Хориотой 146 ширхэг ангийн арьс хилээр гаргахыг завджээ

indexЗамын-Үүдийн боомтоор улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан эд зүйлсийг хил давуулахыг завдсан үйлдлийг хилчид илрүүлжээ. Улаан баатар-Эрээн чиглэлийн олон улсын галт тэрэгний үйлчлэгчийн өрөөнд 131 ширхэг тарваганы, 11 ширхэг үнэгний, дөрвөн ширхэг хярсны арьсыг нуусан байжээ. Тус галт тэрэгний үйлчлэгч М.Агиймаа, Д.Эрдэнэчимэг нар дээрх арьснуудыг нуун хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Мөн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Эрээн- Замын-Үүдийн чиглэлд “Норд бенз” маркийн 42- 58 УНА улсын дугаартай ачааны автомашины жолооч их хэмжээний эд зүйлсийг гаалийн татваргүйгээр хил нэвтрүүлэхийг завджээ.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …