Yearly Archives: 2014

March, 2014

  • 29 March

    Эрдэнэт үйлдвэрийг онц чухал объектын жагсаалтад оруулжээ

    Халдлагад өртсөн тохиолдолд олон нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй онц чухал объектуудыг цагдаагийн байгууллагын хамгаалалтад байлгадаг. Тиймээс Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар цагдаагийн төсөвт, гэрээт, түр хамгаалалтад байх объектуудын жагсаалтыг шинэчлэн баталлаа. Энэ тогтоол гарснаарЗасгийн газрын 2013 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 91 дүгээр тогтоол хүчингүй болж байна. МҮОНТВ, Радиогийн төв байр, радио телевизийн эфирийн студи, Хонхор дахь дамжуулах байгууламжийн …

  • 29 March

    Засгийн газар ээлжит хуралдаанаараа дараах асуудлыг шийдвэрлэжээ

    Дотоодын цэргийн ангиудыг татан буулгалаа Шинэчлэн баталсан Цагдаагийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлснээр өмнө мөрдөж байсан Дотоодын цэргийн тухай хууль хүчингүй болсон. Шинэ хуулийн дагуу 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дотоодын цэргийн ангиуд шинэ зохион байгуулалтаар ажиллана. Энэ хүрээнд дотоодын цэргийн 05, 805 дугаар ангийг 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөр тасалбар болгон татан буулгаж, бие …

  • 29 March

    Цол нь буурсан цагдаа нарын цолны нэмэгдлийг хэвээр олгоно

    2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулиар цагдаагийн цол нь цэргийн бус “албан тушаалын цол” болсон. Гэхдээ цагдаагийн болон дотоодын цэргийн байгууллагад ажиллаж байсан алба хаагч, ажилтны цалин хөлс, хангамжийн нөхцлийг дордуулахгүй байх зохицуулалт хийхийг Засгийн газарт даалгасан юм. Энэ асуудлыг зохицуулсан журмуудыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар баталлаа. “Цагдаагийн алба хаагчийн төрийн тусгай …

  • 29 March

    “11-11 төв”-д 1000 гаруй санал иржээ

    Засгийн газрын “11 11 төв”-д 2014 оны 3 дугаар сарын 21-28-нд нийт 1013 иргэн холбогдож,  санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирүүлсэн байна. Татварын буцаан олголт хэзээнээс өгөх вэ? гэсэн асуултад:    – Хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлсэн татвар төлөгчийн материалыг хянах ажлыг Нийслэлийн татварын газар гүйцэтгэж байгаа. Эхний татварын буцаан олголтыг 2014 оны 3 дугаар сард багтаан олгохоор ажиллаж байна гэсэн мэдээллийг …

  • 29 March

    Хятад цэргүүдийн шарилыг буцаан өглөө

    1950 оны 6 сарын 25-нд эхэлсэн 2 Солонгосын дайны үеэр Өмнөд Солонгос улсын нутаг дэвсгэр дээр амь насаа алдсан Хятад улсын 437 цэргийн шарилыг эх оронд нь хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр Сөүл хотын Инчон Олон улсын нисэх онгоцны буудал дээр боллоо. Кёнгиду, Пажу хот дах Дайнд амь үрэгсдийн дурсгалын цэцэрлэг хүрээлэнгээс авчирсан энэхүү шарилыг Солонгос улсын Батлан Хамгаалах яамны сайд , …

  • 29 March

    “Хяналт, хариуцлага, хэрэгжилт” хурал боллоо

    Сар бүрийн сүүлчийн долоо хоногийн баасан гаригт болдог “Хяналт, хариуцлага, хэрэгжилт” цахим хурал өчигдөр /03.28/ болж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Д.Цогт-Очир удирдлаа. “Буянт-Ухаа” хороололд орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн бүртгэлийг ТҮЦ машинаар авч, урт дараалал үүсгэдэг, танил талаа гуйдаг зэрэг байдлыг халж чадлаа. Шинэчлэлийн Засгийн газраас элэг шилжүүлэн суулгах мэс заслын техник тоног төхөөрөмж худалдан авахад …

