Yearly Archives: 2014

April, 2014

  • 5 April

    “100 яруу найрагч 100 хайрын шүлэг” номын баяр өнөөдөр болно

    Монголын залуу зохиолчдын нэгдлээс өнгөрсөн оны зургадугаар сарын 30-ны өдөр “100 яруу найрагч, 100 хайрын шүлэг” зуун яруу найрагчийн уншлага зохион байгуулсан билээ. Энэхүү   номонд туш уншлагад оролцсон найрагчдын бүтээлийг түлхүү оруулсан байна. Тэгвэл өнөөдөр 15:00 цагаас  “Интерном” номын их дэлгүүрт  “Зуун яруу найрагч зуун хайрын шүлэг” яруу найргийн номын баяр болох юм байна. “Залуу Зохиолчдын нэгдэл”-ээс эрхлэн хэвлүүлж, уншигч …

  • 5 April

    Өнөөдөр ханш нээлээ

    Өнөөдөр 4 цаг 55 минутад ханш нээлээ. Жил бүрийн хаврын энэ өдөр ханш нээж амьтад ичээнээсээ гардаг. Ханш нээх гэдэг нь хаврын их улирлын доторх зургаан бага улирлын тав дахь нь гэж зурхайн номд бичсэн байдаг. Бага улирал билгийн тоолол буюу сарны зурхайн ёсны хаврын дунд үе, аргын буюу нарны зурхайн дөрөвдүгээр сарын 5-6-нд тогтмол эхэлдэг. Ханш гэдэг үг нь …

  • 5 April

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Бэлэн байдлын зэрэг, хорио цээрийн дэглэмийг цуцаллаа Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний голомт устаж, халдварын тархалт зогссон тул Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Баяндэлгэрэх, Түвшинширээ, Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумын нутагт тогтоосон хорио цээрийн онцгой дэглэм, Сүхбаатар аймгийн Асгат, Халзан, Уулбаян, Мөнххаан, Хэнтий аймгийн Баянхутаг, Баянмөнх, Дэлгэрхаан, Дорноговь аймгийн …

  • 5 April

    Багахан төсвөөр сайхан хувцаслах аргаас

    Бид мөнгө багатай үедээ нэг сонголтоосоо татгалзах хэрэгтэй болдог. Иймээс мөнгө багатай үедээ хэрхэн сайхан хувцаслах талаар доор өгүүлье. 1.Эхлээд өөртөө байгаа зүйлүүдээ дараа нь байхгүй зүйлүүд, авмаар байгаа зүйлээ жагсааж бичих хэрэгтэй. Энэхүү жагсаалтаа дахин зайлгүй зайлшгүй, зайлшгүй бишээр нь ангилаад мэдээж зайлшгүй хэрэгтэй зүйлээ эхлээд худалдан аваарай. Харин мөнгө ихтэй болсныхоо дараа зайлшгүй биш зүйлээ авах нь тохиромжтой. …

  • 5 April

    “Сонгино” дэд станцыг барих санхүүжилтыг шийдвэрлэлээ

    “Сонгино” дэд станц, “Их тойрог” цахилгаан дамжуулах агаарын шугам, МВА дэд станц, Баянголын амны “Баянгол” хорооллын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц төслийг  хэрэгжүүлэхэд шаардлагатай үлдэгдэл санхүүжилтийг барилга угсралтын ажлын гүйцэтгэл, ирүүлсэн дарааллаар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхийг Эдийн засгийн  хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.   Эдгээр төслийн барилга угсралтын явц өнөөдөр 60-70 хувьтай байгаа бөгөөд ашиглалтад …

  • 5 April

    Ховд аймаг: 5 засаг дарга уулзлаа

    Олон үндэстэн ястны өлгий нутаг болсон Ховд аймгийн хөгжлийн түүчээг ардчилалаас хойш эдүгээ цаг хүртэл удирдан жолоодож авч ирсэн аймгийн үе үеийн Засаг дарга нар өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангийн  урилгаар түүний  өрөөнд цуглан нутаг орныхоо хөгжил дэвшлийн төлөө халуун яриа өрнүүллээ. 1993-1996 онд Засаг дарга хийж байсан Н.Дамба, 1996-2000 оны дарга Л.Галбадрах, 2000-2004 оны дарга Д.Галсандондог, 2004-2008, 2008-2012 онд …

