Monthly Archives: October 2015

October, 2015

  • 30 October

    Амжилт.ком нээгдлээ, шударга үнэн яллаа…

    2014 оны 7 сарын 4-ны өдөр Монголын  цахим хэвлэл  мэдээлллийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэхүйц “хар баасан гараг” болсон юм. Учир юу хэмээвэл Шинэчлэлийн гэх тодотголтой  Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрын агентлаг, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дохио заавраар  хэвлэл мэдээллийн байгууллагын хэвлэн нийтлэх эрх чөлөөнд бүдүүлэгээр халдсан үйл явдал эл өдөр болжээ. Товчхондоо бол тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувийн эзэмшлийн “Хаан жимс” амралтын …

  • 30 October

    Хулгайч /сургааль үлгэр/

    Урьд цагт нэг хулгайч  Нагаржунай гэгээнтэй уулзаад сэтгэл нь маш ихээр хөдөлжээ. Учир нь тэр урьд өмнө нь хэзээ ч тийм гайхалтай, төгс төгөлдөр нэгэнтэй учирч байсангүй. Хулгайч эр гэгээнтэнээс, “Надад тантай адил болох боломж бий болов уу? Гэхдээ нэг зүйлийг тодорхой болгох хэрэгтэй. Би бол хулгайч. Би хэзээ ч хулгай хийхээ зогсоож чадахгүй. Тиймээс хулгай хийхээ боль гэсэн нөхцөл …

  • 30 October

    Шон Манди: Хүн нэг өглөө босоод л санхүүгийн мэдлэгтэй болно гэж шийддэггүй юм

    Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Боловсролын яам болон бусад байгууллагууд хамтран Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр батлуулаад удаагүй байгаа. Тэгвэл энэхүү хөтөлбөрийг ажил хэрэг болоход дэмжиж, Дэлхийн банкнаас томилогдон  хөтөлбөр дээр ажилласан Дэлхийн банкны Санхүүгийн чадавхийн зөвлөх Шон Манди Монгол Улсад ирээд байгаа билээ. Өмнө нь олон ч улс оронд санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж …

  • 30 October

    Нийслэлийн ус хангамжийн системийн шугам хоолойг ухалгүйгээр доторлох төсөл хэрэгжүүлнэ

    Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ өнөөдрийн байдлаар 50-60 жилийн насжилттай байна. Үүнтэй холбоотойгоор зарим асуудлыг шийдэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газрын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан “САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЦЭЭР”-ийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн системийн шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох төслийг хэрэгжүүлэхээр төслийн эхний шатны гэрээнд …

  • 30 October

    Та илүүдэл жинтэй, суугаа ажилтай юм биш биз

    Дасгал хөдөлгөөн хийх, хэвийн жинтэй байх нь хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг та эмч нараас олонтаа сонссон байх. Тэгвэл энэ удаа таньд энэ тухай арай илүү дэлгэрэнгүй нэг зөвлөгөөг хүргэж байна.Эмч мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар илүү жинтэй, тарган байх нь хөх, бүдүүн гэдэс, улаан хоолой, бөөр, гэдэс болон умайн хорт хавдар тусах эрсдлийг нэмдэг. Биеийн хүчний үйл ажиллагаа …

  • 30 October

    Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа

    Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны “Бэлх”-ийн 23 дугаар гудамжны 529 тоотод иргэн П-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.29-ний өдрийн 15:15 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр; Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Жанжин”-ий 1 дүгээр гудамжны 13 тоотод иргэн Г-ийн  байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.29-ний …

  • 30 October

    Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг шинэчиллээ

    2015 онд 16 аж ахуйн нэгж А-80 автобензин 8,155 тонн, АИ-92 автобензин 21,505 тонн, дизелийн түлш 50,030 тонн, ТС-1 онгоцны түлш 3,660 тонн компанийн нөөцтэй байх үүрэг хүлээн Засгийн газрын тогтоолд заасны дагуу нийт дүнгээр 83,350 тонноос доошгүй хэмжээнд барьж ажиллаж байна. Засгийн газрын энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаар 2016 онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн …

