Monthly Archives: July 2015

July, 2015

  • 30 July

    Хойд Солонгос пуужингаа иж бүрэн шинэчилсэн хэмээн шинжээчид үзэж байна

    Хиймэл дагуулын зургаар Хойд Солонгосын Сохае пуужингийн харвах, туршилт хийх станцад сүүлийн үеийн шинэчлэлт хийгдэж дууссан гэж шинжээчид үзэж байна. Хойд Солонгосын веб сайтын шинжээчийн үзэж байгаагаар пуужингийн 30 метр өргөн, 33 метр өндөр, ойролцоогоор 24 метр урт хөдөлж дэмжих бүтцийг барьж дуусгасан бололтой гэсэн байна. Өмнө нь UNHA-3 SLV өнгөрсөн хугацаанд хэрэглэж ирсэн бөгөөд хиймэл дагуулаа улам торуулж шинэчлэх шаардлагатай байгааг …

  • 30 July

    Нийслэлийн Засаг дарга Киргиз Улсын Ерөнхийлөгч асан хатагтай Роза Отунбаеваг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах  Киргиз Улсын Ерөнхийлөгч асан хатагтай Роза Отунбаеваг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар санал солилцов. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  “Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойн олон улсын хүндэтгэлийн хуралд таныг оролцсонд таатай …

  • 30 July

    Хятадын оюутан цэргүүдийн бэлтгэл

    Маш хатуу дэглэмтэй орнуудын нэг бол Хятад. Хятадын оюутан цэргүүд л гэхэд маш хатуу бэлтгэл сургуулилт хийдэг. Зөвхөн цэх алхаж сурахын тулд ямар бэлтгэл хийдгийг хүргэе.

  • 30 July

    Н.Ариунболд: Мэдээлэл түгээхдээ сөрөг үр дагавар гарахаас сэргийлэх хэрэгтэй

    ХХААЯ-ны  удирдлагууд  аймгуудын  Хөдөө  аж  ахуйн  газрын  дарга  нартай  уулзажтариалалтын явцын талаар мэдээлэл авсан юм. Энэ талаар ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдоос тодрууллаа. -Та бүхэн аймгуудын Хөдөө аж ахуйн газрын дарга нартай уулзлаа. Газар тариалан эрхлэгчдийн холбооноос ургацын 80 хувийг алдах нь тодорхой гэсэн мэдээллийг олон нийтэд өгөөд байна. Бодит байдал ямар байна вэ? – ХХААЯ аймаг орон нутгийн …

  • 30 July

    Өмгөөлөгч Л.Дашравдан: Г.Буяндорж нарыг шүүхээс гэм буруутайг нь тогтоож, дахин ял оноолоо

    Удтал нийгмийн анхаарлын төвд байсан Г.Буяндорж нарт холбогдох хэргийн шүүх хурал 2015 оны 7 дугаар сарын 27, 28-нд үргэлжилж шийдвэр гарчээ. Энэ талаар хохирогч “Ноёд Констракшн” ХХК-ийн Ерөнхий захирал С.Билэгтийн өмгөөлөгч Л.Дашравдантай ярилцлаа. – Г.Буяндорж нарын шүүх хурал болж өндөрлөлөө. Шүүхээс хэнд ямар ял оноосон юм бэ? – Таван шүүгдэгч байсан. Эдгээрээс дөрөвт нь эрүүгийн ял шийтгэл оногдуулсан. Тухайлбал, иргэн Г.Буяндоржид иргэний …

  • 30 July

    1990 оны сонгууль Монголын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн

    Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогт нь 1990 оны анхны чөлөөт ардчилсан сонгуулийн үйл явцад нэг талаас зохион байгуулалцаж, нөгөө талаас нэр дэвшигчийн хувьд оролцож явсан агаад дөнгөж 23-хан настайдаа хамгийн залуу депутат, улмаар Улсын Бага Хурлын гишүүн болж байв. Тэр цагаас хойш тэрбээр Улсын Их Хуралд дөрвөн удаа сонгогдон ажиллаж байна. 25 жилийн өмнөх дурсамж, өнгөрсөн жилүүдийн …

  • 30 July

    Никола Теслагийн 100 гаруй жилийн туршид нууцлагдсан ярилцлага

    XIX-XX зууны хамгийн суут хүмүүсийн нэг болох Никола Тесла нь /1856-1943/ нь Серб гаралтай Америкийн эрдэмтэн бөгөөд 8 хэлээр ярьж, аливаа зүйлийг фото зураг хэлбэрээр цээжлэн тогтоодог, шинэ санаа, гэнэтийн нээлтээ нүдний өмнө гялбах цагаан гэрлийн тусламжтайгаар маш нарийн нэг бүрчилсэн байдлаар зурагчлан харж хүлээж авдаг байсан байна. Тэрбээр хоногт 2 цаг унтаж, бусад үед тасралтгүй ажилладаг байв. Амьдралдаа нэг …

  • 30 July

    Автомашин мөргөлдөж нэг хүн нас баржээ

    2015 оны 07 сарын 29-нд Хан-Уул дүүргийн 5-р хороо Наадамчдын гудамж, “Хүннү Молл” төвийн урд замд Hyundai Accent автомашины жолооч Т нь Hyundai HD55 маркын Б жолоочтой автомашинтай мөргөлдөж жолооч Т /44н, эр/ нас барж, 3 хүн гэмтсэн. Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Товчооны зам, Хуучин 22-н ШБТ-ны замд амины Toyota Prius автомашины жолооч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ …

  • 30 July

    Үсээ гялалзсан эрүүл болгоё гэвэл сармисны ханд бэлдээрэй

    Хүний үсэнд тэжээл өгч, ургуулж, эрүүлжүүлж, гялалзуулах ид шид сармисанд байдаг. Сармисны ханд хийж хэрэглэснээр үсний байгалийн өнгийг сэргээж, ургалтыг түргэсгэж, гялалзсан намирсан болгодог. Мөн сармис нь олдоц сайтай, та бидний өдөр тутмын хүнсний хэрэглээнд ордог, үнэ өртгийн хувьд ч хямд төсөр тул та үсээ арчлахад зардал гаргахгүй байх боломж байна. Сармисны ханд бэлдэхэд: 1.Буцалсан ус, сармис, өндөг байхад л …

  • 30 July

    Энэ оны эхний 6 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж 83 хүн амь насаа алджээ

    2015 оны  эхний хагас жилийн  байдлаар Замын  цагдаагийн газрын алба хаагчид согтууруулах  ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учруулж болох  байсан 24688 жолоочийг  илрүүлж,  18862 жолоочийн жолоодох  эрхийг 6 сараас 2 жилийн хугацаатай хасаж, 5528 хүнийг шүүхийн шийтгэврээр   7-30 хоног  баривчлуулах  арга  хэмжээ  авсан  байна. Улсын хэмжээнд согтууруулах  ундааны зүйл хэрэглэсэн …

  • 30 July

    Засгийн газрын тогтоол зөрчсөн шийдвэр, журмыг хүчингүй болгуулахаар албан бичиг хүргүүлэв

    Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын удаа дараагийн захирамжаар Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг малчдын зөвлөгөөн зохион байгуулах, баяр тэмдэглэх, малчдын шагнал, урилга ,өргөмжлөл, нутгийн зөвлөлийн уулзалт,  утасны нэгжийн  үнэ, тэмцээний дэмжлэг  гэх мэт арга хэмжээнүүдэд зарцуулсан нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн  хөрөнгийг  бүрдүүлэх,  зарцуулах, хяналт тавих журам”-ын 1.5. “Сангийн хөрөнгө нь …

  • 30 July

    “Авто машингүй гудамж” – нуудын хаяг, байршлыг тогтоолоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх тухай А/626 дугаар захирамж гаргалаа. “Гудамж төсөл”-ийн “Хотын төв” дэд төслийн хүрээнд хэрэгжүүлэх “Авто машингүй гудамж” төсөлд хамрагдах гудамжнуудын хаяг, байршлыг баталлаа. “Автомашингүй гудамж” төслийг удирдан зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Гудамж төсөлд даалгав. Төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 …

  • 30 July

    Ц.Элбэгдорж: Монголын ардчилал бол бүс нутагтаа сүүлийн 25 жилд гарсан түүхэн онцлог үйл явдал юм

    Монгол Улсад 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойд зориулсан Олон улсын хүндэтгэлийн хурал өнөөдөр Шангри-Ла зочид буудалд боллоо. Уг хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хөтлөн явуулсан юм. Тэрээр Олон улсын хүндэтгэлийн хурлыг нээж хэлэхдээ “Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд аа, Эрхэм хүндэт гадаад, дотоодын зочид, төлөөлөгчид, Эрхэмсэг …

  • 30 July

    Хүүхдүүддээ тоо ашиглан зураг зурахыг зааж өгөөрэй

    Хүүхдүүддээ ямар нэгэн тоог ашиглан, амьтдыг зурах хялбархан аргыг зааж өгөөрэй. Магадгүй зураг зурах дуртай хүүхдүүдэд анхан шатны хичээл болж ч болох юм.

  • 30 July

    Гоо сайханд учруулах компьютерийн хор нөлөөнөөс сэргийлэх аргууд

    Компьютер ажиллаж байх үедээ хүний арьсанд сөргөөр нөлөөлдөг. Компьютергүйгээр нэг ч ажил урагш явахгүй болсон өнөө үед энэ асуудлыг яаж оновчтой шийдвэрлэх талаар шинжлэх ухаанд ямар ч ахиц гараагүй байна. Компьютерын орчинд үүсч  буй хор хөнөөлийн гол шалтгаан нь цахилгаан соронзон орон, хэт ягаан туяа юм. Арьсанд учруулах компьютерийн хор хөнөөл нь дух, хацар, хамар, хүзүү загатнах, хорсох, улайх шинж тэмдгээр …