Есдүгээр сарын 16-ны лхагва гарагт дараах хэсгийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Горхи-Тэрэлжийн БЦГ: 10.00-18.00 цагт: Полигон дэд станц, иргэн Оюунсүрэн Цэрэндорж, Юнитель, Болор амралт, Лэгдэнхаан, Стройка, Их Биндэр хайрхан, Өндөр-Улаан, Ном, Немо кэмп, Баяримпекс, Минжин, Мираж, Тахилга, Тэнгэрийн илч, Сан жуулчин, Тэрэлж жуулчин, Талын сондор, Монгол алт, Лайт …
Monthly Archives: September 2015
September, 2015
-
16 September
Улаанбаатарт 18 хэм дулаан
Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн нутгийн зарим газраар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ. 2015 оны есдүгээр сарын 15-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч …
-
16 September
Өнөөдөр хөхөгчин хонь өдөр
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 16. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 3. Буд гараг. Тэргүүн дагуул одтой, зургаан цагаан мэнгэтэй, хөхөгчин хонь өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 6 цаг 41 минутад мандан, 19 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ …
-
15 September
Танилц: ИЗНН-аас сонгогдсон хоёр дэд сайд
Дэд сайд нарын нийт долоон суудлаас АН гурав, “Шударга ёс” эвсэл хоёр, ИЗНН хоёр суудал авах нь тодохой болсон. Энэ дагуу өчигдөр ИЗНН-ын улстөрийн зөвлөл хуралджээ. Тодруулбал, Уул уурхайн дэд сайдаар өөр нэр дэвшигч байгаагүй тул ИЗНН-аас нэр дэвшигч З.Ган-Очир 100 хувийн саналаар гарав. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэд сайдад “Русская гимназия” сургуулийн захирал н.Энхтайван, “Энх орчлон” сургуулийн захирал н.Базар, ИЗИС-ийн дэд захирал, ИЗНН-ын …
-
15 September
Монголчууд аа А.Энэрэл хүүд амьдрал хайрлаарай
Энэ бяцхан хүүгийн эмчилгээний зардал хүрэлцэхгүй байна. Сайхан сэтгэлт ард түмэн минь яаралтай тусалж, олны хүчээр нэг ч гэсэн Монгол хүүгээ эмчлүүлж аварцгаая! Та бүхэн хайрын гараа сунгаарай! 2013 оны 6 дугаар сарын 16-нд аавын ээжийнхээ амьдралын утга учир болон мэндэлсэн А.Энэрэл хүү хүндээр өвдөж 2 жил гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэсэн боловч саяхан онош нь бүрэн тодорч Монголдоо эмчилгээ хийлгэх …
-
15 September
Ээлжит шуурхай хуралдаан болов
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ээлжит Шуурхай хуралдааныг Дэд дарга Б.Бат-Эрдэнэ удирдан явууллаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 25 ба түүнээс дээш ажилтантай төрийн байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулж байгаа эсэхэд шалгалт хийж, 343 зөрчил илрүүлэн 56 иргэнийг байнгын ажлын байраар хангуулжээ. Мөн “Гол мөрний урсац бүрдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий …
-
15 September
Нийтийн эзэмшлийн сандлуудыг будлаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Налайх хотын Захирагчийн ажлын алба, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Гэрлэх ёслолын ордон, Монголын хүүхдийн ордон хамтран Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу, Их монгол, Олимп, Гандийн гудамж, Цагдаагийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний зам дагуу цэвэрлэгээ, тохижилтын ажил хийж эхлээд байна. Уг ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөнд 34, Сөүлийн гудамжинд 20, Чингэлтэйн өргөн чөлөөнд 14, нийт …
-
15 September
509 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 09-р сарын 13-ны өдөр 509 зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 111 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 398 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …
-
15 September
