ХХААЯ-ны удирдлагууд аймгуудын Хөдөө аж ахуйн газрын дарга нартай уулзажтариалалтын явцын талаар мэдээлэл авсан юм. Энэ талаар ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдоос тодрууллаа.
-Та бүхэн аймгуудын Хөдөө аж ахуйн газрын дарга нартай уулзлаа. Газар тариалан эрхлэгчдийн холбооноос ургацын 80 хувийг алдах нь тодорхой гэсэн мэдээллийг олон нийтэд өгөөд байна. Бодит байдал ямар байна вэ?
– ХХААЯ аймаг орон нутгийн Хөдөө аж ахуйн газруудтай байнгын холбоотой ажилладаг. Цаашлаад ч нягт харилцаатай ажиллах болно. Сүүлийн үед зарим нэг газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэд, аж ахуй нэгжүүд ургацын 80 хувийг алдлаа гэдэг мэдээллийг иргэдэд хүргэсэн. Одоогийн байдлаар ургацын болц гүйцээгүй, улсын хэмжээнд хэдий хэмжээний ургац авах нь наймдугаар сарын 15-наас 25-ны үеэр тодорхой болно. Энэ үеэр ургацын баланс эцэслэж гарна гэсэн үг. Одоогоор ургацын болц гүйцээгүй учраас ямар нэг тоо хэмжээ зааж, хэлэх боломгүй гэдгийг дахин хэлье. Харин бид нийт тариалангийн талбайн 40 гаруй хувиас ургац хангалттай авна. 30 хувь нь цаг агаарын байдлаас шалтгаалж эргэлзээтэй. Үлдсэн 30-аад хувь нь ургахгүй тал руугаа хандсан байна гэсэн мэдээллийг өчигдөр аймгуудын Хөдөө аж ахуйн газрын удирдлагууд өглөө.
– Та бүхэнд байгаа мэдээллээр ургацын 80 хувийг биш, 30 хувийг л алдах эрсдэл байна гэж ойлгож болох уу?
– Ургац алдахын хувьд 30 хувийн эрсдэл байна гэж ойлгох хэрэгтэй. Яг нарийн тоо ургацын болц гүйцсэний дараа харагдана. Энэ хугацаа дунджаар наймдугаар сарын 15-аас эхэлдэг. Энэ жилийн хувьд ургацын болц оройтох магадлалтай учир 7-10 хоногоор хойшилж магадгүй гэсэн урьдчилсан мэдээтэй байна.
– Сүүлийн хэдэн өдрүүдэд орсон хур тунадас газар тариалан, улаан буудайн ургацадхэр нөлөөг үзүүлсэн бол.
– Хөдөө аж ахуйн газрынхан тариалалт сэргэх хандлагатай байна гэсэн мэдээллийг өгчбайна. Хур тунадас оройтож орсон. Гэхдээ зүүн баруун бүсүүд харьцангуй гайгүй, олонжилийн дундажтай ижлээр ургац хураах боломж бий.
– Ямар ч байсан их бага хэмжээний ургац алдах нь тодорхой боллоо. Харин ирэх өвөл бид хөл алдахгүйн тулд улаан буудайн болоод гурилын үнийг нэмэгдүүлэхгүй, хомсдол үүсгэхгүйн тулд салбарын яам ямар бодлого баримталж ажиллаж байна вэ.
– Манай яамны нэн тэргүүний зорилго бол хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр хангах, ялангуяа стратегийн хүнс болох гурил, махны хэрэгцээг бүрэн хангаж, үнийг тодорхой түвшинд байлгах чиг үүрэгтэй ажилладаг. Энэ намрын хувьд бид дотоодын тариаланчдын хураасан тариа буудайг худалдаж авч дуусгана. Харин ургацын хувь хэмжээгээ өөрийнхөө талбайгаар тооцдог ч юм уу. Эсвэл өөрийн улаан буудайн үнийг өсгөх, гурилын үнийгнэмэгдүүлэх гэсэн санаа, зорилготойгоор ургацын 80 хувийг алдах нь гэсэн мэдээлэл тараах хандлагатай байна.
-Гаднаас буудай оруулж ирэхийг тариаланчид эсэргүүцдэг. Гэхдээ буудай оруулж ирэх тодорхой квот байдаг шүү дээ.
– Хүнсний тухай хуулинд стратегийн хүнсийг гаднаас оруулж ирэх болон гадны оронднийлүүлэхэд тодорхой хэмжээний буюу квот олгоно гэж заасан байдаг. Тухайн жилдээ аливаа хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэхээр бол хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулна. Хуулинд заасан квотын дагуу бид буудай оруулж ирэх боломжтой.
– Хэрэв гурил, буудай оруулж ирлээ гэхэд манай оронд үнэ өсч, хомсдол үүсэхгүй гэж ойлгож болох уу.
– Тийм.
– Зарим нэг тариалан эрхлэгчид энэ зун гантай байна. Халуун болно гэсэн мэдээллийг салбарын яамнаас өгсөнгүй гэх гомдол ажиглагдсан. ХХААЯ-ны хувьд Цаг уур орчны шинжилгээний газаас мэдээлэл авч тариаланчдад цаг агаарын мэдээ хүргэхүүрэг байдаг уу.
– Цаг уур орчны шинжилгээний газар Байгаль орчин ногоон хөгжлийн яамны харьяа байгууллага. Бид тэндээс ирсэн мэдээллийн дагуу л үйл ажиллагаагаа явуулдаг. Дээрээс ньтариаланчид ч бас тэндхийн гаргасан дүгнэлтийн дагуу тариа буудайгаа тарьдаг гэсэн үг.Харин ХХААЯ бол энэ тохиолдолд зөвхөн хэрэглэгч юм. Тиймээс бид буруу зөрүү мэдээлэл өгсөн байх боломжгүй. Учир нь ижилхэн л тэднээс мэдээлэл авч үйлажиллагаагаа зохицуулж байдаг. Цаг уур орчны шинжилгээний төвийн хувьд энэ жил олон жилийн дундажтай ижил хэмжээний хур тунадас орно гэдэг мэдээллийг өгсөн. Энэ хүрээнд үйл ажиллагаагаа явуулж өмнөх жилүүдийнхээс илүү буюу 360-370 орчим мянганга талбайд тариалалт хийсэн. Энэ өөрөө нэлээд том амжилт байлаа.
-Хэрэв өөрсдийн эрх ашгийн төлөө буруу мэдээлэл тарааж үнэ хөөрөгдвөл хариуцлагахүлээлгэдэг хууль эрхзүйн заалт бий юу?
– Тэд ямар зорилгоор, юуг хэлэх гэж ингэж үзэл бодлоо илэрхийлсэнийг мэдэхгүй юм.Гэхдээ олон нийтэд алив мэдээллийг хүргэхдээ Монгол Улсын иргэнийхээ хувьд, ёссуртахуунтай байж сөрөг үр дагавар гарахаас сэргийлэх хэрэгтэй байна. Үүнээс үүдэн үнэөсөх хандлагатай. Ийм сөрөг үр дагавар гаргахгүйн тулд маш болгоомжтой хандаж,салбарын яамтайгаа хамтран ажиллаж байж иргэдэд мэдээлэл өгөх ёстой юм. Хэдий бидҮндсэн хуульд заасан үзэл бодлоо илэрхийлэх эрх нь чөлөөтэй ч гэсэн нийтийн эрх ашиггэж байна шүү дээ. Түүнийг бодолцож үзээч гэж тэр ярьж байгаа хүмүүст уриалах байна даа.