Никола Теслагийн 100 гаруй жилийн туршид нууцлагдсан ярилцлага

_XIX-XX зууны хамгийн суут хүмүүсийн нэг болох Никола Тесла нь /1856-1943/ нь Серб гаралтай Америкийн эрдэмтэн бөгөөд 8 хэлээр ярьж, аливаа зүйлийг фото зураг хэлбэрээр цээжлэн тогтоодог, шинэ санаа, гэнэтийн нээлтээ нүдний өмнө гялбах цагаан гэрлийн тусламжтайгаар маш нарийн нэг бүрчилсэн байдлаар зурагчлан харж хүлээж авдаг байсан байна. Тэрбээр хоногт 2 цаг унтаж, бусад үед тасралтгүй ажилладаг байв. Амьдралдаа нэг ч удаа гэрлэж байгаагүй түүнийг ойр дотны хүмүүс нь сэтгэл татам инээмсэглэлтэй, зөөлөн, дулаан хүн байсан хэдий ч заримдаа дургүй зүйлээ тэвчиж чаддаггүй, хурц шүүмжлэлтэй хүн байсан гэж дурссан байдаг.

Никола Тесла нь зохион бүтээгч, цахилгааны инженер, механикийн инженер, физикч, ирээдүйг зөгнөгч хүн байлаа. Тэрбээр 300 гаруй патентын эрхтэй бүтээл бүтээж, цахилгааны салбарт Томас Эдисонтой хамтран ажиллаж, олон чухал нээлтийг хийсэн. Түүнийг бусад эрдэмтдээс ялгаруулах хамгийн гол зүйл бол нээлт хийх өвөрмөц арга барил, хувийн итгэл үнэмшил, хатуу дэг жаягтай амьдралын хэв маяг байсан юм. Өмнөх нийтлэл болох Теслагийн давтамжаар дамжуулан бид та бүхэнд 12 ДНХ буюу дотоодын мөн чанараа нээх аргачлалыг хүргэж байсан. Энэ удаад та бүхэнд 116 жилийн туршид нууцлагдсан Никола Теслагийн ярилцлагыг хүргэх замаар түүний дотоод ертөнцөд нэвтрэх боломжийг нээж байна.


Сэтгүүлч: Ноён Тесла та хүн төрөлхтний сансар судлалын явцад нэр алдрын оргилд хүрсэн хүн. Та өөрийнхөө талаар танилцуулаач.
Тесла: Баярлалаа Ноён Смит. Би таны асуултанд үнэн зөв хариулт өгөхийг хичээе.
Сэтгүүлч: Таныг уул ус нь хүн ардтайгаа ижил гайхагдсан Хорватын Лика гэдэг нутгаас гаралтай. Таны төрсөн нутгийг ууланд ургадаг цэцгийн нэрээр нэрлэж, таны төрсөн гэр ой мод, сүмийн дэргэд байдаг байсан гэлцэх юм.
Тесла: Тийм ээ. Би Серби гарал, Хорват нутгаараа бахархдаг.
Сэтгүүлч: Ирээдүйг зөгнөгчид 20-с 21-р зуун Никола Теслагаар дамжуулагдан шилжлээ гэж байна. Тэд Соронзон орон болон Индукцийн хөдөлгүүрийн эринд зориулж сүлд дуугаа өргөж байна. Үүгээр зогсохгүй Физик, Химийн салбарт хийсэн нээлт тань дэлхийд давамгайлна. Аж үйлдвэрийн салбарт та дээд гэгээнтэн, өглөгийн эзэн мэтээр хүндлэгдэж байна. Никола Теслагийн лабораторит анх атомыг хугалсан байна. Газар хөдлөлтийн хэлбэлзлийг бий болгох зэвсэг ч байна. Сансрын хар туяаг нээсэн байна. Эфирээс гарган авсан эрчмээр таван махбодыг эзэмшиж чадсан учраас ирээдүйн таван үеийн хойч маань сүмдээ таныг шүтэх болно гэж байна.
Тесла: Тиймээ, эдгээр зүйлс бол миний хийсэн хамгийн чухал нээлтүүдийн нэг хэсэг. Гэсэн хэдий ч би хийж чадах хамгийн агуу зүйлээ бүтээгээгүй учраас өөртөө сэтгэл дундуур байдаг.

