Monthly Archives: January 2015

January, 2015

  • 21 January

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан Европын сэргээн босголт хөгжлийн банкны суурин төлөөлөгчтэй уулзав

    Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2015.01.21/ Европын сэргээн босголт хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Маттью Лө Бланыг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцов. Европын сэргээн босголт хөгжлийн банк нь Монгол Улсад 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 727 сая еврогийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж ажилласан байна. Өнгөрсөн хугацаанд 522 сая ам.долларын урт …

  • 21 January

    3 сая дахь иргэнийг алдаршуулах логог алдаршуулахыг уриаллаа

    Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлж, алдаршуулахад чухал ач холбогдол өгч энэхүү ажлыг улс даяар удирдан зохион байгуулах үүрэг бүхий комиссыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар захирамжаар, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан тушаалаар тус тус байгуулан ажиллаж байгаа билээ. …

  • 21 January

    Уул уурхайн салбарын 2013 оны тайланг нэгтгэн гаргалаа

    Монгол Улс уул уурхай, олборлох үйлдвэрлэлээс хэр хэмжээний орлого олж хэрхэн зарцуулсныг, энэ салбар дахь ямар компаниуд хуулийг чанд биелүүлж, хэд нь хариуцлагагүй хандсан талаарх тайланг 2006 оноос хойш жил бүр гаргаж байна. Энэ тайланг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын Үндэсний зөвлөл нэгтгэн гаргадаг юм. Ийм зөвлөл одоогоор дэлхийн 48 оронд ажиллаж, эрдэс баялгийн салбарт ил тод байдлын …

  • 21 January

    Хэнийнх нь хөргөгч хоосон байна?

    Дээрх асуултын хариултыг олохын тулд хэн нэгнийнх нь хөргөгч рүү өнгийсөнгүй. Харин хөргөгчний цаана өгүүлэх төсвийнхний төсөөгүй амьдралтай танилцлаа. Товчхондоо яг л дээрх зурагт өгүүлсэн шиг дүр зургийг олж харсан юм. Хэн нэгнийх нь мууг үзэхийн тулд бус өдрөөс өдөрт газар авсаар байгаа хямралын энэ үед төсвийнхний зөрүүтэй амьдралыг л бодит жишээнд тулгуурлан гаргахыг хичээв. УИХ-ын гишүүн, аймгийн засаг дарга, …

  • 21 January

    Ш.Энхбат: Юм хийж байгаа хүнийг л бусад нь муулдаг

    Урлаг, уран сайхан хөгжиж буй энэ цаг үед өөрийн хүч хөдөлмөрөөрөө уран бүтээлээ хийж, сонсогч олноо баясгаж яваа Шаравын Энхбат хэмээх залуу уран бүтээлчтэй ярилцсанаа уншигч та бүхэнтэй хуваалцья. -Намайг Шаравын Энхбат гэдэг.  Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн,  Улаанбаатарт өссөн. Одоо бол зохиолын дуу дуулдаг, уран бүтээлч, Соёл продакшний дуучин. –Дуулаад хэдэн жил болж байгаа вэ? -Дуулаад бараг 10-аад жил …

  • 21 January

    Засгийн газрын үнэт цаасны өгөөж банкны хадгаламжаас өндөр байна

    Монголын хөрөнгийн биржээр Засгийн газрын үнэт цаасыг арилжиж эхэлснээс хойш тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 10 удаа зохион байгуулж нийт 51 тэрбум төгрөгийн /нэрлэсэн үнээр/ үнийн дүн бүхий үнэт цаасыг арилжаад байна. Засгийн газрын үнэт цаасны хүүгийн хэмжээг арилжааны банкны ижил хугацаат /28 долоо хоног буюу 6 сар/ хадгаламжийн хүүтэй харьцуулахад харьцангуй өндөр байна. Үнэт цаасыг эзэмшиж байх …

  • 21 January

    АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо намаа цэвэрлэж МАНАН-гаас салгах ажиллагаа эхлүүлснээ мэдэгдлээ

