Monthly Archives: July 2015

July, 2015

  • 29 July

    Ачааны автомашин онхолдож жолооч нь автомашины эд ангид хавчуулагджээ

    Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Дэнжийн мянгын авто замын хажуу руу 76-21 УНР улсын дугаартай ачааны автомашин онхолдож жолооч нь автомашины эд ангид хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.07.28-ны өдрийн 17:54 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж иргэн Э /27 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д …

  • 29 July

    Зөрчил гаргасан албан тушаалтанд арга хэмжээ авсан байна

    Иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр албан тушаалтны ашиг сонирхлын зөрчилтэй асуудлыг хянан шалгахад Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга С.Пүрэвхүү, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын сургуулийн захирал Д.Энхжаргал нар нь өөрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой тушаал, шийдвэр гаргасан, ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөлд мэдэгдэл, тайлбар гаргаагүй зөрчил илэрснийг холбогдох байгууллагын удирдлагад нь мэдэгдсэнээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, …

  • 29 July

    Дуучин Т.Ариунаа хог түүх нь

    Сүүлийн үед цахим хэрэглэгчдийн дунд “#Хог#Bucket#Challenge” аян идэвхитэй өрнөж байгаа. Тус аян өдөр өнгөрөх тусам эрчээ, өргөжин тэлж авч олны танил, урлаг соёлын одод, улс төрч, олны танил гээд бүхий л салбарынхныг хамрах болсон. Тэгвэл хамгийн сүүлд МУГЖ Т.Ариунааг ТВ8 телевизийн захирал С.Отгонмөнх дуудсан ч тэрбээр хариу өгөхгүй байсан юм. Харин МУГЖ С.Ариунаа саяхан дуудлагыг хүлээн авснаа мэдэгдсэн бөгөөд хөдөө …

  • 29 July

    Дахин хоёр иргэн голд живж амиа алджээ

    Өчигдөр буюу долдугаар сарын 28-ны өдрийн 01 цагийн үед 27 настай, эрэгтэй Б гэгч Булган аймгийн Хангал сумын Эргэл багийн “Хар-Усны тохой” гэдэг газар Хар-Ус голын усанд живж нас барсан байсныг тус аймгийн Онцгой байдлын газрын аврагчид цогцсыг уснаас гаргаж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгчээ. Мөн өдрийн 10 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн задгайд оршин суугч, …

  • 29 July

    Хүндэтгэлийн хурал завсарлалаа

    Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй хүндэтгэлийн хурал түр завсарлалаа. Тус хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал хариуцсан орлогч Жеффри Фелтман, БНЭУ-ын Мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн Төрийн сайд Ражевардхан, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Сузан Торнтон, БНСУ-ын 17 дахь Ерөнхийлөгч Ли Мен Баг зэрэг гадны хүндтэй зочид уригдан оролцож байгаа юм. Хүндэтгэлийн хуралд Ерөнхийлөгч …

  • 29 July

    Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар албан бичиг хүргүүлэв

     Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжид зааснаар Төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас гадна Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнууд нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй байдаг.           “Мон-Атом” ТӨХХК–нд хуулийн үйлчлэлд хамрагдах …

  • 29 July

    Мэдэгдлийн хариу

    www.trends.mn цахим хуудасны 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Миний цагдаа миний эрхийг зөрчихгүй ажиллаж байна уу?” гэсэн гарчиг бүхий мэдээлэлд АТГ-ын  үйл ажиллагаатай холбоотой бодит  бус, үндэслэлгүй тоо баримтыг ашигласанд залруулга хийлгэхээр албан ёсны мэдэгдлийг www.trends.mn цахим хуудасны ерөнхий редактор Б.Болор-Эрдэнийн өөрийн болон тус сайтын contact@trends.mn цахим шуудангаар хүргүүлсэн. Уг мэдэгдлийн дагуу тус цахим хуудасны ерөнхий редактор Б.Болор-Эрдэнэ …

  • 29 July

    Цахим картаа уншуулан автобусаар зорчиж эхэллээ

    Нийслэлчүүд өнөөдрөөс эхлэн нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгөний хайрцагт мөнгөө хийж ба цахим картаа уншуулан зорчих хэлбэрт шилжиж байна. Одоогийн байдлаар Нийслэлийн хэмжээнд цахим карт унших төхөөрөмж 1100 автобусанд суурилуулаад байгаа. Иргэдэд цахим картаа хэрхэн ашиглах талаар зөвлөгөө өгөхөөр карт борлуулах цэгийн ажилтан болоод кондукторууд ажиллаж байгаа юм. Энэ өдрүүдэд кондукторууд мөнгө хураан авч, тасалбар борлуулалгүйгээр иргэдийг цахим картаа ашиглаж сурах хүртэл …

