Monthly Archives: February 2015

February, 2015

  • 22 February

    Формула-1 тэмцээний хоёр удаагийн аварга осолд орлоо

    «Формула-1» авто уралдааны Дэлхийн хоёр удаагийн аварга Макларен багын нисэгч Фернандо Алонсо өчигдөр осолд оржээ. Тус үйл явдал Барселона дахь бэлтгэлийн үеээр болсон байна. Тэрээр огцом эргэлтийн үеээр жолоогоо алдаж бэлтгэлийн талбайн замын хаалтыг мөргөсөн аж. Фернандо Алонсо одоогийн байдлаар эмнэлэгт байгаа бөгөөд тийм хүнд гэмтэл аваагүй юм байна. Фернандо Алонсо «Формула-1» авто уралдаанаас 2005, 2006 онуудад аварга болж 2010, …

  • 22 February

    Их гүрнүүдийн удирдагчид ямар цалинтай вэ?

    Францын ерөнхийлөгч Франсуа Олланд бүх татварыг хасаад 178,000 еврогийн цалин авдаг. Тэрээр өөрийнхөө цалинг 30% -иар бууруулсан бөгөөд түрүүчийн ерөнхийлөгч Н.Саркозитэй адилхан цалин авдаг болсон гэнэ. Тэдний ерөнхий сайд нь ерөнхийлөгчтэй яг адилхан цалинтай аж. Германы улсын ерөнхийлөгч Й.Гаук жилийн 214,000 еврогийн цалин дээрээ нэмж өөрийн канцелярийг удирдахад зориулж 78000 евро авдаг байна. Харин Холбооны канцлер А.Меркель  270,396 еврогийн цалинтай …

  • 22 February

    Харандааны гайхамшиг /фото/

    Та нүдэндээ ч итгэхгүй дээ. Зөвхөн харандаагаар ийм гайхамшигтай бодит мэт зурж болно гэдэгт та итгэх үү. Уран зураг, зураач гэдэг ийм гайхамшигтай зүйл урлаж чаддагаараа агуу юм.  

  • 22 February

    Жижигрүүлсэн хүмүүс /фото/

    Биднийг хэрвээ одоо байгаагаас хэд дахин жижигрүүлвэл юу болно гэж бодож байна. Бид жижигрүүлсэн хэлбэрээр амьдралыг илүү сонирхолтой, илүү үзэсгэлэнтэйгээр харж магадгүй юм.  

  • 22 February

    Жудочид Германы Гранпри тэмцээнээс дөрвөн мөнгөн медальтай ирлээ

    Жүдо бөхийн энэ жилийн нээлтийн Гранпри тэмцээн 2015 оны 2-р сарын 20-22ны өдрүүдэд Германы Дюссельдорф хотод амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Х.Эрдэнэт-Од , Д.Баттулга дасгалжуулагчтай эрэгтэй 11, эмэгтэй 6 тамирчидын бүрэлдэхүүнтэй оролцлоо.Тэмцээний эхний өдөр манай тамирчид тун амжилттай барилдаж 3 мөнгөн медаль хүртсэн. Эмэгтэйчүүдийн 48кг-ийн жинд МУГТ М.Уранцэцэг, 57кг-ийн жинд ОУХМ Д.Сумъяа, эрэгтэйчүүдийн 66кг-ийн жинд Д.Төмөрхүлэг нар мөнгөн медаль хүртэж энгэрээ мялаалаа. …

  • 22 February

    Б.Батзаяа, Б.Бат-Эрдэнэ нар АНУ-д 48 цаг наадамд оролцохоор явлаа

    Монголын уран бүтээлчид дунд жил бүр “48 цаг” наадам уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа. 2014 оны 9-р сард “48 цаг” бэсрэг кино наадмаас “Шилдэг кино”, “Шилдэг жүжигчин”, “Шилдэг зураг авалт”-ын төрөлд тэргүүлсэн “Үндэс”киноны уран бүтээлчид болох Б.Батзаяа, Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр АНУ-д зохион байгуулагдах 48 цаг арга хэмжээнд оролцохоор явж байна. Уг арга хэмжээ 2015.2.16-03.01-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд  “Үндэс” кино …

  • 22 February

    Согтуугаар жолоо барьж осол гаргасан тохиолдол 24 бүртгэгджээ

    Монголын үндэсний уламжлалт “Сар шинийн баяр”-ын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын алба хаагчид иргэдийн аюулгүй, амгалан тайван байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, гудамж замд хяналт шалгалт хийхээс гадна хөдөлгөөн зохицуулж өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажиллав. Баярын өдрүүдэд хотоос гарсан замуудад цаг агаарын нөхцөл байдал хүндэрч үзэгдэх орчин хязгаарлагдсантай холбоотойгоор 02 дугаар сарын 20-ны …

  • 22 February

    Нойр, зүүд гэж юу вэ?

