Компьютер ажиллаж байх үедээ хүний арьсанд сөргөөр нөлөөлдөг. Компьютергүйгээр нэг ч ажил урагш явахгүй болсон өнөө үед энэ асуудлыг яаж оновчтой шийдвэрлэх талаар шинжлэх ухаанд ямар ч ахиц гараагүй байна. Компьютерын орчинд үүсч буй хор хөнөөлийн гол шалтгаан нь цахилгаан соронзон орон, хэт ягаан туяа юм.
Арьсанд учруулах компьютерийн хор хөнөөл нь дух, хацар, хамар, хүзүү загатнах, хорсох, улайх шинж тэмдгээр илэрдэг. Энэхүү улайлт нь амралтын үеэр, долоо хоногийн амралтын өдрүүд, ажлын дараа алга болдог. Эдгээр шинж тэмдгийн давтамж судалгаанд хамрагдсан компьютерийн 30-78 хувьд ажиглагдсан байна.
Цаашлаад нүүр хуурайшиж, туурч эхэлнэ. Ажлын байрны чийгшил нь 40 хувиас бага болж, ажлын өрөө үндсэндээ маш том цахилгаан цэнэгт орчин болон хувирсан учраас эдгээр шинж тэмдэг хүний арьсанд илэрдэг байна. Ингэж улайж, туурч, хуурайшиж буй арьснаас биопсын сорьц авахад эмзэг эсийн тоо 50 хувь болж нэмэгдсэн байна.
Таны дэлгэцний /инч/ хэмжээ том байх тусам хэт ягаан туяа илүү ихээр үүсгэж, тэр нь арьсны гүнд нэвтрэн арьсны шүлтийн тэнцвэрт байдалд нөлөөлж, эд эсийн бүтцийг алдагдуулдаг.
Компьютерийн хор нөлөөнд хамгийн ихээр өртөх магадлалтай ажил мэргэжилд: программист, хэвлэлийн дизайнер, вэб мастер, мультмедиа, тоглоом хөгжүүлэгчид /геймер/, телевизийн эвлүүлэгч гээд тоочоод байвал урт жагсаалт гарна.
Компьютерээр өдөржин ажлаа хийдэг хэвийн арьстай хүний нүүр хуурайшиж, хөгшрөлт /үрчлээ/ маш хурдан явагдана. Харин холимог арьстай бол уян хатан чанар нь алдагдаж, бохирдолт ихээр бий болдог. Тослог арьстай бол өдөр дунд улам тослог болж, батга ихэсч зовхи, нүдний зэрэг эмзэг арьсыг цочроож, нарийн үрчлээсийг ихээр бий болгоно.
Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд дараах зүйлүүдийг санал болгож байна.
1. Албан тасалгаандаа байгалийн гаралтай эд зүйлс хэрэглэх
Тавилга, хивс, шалны эрүүл ахуйн ариун цэврийг дээд зэргээр сахиж, аль болох химийн хольц ороогүй байгалийн гаралтай эд хогшлыг сонгох хэрэгтэй.
2. Агааржуулалт, чийгшүүлэлтийг сайжруулах
Компьютерт (CPU cooler) хөргөх зориулалттай хэд хэдэн сэнсүүд байдаг. Эдгээр сэнсүүд нь тасалгааны агаарыг маш их хуурайшуулж байдаг. Ажлын байранд агаар чийгшүүлэгч, уур гаргагчийг процессорын дэргэд байршуулах хэрэгтэй. Мөн дэлгэцний хамгаалалт хийхийг зөвлөж байна.
3. Хямд буюу химийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
Та хямд, химийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн /жишээ нь тос, крем/ түрхчихээд өдөржин хэт ягаан туяагаар нүүрээ шарна гээд төсөөл дөө. Иймээс аль болох байгалийн антиоксидант, амин дэм бүрдсэн тусгай гоо сайхны бүтээгдэхүүнийг арьсныхаа онцлогт тохируулан хэрэглэхийг зөвлөж байна. Аль ч насны хүнд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүн нь компьютерийн хор нөлөөг багасгаж, арьсыг үр дүнтэй чийгшүүлж, цахилгаан соронзон орны, хэт ягаан туяаны эсрэг хамгаалалт болж байх ёстой.
4. Завсарлага авах
Та өдөржин компьютерээр ажлаа амжуулдаг бол 30 минут суугаад 5 минут дэлгэцнээс холдох хэрэгтэй. Энэ нь таны арьсанд амралт болж, хэт ягаан туяаны нөлөөг бууруулна. Мөн долоо хоногийн ядаж нэг өдөр компьютертэй харьцахгүй байхыг зөвлөж байна.
5. Улаан лооль
Германы эрдэмтэд улаан лооль, байцааны арьсыг компьютерийн хорт нөлөөнөөс хамгаалах чадвартайг тогтоожээ. Эдгээр ногоог өдөрт 500-700 гр идээд байхад л үр дүнгээ өгдөг гэнэ.
6. Нимбэг
Нимбэгний шүүстэй ус хэдэн балгыг ууж байхыг зөвлөж байна. Мөн өдөрт 300 граммаас багагүй ногоон цай ууж байх нь хорт туяаны нөлөөллийг саармагжуулна. Ажлын 8 цагт компьютер дээр ажилласан бол сайн чанарын 2 уут ногоон цайг уухад л зориулалтын дагуу уухад л хор хөнөөлийг хангалттай бууруулдаг байна.
7. Жин, халуун бигнүүр тавих
Голландын эрдэмтэд компьютер дээр ажилласны дараа давс, эсвэл шилмүүсний уусмалыг алчуурт шингээж жин тавьж байхыг зөвлөжээ. Үүнээс гадна нүүрээ зүссэн алим, эсвэл хөлдөөсөн жимсний шүүсээр арчих нь үр дүнтэй. Нүүрний арьсаа чийгшүүлэхийн тулд хөх тарианы талхыг халуун усанд дэвтээж шүүсээр нь нүүрээ угаавал сайн.
© duuren.mn