    Ардчилсан нам засаг барьсан түүхэнд хамгийн удаан Ерөнхий сайдаар ажилласан хүн бол Н.Алтанхуяг. Хамгийн удаан буюу 2 жил гаран засаг барьсан ч улс орныг самарч, эдийн засгийн сөхрүүлэн, ирээдүйгээ өрөнд унагачихаад “өвчтэй” нэрийдлээр алга болсон. Тэр Ерөнхий сайдаас огцорсон ч ард иргэдээ төлөөлсөн УИХ-ын гишүүн хэвээр буй. Хэзээ үнэнтэй эвлэрч чуулганы танхимдаа ирж суух бол гэсэн цөхөрсөн иргэдийн хүлээлт байна. …

  • 20 January

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр төгслөө

    МАН-ын залуу боловсон хүчний нэг хэдий ч улс төрд туршлагажиж яваа УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр төгсөж, ромбо дипломоо гардан авсан байна. Тэрбээр 1998 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгсөж,  2005 онд Голландын Мастрихтын Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистер зэрэг хамгаалсан байна. Төр түших их ажлын хажуугаар хууль боловсруулах, батлахад хамгийн …

  • 20 January

    Гэрээсээ ажилтай болох боломжтой болжээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс нэгдүгээр сарыг “Ажилгүйдлийн эсрэг хамтдаа” аян болгон зарласан билээ. Сарын аяны хүрээнд дүүргийн нийт ажилгүй иргэдийн судалгааг шинэчилж байгаа юм байна. Тус хэлтсийн мэргэжилтнүүд хороодод ажиллаж ажил хөдөлмөр эрхлэх чадвартай, ажил идэвхитэй хайж буй болон тус хэлтэст бүртгэлтэй иргэдийн гэрт нь очиж нөхцөл байдлын нарийвчилсан судалгааг гаргаж байгаа юм. Ингэснээр ажил олгогч компаниуд цаг хугацаа …

  • 20 January

    МУИС-ийн шинэчлэлийн төслийн ээлжит ажил хийгдлээ

    Монгол Улсын Их Сургуулийн шинэчлэлийн төсөл болох МУИС-ийг судалгааны их сургууль болгох ээлжит ажил хийгдлээ. 2015 оны 1 сарын 21-ны энэ өдөр МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байранд “эрдэм шинжилгээний орчин” буюу судалгааны нэгдсэн лаборатор байгуулж албан ёсны нээлтийн үйл ажиллагаагаа хийлээ. Тус лабораторт аль ч сургуулийн оюутнууд, судалгаа шинжилгээний ажил явуулж болохоос гадна, ямар ч хичээлийн сургалт, судалгаа хийхэд нээлттэй гэдгээрээ …

  • 20 January

    Галт зэвсгийг хэрхэн хамгаалах вэ

    Галт зэвсэг өмчлөгч иргэн галт зэвсгийг аюулгүй байдлыг хангасан нөхцөлд өөрийн оршин суугаа гэр, орон сууцандаа сумнаас тусад нь хадгална. Харуул хамгаалалт, спорт сургалтын зориулалтаар галт зэвсэг өмчлөг хуулийн этгээд галт зэвсгийг тусгай зориулалтын сейф, саванд сумнаас тусад нь хадгална. Арав ба түүнээс дээш тооны галт зэвсгийг аюулгүй байдлын шаардлага хангахуйц тусгайлсан тоноглосон өрөөнд, зориулалтын сейф саванд сумнаас тусад нь …

  • 20 January

    Багануур, Налайх дүүргийн иргэдийг санал асуулгад идэвхитэй оролцохыг уриалж байна

    Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах иргэдийн санал асуулга үргэлжилж байна. 13 цагийн байдлаар Налайх дүүргийн санал өгөх нэрсийн жагсаалтад орсон 19510 иргэний 15,5 хувь буюу 3029 иргэн санал өгсөн байна. УИХ-аар батлагдсан “Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг …

  • 20 January

    Нийслэл “Бээжин констракшн инженеринг групп” ХХК-тай санамж бичиг байгууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бээжин констракшн Инженеринг групп” ХХК-ийн гадаад төсөл хариуцсан орлогч захирал Гуо Жинху тэргүүтэй төлөөлөгчдийг 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч уулзаж, Улиастайн уулвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км зам, 288 метр урт гүүрийг барих ажлын хүрээнд тус компанитай хамтран ажиллах талаар санал солилцсон. Энэ  хүрээнд Нийслэл “Бээжин констракшн Инженеринг …