Yearly Archives: 2014

February, 2014

  • 4 February

    Чингэлтэй дүүргийн НАМЗХ-оос санаачлан сар шинийн баярыг угтсан арга хэмжээг зохион байгууллаа

    Чингэлтэй дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /НАМЗХ/-ноос санаачлан сар шинийн баярыг угтсан “Таван бууз”, “Ахмадаа хүндлье” уламжлалт арга хэмжээг 2014оны 1 сарын 29-нд зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүрээнд “Цагаан сар”-ын бэлтгэлээ хийж амжаагүй байгаа дүүргийн ганц биеахмадуудад гэр орон, хашааг нь цэвэрлэх, бууз банш, тавгийн идээг нь бэлдэж өгөх зэргээр тусладаг юм байна. Энэ удаагийн арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн …

  • 4 February

    “Самсунг” компани гар утсаараа удирдах боломжтой угаалгын машин танилцууллаа

    Цахилгаан бараа үйлдвэрлэлээрээ алдартай Самсунг корпораци ухаалаг гар утаснаасаа удирдан ажиллуулах боломжтой шинэ үеийн угаалгийн машиныг танилцуулжээ. WW9000 загварын ухаалаг угаалгын машин нь хамгийн сүүлчийн үеийн шинэ ухаалаг, технологиор бүтээгдсэн, 5 инчийн мэдрэгч бүхий хяналтын дэлгэцтэй, дуу чимээ, чичиргээ доргио багатай, угаалгын цаг, эргэлтийн хурд зэргийг угааж буй хувцасны овор хэмжээ, борхирдолтын зэргээс шалтгаалан тохируулдаг “Auto Optimal Wash” системтэй бөгөөд …

  • 4 February

    Алдарт эхийн одонгийн мөнгийг маргаашнаас олгоно

    Алдарт эхийн I, II одонтой эхчүүдэд жилд нэг удаа олгодог мөнгөн тэтгэмжийг маргаашнаас эхлэн олгож эхэлхээр болжээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн эл мөнгийг олгоно гэж байсан ч ийнхүү олгох болсон байна. Зургаан хүүхэдтэй нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг, дөрвөн болон таван хүүхэдтэй хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөгийг нэг удаа тэтгэмж болгон олгох юм.

  • 4 February

    Дарханы асрамжийн хүүхдүүдэд гэрэл бэлэглэсэн Нямка

    Энхийн үйлстэн Жилийн эцсээр элдэв шагнал борооны дараах мөөг шиг олширдог. Тэгвэл дэлхийн энх амгалан, Монгол Улсын нийгмийн салбарын сайн сайхны төлөө мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ ихийг хийж бүтээсэн эрхмийг тодруулдаг “Peace awards 2013” наадмын “Энхийн шагналтан”-аар энэ жил УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тодорчээ. Тус шагналыг нэг сая төгрөг дагалддаг бөгөөд шагналын эзэн энэ мөнгөө Дархан хотын Хүүхдийн асрамжийн газарт …

  • 4 February

    Нөхрийн гомдол /Хөгжилтэй сургамжит өгүүллэг/

    Нэгэн эр өдөржин салж унахаа шахан ажиллаж байхад эхнэр нь гэртээ зүгээр л хэвтээд өнждөгт нь их л гомдолтой явдаг байжээ. Тэр нэг өдөр ч болов солигдохсон гэж хүсдэг байв. Тэгээд тэр бурхнаас хичээнгүйлэн гуйв: “Хүндэт бурхан минь би өдөрт 8 цаг үхэр шиг зүтгэж ажиллаж байна. Гэтэл эхнэр зүв зүгээр л ард хоцордог нь таалагдахгүй байна. Би түүнийг ганц …

  • 4 February

    Хөрөнгийн биржийн захирлыг нээлттэй сонгон шалгаруулна

    Төрийн өмчийн хорооноос Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарласан байна. Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдэд санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй, хөрөнгийн зах зээлд арвин туршлагатай, ял шийтгэлгүй, санхүүгийн хүндрэлд ороогүй буюу аливаа өр, төлбөргүй байх зэрэг шаардлага тавьжээ. Нэр дэвшигчдийн материалыг Төрийн өмчийн хороо ирэх гуравдугаар сарын 4-нийг хүртэл хүлээн авах аж …

  • 4 February

    Та Англи хэлнийхээ мэдлэгээ дээшлүүлмээр байна уу?

    Та Англи хэлнийхээ мэдлэгээ дээшлүүлмээр, чанартай үр дүнтэй сургалт хайж байна уу? Тэгвэл манай Глобал Удирдагч гадаад хэлний сургуулийг зориорой ! Та доорхи зарыг өөрийн PROFILE хуудсандаа PUBLIC SHARE хийж хамгийн олон LIKE цуглуулж чадсан 2 хүнийг сургалтын төлбөрөөс 100% хөнгөлж үнэгүй суралцуулна. Утас: 8801-7979 Хаяг:  Сүхбаатар дүүрэг 11-р хороо Ногоон нуурын гудамж-51 Монгол 3-р сургуулийн хойно Глобал Удирдагч дээд …

  • 4 February

    Нүүрээрээ яаж турах вэ?

