Yearly Archives: 2014

January, 2014

  • 22 January

    2014 онд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэх таван улсад Монгол багтжээ

    Дэлхийн 200-гаад улсын эдийн засгийн тө­лөв, улс төрийн байдал, биз­несийн орчин зэргийг судалж, дүн шинжилгээ хийдэг “Economist Intelligence Unit” бие даасан байгууллагын урьдчилсан таамаглалаар, 2014 онд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэх эхний таван улсад Өмнөд Судан, Монгол, Макао, Сьерра-Леоне болон Туркменистан багтжээ. Харин Хятад улс эхний тавд орсонгүй. Эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэх улсуудын урьдчилсан таа­маг­лал бүхий “The World in” …

  • 22 January

    Эмийн сангуудын 40 хувь нь шаардлага хангадаггүй

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын алба, Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкнаас хамтран зохион байгуулж буй “Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын шинэчлэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр /2014.01.21/ үдээс өмнө Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрл, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт хэлсэн үгэндээ, “ Эм хангамжийн төрөлжсөн …

  • 22 January

    Монголын жоншны салбарын орлого буурчээ

    Монгол улс дэлхийн жоншны зах зээлд томоохон байр суурийг эзэлдэг. Дэлхийн хэмжээнд жилд ойролцоогоор 6 сая тонн жонш үйлдвэрлэж буйн 7 хувийг Монголын үйлдвэрлэл эзэлдэг. Манай улсын тухайд сүүлийн жилүүдэд үйлдвэрлэл нь нэмэгдэж жилд дунджаар 420-430 мянган тонн жоншны баяжмал болон хүдэр үйлдвэрлэдэг болоод байна. Тэгвэл өнгөрсөн 2013 онд улсын нийт экспортод жоншны бүтээгдэхүүний орлогын эзлэх хувь 1.9 хувь болж …

  • 22 January

    Дэлхийн од Монголд

    Манай оронд өнгөрсөн жилээс нилээд олон дэлхийн одод газардаад буцсан билээ. Энэ цуваа тасрахгүй үргэжилсээр. Энэ удаад хамтлаг дуучин бус дэлхийн алдартай Хип хоп бүжигчин ирэх гэж байгаа ажээ. “Эйм фор революшн” буюу Aim for revolution-Aim4R” студийнхэн бүжиг сонирхогч залуусдаа зориулан нэгэн гэнэтийн бэлэг барьж байгаа нь энэ юм. Shaadow Sefiroth гэх бүжигчинг дэлхийд мэдэхгүй хүн гэж цөөхөн гэнэ шүү. …

  • 22 January

    7 настай охиндоо хөх хийлгэх эрхийн бичиг бэлэглэжээ

    Барби эмэгтэй болохын тулд хэдэн зуун мянган доллар зарцуулсан Сара Бурж гэх эмэгтэй Поппи охиныхоо 7 насны төрсөн өдрөөр 10 мянган ам.долларын “хөх хийлгэх” баучер бэлэглэжээ. 50 настай Бурж хадагтай энэ тухайгаа “Охин минь 16 настайдаа эрхийн бичгээ ашиглах болно. Тэр хүртэл түүний хөх байгалийн жамаараа л ургах болно. Харин үүнээс хойш төгс сайхан хөхтэй болоход нь би туслаж байна” …

  • 22 January

    “Mercedes Benz New York fashion week”-д Катя Зол оролцохоор болжээ

    Олон улсын томоохон шилдэг загвар зохион бүтээгчдийн загварыг танилцуулах “Mercedes Benz New York fashion week” загварын долоо хоногийн арга хэмжээнд Монгол улсаа төлөөлөн дизайнер Г.Золцэцэг буюу Катя Зол оролцохоор болжээ. Тус томоохон наадам нь хоёрдугаар сарын 6-13-ны хооронд Нью-Йорк хотноо болох юм. Нью-Йорк хотыг зорих багт 20 гаруй хүн багтаж байгаа бөгөөд “Hero entertainment”, дизайнер Г.Золцэцэг, нүүр хувиргагч Э.Эрдэнэсувд, загвар …

  • 22 January

    Дотуур хувцасны моделуудын засваргүй зургууд

    Дотуур хувцасны “Aerie” брэнд өөрсдийн шинэ коллекцийн фото моделуудын зурган дээр нэг ч засвар хийлгүй гаргасан байна. Тэд өөрсдийн загвар өмсөгчдийг хангалттай сайхан галбиртай хэмээн дүгнэсэн бөгөөд төгс биетэй эмэгтэй хэзээ ч байдаггүй тиймээс бүгдийг хэт засварлах нь худалдан авагчдын сэтгэл ханамжид сөрөг нөлөөлнө хэмээн үзжээ.