    Нойр бол хүнд зайлшгүй хэрэгтэй зүйл. Гэхдээ зүүд гэж чухам юу вэ гэдгийг тэр бүр сайн мэдэхгүй. Энэ асуултад эрдэмтэд хүртэл бүрэн дүүрэн хариулж чадахгүй байгаа. Бид яагаад унтдаг, яагаад унтдаггүй, хүн нойргүйгээр яагаад амьдарч чаддаггүй зэрэг асуултын хариуг одоо болтол хайсаар л байна. Эдгээр асуултад онолын үүднээс олон тайлбар, хариулт өгөхийг оролдож байгаа бөгөөд бас үнэний хувь бий билээ. …

  • 22 February

    Сар шинээр Замын цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа

    Сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын алба хаагчид  иргэдийн аюулгүй, амгалан тайван  байдлыг хангаж, гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажиллалаа. Мөн  иргэд, олон нийтэд цаг агаарын нөхцөл байдал, замын хөдөлгөөний ачааллын мэдээлэл, сэрэмжлүүлгийг Авто радио 96.3-аар 15-20 минутын зайтайгаар өгч ажиллав. Сар шинийн өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал хүндэрч …

  • 22 February

    “Тэнгэрийн ташуур” балет удахгүй тайзнаа

    Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б. Жамъяндагвын “Тэнгэрийн ташуур”  II бүлэг, 4 үзэгдэлт балет УДЭТ-ын тайзнаа ирэх сарын 1-нд  тоглогдох гэж байна.  Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том гүрнүүдийн нэг Хүннүгийн удирдагч Атилла хааны дэлхийг чичрүүлж явсан үеийг тус балетээр үзүүлэх болно. Тэрээр Ромын хаадын нүүр рүү нулимж, нойргүй хонуулж, заримынх нь сүнсийг зайлуулж явсан бөгөөд тэднээс “Тэнгэрийн ташуур” хэмээх хочийг …

  • 22 February

    Оскарын шагналтнууд тодорсоор

    Дэлхийн кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Оскар”-ын 87 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын ажиллагаа АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын “Долби” театрт улаан хивсний ёслолоор эхэлсэн билээ. Америкийн Кино академийн дээд шагнал болох 87 дахь удаагийн Оскарын шагналд нэр дэвшсэн шилдэг бүтээл, уран бүтээлчдийг энэ сарын 15-нд Беверли Хилсс дэх “Самуэл Голдвин” театрт зарласан. Энэ удаагийн наадамд нийт 17 кино 24 номинацид нэр …

  • 22 February

    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын сар шинийн золголт боллоо

    Хаврын тэргүүн сарын шинийн тавны билэгт сайн өдөр Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид сар шинийн золголтоо хийлээ. Золголтод НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон бусад удирдлагууд оролцож, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг удирдаж байсан үе үеийн удирдлага,  ахмадуудаа урьж хүндэтгэл үзүүллээ  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • 22 February

    Дархан-Уул аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс шинэ байртай боллоо

    Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон албаны бусад төлөөлөгчид энэ сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт албан томилолтоор ажиллаж, салбар хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.  Энэ хүрээнд тус аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн шинэ байрны нээлтэнд оролцсон. Орон нутаг дахь Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүд нь өөрийн гэсэн бие даасан байргүйгээс иргэддээ төрийн үйлчилгээг тэр бүр хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэж чадахгүй …

  • 22 February

    Сар шинийн баярын өдрүүдэд 360 хордлогын дуудлага иржээ

    Нийслэлийн Эрүүл мэндийн газар  болон харъяа эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд 2015 оны 02 дугаар сарын 18-ны оройны 20 цагаас 2015 оны 02 дугаар сарын 23-ны өглөөний 09 цаг хүртэл үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллалаа. Баярын амралтын өдрүүдэд ямар нэгэн нийтийг хамарсан хоолны хордлого эмнэлгийн тусламж үйлчилгээнд ноцтой зөрчил гараагүй бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвөөр 1618 хүн үйлчлүүлсэн байна. Мөн амаржих …