Monthly Archives: June 2015

June, 2015

  • 11 June

    Эмээлтийн Үйлдвэрлэл, технологийн паркийн барилга угсралтын үеийн цахилгаан хангамжийн хөрөнгийг шийдвэрлэлээ

    Нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/460 дугаар захирамж гаргаж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн хөрөнгө оруулалтын зардлаас хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталлаа. Батлагдсан төсөл арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлж, нийслэлийн худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулахыг “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ – т даалгав. Мөн …

  • 11 June

    АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдлаа

    Манай улс 2006 онд АСЕМ-ын гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагын үйл ажиллагаа, санал санаачилгад идэвхтэй оролцож байгаа юм. Ази, Европын Дээд түвшний XI уулзалт 2016 оны долдугаар сард  Улаанбаатар хотод болно. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ахалж буй Дээд хэмжээний энэ уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн ээлжит хурал Ерөнхий сайдын өрөөнд болж, Аюулгүй …

  • 11 June

    Доллар 1864 төгрөг болж номхорч байна

    Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарны үсэг зурснаас хойш ам.долларын төгрөгтэй харьцах ханш   суларсаар  байна. 2000 төгрөг дөхөж байсан ам.доллар өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 1864 төгрөгөөр зарж байна. Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 1870-1875 төгрөгөөр борлуулж  байна. Эдийн засагч, судлаачид ам.долларыг 1600 төгрөг хүрнэ гэж таамаглаж байна.

  • 11 June

    Засаг даргын Тамгын газрын дарга нарын семинар болж байна

    Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын семинар Төрийн ордонд эхэллээ.  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран зохион байгуулж байгаа энэ семинараар засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр болон нутгийн захиргааны үйлчилгээ хүргэх чадавхийг бэхжүүлэх  талаар хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрэх ач холбогдолтой гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд  хэллээ. ЗДТГ-ын …

  • 11 June

    Мэргэжлийн хяналтын ажилтны өдрийг тохиолдуулан Шадар сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ

    Мэргэжлийн хяналтын ажилтны өдрийг тохиолдуулан улсын байцаагч, ажилтан, албан хаагчид, гавьяаны амралтаа эдэлж байгаа ахмад буурлууд Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Та бүхний хамтын хүчин чармайлтын дүнд хяналтын байгууллагын үйлчилгээ, цар хүрээ жил ирэх тусам бэхжин, үр дүнг нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллага хүртэж байгааг цохон тэмдэглэе. Мэргэжлийн хяналтын байгууллагын …

  • 11 June

    ТАНИН МЭДЭХҮЙ: Хятан нар бидний өвөг дээдсийн нэг

    Монгол орон цэцэглэн хөгжиж, ирээдүйдээ бат итгэн социализмын материал техникийн баазыг байгуулж явсан тэр цагт “хүн бүр аривч хямагч байж..” гэсэн лоозунг тарни мэт цээжилж, хүүхэд насаа үдэж байсныгаа Орос, Япон, Америк гээд харийн нутагт олон жил амьдарсныхаа дараа эргээд бодоход нэг их буруу юм тогтоож, цээжилж байгаагүй мэт санагдана. Сурагч ахуй балчирхан насанд дорнын соёлын тухай багш нар хааяа …

  • 11 June

    Байгаль орчны сэтгүүлзүй 2015 шилдэг бүтээлийн уралдаан эхэллээ

    2014 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон Байгаль орчны сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн уралдааныг Хэвлэлийн хүрээлэн дахь байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клуб болон “Англо Американ” компани хамтран зохион байгуулаад хоёр дахь жилийнхээ нүүрийг үзээд байна. Тэгвэл энэ удаад тус тэмцээний чанар, шагналын сан болон шалгуурт өөрчлөлт орж урьд жилийнхээсээ сайжирсан түвшинд зохион байгуулахаар болсон  гэдгийг өнөөдөр буюу …

  • 11 June

    Мөнгөний бодлогын зөвлөл хуралдлаа

    Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн 2015 оны хоёрдугаар улирлын ээлжит хуралдаан хуваарийн дагуу өнөөдөр (2015.06.09) хуралдаж, мөнгөний бодлогын саналыг хэлэлцэж эхэлсэн байна. Зөвлөлийн гишүүд хуралдаанаар макро эдийн засгийн төсөөлөл, шинжилгээний анхны хувилбаруудыг хэлэлцжээ. Тэд үүний үндсэн дээр 2015 оны эхнээс эдийн засагт гарсан эерэг өөрчлөлтүүд болон оны хоёрдугаар хагаст гарахаар хүлээгдэж байгаа нөлөөллүүдийг илүү дэлгэрүүлж задлах, загварын тооцооллуудыг дахин сайтар нягтлах, …