1
Сэтгүүлч: Тэр нь юу вэ, ноён Тесла?

Тесла: Би бүхий л дэлхийг гийгүүлэхийг хүссэн. Хоёр дахь нарыг бий болгож чадахуйц их цахилгаан эрчим хүч бий. Санчирын бүслүүр шиг Гэрлээр Дэлхийг тойрон бүрхэх боломж байна. Хүн төрөлхтөн энэ гайхамшигтай агуу нээлтэд бэлэн биш байна. Колорадо мужийн газрыг би цахилгаан эрчим хүчээр дэвтээсэн. Бид мөн сэтгэл зүйн эерэг энерги болон бусад энергийг ч түгээн дэлгэрүүлж болно. Эдгээр нь Бах эсвэл Моцартын хөгжимд, эсхүл агуу сайхан яруу найргуудад бий. Дэлхийн гүнд баяр баясгалан, энх тайван, агуу их хайрын энерги оршиж байдаг. Үүний илрэл нь дэлхийн гадарга дээр ургаж буй ургамал мод, цэцэг, хүмүүс бидний хоол хүнсэндээ хэрэглэж буй ногоо жимс юм. Би энэхүү энергийн хүн төрөлхтөнд нөлөөллийг судлахад олон жилийг зарцуулсан. Сарнай цэцгийн гоо үзэмж, тансаг үнэрийг эм болгож, нарны гэрлийг хүнс тэжээл болгох боломж бий. Амьдрал хязгааргүй олон хэлбэрт оршдог бөгөөд эдгээр оршлын хэлбэрүүдийг материас нээж илрүүлэх нь эрдэмтэн судлаачдын үүрэг билээ. Үүнд 3 үндсэн хүчин зүйл нөлөөлдөг. Би хийж буй зүйлсээрээ дамжуулан үүнийг л эрж хайдаг. Би тэдгээрийг олж чадахгүй ч, хэзээ ч бууж өгөхгүй.
Сэтгүүлч: Тэдгээр гурван зүйлс нь юу вэ?
Тесла: Эхний асуудал бол хоол хүнс. Огторгуйн болон дэлхийн ямар энергиэр өлсгөлөнд нэрвэгдсэн олон түмнийг хооллох вэ? Уг энергиэр түмний цангааг тайлж, хүмүүсийн сэтгэлд баяр баясгалан цалгиснаар, хүн өөрийгөө Бурхан гэдгээ мэдрэх боломжтой юу? Хоёр дахь асуудал нь хүний амьдралд тохиох нүгэл зовлонг таслан зогсоох. Эдгээрийн зарим сансрын гүнээс ирсэн тахал байх нь бий. Мөн энэ зуунд Дэлхийгээс Сансар луу ч өвчин тархаж байна. Гурав дахь зүйл бол ертөнцөд хангалттай Гэрэл байдаг уу гэдэг асуулт юм. Сансрын болон математикийн бүх хууль үйлчилдэггүй, юуг ч өөрчлөх боломжгүй нэгэн одыг би олж нээсэн. Тэр од манай галактикт бий. Түүний гэрэл нэг ширхэг алимны хэмжээст багтахуйц нягт атал манай нарны аймгаас илүү хүнд жинтэй. Шашин, гүн ухаанд хүмүүнийг Христ, Будда, Зороастер болохуйц хүчтэй гэдэг. Миний батлахыг хүсдэг зүйл бол санаанд багтамгүй, бараг хүрч боломгүй зүйл юм даа. Ертөнцөд орших зорилго бол хүн бүр Христ, Будда, Зороастер байх явдал юм.
Дэлхийн татах хүч нисэхэд саад болдог. Миний зорилго бол онгоц гэх мэт нисэх төхөөрөмжүүдийг бүтээх бус харин хүмүүст ухамсрын жигүүрийг нь сэргээх явдал юм. Цаашлаад, би агаарт буй энергийг сэрээхийг хүсч байна. Тэнд хамгийн гол энергийн эх үүсвэр байна. Оргүй хоосон зай гэдэг нь сэрээгүй материйн илэрхийлэл юм.
Энэ гариг дээр бүү хэл, энэ Ертөнцөд хоосон орон зай гэж байхгүй. Астрономичдын яриад байдаг сансрын хар нүхнүүд нь энерги, амьдралын хамгийн хүчтэй эх үүсвэрүүд юм. 

