“Хяналт, хариуцлага, хэрэгжилт” хурал боллоо

71a7641faac53036bigСар бүрийн сүүлчийн долоо хоногийн баасан гаригт болдог “Хяналт, хариуцлага, хэрэгжилт” цахим хурал өчигдөр /03.28/ болж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Д.Цогт-Очир удирдлаа.

“Буянт-Ухаа” хороололд орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн бүртгэлийг ТҮЦ машинаар авч, урт дараалал үүсгэдэг, танил талаа гуйдаг зэрэг байдлыг халж чадлаа.

Шинэчлэлийн Засгийн газраас элэг шилжүүлэн суулгах мэс заслын техник тоног төхөөрөмж худалдан авахад зориулан 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө шийдвэрлэж өгсөн. Ингэснээр Нэгдүгээр төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах баг, БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн багтай хамтран элэг шилжүүлэн суулгах төслийг хэрэгжүүлж, ийм мэс заслыг 12 удаа амжилттай хийсэн зэргийг сайн ажлаар нэрлэлээ.

Худалдан авах ажиллагааг богино хугацаанд зохион байгуулах шаардлагатай байгааг Д.Цогт-Очир дарга анхаарууллаа. Гурван сарын 25-ны байдлаар энэ онд Худалдан авах ажиллагааны газраас хэрэгжих 127 төсөл арга хэмжээний 38,6 хувь буюу 49 төсөл арга хэмжээний зураг төсвийг яамд ирүүлээгүй байна.

Дөрөвдүгээр сард бүтээн байгуулалт, замын ажлууд эхэлнэ. Яам, холбогдох байгууллагууд ажлаа эртнээс төлөвлөж зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авах шаардлагатай юм байна.

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …