Monthly Archives: September 2015

September, 2015

  • 21 September

    Улаанбаатарт өдөртөө 10-12 хэм дулаан

    Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн баруун , төвийн нутгийн өмнөд, говийн нутгийн хойд хэсэг болон зүүн зүгтйн нутгийн ихэнх хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.  Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 7-12 градус, Алтайн өвөр говь болон говийн …

  • 21 September

    Цагаан хулгана өдөр

    Аргын тооллын 9 сарын 21-ны даваа гараг, билгийн тооллын намрын дунд сарын шинийн 8-ны сумьяа гараг, 1 цагаан мэнгэтэй, рашааны барилдлагатай, гал суудалтай, гар одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 6:48 цагт  мандан, 18:58 цагт  жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд …

  • 19 September

    УИХ 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай захирамж гаргалаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай 189 дүгээр захирамж гаргав. Уг захирамжид: Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, “Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын 2015 …

  • 19 September

    Трампын ээж цагаач байжээ

    Тэрбумтан, 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр зүтгэж байгаа Дональд Трамп одоо хэвлэлийнхний гол хүн болоод байгаа билээ. БНН-ын шуугиан тарих дуртай гишүүн өдөр болгон шахуу дуулиан тарьж байгаа. Нэгэн хэвлэл түүний амьдралыг товчлон өгүүлсэн сонирхолтой нийтлэлийг тавьжээ. Цагаачидтай ширүүн тэмцэл өрнүүлэхийг уриалдаг Трамп өөрөө цагаачдын гэр бүлээс гаралтай юм. Түүний ээж Америкт Шотландаас ирсэн аж. 1. Дональд цахилгаан шатанд …

  • 19 September

    Зэсийн экспорт нэмэгдэж, нүүрснийх буурчээ

    Он гарснаас хойш Монголбанкнаас гаргасан статистик судалгаагаар энэ оны эхний найман сарын байдлаар гадаад худалдааны эргэлт 5,7 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оноос 1,3 сая ам.доллараар буурсан байна. Гадаад худалдааны эргэлт 19.2 хувиар буурахад экспорт 324 сая ам.доллараар, импорт 1.2 сая ам.доллараар буурахад нөлөөлжээ. Монгол Улсын экспорт импортын жилийн өсөлтийн тухайд 2014 оны эхнээс экспортын өсөлт нэмэгдэж, импортын өсөлт буурсан тул …

  • 19 September

    Хүүхдийг хатгалгаа өвчнөөр өвчлүүлэхгүйн тулд анхаарах зүйлс

    Хүүхдийг хатгалгаагаар өвчлүүлэхгүйн тулд аав, ээжүүд яг өнөөдрөөс чийрэгжүүлэх арга хэмжээг дараах байдлаар хийгээрэй. Хүүхдийг өдөр бүр төрсөн цагаас нь хамгийн хялбараар нар, ус, агаараар чийрэгжүүлнэ. АГААРЫН ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТ Нярайг 20-22 хэмийн дулаан өрөөнд 1-3 минут нүцгэн байлгана. Цаашид хугацааг нь аажмаар нэмэгдүүлж 15 минут хүртэл сунгана. 2-6 сартай хүүхдийн өрөөний дулаан 19-20 хэм, 6 сараас дээш настай хүүхдийн өрөөний хэм …

  • 19 September

    Дарь-Эх цогцолборын нээлт боллоо

    Баянзүрх дүүргийн 27-р хорооны нутагт шинээр байгуулж байгаа Дарь-Эх цогцолборын нээлт өнөөдөр боллоо.  Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачилгаар дүүргийн 50 жилийн ойн хүрээнд баригдаж байгаа энэхүү бүтээн байгуулалтын ажлыг  гурван  жил дамжин хийх юм байна. 27-р хорооны нутаг дэвсгэр, хуучин Цагаан давааны хог байрлаж байсан уг газарт нийт 20 га газрын хогийг цэвэрлэж, иргэдийнхээ амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх цогцолбор …

  • 19 September

    Гадны төлөөлөгчдөд зориулсан бэсрэг наадам болов

    Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны 09 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулав. Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын хууль тогтоох байгууллагын болоод олон улсын байгууллагуудын төлөөлөгчдөд зориулсан бэсрэг наадам өнөөдөр /2015.09.18/ Төв аймгийн Эрдэнэ сумын Баян давааны ард орших …

  • 19 September

    “Люмино” хамтлаг өнөөдөр дахин “тэсэрнэ”

    “Люмино” хамтлаг өнгөрсөн сарын сүүлчээр “Хэмнэл нэрэгч” тоглолтоо үзэгч фэнүүддээ толилуулж нэг оройг жинхэнэ бут авсан. Анх 2000 онд “Бүтэлгүй хайр” дуугаа дүрсжүүлэн фэнүүдийнхээ хүртээл болгож байсан тус хамтлаг өнөдөр 30 видео клипийг үзэгчдийг хүртээл болгоод байгаа. Харин тоглолтын тухайд сүүлийн жилүүдэд нэлээд хүлээлт үүсгээд байсан. Тэр ч утгаараа “Хэмнэл нэрэгч” тоглолтоороо ганцхан үдэш үзэгчдээ доргиосон нь хүрэлцэн ирж амжаагүй …

  • 19 September

    Хүмүүжигч нарт сургалт зохион байгууллаа

    Монголын Залуучуудын Холбоо Төв аймгийн Баян сумын нутагт байрлах ШШГЕГ-ын харьяа Мааньтын хорих 415 дугаар ангийн албан хаагчид болон хүмүүжигч нарт ном бэлэглэх, амьдралын эерэг хандлагад уриалсан өдөрлөгийг энэ сарын 16-нд амжилттай зохион байгууллаа. Хүмүүжигчдийг ял эдэлж байх хуга­цаанд нь ний­гэм­шүүлэх, тэднийг амьдралын зөв дадал хэвшилд уриалах зорилгоор зохион байгуулсан уг өдөрлөгт 500 гаруй хүмүүжигч хамрагдсан юм. Өдөрлөгөөр Сургалт судалгааны Полиси төвийн гүйцэтгэх захирал Г.Чойжамц “Амьдрал …

  • 19 September

    Хамгийн өвөрмөц тогтоцтой газрууд

    1. Солонгон уул. Хятадын Гансу мужийн Жанге Даншиа байгалийн цогцолбор газарт байдаг. Энэхүү улаан эрдэс чулуулаг нь 24 сая жилийн өмнөөс бүрэлдэн бий болсон бөгөөд өнгийн будаг гаргахад ашигладаг ажээ. 2. Гантиг сүм. Чилийн байгалийн үзэсгэлэнт Генерал Каррера агуй нуур нь Калцийн карбонатын урвалын үр дүнд үүссэн . Жижиг завиар явах боломжтой гэнэ. Хана туурга баган кэрэг нь сүм дуган …

  • 19 September

    Монгол брэнд “Exclusive” үнэгүй тараагдаж байна

    Монголын анхны үндэсний үйлдвэрлэгч үндэсний брэнд ”Exclusive” 2011 оноос зах зээлд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.“Exclusive” брэнд Чингис бондоос 580 сая төгрөгийн зээл авч, үйл ажиллагаа явуулж буй. Ойролцоогоор 100 орчим ажлын байртай уг  компанийн оёдолчид 1 сая хүртэлх төгрөгийн цалинтай аж. Гэвч гурван жилийн өмнөөс буюу 2013 оны 11 дүгээр сард татварын шалгалтаар 150 сая төгрөгийн татварын өр ногдуулснаас маргаан …

  • 19 September

    Улаанбаатарт 22 хэм дулаан

    2015 оны 09 дүгээр сарын 19-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна. УЛААНБААТАР …

  • 19 September

    Х.Эрхэмбаяр: Уул ус ямагт түшиж явдаг гэдгийг санагалзуулах зорилгоор тоглолтоо нэрлэсэн

    Ховд аймгийн ХДТ-ын найрал дууны багш, хөгжмийн зохиолч, МУСТА Х.Эрхэмбаяр 09 сарын 19-нд Уул ус маань үгүйлээд байдаг юм гэнэ лээ” нэртэй уран бүтээлийн дээжис тоглолтоо Улаанбаатар хотод хийх гэж байна. Тоглолтын талаар цөөн хором хөөрөлдлөө. -Тун удахгүй Улаанбаатарчууд, Ховдчууддаа өөрийн уран бүтээлээр тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна. Энэ талаар яриагаа эхэлье? -Саяхан Улаанбаатар хотноо Ховд аймгийн соёлын өдрүүд зохион байгуулагдсан. Энэ хүрээнд …

  • 19 September

    Б.Оюунхүү: “Ерөөлийн цацалтай нутаг ээж” тоглолтонд уулзацгаая

    Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, яруу найрагч, ая зохиогч Басангийн Оюунхүү энэ сарын 20-нд Улаанбаатар хотноо өөрийн уран бүтээлийн дээжис тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна. Энэ талаар ярилцлаа. -УБ хотод байгаа Ховдчууд, нийслэлчүүддээ уран бүтээлийн дээжсээ тайлагнан хүргэх гэж байна. Тоглолтынхоо талаар мэдээлэл өгнө үү? -Басангийн Оюунхүү миний “Ерөөлийн цацалтай нутаг ээж” уран бүтээлийн тоглолтоо 09 сарын 20-нд МҮЭСТО-д тоглогдох болно. …