  • 30 October

    Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг УИХ-аар хэлэлцүүлнэ

    Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг  энэ сарын 23-ны өдөр УИХ-д өргөн барилаа. Гацууртын алтны үндсэн орд нь 50 тонн баталгаат алтны нөөцтэй, ашиглалтанд ороход бэлэн болсон төсөл юм. Тус ордод 9 жил уурхайн олборлолт, 10 жил үйлдвэрлэл явуулна. Үйл ажиллагааны нийт зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433.6 сая ам.долларын татвар, …

  • 30 October

    Хятад айл болгон 2 хүүхэдтэй болохыг зөвшөөрчээ

    Нэг тэрбум 370 сая хүн амтай Хятад улс нөхөн үржихүйн бодлогоо өөрчилсөн талаар “Синьхуа”, “Reuters” агентлаг мэдээллээ. Өөрөөр хэлбэл, шороон түмэн хятадууд сүүлийн олон арван жилийн турш баримталж ирсэн “1 өрх – 1 хүүхэд” бодлогоо албан ёсоор, бүрмөсөн халлаа. Тэгэхээр хятад айл болгон 2 хүүхэд төрүүлэх эрхтэй болсон гэсэн үг. Хятадын эрх баригчид 1970-аад оны сүүлээс эхлэн “Нэг өрх – …

  • 30 October

    Дуучин Д.Амарсайхан Соёлын дээдийн атаман байжээ

     Нийтийн дууны, тэр тусмаа дуэть дууны ертөнцөд цахиур хагалж яваа Соёлын тэргүүний ажилтан дуучин, хөгжимчин Д.Амарсайхан нь оуютан ахуй цагтаа шаггүй атаман нэгэн байжээ. Тэрээр өдгөө эхнэр СТА Ж.Солонготой хамтарсан уран бүтээл хийж, “Хамтдаа жаргая”, “Ханьсах заяа”, “Хосоор жаргалтай” дуунуудыг ард түмэн дуулж хүргэсэн билээ. Д.Амарсайхан дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул юм. Тэрээр наймдугаар анги төгссөн …

  • 30 October

    Цэцэрлэгийн барилгын трасст орсон иргэдэд үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговор олгоно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/849 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт”-аар батлагдсан Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 240 ортой цэцэрлэгийн барилгын трасст орсон иргэдийн өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг баталлаа. Иргэдийн өмчлөлийн газар, үл …

  • 30 October

    Алдартнууд ба тэдний галзуу фэнүүд

    Ямар ч одод галзуу улаан фэн гэж байдаг. Фэнүүд нь өөрийн шүтэн биширдэг алдартны төлөө юу ч хийхээс буцдаггүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Шивээс хийлгэх, тэднийг хүлээж урт дараалал үүсгэн зогсох зураг даруулахын тулд бүх хүчээ дайчлах. Тэдний хажууд зогсоход л амьсгал нь зогсох шахдаг ч шүтэн бишрэгчид байдаг. Галзуу шүтэн бишрэгчидтэйгээ авхуулсан оддын хачирхалтай зурагнуудыг хүргэе. Энэ нь фэнүүдийнх нь …

  • 30 October

    Аав хүнд заавал байх ёстой 15 шинж

    1. Мэдрэмжтэй Гэр бүлийнхэн, ялангуяа хүүхдүүдээ бүтэлгүйтсэн үед нь урмаар тэтгэж, айдастай үед нь зоригжуулж, өөртөө итгэлгүй болсон үед нь хамгийн шилдэг нь гэдгийг мэдрүүлж, ганцаардсан үед нь хань болж ярилцдаг, хайртай хүмүүсийнхээ сэтгэл зүйг мэдэрч ойлгодог байх. 2. Инженерийн сэтгэлгээтэй Аливаа юмыг логик дарааллын дагуу бодож, гаргалгааг нь олох чадвартай байх. Хэрэгтэй үед цахилгаанчин, мужаан, сантехникч ч болж чаддаг, амьдралын …

  • 30 October

    Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан

    Нийт нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан,  Алтайн өвөр говиор 6-11 градус,  бусад нутгаар 3-8 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 3-5 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: …

  • 30 October

    Шарагчин туулай өдөр

    Аргын тооллын 10 сарын 30-ны баасан гараг, билгийн тооллын 18-ны сугар гараг, 7 улаан мэнгэтэй, шидийн барилдлагатай, хий суудалтай, чөлөөт эх одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 7:55  цагт  мандан, 17:57 цагт  жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд …