Monthly Archives: July 2015

July, 2015

  • 30 July

    Өнөөдөр Чингис хааны талбайд рок поп оддын тоглолт болно

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойг энэ сарын 29,30 – ны өдөр нийслэлд тэмдэглэхээр болсон. Үүний дагуу “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 30-ны өдөр буюу Пүрэв гарагт Чингисийн талбайд “Алдрын хүндэтгэл” тоглолтыг зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээний Ерөнхий найруулагчаар “Нийслэлийн Улаанбаатар чуулга” НӨҮГ – ын …

  • 30 July

    Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулсан бэсрэг наадам боллоо

    Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн өдөрт зориулсан олон улсын хүндэтгэлийн хурал “Шангри Ла” зочид буудалд болсон юм. Хүндэтгэлийн хуралд Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, төлөөлөгчдөөс гадна гадаад улс орон,  олон улсын байгууллага, хавсран суугаа Элчин сайд, Улаанбаатар хот дахь  Дипломат корпусын тэргүүн  зэрэг гадаадын 100 гаруй төлөөлөгч, хүндэт зочид иржээ. “Чингисийн хүрээ” жуулчны баазад болсон тус …

  • 30 July

    Туул голыг залуус цэвэрлэжээ

    2015 оны 07-р сарын 25-ны өдөр ХУД-ийн хэмжээнд зохион байгуулагдсан бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр сайн дурын “Хог challenge” –ын санаачлан зохион байгуулсан Туул голын цэвэрлэгээнд залуус амжилттай оролцож Туул голын ойр орчимын газрыг цэвэрлэж гарсан хог хаягдлыг ХУД-ийн ТҮТ ОНӨААТҮГ ачиж тээвэрлэлээ. Мөн 07-р сарын 26-ны өдөр Монголын Эко Машинуудын Холбооноос зохион байгуулсан Туул голын цэвэрлэгээнд тус холбооны 20 ажилтан, …

  • 30 July

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    11:00 цагт: Зайсангийн уугуул иргэдэд газар ашиглах гэрчилгээг гардуулах арга хэмжээ Хөдөө аж ахуйн их сургуулийн зааланд болно. Арга хэмжээнд БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол оролцоно. Утас: 99906083 11:00 цагт: Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийн явцын талаар НЗДТГ-ын байр А зааланд мэдээлэл хийнэ. Утас: 88101030, 89152122 11:00 цагт: Хан-Уул дүүргийн XI хорооны иргэдийн төлөөлөл …

  • 30 July

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Долоодугаар сарын 30-ны Пүрэв гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Чингэлтэй дүүрэг 10.30-17.30 цагт: 1, 3-р хороо, 2-р 40 мянгат 1-10, 17, 19, 22, 23, 40-р байр, Итгэлт бизнес ББСБ, Махаяна уламжлалыг хадгалах төв, Мөнгөн аяга /дархан/, Дельта төв хоршоо, Исүс христийн сүм, Чингэлтэй дүүргийн …

  • 30 July

    Гахай, туулай жилтнээ эерэг сайн

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 30. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 14. Бархасвадь гараг. Элдэв тэнгэртэн одтой одтой, 9 улаан мэнгэтэй улаагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Сансар.  Өдрийн наран 5 цаг 32 минутад мандан, 20 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай …

  • 30 July

    Улаанбаатарт 25-27 градус дулаан байна

    Баруун болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, төвийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутгаар 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг …

  • 29 July

    Энхийг сахиулах ажиллагаанд хилчид мордоно

    Монгол Улсын Зэвсэгт хүчний Мотобуудлагын батальоны тавдугаар ээлжинд 850 орчим цэргийн алба хаагч НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор тун удахгүй Бүгд Найрамдах Өмнөд Судан улсыг зорихоор болсон. Тэгвэл энэ ээлжинд эх орныхоо хил хязгаарыг сахин хамгаалах үүрэгтэй 36 хилчин олон улсад үүрэг гүйцэтгэхээр мордоход бэлэн болоод байна. Эдгээр албан хаагчдыг Хил хамгаалах ерөнхий газрын Штабын дарга, хурандаа Ц.Гансүх хүлээн …

  • 29 July

    Гитарчин Д.Өлзий-Орших “АЛТАН ГАДАС” одон хүртлээ

    Монголын рок поп урлагтай олон жил амьдралаа холбосон уран бүтээлчдийн нэг гитарчин Д.Өлзий-Орших нь  “Алтас гадас” одонгоор энгэрээ мялаажээ. Тэрбээр энэ тухайгаа цахим хуудаснаа “Би Алтан гадас одонгоор шагнууллаа нөхдөө. Жирийн багш, эмч, ажилчин, малчин хүмүүсийн насаараа хөдөлмөрлөөд ч ихэнх нь авч чаддаггүй энэ том шагналаар өчүүхэн намайг шагнасан засаг төр дөө баярлалаа” гэжээ. эх сурвалж:  ontslokh.mn