White-doves-flying-bird-hd-wallpaper
Сэтгүүлч: “Валдорф-Астория” зочид буудлын таны байрлах 33-р давхрын өрөөний цонхоор  өглөө бүр шувууд ирдэг талаар тайлбарлаач.
Тесла: Хүмүүс шувуудыг ойлгож мэдрэх хэрэгтэй. Учир нь хүн төрөлхтөн хэзээ нэгэн цагт яг л шувууд шиг жинхэнэ, нүдэнд харагдахуйц далавчтай байсан юм!
Сэтгүүлч:  Та Смилжанд байх үеэсээ л нисэхийг оролддог байсан шүү дээ!
Тесла: Би дээвэр дээрээс нисэх гээд унасан. Хүүхдийн тооцоолол буруу байж болно. Харин залуу насны жигүүрт амьдралын бүх зүйлс багтдаг буюу залуу насанд таны амьдрал таны гарт байдгийг санаж яваарай!

Сэтгүүлч: Та гэрлэж байсан уу? Таны хувийн амьдрал, хайр дурлалын асуудал их нууцлаг байдаг. Фото зургуудаас харахад та сайхан залуу байсан байна.
Тесла: Тиймээ. Би гэрлэж байгаагүй. Асар их хайрлах эсвэл огт хайрлахгүй байх гэсэн хоёр зам байдаг. Төвд нь хүн төрөлхтнийг сэргэн мандуулах хүч үйлчилдэг. Зарим хүмүүс эмэгтэй хүнээс энэрэл хайрыг мэдэрч, дотоод сэтгэлээ хүчирхэгжүүлдэг. Харин зарим хүмүүс ганцаараа байснаараа энэ бүхнийг мэдэрдэг. Би хоёр дахь замыг сонгосон.
Сэтгүүлч: Таныг харьцангуйн онолыг буруушаадаг гэж үздэг. Та материйг энергигүй гэж үздэг. Гэтэл бүх зүйл энергитэй байх ёстой биш үү? Энэ талаар та юу гэж бодож байна?
Тесла: Хамгийн түрүүнд энерги байсан, дараа нь матери бий болсон.
Сэтгүүлч: Ноён Тесла, та өөрөөсөө  бус харин эцгээсээ төрсөн гэж хэлж байгаатай ижил юм.
Тесла: Яг зөв! Ертөнцийн үүслийн талаар юу гэх вэ? Матер бол анхдагч буюу мөнхийн Гэрлээс бий болсон юм. Уг гэрэл маш хурц цацарч, одод гаригсыг, цаашлаад хүнийг тэгээд Ертөнц, дэлхий дээрх бусад бүхий л зүйлсийг бий болгосон. Матер бол Гэрлийн хязгааргүй олон хэлбэрийн илэрхийлэл. Энерги гэрлээс ч урт настай. Ертөнцийн үүслийн талаар дөрвөн хууль байдаг. Эхнийх нь хүний тархи хүлээн авч ойлгохооргүй, математик хэмжиж чадахгүй тэрхүү ээдрээтэй эх үүсвэр. Үүнд бүх Ертөнц багтдаг.
Хоёр дахь хууль бол тайлбарлах боломжгүй зүйлээс үүссэн гэрлийн жинхэнэ мөн чанар буюу харанхуйн тархац юм. Харанхуй нь аажимдаа Гэрэл болон хувирдаг. Гурав дахь хууль бол Гэрлээс Гэрлийн матер зайлшгүй бий болох хэрэгцээ шаардлага. Дөрөв дэх хууль бол эхлэл үгүй, төгсгөл гэж үгүй. Эхний гурван хууль ямагт үйлчилж байдаг ба Ертөнц мөнхөд оршдог. 
1150901_526927170706611_506573243_nСэтгүүлч: Та Харьцангуйн онолыг бүтээсэн хүний эсрэг (Альберт Эйнштейнийг хэлж байна) мэдээллийг төрсөн өдрийнхөө найран дээр түгээж байдаг…
Тесла: Сансар ертөнц хязгааргүй гэдгийг санах хэрэгтэй. Харин хүний оюун санаа хязгаарлагдмал учраас хязгааргүй болон мөнхийн гэдэг зүйлсийг хүлээж ойлгож авах чадваргүй байгаа юм. Харьцангуйн онолыг бүтээгч өөрийн онолоо бүрэн дүүрэн ухаарсан бол бие махбодийн хувьд биш юмаа гэхэд оюун санааны хувьд мөнхийн хутгийг олох байлаа.