  • 29 July

    Хакухо М.Даваажаргалын цолны найр эхэллээ

      Сар шинийн өмнө Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар М.Даваажаргалд Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн. Тэгвэл Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар М.Даваажаргал өнөөдөр Төв аймгийн Зуун мод хотноо цолны найраа нижгэр тэмдэглэх гэнэ.Өнөөдөр болж буй наадам, ёслолын үеэр Их аварга гэргий Саёоко Вадагийн санаачилгаар Төв аймгийн эрүүл мэндийн салбарт бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин гардуулж өгөх юм байна. Эх …

  • 29 July

    Японы алдарт цэрэг

    Даргынхаа амиа хорлож болохгүй, бууж өгч болохгүй байлдаад байж бай нэмэлт хүч авчираад заавал эргэж ирж авна гэсэн тушаалын дагуу хамт байсан цэргүүд нь үхэх нь үхэж алга болох нь алга болсоор дайн дууссаныг мэдэлгүй дайны байдалд Филиппиний ойд 30 жилийг ганцаар өнгөрүүлсэн Япон цэрэг. Ард иргэдийн ойд амьдардаг. Япон цэрэг байнга хонь хулгайлаад байна гэсэн гомдлын дагуу Филиппин болон …

  • 29 July

    Галзуугийн 11 тохиолдол бүртгэгджээ

    Энэ сарын байдлаар Баянхонгор аймагт малын галзуу өвчнөөр нийт 11 мал амьтан өвчилжээ. Үхэр хамгийн олон буюу 5 галзуугийн тохиолдол гарсан бол 2 үнэг, 2 чоно, 3 нохой галзуурчээ. Галзуу өвчнөөс гадна гадна Баянцагаан сумд цусан халдварт өвчний 2 тохиолдол илэрсэн байна. Мөн Баян-Овоо, Бөмбөгөр, Баянхонгор сумдад Коли иж балнадын тус бүр нэг тохиолдол, Галуут сумд Боом өвчний нэг тохиолдол …

  • 29 July

    Оншилгоогоо үнэгүй хийлгэх иргэдийн цуваа тасарсангүй

    Манай улс зуун мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээрт ордог. Хүн амын дундаж нас баралтын 15 хувийг дан ганц элэгний хавдар эзэлж байна. Ингээд бодохоор гуравхан сая хүн амтай манай улсын хувьд дээрх үзүүлэлт гамшиг юм. Сүүлийн жилүүдэд хепатит вирустэй хатуу тэмцэж байгаа бөгөөд дэлхийд 2030 он гэхэд элэгний өвчлөлийг устгахын төлөө ажиллаж байна. Манай улс …

  • 29 July

    Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна./2015.07.29/

    2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад: Улаанбурхан өвчин: -Улсын хэмжээнд 21011 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1191 хүн лабораторийн шинжилгээгээр, 8416 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. -ХӨСҮТ-д нийт 84 хүн хандаж, 6 хүн шинээр хэвтэж, 11 хүн эмчлэгдэн гарч, 54 хүн одоо эмчлэгдэж байна. Үүнээс 20 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 12 …

  • 29 July

    Автын байцаагч амиа “зольж”, 300 хүүхдийн амь аварчээ

    Өнгөрсөн бямба гаригийн 12:00 цагийн орчим ОХУ-ын Хакаст, Абакан-Ак-Доурокын замаар зуны зуслангаас буцаж явсан 300 орчим хүүхэд автын осолд орох эрсдэлтэй тулгарчээ. Хүүхдүүдийн сууж явсан автобусыг чиглэн урсгал сөрөн хурдтай ирж явсан машиныг Замын цагдаагийн эргүүл Александр Косолапов өөрийн машинаар хааж зогсоосноор азаар нэг ч хүүхэд бэртэж гэмтээгүй байна. Харин автын байцаагчийн биеийн байдал маш хүнд, эмч нар бүхий л …

  • 29 July

    Нийслэлийн иргэний төлөх татвар нэгээр нэмэгдэнэ

    Ирэх аравдугаар сарын 1-нээс Нийслэл хотын албан татварын тухай хуулийг хэрэгжүүлж эхэлнэ. Хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлээд нийслэлийн нутаг дэвсгэрт хоёр төрлийн бараа худалдан авах, дөрвөн төрлийн үйлчилгээ үзүүлсний төлөө хүн бүр татвар төлнө. Хоёр төрлийн бараанд архи, тамхи орж байгаа. Архи гэдэгт бүх төрлийн согтууруулах ундааг хамруулах бөгөөд, тамхины төрөл ч бүгд орж байгаа. Мөн зочид буудал, ресторан, баар, …