  • 29 July

    Хайгуулын зөвшөөрөл хүссэн 1094 өргөдлийг шийджээ

    Засгийн газрын өнгөрсөн оны 239 дүгээр тогтоолоор газар нутгийн 19.9 хувь буюу 31.1 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Ингэхдээ 13.4 хувь буюу 20.9 сая га талбайг өргөдлөөр,  6.5 хувь буюу 10.2 сая га газрыг сонгон шалгаруулалтаар олгох юм. Одоо  уртрагийн 104 градусын баруун талд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байна. Энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн …

  • 29 July

    Б.Ринчен 20 гаруйхан насны шүлгийн тэмдэглэл

    20 гаруйхан настай цэл залуу Б.Ринченгийн бичсэн шүлэг… Гайхалтай шүлэг юм. Үлээхэд наашаа,өрвийхөд нь цаашаа Тийм тоглоом бүү бол Нохой бурахад Ноцохоос нь бүү ай. Эр зориг гаргаж Эрслэн алдаад бай. Эр хүн бол, эр хүн шиг бай. Хоосон олон үг дэмий Хотол олонд тустай Бүтээлт үйлс эрийн чимэг. Чин зориг барьж Чинээгээрээ зүтгэж, Санаснаа бүтээгээд сагсууран бүү хөөр. Эр хүн …

  • 29 July

    Монгол улсын заан Ч.Бямбадорж Ховд аймгийн 18 дахь хүндэт иргэн боллоо

    Чандмань сум байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баярын хурлын үеэр Монгол улсын нэрийг тив, дэлхийд дуурсгасан бөхчүүдийг бэлтгэж, Үндэсний их бахархал хүчит бөхийн барилдааны торгон ногоон дэвжээнээ аймаг, орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөн Монгол улсын заан цолыг хүртэж, олон арван улсын заан, харцага, начин цолтнуудыг бэлтгэн дасгалжуулсан Ховд аймгийн Чандмань сумын харъяат багш, дасгалжуулагч Чадраабалын Бямбадоржид аймгийн “Хүндэт иргэн”-ий тэмдэг, үнэмлэх, …

  • 29 July

    Чингэлтэй дүүргийн “нэг цонхны үйлчилгээ”-гээр 7 дугаар сард 36204 иргэн үйлчлүүлжээ

    07 дугаар сарын байдлаар 19 хороо болон дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-гээр 36204 иргэн үйлчлүүлж 35882 санал, хүсэлт хүлээн авч, 35861асуудлыг шийдвэрлэсэн байна. Нийт өссөн дүнгээр 19 хороо болон дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-гээр 187386 иргэн үйлчлүүлж 183416 асуудлыг шийдвэрлэжээ. . Дүүргийн Засаг даргын “Нэг цонхны үйлчилгээнд ажиллах хэлтэс, албадын хуваарь батлах тухай” А/17 тоот захирамж 1 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан. …

  • 29 July

    Эх орны  хөрсөнд ургасан  хүнсний ногоог хүлэмжээс нь шууд хэрэглэгчидэд хүргэхээр болжээ

    Эх орны хөрс шороонд  тарьж  ургуулсан экологийн цэвэр бүтээгдэхүүн  болох хүлэмжийн хүнсний ногоог нийслэл  хотын  иргэдийнхээ  хүнсний  хэрэгцээнд  зориулан  тариулж, хүргэлтээр үйлчилж эхлэлээ. Таны  захиалсан  жимс жимсгэнэ, хүнсний ногоо болон  нарийн ногоог  бид хүлэмжээс нь шууд  танай гэрт хүргэх үйлчилгээг   санаачилж иргэдэд хүргэж  байна. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, эрүүл хүнсний  асуудал чухлаар тавигдаж, иргэн бүр эрүүл мэнддээ анхаардаг болсон энэ  …

  • 29 July

    Мөнгөө хадгалж сурах 22 арга

    1. Сар болгон 10.000, 20.000, 50.000, 100.000 –ын алиныг хийхээ та төсвөө үзээд сонгож болно. Хамгийн гол нь энэ бүхэн сар бүр тогтмол байх ёстой. Ингэж чадсанаар таны хадгаламжин дахь мөнгөө тогтмол өсгөх болно. 2. Дэлгүүр хэсэх үедээ эсвэл санаандгүй тохиолдлоор төлөвлөөгүй худалдаагаа битгий хийж бай. Дэлгүүр хэсэх үедээ жагсаал гарган зөвхөн хэрэгтэй зүйлээ л авах нь маш их мөнгийг …