Би бол гэрлийн нэг хэсэг. Гэрэл нь өөрөө аялгуу юм. Гэрэл зургаан мэдрэхүйг минь дүүргэдэг. Би гэрлийг харж, сонсож, мэдэрч, үнэрлэж, хүрч, бодож төсөөлөх чадвартай. Бодож төсөөлөх мэдрэмж бол зургаа дахь мэдрэхүй юм. Гэрлийн хэсгүүд нь бичмэл нотууд. Цахилгаан тэр чигтээ хөгжмийн сонат буюу бүрэн хэмжээний хөгжмийн зохиол болох боломжтой. Олон мянган бөмбөлгөн цахилгаан концерт болох боломжтой. Энэ концертод зориулж би Бөмбөлгөн Цахилгаан бүтээсэн нь Гималайн мөсөн оргилуудад ч сонсогдохуйц.

Пифагор гэх мэт математикчид гэрэл ба хөгжмийн ноотны холбоосыг олж тогтоож чадахгүй. Тэгшигтгэл, тоонууд бол гэрэл, аялгууны илэрхийлэл. Хэрэв Эйнштэйн тэрхүү аялгууг сонссон бол харьцангуй онолыг бүтээхгүй байсан. Эдгээр аялгуу нь хүний оюун санаанд амьдралын утга учрыг ойлгуулж, Ертөнц төгс зохицолд оршиж, бүх зүйл шалтгаан, үр дагаврын шүтэн барилдлаганд оршдог болохыг харуулдаг. Хөгжим аялгуу бол огторгуйн диваажингийн мөнхийн эргэлт юм.

Хамгийн жижиг одод хүртэл тэнгэрийн симфонийн нэг хэсэг болж, өөрийн найраглалыг туурвидаг. Хүний зүрхний цохилт Дэлхийн симфонийн нэгэн хэсэг. Ньютон ертөнцийн нууц геометрийн бүтэц, тэнгэрлэг оршихуйнуудын хэлбэлзэлд байдгийг ухаарсан. Тэрээр Ертөнц дэлхийд туйлын нэгдэл, шүтэн барилдлагын хууль оршин байдгийг мэдсэн. Огторгүй ертөнц хэмжээ хязгаартай байвал эмх замбараагүй байдал бий болдог. Эмх замбараагүй ноотноос хөгжим үүсдэггүй. Эйнштейн бол уур хилэн, дуу хөгжим хосолсон цаг хугацааны элч төлөөлөгч юм.

light-spectrum

Сэтгүүлч: Ноён Тесла, та тэр аялгууг сонсож чаддаг уу?

Тесла: Би үргэлж сонсдог. Миний дотоодын чих (сүнслэг сонсох мэдрэмж) минь тэнгэр мэт хязгааргүй уудам. Харин биед орших чихээ би радио долгионы тусламжтайгаар хөгжүүлсэн. Харьцангуйн Онолын хуулийн дагуу хоёр паралель шулуун хязгааргүй үргэлжилсээр хэзээ нэгэн цагт огтолцдог. Үүнээс харахад Эйнштэйны муруй нь муруй биш шулуун болж таардаг. Нэгэнт бий болсон аялгуу мөнхөд оршдог. Аялгуу хүний физик махбодийн хувьд устаж үгүй болно. Гэвч Ертөнцийн аниргүйд мөнхөд сонсогдох бөгөөд үүнд л хүний дотоод агуу хүч оршиж байгаа юм.

Би Эйнштэйны эсрэг ямар ч санаа агуулаагүй. Тэр сайн хүн  бөгөөд олон сайн зүйлийг бүтээсэн. Түүний зарим бүтээл аялгууны нэгэн хэсэг болж дуурсагдана. Би түүнд бичих захидалдаа эфирэн давхрага оршдог бөгөөд үүний бүрэлдэхүүн хэсгүүд Ертөнцийг төгс зүй зохиролд байлгаж, амьдралыг мөнхөд оршуулж байдаг талаар дурдах болно.