Парисын дизайнерийн долоо хоногийн шилдэг бүтээлүүд
Энэ сард Парис хотноо дизайнеруудын бүтээлийн долоо хоног өрнөж байна. Гайхалтай бүтээлүүд шинэлэг санаанууд хөвөрсөөр байгаа гэхэд болно. Нийтдээ 300 гаруй оролцогчид оролцож байгаа юм. Тэдний бүтээлийн сэдэв нь “Үнэт” бөгөөд байгалийн бүтээгдэхүүнийг ашиглан үзэсгэлэн гаргаж худалдаа явуулж байгаа аж. Тэдний хамгийн шилдэг бүтээлүүдийг та бүхэндээ толилуулах гэж байна. Б.Нараа
-
15 September
Үерийн улмаас долоон хүн нас барж зургаан хүн ор сураггүй болжээ
Юта Аризона мужийн хил дээр үерийн улмаас зургаан хүн ор сураггүй алга болж долоон хүн амиа алджээ. Хохирогчид бүгд хүүхэд эмэгтэйчүүд байсан бөгөөд хамгийн бага нь дөрвөн настай хүү байсан байна. Гэнэт орсон хүчтэй борооны улмаас үер болж их ус хавцлыг даган орж ирсэн бөгөөд зам дээр явж байсан хоёр машин үерт өртсөн байна. Машинд явж байсан иргэд Христэд итгэгчид …
-
15 September
Гитлерийн арми хар тамхин дээр тогтож байсан
Дэлхийн хоёрдугаар дайны фронтод Гитлерийн арми эхлээд ялалт байгуулж байсны нууцыг Германы түүхч Норман Олер ердөө мансууруулах бодис хэрэглэж байсантай холбоотой гэсэн таамаг дэвшүүлж байна. Фашистууд Польш, Францыг эзлэхдээ германы цэргүүд хүчтэй үйлчилгээтэй мансууруулах бодис хэрэглэж байсан нь амжилтад нь нөлөөлсөн гэж тэр үзэж байна. Тэрээр өөрийн “Бүрэн таашаал” гэсэн бүтээлдээ гуравдугаар рейхийн цэргүүд допинг хэрэглэдэггүй байсан бол ийм ялалт …
-
15 September
Хубилай сэцэн их хааны мэндэлсний 800 жилийн ойн арга хэмжээний нээлт боллоо
Хубилай сэцэн хааны түмэн өлзий гийсний 800 жилийн арга хэмжээний нээлт өнөөдөр Чингисийн талбайд болж, монголчууд түүхэн их хаандаа хүндэтгэл үзүүллээ. Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, ой тэмдэглэх ажлыг зохион байгуулах хороон дарга С.Баярцогт, БСШУ-ны сайд Л.Гантөмөр болон ШУА-ийн удирдлагууд, түүхч эрдэмтэд, ард иргэд оролцлоо. Засгийн газрын Хэрэг …
-
15 September
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Тайлан мэдээгээ хугацаанд нь ирүүлж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт анхаарууллаа Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн явц, үр дүнг 2015 оны эхний хагас жилийн байдлаар Сангийн сайд Б.Болор Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах үүднээс төсвийн удирдлагын хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байж түүнд олон …
-
15 September
126.3 мянган тонн мах экспортод гаргахаар төлөвлөж байна
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа мах бэлтгэлийн хүрээнд гадаад оронтой хийсэн мал эмнэлэг, хорио цээрийн нөхцөл, мах экспортлох зөвшөөрөл олгосон аж ахуйн нэгж, 2015-2016 онд экспортлох махны хэмжээ, боломжийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Мал тооллогын урьдчилсан дүнгээр Монгол Улс 2015 оны эхний хагас жилд 70.6 толгой малтай болсон байна. Улсын хэмжээнд мал төхөөрөх, эхлэн боловсруулах 42 үйлдвэр, хиам, …
-
15 September
Амгалан дулааны станц “Дулааны IV цахилгаан станц”-ын охин компани хэлбэрээр ажиллана
Амгалан дулааны станц ашиглалтад орж байгаатай холбогдуулан тус станцыг “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн охин компани хэлбэрээр ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Нанзаддорж нарт үүрэг болголоо. Тус станцын барилга угсралтын ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд Эрчим хүчний яам, гүйцэтгэгч компанитай хамтран туршилт, зүгшрүүлэлт хийх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Амгалан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл