдээллэж байсан билээ. Тэгвэл энэ удаад 12 настай Саадияа Салех хэмээх энгийн байгалийн чулуугаар уйлдаг Имиен охины тухай хүргэж байна. Охин маш жижиг, хатуу чулууг нүднээсээ гаргаж байгаа бөгөөд эмч нар ямар нэгэн тайлбар хийж чадахгүй байгаа юм. Харин орон нутгийн зарим иргэд түүний биед чөтгөр шүглэсэн хэмээн үзэж байхад нөгөө …

  • 7 February

    Паб, баарын үйлчилгээний эрх шинээр олгохгүй

    Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдааны төв, хоол үйлдвэрлэл үйлчилгээний төв, ахуйн үйлчилгээ, авто үйлчилгээ, гудамжны жижиг худалдаа зэрэг бүх төрлийн худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн үүрэг хариуцлагыг тодорхой болгосон төдийгүй гар дээрээс болон нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн худалдаа үйлчилгээ эрхлэх асуудлыг цэгцлэхээр болжээ. Журам мөрдөгдөж эхэлснээр үйлчилгээний соёлыг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах боломжтой болно гэж албаныхан …

  • 7 February

    2013 онд хамгийн олон буюу 79 780 хүүхэд мэндэлжээ

    Өнгөрсөн онд улсын хэмжээнд  79371 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 79780 болжээ. Өмнөх оныхоос амаржсан эхийн тоо 4897 буюу 6.6 хувь, хүүхдийн тоо 5002 буюу 6.7 хувиар өссөн байна. Нийт хүн амын тоо урьдчилсан дүнгээр 2 сая 931 мянга 332-д хүрчээ. Мөн мал тооллогын өнгөрсөн оны эцсийн дүн гарчээ. Эцэслэсэн дүнгээр малын тоо толгой 45 сая 144 мянгад хүрсэн …

  • 7 February

    Дэвид Бекхэм мөрөөдлийнхөө хөлбөмбөгийн клубтэй болно

    Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм Майамид өөрийн мөрөөдлийн хөлбөмбөгийн шинэ клуб байгуулахаар болжээ. Тэрээр энэ тухайгаа “Энэ бол миний хувьд, манай гэр бүл, түншүүдийн хувьд удаан хүлээсэн, сэтгэл хөдөлгөм үйл явдал. Би мөрөөдлийнхөө багийг бий болгоно. Энэ хот хөлбөмбөгт бэлэн байгаа, бид амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Бэкхэм багтаа урих хөлбөмбөгчдөө аль хэдий нь товлочихсон байгаа бөгөөд түүний баг 2017 …

  • 7 February

    Хайртай хүнээ хуруугаар нь шинжээрэй

    -Урт долоовор хуруутай залуус төлөв даруухан, нуруутай хүмүүс байдаг. -Урт ядам хуруутай эрчүүд байнгын асуудалтай байдгаас гадна бэлгийн хамтрагчаа ч ойр ойрхон солих сонирхол ихтэй байдаг аж. -Ядам хуруу урт байх нь эхийн дааврын өөрчлөлт ихтэй байдаг ялангуяа тестостероны илүүдэлтэй шууд холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. -Долоовор хуруунаасаа урт ядам хуруутай эрчүүд замын хөдөлгөөний элдэв дүрэм зөрчих, хурд хэтрүүлэх, хууль …

  • 7 February

    Монгол бөхийн өргөө урлагийнхны бизнес хийдэг соёлын ордон болчихсон

    “Дөрвөлжин Содбилэг” ТББ-аас Үндэсний их баяр наадмын хуулийн талаар болон Үндэсний бөхийн холбоо, дархан аваргуудыг Авлигатай тэмцэх газарт шалгуулах болсон талаар мэдээлэл хийлээ.  Тус байгууллага нь авлигын хэрэгт холбоотой гэх Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ нарын дөрвөн Дархан аваргыг АТГ-т шалгуулахаар, өчигдөр нэрсийг нь тодорхой баримтын хамт өгчээ.  Ямар шалтгааны улмаас аваргуудыг ийн АТГ-т шалгуулах болсон тухайгаа тус ТББ-ын тэргүүн Я.Эрдэнэбилэг …

  • 7 February

    “Монос” архи үйлдвэрлэдэг болсон гэв үү

    Модон морь жилийн Сар шинэ сайхан гарлаа. Энэ баяраар монголчууд нийтээрээ өвөг дээдсээ өргөж, ахас ихэсээ ачилж, бага балчираа хүндэлж төр, ёсоо дээдлэн сайхан шинэлцгээлээ. Модон морь жилийн нэг онцлог нь өрх бүл айлчин, гийчнээ архи дарсаар шахаж, шавдуулахгүй, зарим айл айраг, цагаа сөгнөсөн байна гээд амны билэгтэй үгс шинийн дараагаар хөвөрч байна лээ. Үнэндээ ч гудамж талбайд зөрөн өнгөрөх …

  • 7 February

    Язгуур урлагийн хамтлагуудын нэгдсэн “Монгол Мөхөшгүй” тоглолт болно

       Монголын язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчилан таниулах эрхэм зорилготой “Монгол Мөхөшгүй” хэмээх язгуур урлагийн 9-н хамтлагийн нэгдсэн тоглолт энэ сарын 21,22,23 өдрүүдэд 19:00 цагт МҮЭСТО-нд тоглогдох нээ.    Уг тоглолт нь 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Ерөнхий найруулагчаар Төрийн Соёрхолт Д.Сосорбарам ажиллаж байгаа юм.    Тоглолтод “Алтан Ураг”, “Арга билэг”, “Жонон”, “Домог”, “Хөсөгтөн”, “Алтайн …

  • 7 February

    “Өвлийн олимп-2014” өдөрлөг маргааш болно

     Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор, нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулдаг нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдын “Өвлийн олимп-2014” сэдэвт өдөрлөг 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хандгайтын “Янзага” зусланд болно.  Өвлийн улирлын биеийн тамир, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагааны нээлтэнд НИТХ, Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, харъяа газар, агентлагууд, Дүүргүүдийн ЗДТГ, харъяа байгууллагууд, …

  • 7 February

    Сүү сүүн бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалахыг хориглолоо

    НИТХ-ын 2014 оны 07 дугаар тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг шинэчлэн баталсан бөгөөд журам энэ сарын нэгнээс эхлэн хэрэгжиж байна. Энэхүү журмаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдааны төв, хоол үйлдвэрлэл үйлчилгээний төв, ахуйн үйлчилгээ, авто үйлчилгээ, гудамжны жижиг худалдаа зэрэг бүх төрлийн худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн үүрэг хариуцлагыг тодорхой болгосон төдийгүй гар дээрээс болон нийтийн …

  • 7 February

    “Цагаан ордон”-нд хорогдсон сүнснүүдийн тухай

    1800-аад оноос хойш АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгчид гэр бүлийн хамт амьдарсаар буй “Цагаан ордон”-нд сүнс хорогдсон байдаг ажээ. Цагаан ордонд үе үе сонин жигтэй авиа гарч эсвэл хүн алхах, хаалга нээгдэж, хаагдах чимээ сонсогддог байна.         Энэхүү ордоны анхны “оршин суугч” нь АНУ-н анхны Ерөнхийлөгч Жон Адам, тэргүүн хатагтай Абигел Адам нар юм. АНУ-ын анхны тэргүүн хатагтай Абигел цагаан хэрэглэлээ …

  • 7 February

    Өмнөд Солонгос нийт хөрөнгийнхөө 30 хувийг нь хилийн чанад дахь хөрөнгө оруулалтад зарцуулíà

    Өмнөд Солонгосын Үндэсний тэтгэврийн сан ирэх гурван жилийн дотор хөрөнгө оруулалтын ажилтнуудынхаа тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн хилийн чанад дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх гэж байгаатай холбогдуулан анх удаа гадны мэргэжилтнүүдийг ажиллуулахаар болжээ. Өнгөрсөн онд Үндэсний тэтгэврийн санд мөнгөний менежментийн чиглэлээр 200 хүн ажиллаж байгаа бөгөөд нэг хүний жилийн дундаж цалин ойролцоогоор 83 сая вон буюу 77 мянган ам.доллар …