  • 22 January

    “Хөрөнгө оруулалтын газар зөвшөөрөл олгохгүй”

    Гадаадын төдийгүй манай улсын хөрөнгө оруулагчдын дунд Хөрөнгө оруулалтын хуультай холбоотой маргаан цөөнгүй гардаг…. цааш нь…

  • 22 January

    Газрын багц хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа

    УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болж Газрын багц хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг шинээр байгуулах шийдвэр гаргав. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар ахалж, гишүүдээр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн А.Бакей, Б.Гарамгайбаатар, Г.Баярсайхан, МАН-ын бүлгээс С.Батболд, Ж.Батсуурь, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс Ц.Цолмон, бие даагч гишүүдээс С.Ганбаатар нар ажиллана. Ажлын хэсэг Газрын …

  • 22 January

    Баянгол дүүрэгт орон сууцны үнэ айхтар өссөн байна

    Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд орон сууцны үнэ  өмнөх улирлаас 7.2 хувиар өсчээ. Үндэсний Статистикийн хорооны мэдээлэлд Баянгол дүүрэгт хамгийн их буюу 8.5 хувийн өсөлт гарсныг онцолсон байна. Ялангуяа Баянгол дүүрэгт байрлалтай шинэ орон сууц буюу 2002 оноос хойш ашиглалтад орсон орон сууцны үнэ 9.9 хувиар өсчээ. Мөн Хан-Уул дүүрэгт орон сууцны үнэ өндөр өсөлттэй …

  • 22 January

    Өчигдөр 56 тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлжээ

    2014 оны нэгдүгээр сарын 21-нд 56 тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлсэн байна. ЗХУТ үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!

  • 22 January

    “Хүн Од” компаний нөөшилсөн махнаас нь зангидсан даавуу гарчээ

    Хадгалалтын горим алдагдсан элдэв импортын бараа, чанар муудах дөхсөн хүнсний бүтээгдэхүүн авч байхаар нэг ч гэсэн монгол хүнийхээ хөдөлмөрийг үнэлж нэгнийхээ халаасанд орлого оруулъя гэж дотоодын бүтээгдэхүүн сонгох гэтэл чанар байдал гэж нэг иймэрхүү. ЭКОЛОГИЙН ЦЭВЭР,  АЮУЛГҮЙ бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг нэн тэргүүний зорилтоо болгодог “Хүн Од”-ын нөөшилсөн махнаас огиудас хүрэм зангидсан даавуу гарч иржээ. Н.Уянга гэдэг хэрэглэгч өөрийн фэйсбүүк хуудсандаа анхааруулга …

  • 22 January

    Гэрийн нөхцөлд цайвар үсний өнгийг сэргээж, зөөлрүүлэх арга

    – Өндөгний шарыг цагаанаас нь ялгаж аваад бүлээн усанд сайтар хутгаж найруулаад тэр усандаа үсээ булхаад алчуураар ороон 5-10 минут бигнэсний дараа дахин цэвэр усанд зайлж угаах нь маш сайн үр дүнтэй. – 100-150 гр хөх тарианы талхыг үйрүүлж бутлаад дээрээс нь нэг л орчим халуун буцламгай ус хийж хөргөөд, энэ зутан маягийн усандаа үсээ булхана. Дараа нь цэвэр усаар …

  • 22 January

    Архины хордлогоор жилд дунджаар 373 хүн нас барж байна

    Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж байгаатай холбогдуулан уг хуулийн төсөлд олон нийт, холбогдох албаны хүмүүсийн саналыг тусгах, танилцуулах зорилгоор Хууль зүйн яам, Монгол Улсын Их хурал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт дүүргүүдийн удирдлага, холбогдох хэлтсийн ажилтнууд, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, хороодын Засаг …