Monthly Archives: August 2015

August, 2015

  • 1 August

    Н.Түвшинбаяр селфидэж байгаад ”папарацидуулжээ”

    Монгол улсын анхны олимпийн аварга (2008), анхны хос медальтан энэ эрхэмийг танихгүй хүн үгүй. Жүдо бөхийн дэлхийн дэвжээнээ өөрийн нэрээ дуурсгасан түүнийг олноо хүндэлдэг. Өдгөө дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгээд Сэлэнгэ амралтын баазад байрлаж буй. Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид бэлтгэл сургуулилтаа сайн базааж байгаа гэнэ. Энэ оны ДАШТ Казахстаны Астанад ирэх сарын сүүлчээр болно. Өнөөдөр бэлтгэлийн дараа Олимпийн …

  • 1 August

    Машин чирэхдээ явган зорчигч гэмтээхээс сэргийлээрэй

    Та чирч эсвэл чирэгдэж байгаа аль ч тохиолдолд замын хөдөлгөөнд оролцохдоо татлаган дундуураа тод харагдах уут эсвэл лааз, ундааны сав зэргийг хийж явган зорчигч болон бусад хөдөлгөөнд оролцогч нарт чирүүлж байгаа гэдгээ мэдэгдээрэй. Явган хүнд харагдахгүй, анхааруулгагүй татлага гэнэт чангарч хүний хөлийг гэмтээх аюултай байдаг. Харин замын хөдөлгөөнд оролцогч бусад жолооч нар голоор дайрах үйлдэл гаргах магадлалтай тул заавал хэрэгжүүлж …

  • 1 August

    Хүүхдийг ямар ч үед сэгсэрч болохгүй

    Хүүхдийг Сэгсрэх хам шинж буюу Shaken baby syndrome /SBS/гэж юу вэ? – Бага насны хүүхдийг дээшээ шидэж тоглох – Хүүхдээ мөрөн дээрээ суулгаад давхиж тоглох нь аюултай – 5-аас доош насны хүүхдийг хэдийд ч сэгсэрч болохгүй – Нярай хүүхэдтэй тоглохдоо түүнтэй эрхлэхдээ үргэлж толгойг нь түшиж бай. Хүүхдийг сэгсэрснээс болж үүсэх хам шинж нь тархины ноцтой гэмтэл бөгөөд насан хүрсэн …

  • 1 August

    Хөлөө байнга арчилбал ядаргаанд орохгүй

    Өөртөө цаг зав гаргахаас бүү татгалз. Гэрийн нөхцөлд хөлдөө зориулсан гоо сайхны ажилбар хийгээд үз. Та хөлөө үргэлж булбарай зөөлөн толигор байлгахын тулд хөлөө тогтмол арчлах шаардлагатай. Залхууралгүй педикюр хийдэг мастерт оч. Хэрэв гоо заслын салонд очиж үнэхээр амжихгүй байвал гэртээ хэд хоног хөлөө арчлаад үз. Сайхан үнэртэй халуун усан ванн, маск эсвэл компресс, иллэг зэргийг хийхэд хөл чинь хөнгөрч …

  • 1 August

    Дэлхийн алдартнуудын нүүр будалтыг хийдэг монгол бүсгүй

    Монголчууд дэлхийн өнцөг булан бүрт, салбар бүрт амжилтаараа тэргүүлсээр явна. Хэдхэн жилийн өмнө монгол бүсгүйчүүд нүүрээ будаж чаддаггүй хэмээн шүүмжлүүлдэг байсан бол өдгөө монголчууд дэлхийн алдартнуудын нүүр будалтыг хийж байна. Тодруулбал, Ооно хэмээх нэрээрээ цахим ертөнцийнхний танил болсон гоо сайханч бүсгүй алдарт Chris Brown болон Nicki Minaj, Meek Mill нарын хамтарсан “All eyes on you” дууны клипэнд  мөн хамтран ажиллажээ. …

  • 1 August

    Зарлан мэдээллийн дохиогоор сэрэмжлүүлэг хүргэлээ

    Онцгой байдлын Ерөнхий газраас Зарлан мэдээллийн дохиогоор нийт иргэд, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргэлээ. Өнөөдөр буюу 2015 оны наймдугаар сарын 1-ны өдөр усархаг бороо үргэлжлэн орох тул иргэдийг үер усны аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа. Жил бүр улс орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн …

  • 1 August

    БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл эхэлнэ

    БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл наймдугаар сарын 5-нд буюу ирэх долоо хоногийн лхагва гарагт эхэлж гурав хоног үргэлжилнэ. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд болох энэхүү бүртгэлд хамрагдах иргэд 18-39 насны буюу 1975 оны наймдугаар сарын 6-ноос 1997 оны наймдугаар сарын 5-ний хооронд төрсөн, хорих ял эдэлж байгаагүй байх ёстой. Мөн БНСУ-аас албадан гараагүй буюу албадан гаргах …