  • 5 April

    Чингэлтэй дүүрэг: Эмч, эмнэлэгийн ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ

    Эрүүл мэндийг хамгаалах өдрийг тохиолдуулан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн нийт эмч, эмнэлэгийн ажилтнуудыг Чингэлтэй дүүргийн удирдлага хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, ажил хөдөлмөрийн өндөр амжилт гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа нийт 13 ажилтан, албан хаагчдыг Засаг даргын нэрэмжит шагнал, “Хүндэт тэмдэг”, “Хөдөлмөрийн алтан медаль” –аар шагнан урамшуулсан бөгөөд олон жил эрүүл мэндийн салбарт хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж …

  • 5 April

    Засгийн газрын 11-11 төвд 800 гаруй иргэн ханджээ

    Засгийн газрын “11 11 төв”-д 2014 оны 3 дугаар сарын 27-оос 4 дүгээр сарын 4-нийг  хүртэл  823 иргэн холбогдож санал хүсэлт, гомдол, талархал, шүүмжлэл, өргөдөл ирүүлсэн байна.  МСҮТ-ийн суралцагсдын тэтгэмж 190,000 төгрөгнөөс   сургалт явуулж байгаа газрууд нь эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татварыг суутгаж байна гэсэн гомдол цөөнгүй иржээ. Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрт хамрагдан суралцаж …

  • 5 April

    Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм дулаан

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Идэр, Тэс голын саваар 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 3-8 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөөУвс нуурын хотгороор 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 13-18 градус, бусад нутгаар  8-13 градус дулаан …

  • 5 April

    Улаан морь өдөр

    Аргын тоололын 4 сарын 5-ны бямба гараг, билгийн тоололын хаврын дунд улаагчин туулай их сарын шинийн 6-ны санчир гараг, 4 ногоон мэнгэтэй, төмөр суудалтай, үл тохирох барилдлагатай улаан морь өдөр. Өдрийн наран 06:23 цагт мандаж, 19:27 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, …

  • 4 April

    Мисс Сэлэнгийн фэйсбүүк дэх энгийн зурагууд /19 фото /

    Монголын Миссийн тэмцээнд түрүүлж байсан  хэдий ч өдгөө Европт амьдарч , хэтэрхий эрээ цээргүй үйлдлээрээ олны дургүйцлийг төрүүлээд байгаа мисс Сэлэнгийн фэйсбүүк  хуудас дах энгийн зурагуудыг хүргэж байна

  • 4 April

    Далайн гахай агнаж байгаа Япончууд / 46 фото/ +18

    /Хэтэрхий харгис шинжтэй фото зураг агуулагдсан тул зүрх судасны өвчтэй, цусны даралт ихэсдэг хүмүүсийг үзэхгүй байхыг анхааруулья/ Дэлхийн ОУ-ын амьтан хамгаалах хамтын нийгэмлэгийнхэн эсэргүүцэж байгаа хэдий ч Японы Вакаяма мужийн Тайдзи тосгоныхон жил бүр дельфин /далайн гахай/ агнах харгис цуст ангаа үргэлжлүүлсээр байна. Энэ тосгоныхоны жил бүрийн 4 сард далайн гахайн нүүдлийг тосон тэднийг усан онгоцоор “туун” далайн эрэг рүү …

  • 4 April

    Япон залуу Давидын барималтай адилхан болохын тулд 150 мянган доллар зарцуулжээ

    20 настай, Алан хэмээх Япон залуу сэргэн мандалтын үеийн аугаа уран бүтээлч Микель Анжелогийн Давидын барималтай адилхан болохын тулд 150 мянган ам.доллараар гоо сайхны мэс засалд оржээ. Тэрээр Давидтай адил болохын тулд сүүлийн нэг жилийн турш хагалгаанд орсон байна. Алан нүд, хамар, шанаа, уруулын хэлбэр өөрчлөх гээд маш олон хагалгаанд орсон бөгөөд 20 настай залуу хүү одлл бүр ч залуухан …