  • 29 March

    “Бест буйдан” компанийн захирал зодуулжээ

    Буйдан үйлдвэрлэдэг Үндэсний   томоохон компаниудын нэг болох “Бест буйдан” компанийг иргэд андахгүй сайн мэднэ. Тэгвэл тус компанийн захирлыг Дархан хотод  үл таних этгээдүүд зоджээ. Түүнийг чухам ямар шалтгаанаар зодсон ч тодорхойгүй байгаа ч энэ талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн сэтгүүлч Алтантүрүү “Өнөөдөр хятадаас машин дүүрэн буйдан ачигдаж байна. Үндэсний үйлдвэрлэгч “Бест буйдан буйданжуулах аян явуулж байхад үл мэдэх …

  • 29 March

    Улаанбаатарт өнөөдөр 10-12 хэм дулаан

     УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын саваар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, …

  • 29 March

    Шарагчин гахай өдөр

    Аргын тоололын 3 сарын 29-ны бямба гараг, билгийн тоололын хаврын дунд улаагчин туулай бага сарын шинийн 29-ны  санчир гараг.  2 хар мэнгэтэй, огторгуй суудалтай, түлэх барилдлагатай шарагчин гахай өдөр. Өдрий наран 06:37 цагаас мандаж, 19:17 цагт жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. …

  • 28 March

    Тайландын алтны нинжа нар /фото/

    Манайхантай адил алтны нинжа нар Тайландад ч байдаг юм байна. Тодруулбал, Тайландын Лампанг тосгоны иргэд, тариа ургацын гарц муутай, хур бороо хтэй үед гэр бүлээрээ гар аргаар алт олборлодог байна. Тэд өдрийн хоол хүнсээ залгуулах гэж эцэг, эх, үр хүүхдийнхээ хамтаар уг ажлаа хийдэг бөгөөд өдөрт ихдээ 15 доллар хүрэх алт олдог ажээ. Гэхдээ өдөр бүр олз омогтой байна гэж …

  • 28 March

    Иргэд эрүүл мэндийн салбарт оноо өгнө

    Улаанбаатар зочид буудлын Өргөө танхимд өнөөдөр Ардчиллын боловсрол төвөөс “Нийгмийн хариуцлага-Иргэдийн онооны карт” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Ардчиллын боловсрол төв нь “Төрийн үйлчилгээг ил тод байдал, хүртээмжийг үнэлэх” төслийг Азийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа аж. Уг төслийн зорилго нь төрийн үйлчилгээ үзүүлэгчдийн ил тод байдал, хүртээмжийг иргэдийн онооны картын аргачлалаар үнэлж, тэднийг нийгмийн хариуцлагатай болгон чадваржуулах гэнэ. Энэ удаад …

  • 28 March

    АНУ-ын Батлан хамгаалахын сайд Монголд ирнэ

    Сүүлийн арван жилийн хугацаанд Монголд ирээгүй байсан АНУ-ын батлан хамгаалахын сайд Чак Хагел Монголд айлчлахаар болжээ. Тэрбээр ирэх долоо хоногт Хавайд болох АСЕАН-ий орнуудын сайд нарын уулзалтыг зохион байгуулсныхаа дараа Азийн орнуудад хийх айлчлалын хүрээнд Япон, Хятад Монгол гэсэн гурван улсад ирэх аж. Тус улсын салбарын яамны мэдээлснээр Чак Хагел АНУ-ын гадаад бодлого, батлан хамгаалахын стратегид Азийн орнуудын нөлөө нэмэгдэж …

  • 28 March

    Н.Онон: УДЭТ-ынхантай ямар нэгэн байдлаар өрсөлдөж, сөргөлдөх санаа байхгүй

    Энэ удаагийн “Уран бүтээлч” буландаа “Х-ТҮЦ” хамтлагийн жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Н.Ононг урьж ярилцлаа. -“Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжиг дахин тайзнаа амилах нь? -Тийм ээ. -Өнгөрсөн хавар үзэгч­дийг нэг хэсэг л шуугиулсан шүү? -Үзэгчид маш сайхан хүлээж авсан. Бүр бидний бодож байснаас ч илүү. -Гэхдээ “Сэрүүн ха­сын нууц” хэдийн тайлагд­чих­сан. Үзэгчид өмнөх шигээ хүлээж авах болов уу? -Аливаа жүжгийг амь­даар …