Monthly Archives: April 2015

April, 2015

  • 6 April

    Амралтын өдрүүдэд цасан шуурганаар 48 автомашинтай 68 иргэнийг аварсан байна

    Өнгөрсөн амралтын өдөр орсон их хэмжээний цасны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт  машин цасанд сууж хөлдөх осгох эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн, төөрсөн дуудлага нилээдгүй ирсэн байна. Дуудлагуудын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын  бие бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Тухайлбал: Төв аймгийн Баян сум, Мааньтын хорихын зүүн талд 3 том хүн, 5 хүүхэдтэй автомашин цасан боогдсон, машин нь шатахуунгүй болсон …

  • 6 April

    Цэрэг-спортын “Дөл” тэмцээний 2 дугаар шатны шалгаруулалт 04 сарын 25-ны өдөр болно

    Нийслэлийн Засаг дарга “Цэрэг-спортын цогцолбор “Дөл” тоглолтыг зохион байгуулах тухай” А/247 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг даргатай 2015 онд хамтран ажиллах гэрээний ажил үйлчилгээний 1.6 дахь заалтын дагуу Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд цэрэг-спортын цогцолбор “Дөл” цогцолбор тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалтыг 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Батлан хамгаалахын Их сургуулийг түшиглэн …

  • 6 April

    Иргэн, аж ахуй нэгжийн 5086 гахайнд вакцинжуулалт хийлээ

    Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд “Гроватз” ХХК-ийн гахайн аж ахуйд гахайн сонгомол мялзан өвчин гарч өнөөдрийн байдлаар нийт 21 торой үхсэн гэсэн мэдээлэл байна. Мал амьтаны гоц халдварт гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан дүүргийн мал эмнэлгээс 3 аж ахуй нэгж, 35 иргэний 5086 гахайд өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт,  ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Хан-Уул дүүргийн дүүргийн онцгой байдлын хэлтэс, мал эмнэлэг, мэргэжлийн хяналт, цагдаагийн хэлтсийн 21 …

  • 6 April

    Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах төлөвлөгөөг хэрэгжүүлнэ

    Улаанбаатар цэвэр агаар төсөл, Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах төсөл”-ийн танилцуулгатай нийслэлийн удирдлагууд танилцлаа. Улаанбаатар хотын зүүн хэсгийн хэрэгцээг хангах 5 дугаар цахилгаан станцыг 2018 оноос өмнө барьж ашиглалтад оруулах зайлшгүй шаардлага тулгарч байна. 2030 онд нийслэлийн хэмжээнд дулааны хэрэгцээ 126 хувиар нэмэгдэж, дулааны станцуудын хүчин чадалд үндэслэн дулаан хангамжийн ачааллыг тодорхойлох шаардлагатай байгаа юм. Улаанбаатар …

  • 6 April

    Чилид үер болж 25 хүн нас барж 100 гаруй хүн сураггүй алга болжээ

    Чилийн хойд хэсэгт орших хотод болсон үерийн улмаас 25 гаруй хүн нас бараад байгаа юм. Эрх баригчдын мэдээлсэнээр энэ тоо цаашид өсөх хандлагатай байгаа аж. Тус улсын гамшигийн агентлагийн мэдээлж буйгаар 125 гаруй хүн ор сураггүй алга болсон байгаа бөгөөд тэднийг аврагчид яаралтай эрэн аврах ажиллагааг явуулаад байгаа юм. Мөн тус хотын гучин мянга гаруй иргэдийг ойролцоох тосгон руу нүүлгэн …

  • 6 April

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо шинэчилсэн бүрэлдэхүүнээр анхны хурлаа хийлээ

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 79 тогтоолоор шинэчлэн баталсан. 32 гишүүнтэй Үндэсний энэ хороог Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ахалж, орлогч даргаар нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ажиллана. Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хорооны даргаар Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг, …

  • 6 April

    Авлигатай тэмцэх газар 2015 оны нэгдүгээр улиралд юу хийв?

    Авлигатай тэмцэх газар нь хуулиар хүлээсэн чиг үүрэг, 2015 онд дэвшүүлсэн зорилт, жил, улирлын төлөвлөгөөнд тусгасан үйл ажиллагааг хэрэгжүүлж ажилласан бөгөөд эхний улиралд хийсэн ажил, хүрсэн үр дүнг тайлагнаж байна. Төрийн 121 байгууллага авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна Төрийн байгууллагаас хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилго бүхий “Авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын …

  • 6 April

    Ди Каприо эко сувиллын газар байгуулна

    “Уолл-Стрийтийн цөөвөр чоно” киноны од залуу өөрийн гэсэн амралт, сувиллын газар байгуулах бодолтой байгаа бөгөөд тэр нь эко орчинтой байх гэнэ. 40 настай Леогийн уг сувиллын газар жүжигчин эрийн 10 жил орчмын өмнө худалдаж авсан Бахамын нэгэн арал дээр байрлах аж. Онгон, зэрлэг байгаль бүхий тэр арал ердөө гурван жилийн дотор хэдэн арван тансаг харштай болох бөгөөд наранд шарлагын газрыг …

  • 6 April

    Хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах эрхийг нь хасахыг уриаллаа

    АНУ-ын сенатын 13 гишүүн ФИФА-ийн тэргүүн Зепп Блаттерт захидал явуулан шаардлага хүргүүлжээ. Америкийн гол хоёр нам болох Бүгд найрамдах ба Ардчилсан намын төлөөлөгчид нийлж бичсэн энэ захидалд ОХУ нь Украйны газар нутгийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөн хэвээр байгаатай холбогдуулан 2018 оны ДАШТ зохион байгуулах эрхийг нь хасахыг уриалж, шаардсан байна. Америкийн сенатчид ДАШТ-ийг Орост зохион байгуулснаар “шүүмжлэн буруушаагдах ёстой”  Ерөнхийлөгч …

  • 6 April

    Гоо сайхны мэс заслын алдаа болсон жүжигчид

    Гоо сайхны мэс засал хийлгэн өөрийгөө хамгийн сайхан болгохыг хүссэн эмэгтэйчүүд олон. Ялангуяа өөрийн хамгийн өө сэвтэй гэж бодсон зүйлсээ засуулахыг маш ихээр хүсдэг. Харин холливудын оддын маань энэ хүсэл эсрэгээрээ болсон бололтой сайхан харагдах гэж биедээ мэс хүргэн засуулсан ч эсрэгээрээ хамгийн аймшгийн харагдахаар болсон мэт. Тэд өөрсдийн залуу нас гоо үзэсгэлэнг хадгалж үлдэхийг хүссэн боловч энэ мөрөөдөл нь …

  • 6 April

    Г.Сарангэрэл суллагджээ

    Хар тамхины хэрэгт холбогдохын зэрэгцээ Хууль зүйн сайд асан Ж.Тэмүүжинтэй нэр холбогдон нялх амраг хочтой болсон Г.Сарангэрэл “Аавын хаалга” татаж эцэст нь энэ сарын 3-нд суллагдлаа.  УИХ-ын гишүүн О.Баасанхүүг өөрийнх нь нэр төрд халдсан, ирээдүйн бүхий л карьерыг нь хааж боосон гэх үндэслэлээр 1 тэрбум төгрөг нэхэмжлэн шүүхэд хандсан Г.Сарангэрэл ийн эрх чөлөөтэй боллоо. Түүнийг суллагдахад найз залуу нь тоссон …

  • 6 April

    Сонгинохайрханы хишиг барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүллээ

    Сонгинохайрхан уулын хишиг барилдаан өчигдөр болж өнгөрлөө. Тус барилдаан улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан  Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосон юм. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Таванхан дэвжээ, Ноёд групп, Мондэй группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаяр хоёрдахиа түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Алдар спорт хороо, Засагт ханы Завхан дэвжээ, …

  • 6 April

    Малайзын өндөр албан тушаалтнууд нисдэг тэрэгний ослоор амь үрэгдэв

    Малайзын зургаан өндөр албан тушаалтан тус улсын нийслэл Куала-Лумпурын ойролцоо нисдэг тэрэгний ослоор амь насаа алдсан байна. Амь үрэгдэгсдийн дунд Малайзын Ерөнхий сайд Н.Разакийн тамгын газрын дарга А.Алиас, АНУ дахь Элчин сайд байсан парламентын гишүүн Ж.Жаржис нар байсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Ерөнхий сайд Н.Разакийн охины хуримаас буцаж байсан нисдэг тэрэг агаарт дэлбэрэн газар унаж сүйрсэн аж.

  • 6 April

    Мисс Д.Уянгалянхуа алдарт ээж боллоо

    2002 оны тэргүүн мисс Д.Уянгалянхуа  дөрвөн хүүхэд төрүүлж, “Алдарт эхийн одон”-гоор энгэрээ мялаажээ.  Эхний хоёр нь охин, сүүлийн хоёр нь хүү аж. Дөрвөн хүүхэдтэй болсон, “Макс” группын захирал Д.Ганбаатарын гэргий, мисс бүсгүй нэгэн ярилцлагадаа  “Би гэрийн авгай байхаас хэзээ ч уйдахгүй. Нөхөр хүүхдүүдээ халамжлаад сууж байхад юу нь болохгүй гэж. Миний бодлоор гэртээ байж үр хүүхэд, нөхрөө халамжлах нь сайн …