Monthly Archives: May 2015

May, 2015

  • 14 May

    Чи айлын хэддэх хүүхэд вэ

    Нэг гэрийн ах эгч дүүсийг харах тоолонд «Тэд яагаад ийм өөр өөр байдаг байнаа?» гэж бодогддог. Тэгтэл хамаг учир нь эцэг эхэд нь байгаа юм шүү дээ! Ууган хүүхдийнхээ ачаар бид эцэг эх болж сурдаг, харин удаах хүүхэд мэндлэх үед нь бид туршлага хуримтлуулсан байдаг. Шинээр хүүхэд мэндлэх бүрт бид улам их туршлагждаг. Иймэрхүү адил бус нөхцөлд өсч буй хүүхдүүд …

  • 14 May

    Эрдэнэт хот гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх өрөөтэй боллоо

    Өнөөдөр Тахарын албаны Орхон, Булган аймгийг хамарсан долоодугаар тойрогт гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх өрөөний нээлт боллоо. Уг ажлыг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Тахарын алба өөрийн албаны байранд нээж байгаа аж. Тахарын алба өмнө нь энэ чиглэлээр нийслэлд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1, 2 дугаар шүүхийн байранд тус тус нэг өрөөг тохижуулан ажиллуулж байгаа бөгөөд …

  • 14 May

    Кофе уудаг хүн бүрийн мэдвэл зохих 12 эерэг нөлөө

    Их ажлын дараа бидэнд эрч хүч өгөх зүйлийг хүн бүр эрж хайдаг. Зарим нэгэнд нь кофе стрессээс ангижирахад нь тусалдаг бол заримд нь эрч хүчний ундаа болдог. Гэхдээ кофе нь бидний эрүүл мэндэд тустай зүйлсээр баяжуулагдсан байдаг гэдгийг бид төдийлөн мэддэггүй билээ. Кофе таны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг олж мэдэцгээе. 1. Сэтгэл гутралаас ангижруулж, аз жаргалтай болгодог 2011 онд Харвардын …

  • 14 May

    Дархан-Уул аймгийн Засаг ноён С.Насанбат АТГ-т шалгагджээ

    Аймаг, дүүргийг удирдаж байгаа эрхэм дарга нар АТГ-т шалгагдаж, улсын мөнгө төгрөг идэж уусан, авлигын хэрэгт холбогдсон нэр зүүдэг. Тэгвэл энэ удаад Дархан-Уул аймгийн Засаг ноён С.Насанбат энэ хэл амаас холуур тойрсонгүй. Сонгуулийн дараанаас л хууль бус томилгоо явуулсан, Улаанбаатараас баахан дарга нар томилсон, төсвийн мөнгөөр байр худалдаж авсан зэргээр хэвлэлийн “бай” болж байсан тэрбээр АТГ-т шалгагджээ. Аудитын шалгалтаар зөрчил илэрсэн …

  • 14 May

    “Эрүүл элэг” хөтөлбөрийн хүрээнд “Элгээ хайрлая” аян зарлажээ

    “ЭРҮҮЛ ЭЛЭГ ХӨТӨЛБӨР”-ийн хүрээнд зохион байгуулагдах ЭЛГЭЭ ХАЙРЛАЯ аяны удирдамж Зохион байгуулагчид: Монгол улсын Эрүүл мэнд, спортын яам Монголын элэгний эмч нарын нийгэмлэг Оном сан Зорилго : Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Оном сан хамтран хэрэгжүүлж байгаа ЭРҮҮЛ ЭЛЭГ ХӨТӨЛБӨР нь манай оронд нэн тулгамдаж байгаа элэгний өвчлөл, элэгний хатуурал, хорт хавдар зэрэг өвчний …

  • 14 May

    Банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээг өргөжүүлэх арга зам

    БИЧИЛ ГЛОБУС ГРУПП-ын  ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ж.ОТГОНСҮХ ББСБ-ийн хөгжил бүтэн 400 жилийг туулан санхүүгийн зуучлалын үүрэг улам бүр өсөж, хөгжлийн хандлага нь дэлхийн хөгжингүй орнуудад үнэт цаасны зах зээлийн идэвхтэй оролцогч, урт хугацаат санхүүгийн нөөцийн хуваарилалт, санхүүгийн түрээс болон факторингийн үйлчилгээ төдийгүй даатгал, эрсдэлийн чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулах болсноор улам бүр ирээдүйтэй санхүүгийн зах зээлд өөрийн гэсэн байр суурийг …

  • 14 May

    Эвслийн бүлгээс завсарлага авлаа

    Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.05.14/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Болор нар танилцуулсан юм. Сангийн сайдын …

  • 14 May

    Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болов

    Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам, Нээлттэй нийгэм форум хамтран Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2015.05.14/ Төрийн ордонд зохион явууллаа. Хэлэлцүүлгийн нээж УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хэлсэн үгэндээ “Эрүүгийн байцаан шийтгэх тухай анхны хууль 1926 онд Шүүн таслах газраас аливаа хэргийг байцаан шийтгэх хууль нэртэй батлагдсан. Үүний …

  • 14 May

    О.Гүндэгмаа “Дэлхийн цом”-д аваргаллаа

    “РИО-2016” олимпийн 24 эрх олгох буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээн АНУ-ын Форт Бенин хотод өчигдөр эхэллээ. Тэмцээнд 76 улсын 600 мэргэн бууч өрсөлдөж байна. Энэ тэмцээнд Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ч.Нарантуяа, ОУХМ Ц.Мөнхзул тэргүүтэй 11 тамирчин оролцож байгаа. Тэгвэл 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа түрүүлж, дэлхийн цомд аваргаллаа. Түүний дараагаар Болгарын буудагч, …

  • 14 May

    Зарим хууль тогтоомжийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.05.14.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 9 цаг 40 минутад 53.9 хувийн ирцтэй эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Байгаль, орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Оюун танилцуулсан юм. …

  • 14 May

    Цахимаар газар өмчлөх 3 дугаар ээлжийн бүртгэл маргааш дуусна

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа. 2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан 2 дугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна. Харин газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар …

  • 14 May

    Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт орууллаа

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.05.14/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 4 дүгээр сарын 10-ны өргөн мэдүүлсэн Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа танилцуулав. …