Yearly Archives: 2014

December, 2014

  • 14 December

    Р.Анхнямын тоглосон “Чонон сүлд” киноны трэйлер

    “China Film Group”-ийн бүтээл “Чонон сүлд” киноны найруулагчаар Францын нэрт найруулагч Жан-Жак Анно ажилласан бөгөөд тэрээр 1988 онд “Баавгай”, 2004 онд “Ах дүүс” зэрэг кино бүтээж, чоно, баавгай, бар зэрэг зэрлэг амьтантай харьцан кино бүтээл гаргадаг туршлагатай нэгэн юм. Энэхүү кинонд Монгол улсын Соёлын Тэргүүний ажилтан Р.Анхням тоглосон бөгөөд тэрээр Өвөр Монголын “Гаадан мээрин” кинонд тоглосноороо франц найруулагчийн нүдэнд өртжээ.Киноны …

  • 14 December

    Таны амьдралыг өөрчлөх сэтгэл судлалын АРВАН судалгаа

    “Хүмүүс бүхэл долоо хоногийн турш баасан гаригийг хүлээж, бүхэл жилийн турш зуны улирлыг хүлээж, бүхэл амьдралынхаа турш аз жаргалыг хүлээдэг” Би сүүлийн үед позитив сэтгэл судлалын талаар унших, судлах их дуртай болоод байгаа. Позитив сэтгэл судлал нь энгийн амьдралыг илүү баялаг болгохыг зорьдог, амьдралын эерэг талуудад илүү анхаарал хандуулдаг түүнчлэн бидний ямар үйлдэл, эрмэлзэл, сэдлүүд илүү сайхан амьдрал руу хөтөлдөг …

  • 14 December

    Ихэр дүүгээ хүлээж буй ханхүү Жоржийн зургийг дэлгэлээ

    Их Британийн хааны ордон ханхүү Жоржийн сүүлийн үеийн зурагнуудыг олон нийтэд дэлгэлээ. Ханхүү Уильям болон гүнж Кэйт Миддлтон нарын ууган хүү Жоржийн гурван зургийг Крисмасын баярыг тохиолдуулан тус улсын хааны ордон  олон нийтэд дэлгэжээ. Эдгээр зургийг Уильямын гэр бүлийн амьдардаг Лондон хотын Кенсингтоны ордонд орших цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн сарын сүүлээр авчээ. Крисмасын өмнө нэг нас таван сар хүрч буй ханхүүгийн …

  • 14 December

    Елена Эсинбаева нөхөрт гарчээ

    Оросын алдартай хөнгөн атлетикч Елена Эсинбаева хамт амьдарч байсан Никита Петиновтой гэрлэлээ. Тэд албан ёсоор гэр бүлээ батлуулжээ. Энэ үйл явдал Елена Эсинбаевагийн төрсөн нутагт Волгоград хотод болсон байна. Елена Исинбаева 6 -р сард охин Евагаа төрүүлжээ. Тэрбээр 2013 оны Дэлхийн аваргын тэмцээний дараа спортоос түр хөндийрсөн билээ. Гэвч Елена Эсинбаева 2016 оны Рио-де-Жанейрогийн Олимпид спортдоо эргэн ирэхээр төлөвлөж байгаа …

  • 14 December

    Хараа хяналтгүй хүүхдүүдийг асрамж, халамжийн үйлчилгээнд хамруулна

    Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Хараа хяналтгүй хүүхдүүдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” А/1037 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт хараа хяналтгүй яваа,  гэр орноосоо дайжсан хүүхдүүдийг илрүүлэх, гэр бүлд нь эргэн нэгтгэх, асран хамгаалагчид буцаах боломжгүй тохиолдолд халамж асрамжийн үйлчилгээнд хамруулах  нэгдсэн арга хэмжээг 12 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд зохион байгуулахаар …

  • 14 December

    Мөсөн гулгуурын талбай маргааш ашиглалтанд орно

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас стандартын шаардлагад нийцсэн, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх зориулалт бүхий мөсөн гулгуурын талбайг Чингисийн талбайд 2 дахь жилдээ байгуулахаар болж, өнгөрсөн 7 хоногоос засч эхэллээ. Мөсөн гулгуурын талбайг төв талбайн урд хэсэг дэх тохижилт хийгдээгүй хатуу хучилттай талбайд 50х25 метрийн харьцаатай байгуулж байгаа бөгөөд хувцас солих байр, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь …

  • 14 December

    “Дэлхийн хүн амын байдал 2014” тайланг танилцууллаа

    НҮБ-ын Хүн амын сангаас жил бүр гаргадаг  “Дэлхийн хүн амын байдал 2014” тайланг танилцуулах Хэвлэлийн бага хурал өнөөдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалын яамны хурлын танхимд боллоо. Хуралд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, НҮБ-ын Хүн амын сангийн Нью Иорк дахь төв оффисын Санхүү удирдлагын асуудал эрхэлсэн захирал ноён Субхаш Гупта, ХАХНХЯ-ны ХАХБХЗГ-ын дарга Д.Амарсайхан, …

