Monthly Archives: January 2015

January, 2015

  • 21 January

    Найман аймагт хорио тогтоожээ

    Мал, амьтны халдварт галзуу өвчин тархсан 8 аймагт хөл хорио тогтоолоо. Тухайлбал, Хэнтий, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Баянхонгор, Дундговь, Говь-Алтай, Архангай аймгуудын нутагт галзуу өвчин илэрсэн тул дээрх аймгуудад хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.  Энэ жилийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад галзуу өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгаа гэдгийг албаныхан хэлж байна. Эх сурвалж: http://www.eagle.mn/

  • 21 January

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж  2015 оны нэгдүгээр сарын 21-24 өдрүүдэд үргэлжлэх  дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор Швейцарийн Давос хотноо хүрэлцэн ирлээ. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт 1971 онд байгуулагдсан бөгөөд Швейцарийн Женев хотноо байрладаг, улс орнуудын удирдагчид, төр нийгмийн зүтгэлтнүүд, нэрт эдийн засагчид болон бизнесийн салбарын төлөөлөгчдийн оролцоотойгоор дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах зорилго …

  • 21 January

    Еэвэнгийн нөгөө тал

    УИХ-аас батал­сан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар Засгийн газар энэ онд улсын өрийг ДНБ-ий 58.3 хувиас хэтрүүлэхгүй байх үүрэг хүлээлээ. Өрийн таазыг нэмэх нь хөрөнгө оруулалтыг өсгөх боломж байв. Энэ нь ганцаардсан бодлогын хүүд хань болж валютын ханш, инфляцийн төвшинд нөлөөлөх байлаа. Гэвч санасандаа хүрч чадсангүй. ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй хэмээн хуульдаа заасан хэдий ч аль хэдийнэ давсан гэдгийг …

  • 21 January

    УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал

    НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН 1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 08.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг/; Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, …

  • 21 January

    Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг хуралдлаа

    Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 08 тоот захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн анхны хуралдаан болов. Хуралдааныг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр даргаллаа. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүд …

  • 21 January

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Карлын их сургуульд зочлов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНЧУ-ын Карлын их сургуулийн Монгол судлалын тэнхимд зочлов. Чех Улсын Карлын их сургууль нь 1348 онд байгуулагдсан 600 гаруй жилийн түүхтэй, дэлхийн ууган их сургуулиудын нэг юм. Уг сургууль нь Төв Европын анхны их сургууль байсан бөгөөд Чех Улсын хамгийн том, нэр хүндтэй их сургууль төдийгүй Монгол судлалын тэнхим нь Европ дахь Монгол судлалын нэр хүндтэй …

  • 21 January

    Эрэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгаан

    Үргүйдэл гэдэг нь Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын тодорхойлсноор хосууд байнгын бэлгийн харьцаатай жирэмсэнээс хамгаалах ямар нэгэн арга хэрэглээгүй үед нэг жилийн хугацаанд жирэмсэн болоогүй тохиолдлыг хэлдэг байна. Анагаах ухааны сүүлийн үеийн ойлголтоор үргүйдэл нь хосуудын эмгэг бөгөөд зөвхөн эмэгтэй хүнийг үүнтэй холбон үздэг үе ард хоцорч эрэгтэйчүүд бас үзлэг шинжилгээнд хамрагдах ёстой гэсэн ойлголт өргөн бөлжээ. Эрэгтэйчүүд эмнэлэгт хандах нь …

  • 21 January

    “Guys” хамтлагийнхан Гэгээн хайрын баярын өдөр тоглолтоо хийнэ

    “Guys” хамтлагийнхан эргэн уран бүтээлдээ орж шинэхэн клипүүдээ үзэгчдэд дэлгэх болсон билээ. Тэгвэл тэд ирэх хоёрдугаар сарын 14-нд буюу Гэгээн хайрын баяраар дурлалт хосууддаа зориулан  “Хайрын бүжиг” шоу тоглолтоо хийхээр болжээ. Энэхүү тоглолт нь Чингисийн өргөө “Event Hall”-д болох юм байна. Харин уг тоглолтын тасалбар нэгдүгээр сарын 30-наас эхлэн худалдаанд гарах нь ээ.     “Хайрын бүжиг” тоглолтын тухайд тус хамтлагийн …

  • 21 January

    Монгол Чехийн бизнес уулзалт боллоо

    Бүгд найрамдах Чех улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Монгол Чехийн бизнес форум”-д оролцож үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Бүгд найрамдах Чех Улсын ерөнхийлөгч Милош Земантай уулзах үеэрээ хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар өргөн хүрээнд ярилцахдаа хоёр улс хоорондын худалдааны эргэлт буурч байгааг дурдаад, энэ удаагийн айлчлал болон бизнес форумын дараа …

  • 21 January

    01 сарын 23-наас 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

    23-нд зүүн зүгийн нутгийн хойд, 24-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 25-нд зарим газраар, 26-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд зарим газраар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтний эрч сулавтар байх боловч 25-наас хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын …

  • 21 January

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чех улсад амьдарч байгаа Монгол иргэдтэй уулзалт хийлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Чех улсад сурч, ажиллаж,амьдарч байгаа Монгол иргэдтэйгээ уулзалт хийлээ. 2014 оны эхний сарын байдлаар 5311 иргэн Бүгд Найрамдах Чех улсад амьдарч байгаа юм байна. Судалгаанаас харахад 2008 онд 13000 орчим, 2010 онд 5000 орчим, 2012 онд 4500 орчим Монголчууд Чех улсад амьдарч байсан тоо байдаг аж. БНЧУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2014-2015 оны хичээлийн жилд таван …

  • 21 January

    Багануур дүүргийн санал асуулга өнөөдөр 20 цагт дуусна

    Багануур дүүрэгт хот байгуулах асуудлаар иргэдийн санал авах ажиллагаа 2 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр 07 цагаас эхэлсэн санал асуулга 20 цагт дуусч, дүн мэдээгээ нэгтгэнэ. Эхний өдрийн /01.21/  20 цагийн байдлаар ирцийн мэдээ  нэрсийн жагсаалтад бичигдсэн 16251 иргэнээс 34,99 хувь буюу 5689 иргэн санал өгсөн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • 21 January

    Бүсгүйчүүдээ уруулаа будаж байгаарай

    Уруулаа будаагүй эмэгтэй уйтгартай харагддаг” гэж нэгэн нэртэй стилист хэлсэн байдаг. Үнэхээр ч уруулаа будаагүй эмэгтэйг харахад нэг зүйл дутаад байх шиг санагддаг. Уруулын будаг хэрэглэхэд нэг үндсэн дүрэм бий. Час улаан будаг бүү хэрэглэ. Хүмүүс нүдийг тань харж, үгийг тань сонсохоосоо илүү уруулын тань будгийг л анхаарах болно. Хэрвээ танд улаан өнгө үнэхээр таалагддаг бол тийм ч хурц бишийг …

  • 21 January

    Цахим газар өмчлөлтийн 2 дугаар ээлж 01 сарын 26-ны өдөр эхэлнэ

    Нийслэлд бүртгэлтэй иргэдэд газар шинээр өмчлүүлэхээр батлагдсан дараагийн ээлжийн байршлуудад цахим хэлбэрээр газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагааг эхлүүлэхээр боллоо. Энэ удаад шинээр Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай дахь Их цуурай, Бага цуурайн ам, Багануур дүүргийн Тариан булагийн 2-р хэсэг, Баганхангай дүүргийн Хангайн хөндийн 1-р хэсэг зэрэг 5 байршилд нийт 12 388 иргэнд, мөн өмнөх 5 …