  • 11 June

    Oрон нутгийн лабораторийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна

    Аймаг, орон нутгийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний байгууллагуудын лабораторийн ажилтнуудад ундны усны чанар, эрүүл ахуй, аюулгүй байдалтай холбоотой хууль, дүрэм, стандартууд болон шинэ техник, технологийн талаар мэдлэг олгох, шинжилгээний шинэ техник технологийн тоног төхөөрөмжтэй ажиллах, усны чанарт шинжилгээ хийж, чадавхжуулах зорилгоор Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс санаачлан УСУГ-ын усны төв лаборатортой хамтран сургалтыг …

  • 11 June

    Бүхнийг сурах нууц: Альберт Эйнштейний хүүдээ бичсэн зурвас

    “Агуу Америкчуудын хүүхдэдээ илгээх захидал” номд түүхэнд мөнхөрсөн, олон суутнуудын захиаг багтаасан байдаг. Уг номд Альберт Эйнштейн хүүХанс Альберт Эйнштейн дээ бичсэн зурвас бий. Тэрээр хүүдээ бүхнийг сурах нууц юу болохыг захин үлдээжээ.    “ Дуртай зүйлээ хийж байхдаа чи цаг хугацаа хэрхэн өнгөрч байгааг ч анзаарахгүй. Энэ бол бүхнийг сурах нууц.” “Хонгор Альберт минь, Өчигдөр би чиний захиаг хүлээж аваад …

  • 11 June

    ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдорж мэдээлэл хийнэ

    ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдорж болон гүйцэтгэх ажилтнуудыг саатуулж, мөрдөн байцааж буйгаа АТГ өчигдөр албан ёсоор мэдээлсэн. Тэгвэл тэднийг сулласан бололтой. Учир нь ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдорж хэвлэлийн хурал зарлаад байна. Тэрбээр 13.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийнэ. АТГ ИХШХЕГ-ын удирдлага болон ажилтнуудад Эрүүгийн хуулийн  263.2, 150.3 дугаар зүйлээр эрүү үүсгэж, мөрдөн байцааж эхэлсэн хэмээн мэдэгдсэн. Тэднийг бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, Төрийн …

  • 11 June

    Сальфеткан маск хэрэглэхийн өмнө мэдэх хэрэгтэй 6 зүйл

    Алдартнууд сальфеткан маск тавьсан байгаагаар селфи авах нь сүүлийн үеийн мода болжээ. Энэхүү “залхуу” маск нь Азид үүссэнээс хойш дэлхий дахины эмэгтэйчүүд өргөнөөр хэрэглэж байгаа юм. Чийгшүүлэх, цайруулах, бүр зарим бүдэг үрчлээ арилгах үйлчилгээтэй шингэн агуулсан энэхүү маск нь нимгэн хөвөн даавуун бөгөөд хэрэглэхэд маш хялбар. Тэгвэл та уг сальфеткан масканд мөнгөө үрэхээсээ өмнө арьс судлаач уг маскны талаарх өгсөн тайлбарыг сонирхоно уу. 1. Уламжлалт …

  • 11 June

    П.Баттөр СТА боллоо

    “Тусгай салаа” кинод тоглож олонд танигдаж түүнээс хойш олон киноны гол болон туслах дүрүүдийг амжилттай үзэгчдийн хүртээл болгосон жүжигчин П.Баттөр МУСТА цолоор энгэрээ мялаахаар болов. Тодруубал, “Зангараг” уран сайхны киноны нээлтийн үеэр түүнд МУСТА-ны жуух бичгийг гардуулан өгсөн бөгөөд П.Баттөр ирэх даваа гарагт цол тэмдгээ гардан авах аж. Ийнхүү жүжигчин П.Баттөр СТА боллоо.   www.info.mn

  • 11 June

    Ким Кардашьян нөхрийнхөө төрсөн өдрийг нижгэр хийжээ

    Өчигдөр рэппер эр Канье Уэст 34 насыг зооглов. Мэдээж, энэ өдөр түүний эхнэр Ким Кардашьян гэнэтийн бэлэг барихаа мартсангүй. Бие давхар бүсгүй нөхөртөө спортлог гэнэтийн бэлэг барьсан аж. Тэрбээр Лос-Анжелес хотын хамгийн томоохон спортын ордонуудын нэг болох Стэйплс-Центр төвийг түрээслэж аваад тийшээгээ Каньегийн сагсан бөмбөг тоглох дуртай найзуудыг урьжээ. Ямар ч сэжиг аваагүй Уэст эхнэртэйгээ романтик байдалд оройн зоог барина …