Сэтгүүлч: Сахиусан тэнгэрүүд яагаад Дэлхий дээр бууж ирдэг тухай та надад хэлж өгөөч?
Тесла: Надад 10 чухал хүчин зүйл бий. Бүгдийг сонор сэрэмжтэй бичиж аваарай.
Сэтгүүлч: Би таны бүх үгсийг бичиж авах болноо, ноён Тесла.

Тесла: Нэг дэх шаардлага бол үүрэг зорилгоо мөн ажлаа дуусгах ёстойгоо өндөр хэмжээнд ухамсарлах. Энэ нь бага залуу насанд мэдрэгддэг. Нэрэлхээд яах вэ. Би 12 настай байхдаа Ниагара хүрхрээн дээр очно гэдгээ итгэлтэйгээр мэддэг байсан. Хүүхэд байхдаа ирээдүйд хийх нээлтүүдээ бүгдийг нь биш ч гэсэн ихэнхийг нь нээх болно гэдгээ мэдэж байсан юм.Харин хоёр дахь дасан зохицох нөхцөл нь шийдмэг, тууштай байх.  
Сэтгүүлч: Гурав дахь нөхцөл нь юу вэ, ноён Тесла?
Тесла: Сүнслэг, амин эрчмийг өөрийн ажил хөдөлмөрт шингээх. Улмаар хүний бүхий л хэрэгцээ, шаардлагаас чөлөөлөгдөх. Би юуг ч алдаагүй харин илүү ихийг олж авсан. Тиймээс би ямагт жаргалтай байсан. Одоо бичээрэй. Тесла их аз жаргалтай хүн байсан гэж. Дөрөв дэх шаардлага нь ажилдаа физик нөхцөл байдлаа тохируулах. 
Сэтгүүлч: Тэр нь юу гэсэн үг вэ, ноён Тесла?
Тесла: Ажилдаа зориулж биеэ арчлах хэрэгтэй. Бие бол төгс төгөлдөр машин. Би өөрийн биеийн бодисын солилцоо, хэрэгцээ шаардлагыг мэддэг. Миний хувьд ихэнх хүмүүсийн иддэг хоол хүнс маш хор хөнөөлтэй, аюултай байдаг. Заримдаа дэлхийн тогооч нар бүгд миний эсрэг нэгдсэн мэт санагддаг юм… Миний гарт хүрээд үз дээ.
Сэтгүүлч: Хүйтэн байна.
Тесла: Тиймээ. Цусны урсгалыг тохируулж болохоос гадна биеийн маш олон процессыг удирдаж болдог юм. Залуу минь та яагаад айв?
Сэтгүүлч: Марк Твейн танаас сэдэвлэн нууцлаг нэгэн буюу Сатаны /чөтгөр/ талаар бичсэн гэж ярьж байсан.
Тесла: Люсифер гэдэг үг нь илүү аятайхан биш үү. Ноён Твейн хошигнолд дуртай. Хүүхэд байхдаа би түүний номыг уншаад өвчнөөс ангижирч байсан юм. Тэгээд энэ талаар түүнтэй уулзаад хэлэхэд тэр уйлж байсан. Бид улмаар найзууд болж тэр лаброторид маань зочлох болсон. Түүний хүссэнээр нэг удаа хэлбэлзлийн тусламжтай баяр хөөрлийн мэдрэмж төрүүлэх нэгэн машиныг түүнд үзүүлсэн. Энэ бол миний зугаа гаргах зорилгоор хийдэг байсан бүтээлийн маань нэг байсан юм. Ноён Твейнд би энэ хэлбэлзэлд удаан байж болохгүй гэж анхааруулсан ч тэр сонсолгүй удсан. Тэгээд өмдөө бариад пуужин шиг тэр өрөөнд хий алдсан.

Үнэхээр инээдтэй байсан, гэхдээ миний хувьд энэ ноцтой үр дүн байсан. Бие махбодын бодисын солилцоог зохицуулахад хоол хүнснээс гадна зүүд маш чухал. Нүсэр хөдөлмөр шаардсан их ажлын дараа би ганцхан цаг унтаад л бүрэн сэргэдэг. Би унтах сэрэх цагаа өөрөө хянаж, нойроо удирддаг болсон. Хийж буй зүйлийнхээ учрыг олохгүй байх үедээ өөрийгөө зүүдэндээ энэ талаар бодох даалгавар өгч, тэгээд зүүдэндээ шийдлээ олж чаддаг болсон.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …