Monthly Archives: July 2015

July, 2015

  • 16 July

    Гэмт этгээд хоёр хүнийг буудаж, нэгийг нь хутгалж хөнөөжээ

    Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт нэг гэр бүлийн гурван хүний амь насыг бүрэлгэсэн онц ноцтой гэмт хэрэг баяр наадмын өдөр буюу энэ сарын 11-нд гарсныг манай сайт мэдээлсэн. Тэгвэл энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Тус сумын I багийн нутаг дэвсгэр болох “Хөндлөн” гэх газар хүний цогцос байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Энэ дагуу хэргийн газар …

  • 16 July

    Хятадын хакерууд Зүүн өмнөд Азийн орнуудыг тагнаж байжээ

    Хятадын хакерууд Зүүн өмнөд Азийн орнууд болон Энэтхэг улсын засгийн газрын мэдээллийн сүлжээг сүүлийн арваад жилийн турш хакердаж байсан тухай АНУ-ын сүлжээний аюулгүй байдлын “Fire Eye” компани кибер тагнуулын үйл ажиллагааны талаарх илтгэлдээ мэдээлсэн байна. Уг илтгэлд АРТ30 нэртэй бүлэг нь сүүлийн арваад жилийн турш АСЕАН-ны орнууд, Энэтхэг Улсын эдийн засаг, цэрэг, батлан хамгаалах хүчин чадал, маргаантай газар нутгийн асуудал, Хятадын …

  • 16 July

    Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

    Өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон хур борооны улмаас Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хангай нурууны араас усжих Чулуут, Хойт Тамир, Урд Тамир болон Орхон голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-65 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг давахын зэрэгцээ Хойт Тамир гол, Орхоны голын эхээр буюу Бат-Өлзий, Хархорин сум орчмоор үерийн түвшинг 5-25 см даваад байна. Түүнчлэн Хангайн өврийн Завхан, Заг, Байдраг, Онги …

  • 16 July

    Дархан аварга Г.Өсөхбаяр улсын харцага Н.Батзаяад унаагүй бол найраагаар заан цолтон төрүүлэх гэж байжээ

    Зээ Улсын баяр наадам ёстой л нэг өргөн дэлгэр сайхан боллоо. Тав хоног амрах хууль баталсан түшээд маань ядартлаа баярлахаа урьдчилж мэдээд ийн хууль санаачилсан байж таарах нь. За энэ ч яахав. Наадмын тухай ярья. Бага байхдаа л би наадам дөхөхөөр шинэ дээлээ өмсөнө гэж бодсондоо ч юм уу, эсвэл хүссэн амттанаа аав ээжээрээ авахуулна гэж эрхэлсэндээ сэтгэл догдлоод бүтэн нойртой …

  • 16 July

    Баяр наадмын өдрүүдээр цаг агаарын байдал тааруу байлаа

    Баяр наадмын өдрүүдэд хүйтэн бороо, нойтон цас орох, аянга цахилгаан буух гэх мэт байгалийн аюулт үзэгдэл ихэнх аймаг сумдыг хамарч  2 хүн нас барж, 1 хүн түлэгдэн гэмтэж, урьдчилсан байдлаар нийт 10154 орчим толгой бог мал хорогдлоо. Үүнд: Хүйтэн бороо: Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн “Худгийн дөрөлж” гэдэг газар 2015 оны 07 дугаар сарын 12-ны өдөр малдаа явсан П… …

  • 16 July

    Ким Кардашъяныг тулаанд дуудсан бүсгүй хэн бэ?

    Kanie West-ийн экс бүсгүй Ким Кардашъянтай өрсөлдөхөөр шийджээ. Ингээд санал хураацгаая.Та хэнийг нь дэмжиж байна вэ? www.emegteichuud.mn

  • 16 July

    Уулчдын цогцсыг зөөвөрлөхөөр нисдэг тэрэг хөөргөлөө

    Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн “Алтай таван богд” уулын “Хүйтний оргилд” авиралт хийгээд буцахдаа осолдон нас барсан Г /38 настай эрэгтэй/, Д /57 настай эмэгтэй/, Г /49 настай, эрэгтэй/, Б /32 настай эмэгтэй/, Б /48 настай, эрэгтэй/ нарын шарилыг зөөвөрлөн авч ирэхээр өнөө өглөөний 07:04 цагт нисдэг тэрэг хөөргөлөө. “Алтай таван богд” ууланд авиралт хийж байсан 5 иргэн сураггүй болсон …

  • 16 July

    Хөтлөгч Б.Тамирын гэргийн бие сайжирчээ

    Цэнхэр дэлгэцээр өдөр бүр улс эх орны цаг үеийн шуурхай мэдээг дамжуулан хүргэдэг мөн олон сонирхолтой нэвтрүүлгийг бэлтгэн үзэгч түмнийхээ мэлмийг мялаадаг нэвтрүүлэгч Б.Тамирыг уншигч та эс андахгүй ээ. Түүнийг ирээдүйн Цоодол хэмээн мэргэжлийн хүмүүс үнэлдэг. Гэвч хэдэн сарын түүний гэр бүл таагүй мэдээг сонссон юм.  Тодруулбал, нэвтрүүлэгч залуу гэргий М.Болормаатайгаа 2013 онд танилцаад  хуримаа хийжээ. Гэтэл хамтдаа амьдралаа эхлүүлээд  6 сарын дараагаар хайртай ханийх …

  • 16 July

    Нагоя башёг долоон бөх тэргүүлж байна

    Мэргэжлийн сүмогийн Нагоя башё эхлээд дөрөв хонож байна. Энэ удаагийн башёг  Их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү, озэки Тэрүнофүжи нарын долоон бөх нэг ч унаагүй тэргүүлж байна. Нагоя башёд Монгол Улсын заан Амгаагийн хүү Өнөболд буюу Сэйро дээд зиндаанд дэвшсэн юм. Тэрээр Монголоос төрсөн 23 дахь дээд зиндааны бөх болж байгаа бөгөөд одоогоор хоёр даваа, хоёр унаатай болжээ. Мөн маэгаширагийн 11-с …

  • 16 July

    50 Cent гэх алдартай эр дампуурлаа зарлажээ

    АНУ-ын Дампуурлын тухай хуулийн 11-р бүлэг зүйлд заасны дагуу реппер, продюсер Куртис Жэймс Жэксон буюу олонд танигдсан нэр нь 50 Cent гэх алдартай эр өөрийгөө дампуурсан тухай Wall Street Journal сонинд ярьсан нь гарчээ. Шүүхийн баримт бичигт зааснаар түүний хөрөнгө, түүний өр 10 саяас 50 сая ам.долларт хүрсэн гэсэн тооцоог гаргасан байна. Өнгөрсөн баасан гаригт AP агентлагын мэдээллээр Манхэттэн дүүргийн …

  • 16 July

    “Баянгол номадик фестиваль” арга хэмжээнд урьж байна

    Өнгөрсөн бүхэн түүхийн хуудаснаа мөнхрөн үлддэг. Хагас зуун жилийн түүх гэдэг бол бүхэл бүтэн нийгмийн хөгжил дэвшил, шинэчлэлийг харж болох түүхэн хугацаа юм. Нийслэл хотын өнгө болсон Баянгол дүүрэг өдгөө 50 жилийн ойтойгоо золгож байна. Дүүргийнхээ хөгжил бүтээн байгуулалт, өрнүүн их амжилтаар дүүрэн 50 жилийн ойг иргэдэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Ахмад үеийнхнийхээ хийж бүтээснийг бахдан, …

  • 16 July

    УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж БНСУ-ын Гёнги мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж өнөөдөр /2015.07.16/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Гёнги мужийн захирагч Нам Кюнг Пил тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Гёнги мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж буйд баяртай байгаагаа хэлээд, Монгол, Солонгосын харилцааны хөгжлийн төлөө тэр дундаа Солонгос Улсад ажиллаж, амьдарч буй Монголчуудыг дэмжин ажиллаж байгаа …