    Давхар эрүү, унжсан хацар бий болох шалтгаанууд: 1. Булчингийн сулрал 2. Илүүдэл жин 3. Удмын болон олдмол бөгтгөр нуруу 4. Толгойгоо унжуулж явдаг муу зуршил 5. Хэвтэж байгаад ном унших 6. Гэнэт турах эсвэл жин нэмэх /ялангуяа 40 – 45 наснаас хойш таргалах болон турах, үед ажиглагдана. / Давхар эрүү нь бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдсанаас үүсэж мэдэх тул эмчид …

  • 4 February

    Монгол залуус өөрийгөө цэвэрлэдэг ухаалаг гар утас бүтээжээ

    ОХУ-ын Техникийн их сургуулийн Мэдээлэл технологийн ангид сурдаг таван монгол залуу хамтран “өөрийгөө цэвэрлэдэг, форматлах” шинэ программ бүхий ухаалаг гар утас бүтээжээ. Гурван жилийн турш тууштай хөдөлмөрлөсний эцэст бүтээсэн эл гар утсыг “Sh104” гэдэг бөгөөд  зөвхөн эзнийхээ хурууны хээг мэдрэдэг аж. Мөн ярьж буй хүнийхээ орчны чимээг дарж, чанга дуугаргах давуу талтай гэнэ. Хэрэв монгол оюутнуудын эл ухаалаг гар утасны …

  • 4 February

    Гуя өгзгөө өөхлvvлэхгvй байх хамгийн сайн аргууд

    Боломж гарвал долоо хоногт нэг удаа саунд тогтмол суух нь  гуя, өгзөг, бэлхvvсний илvvдэл өөхнөөсөө салах  нэг арга болно. Гэвч та амьсгалын замын юм уу зvрхний гажиг өвчтэй ахул саун тохирох эсэхийг эхлээд мэргэжлийн эмчтэй зөвлөөрэй. Ууранд завсарлагагvйгээр 5 минутаас илvv сууж vл болно. Саунд орсныхоо дараа бие махбодио тасалгааны ердийн хэмд дасгахын тулд хагас цаг хэртэй тайван амрах хэрэгтэй. …

  • 4 February

    Нууц мэдээлэл шүү хүүхнүүдээ

                                  Хайртыгаа хэрхэн үнсэх вэ? Үнсэлтийн тухай мэдэж байх шаардлагатай 16 зүйл байдгийг эрдэмтэд тооцсон байна. Удаан хугацааны туршид явуулсан судалгааны явцад хайртай хүнийхээ үнсэх үеэр юу ч тохиолдож болох нь тогтоогдсон ажээ. Нүүр амны булчин хөдөлгөөнд орохоос гадна даралт аюултайгаар нэмэгдэж магад гэнэ. Үрчлээнээс хамгаалах дасгал: Үнсэлт болгонд нүүрний 29 булчин оролцдог байна. Эдгээр нь ажиллагаанд орсноор үрчлээнээс сэргийлэх …

  • 4 February

    Эрэгтэй чөлөөт бөхийн тамирчид цуврал тэмцээнүүдэд оролцохоор замдаа гарчээ

    Монголын эрэгтэй чөлөөт бөхийн тамирчид энэ сарын 6-7-ны өдрүүдэд Иран улсын нийслэл Тегеран хотод зохион байгуулагдах Олимп, Дэлхийн аварга Голамреза Тахтигийн нэрэмжит тэмцээн, 2-р сарын 8-9-ний өдрүүдэд Франц улсын Парис хотноо зохион байгуулагдах ГРАН ПРИ тэмцээн, 2-р сарын 15-16-ны хооронд Турк улсын Истамбул хотноо зохион байгуулагдах Олимп, Дэлхийн аварга Яшар  Догугийн нэрэмжит тэмцээн зэрэг гурван тэмцээнд оролцохоор өчигдөр өглөө эх …

  • 4 February

    Арнолд Шварценеггерийн тухай таны мэддэггүй 16 баримт

    Жүжигчин, улс төрч, бизнесмэн, хөрөнгө оруулагч, бодибилдингийн тамирчин “Австрийн царс” хочит Арнолд Алоис Шварценеггер 1947 оны 7 сарын 30-нд Австри улсад төржээ. Багадаа ядуу тарчиг амьдралаар амьдарч байсан Арнолд Шварценеггер 15 настайгаасаа бодибилдингийн спортоор хичээллэж 20 настайдаа Мистер Юниверс буюу Дэлхийн бодибилдингийн аварга болсон байна.  Тэрээр энэ тэмцээнд нийт 7 удаа түрүүлсэн юм. Тэрээр бодибилдингээр  хичээллэж байхдаа хоногт 16 цаг …

  • 4 February

    Монгол төр сар шинийн тавгийн идээгээ “зовлон”-оор төгсгөж засжээ

    Эртнээс монголчууд аливаа зүйлд бэлгэдэлтэй хандаж ирсэн түүхэн уламжлалтай. Тэр тусмаа сар шинийн баяраар  аливаад ихэд бэлэгшээлтэй ханддаг ард түмэн билээ. Тавгийн идээг сондгой тоогоор үечилж засаж ирсэн нь “жаргалаар эхлэж жаргалаар” дуусдагтай  холбоотой бэлгэдэл юм. Энэ ёсыг бараг л найман настай хүүхдээс наян настай буурал  мэддэг.  Гэтэл Монгол төр сар шинийн баярын  ёслолын арга хэмжээний тавгийн идээг тэгш тоогоор …