  • 14 December

    Эрүүл хооллолтын талаар зөвлөе

    Эрүүл хооллолт гэдэг нь чанга хатуу хоолны дэглэм барих, хэтэрхий туранхай байх, хоол хүнснийхээ хэрэглээг хязгаарлаж, дуртай хоол хүнснээсээ татгалзана гэсэн үг биш юм. Харин хоол, хүнсээ зөв сонгон, зохистой бэлтгэн хэрэглэж, түүгээрээ дамжуулан таатай мэдрэмж, эрч хүч авах явдал билээ. Эрүүл хооллолт нь хоол хүнсээ зөв танин мэдэх, зөв хооллох дадалд суралцах, эзэмшихээс эхлэх бөгөөд Таны юу идэж байгаа …

  • 14 December

    Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Л.Жигдбаяр: 10 жилийн ойн хүрээнд салбарын шилдгүүдийг шалгаруулна

    -Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан ТББ үүсэн байгуулагдаад 10 жилийн ойтойгоо золгож байна. 10 жилийн өндөрлөгөөсөө эргэж харахад хэр сэтгэл хангалуун байна вэ? -Ховд аймгийн хөгжлийн төлөө сан ТББ нутгаа гэсэн зүрх сэтгэлтэй маш олон хүний тус дэм, санал санаачилга, дэмжлэгээрээ байгуулагдан 10 жил болжээ. Энэ 10 жилийн хугацаанд Ховд нутгаар овоглодог, нутгийнхаа төлөө сэтгэл зүрх нь цохилдог маш олон …

  • 14 December

    Г.Буяндоржийн 1,2 сая доллар залилсан хэргийг тусгаарлан шалгахаар болжээ

    Хууль хянал­­­­­тын бай­­­гуул­­­­­­­­лага, хэ­­­­в­­лэл мэдээл­­­­­­лийн хэрэг­­­с­­­­лийн анхаар­­­­лын тєвд байсан “Ноёд” груп­­п­­­­­ын Ер­­­єн­­­­­­хийлєгч гэх Г.Буян­­­­­дорж, Ч.Ууганбаяр, Д.Батжаргал, Г.Дамдиндорж, С.Баттулга нарт холбогдох шvvх хурал єнгєрсєн баасан гарагт Дvvргийн эрvvгийн хэргийн анхан шатны нэгдvгээр шvvхэд болж єнгєрлєє. Улсын яллагчийн зvгээс тэднийг онц хvнд гэмт хэрэгт бусдыг гvт­­­­гэсэн, Мєн нотлох барим­­­тыг хуурамчаар бvрдvvлсэн хэмээн vзэж Эрvvгийн хуулийн 253.1, 111.3-т заасннаар яллах дvгнэлт vйлдсэн юм. …

  • 14 December

    Өчигдөр зам тээврийн ослоор 26 хүн гэмтэж, нэг хүн нас баржээ

    Энэ өдөр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1185 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 44 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 33 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Нийслэлд золгүй байдлаар гурван хүн нас баржээ. Мөн дээрэмдэх гэмт хэрэг хоёр, хүчмндэх гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг 12, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг нэг, танхайрах гэмт хэрэг ес, залилан …

  • 14 December

    Нийслэлчүүд сүлд модны гэрлээ өнөөдөр асаана

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ жилийг угтах, тэмдэглэх ажлын хэсгийг байгуулж, Чингисийн талбайд шинэ жилийн сүлд модыг сүндэрлүүлдэг уламжлалтай. Энэ жилийн сүлд модны гэрэл асаах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 15-ны орой болох гэж байна. Уг арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцох юм. Энэ үеэр сүлд модны дэргэд жижиг хэмжээний 3×6 метрийн талбай бүхий 4 метрийн …

  • 14 December

    УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана

    Өнөөдөр УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн хуралдаан болно. Үүнд:     Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;     Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;     Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд. Мөн УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдаан болно. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт …

  • 14 December

    Өнөөдөр болох зарим үйл явдлууд

    09:00 цагт Монголбанк, Хүнс хөдөө аж ахуйн яам хамтран “Хөдөө аж ахуйн салбарын санхүүжилтийг боловсронгуй болгох” нэртэй хэлэлцүүлэг “Bluesky”-д болно. Тус хэлэлцүүлгээр хөдөө аж ахуйн салбар дахь хөрөнгө оруулалт болон санхүүжилт хэр зөв зохистой ашиглагдаж буй талаар ярих юм.  Утас 99170377 09:00 цагт Баянхошууны эцсийн буудалд баригдсан дахь 200 хүүхдийн  “Азийн хүүхдүүд” цэцэрлэг нээлтээ хийнэ. 09:30 цагт НАМЭХ-ны 20 жилийн …