  • 1 August

    Хүүхдийг уушигны хатгалгаа өвчнөөр өвчлүүлэхгүйн тулд анхаарах зүйлс

    Хүүхдийг хатгалгаагаар өвчлүүлэхгүйн тулд аав, ээжүүд яг өнөөдрөөс чийрэгжүүлэх арга хэмжээг дараахь байдлаар хийгээрэй Хүүхдийг өдөр бүр төрсөн цагаас нь хамгийн хялбараар нар, ус, агаараар чийрэгжүүлнэ. АГААРЫН ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТ Нярайг 20-22 хэмийн дулаан өрөөнд 1-3 минут нүцгэн байлгана. Цаашид хугацааг нь аажмаар нэмэгдүүлж 15 минут хүртэл сунгана. 2-6 сартай хүүхдийн өрөөний дулаан 19-20 хэм, 6 сараас дээш настай хүүхдийн өрөөний хэм …

  • 1 August

    Хүүхдийг хөхөөр хооллох дэлхийн долоо хоног

    Хүүхдийг хөхөөр хооллох дэлхийн долоо хоногийн ажил ДЭМБ-ын санаачлагаар наймдугаар сарын 1-нээс 7-нд явагддаг байна. Хүүхдийг хөхөөр хооллохыг дэмжихэд чиглэсэн ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн (ЮНИСЕФ) Инночетын тунхаглалыг 1990 онд гаргасан нь энэ долоо хоногийн ажлыг зохион явуулах үндэс болсон билээ. Хөхөөр хооллох нь хүүхдийн эрүүл мэндэд ашигтайг эмэгтэйчүүдэд мэдээлэх нь уг ажлын зорилго юм. Энэ арга хэмжээний зохицуулагч, Хөхөөр …

  • 1 August

    Хятадын цэргийн парадад 20 гаруй улс оролцоно

    БЭЭЖИН. /NHK/. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ойд зориулан зохион байгуулах гэж буй цэргийн парадад оролцохыг хүссэн БНХАУ-ын урилгыг 20 гаруй улсын удирдагчид хүлээн авчээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, есдүгээр сарын 30-нд болох парадын урилгыг БНХАУ-ын Засгийн газар 50 гаруй улсад явуулсан байна. Долдугаар сарын дунд үеийн байдлаар, 20 гаруй улсын удирдагчид, тэдний дотор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Кубын Ерөнхийлөгч …

  • 1 August

    УИХ-ын гишүүн С.Одонтуяа АШУҮИС-д эмчилгээний тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

    Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа өнөөдөр /2015.07.31/ Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль /АШУҮИС/-д ажиллаж, сэргээн засах эмчилгээний орчин үеийн тоног төхөөрөмж бүхий тасаг хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаанд оролцлоо. Бүгд Найрамдах Солонгос Улсын Хараагүйчүүдийн Силоам Төв, Солонгосын тусламжийн нийгэмлэг, Солонгосын олон улсын эрүүл мэндийн тусламжийн сан хамтран АШУҮИС-д сэргээн засах тусламж үйлчилгээний орчин үеийн тоног төхөөрөмж бүхий тасаг байгуулах төсөл …

  • 1 August

    VIII богдын бошгоос…

    Ум амгалан болтугай Чакравардийн /Шагшаабадын/ орноос бууж ирсэн баруун газрын далай ламаас зарлигтай, Банчин богдоос сүншигтэй, далан таван  махранзын дүртэй, мянган мэлмийт, түмэн сонорт Хоншим Бодисадба  очир дарь ламын гэгээн гэж ар халх дөрвөн аймаг шавь, долоон хошуу, өвөр дөчин есд заяагдах ирсэн  билээ. Амьтныг жаргуулж, шажны алтан тамгыг түшиж эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд амирлангуйн дүртэй …

  • 1 August

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ардчилсан намын дарга З.Энхболдод шаардлага хүргүүллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Ардчилсан намын дарга З.Энхболдод шаардлага хүргүүллээ. Уг шаардлагад, Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооноос Улсын Их Хуралд суудалтай бусад намуудтай зөвшилцөн хамтарсан Засгийн газар байгуулан ажиллахыг даалгасны дагуу Ардчилсан намын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг миний бие Улсын Их Хуралд суудалтай АН, МАН,  МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын хамтарсан Засгийн газрыг байгуулан эх …

  • 1 August

    Амралтын өдрүүдэд цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Наймдугаар сарын 1, 2-ны Бямба, Ням гаргуудад дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Төв аймаг 09.00-18.00 цагт:  ШШГЕГ-ын Авдрантын хорих анги, Мод үржүүлэг орчмоор. Жич: Цахилгаан эрчим хүчээр түр таслах хэрэглэгчдийг оршин буй газраар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт …

  • 1 August

    Улаанбаатарт 17-19 хэм дулаан

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн зүгийн нутгаар бороо, зарим газраар их бороо орж, сэрүүсэхийг анхааруулж байна. 2015 оны наймдугаар сарын 01-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн зүгийн нутгийн ихэнх, говийн нутгийн зарим газар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар өмнөөс …