Monthly Archives: October 2015

October, 2015

  • 30 October

    Жүжигчин Ц.Цэрэнболд Чингис хааны дүрийг бүтээв

    Жүжигчин Б.Амарсайханы Холливудэд шан татсан замаар Монголын жүжигчид амжилттай алхаж байна. “Марка Поло” олон ангит кинонд Б.Амарсайхан ы араас 20 гаруй жүжигчид тэнцэж, дөрвөн ч гол дүрийг бүтээгээд байгаа юм. Тодруулбал, жүжигчин Ц.Цэрэнболд Чингис хааны дүрийг бүтээсэн байна. Энэ талаар тэрээр өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлжээ.

  • 30 October

    Солонгосын жүжигчин Lee Joon Ki “Resident evil 6”-д тоглож байна

    Солонгосын алдарт Lee Joon Ki  “Resident evil 6”-д тоглож байна. Өнгөрсөн амралтын өдөр тэрээр өөрийн Инстаграм хуудаснаа жүжигчин Иан Глентэй хамт авхуулсан зургаа нийтэлсэн юм. Кино зураг авалт өнгөрсөн 8-р сард эхэлсэн ба амжилттай явж байгаа гэнэ. Энэхүү киноны өмнөх 5 цуврал нь үзэгчдийг байлдан дагуулж чадсан юм. Төгсгөлийн анги болох  “Resident evil 6”-д алдарт жүжигчид болох Milla Jovovich, Wentworth Miller, Ali Larter, …

  • 30 October

    Дэлхийн алдарт одтой хамтран дуулах Монгол залуусын эрэл эхэллээ

    Монголын залуус дэлхийн оддын авъяас билиг, ур чадварыг дэргэдээс нь үздэг болоод удаж байгаа. Гэтэл тун удахгүй дэлхийн алдарт одтой Монголын нэгэн авъяаслаг залуу хамтран дуулж дэлхийн энтэй уран бүтээлч болох нь ээ. Энэ тухай өнөөдөр гайхалтай төслийг хэрэгжүүлж буй багийнхан хэвлэлийн хурал хийж мэдээлэл хүргэсэн юм.    Тодруулбал “VTV HD”  телевизийн хамт олон “Бид Монголдоо Хайртай” төслийн хүрээнд Монгол залуусын …

  • 30 October

    Р.Бурмаа:Халхголын газар ашиглалттай холбоотой ноцтой баримтуудыг АТГ- т өгч шалгуулна

    Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймагт ажиллахдаа Халхгол сумаас хөөгдөж ирсэн гэж нийгэм даяар шуугиад байгаа билээ. Нөхцөл байдлын талаар түүнтэй ярилцлаа.   -Та Халхгол руу ямар ажлаар явав. Зорилгоо биелүүлж чадсан уу? -Ерөнхийдөө хоёр зорилготой явсан. Эхний зорилго маань тус нутгийн иргэдэд халх гол чөлөөт бүсийн талаар мэдээлэл өгөх байв. Хэд хоногийн өмнө Байгаль …

  • 30 October

    Нүдний хараанд сайнаар нөлөөлөх 6 хүнс

    Бидний хамгийн үнэт мэдрэхүйнүүдийн нэг нүд, харамсалтай нь тэрээр тун өртөмтгий бөгөөд бидний амьдралын хэв маяг гэх мэт гадны нөлөөнөөс болж байнга эрсдэлд орж байдаг. Нүдний хараа муудахыг бид хөгшрөлтөөс үдсэн жам ёсны зүйл гэж үздэг боловч, үнэндээ нүдээ илүү урт удаан эрүүл байдлыг нь хангаж, хамгаалах хангалттай олон арга зам бий. Жишээлбэл, тамхи татахаа болих, комьпютерийн дэлгэцээс аль болох …

  • 30 October

    Хандивын аяныг дэмжиж 255 ширхэг ном хандивлалаа

    Нийслэлийн 376 жилийн ой, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн залуучуудын холбоо -ны санаачлагаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Улаанбаатар хотын төв номын сан хамтран “Улаанбаатарчууд уншиж байна” аяны хүрээнд “Ном хандивлах 1 сарын аян”-г эхлүүлээд билээ. Энэхүү аянд Нийслэлийн харъяа бүх байгууллагууд хамрагдаж байна. Аян 3 үе шаттайгаар зохион байгуулагдаж байгууллагууд цуглуулсан номоо Д.Нацагдоржийн нэрэмжит …

  • 30 October

    Халх голын газрыг гадныханд өмчлүүлсэн үү

    Дорнод аймгийн Халх гол суманд хөдөө аж ахуйн чиглэлийн чөлөөт бүс байгуулах УИХ-ын 75 дугаар тогтоол өнгөрсөн долоодугаар сард батлагдсан. Гэвч энэхүү тогтоол  нь зарим иргэдийн дунд эргэлзээг бий болгоод байгаа. Учир юу вэ гэхээр дээрх тогтоол батлагдаад “Халх голын газрыг гадныханд өгнө”, “Солонгосчуудад Халх голын газрыг өглөө” гэх мэт ташаа мэдээлэлтэй холбоотой юм.  Тэгвэл өнөөдрийн байдлаар Халх голд  нийт …

  • 30 October

    Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр 68 байршилд газар өмчлүүлнэ

    НИТХ-ын ээлжит 30 дугаар хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил хэмжээг батлах тухай хэлэлцлээ. НИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх 52 байршлыг баталсан бөгөөд эдгээр байршуулдад газар өмчлөх эрхийг цахимаар олгох ажил журмын дагуу 2014 оны 8 дугаар сараас эхэлсэн. Баталсан 52 байршлаас 41 …

  • 30 October

    Казинотой холбоотой гайхмаар түүхүүд

    Казино гэдэг хорхойссон хүн дундаас нь буцаж болдоггүй, халаас хармаагаа хоослон гөвж байж л гардаг газар гэдэг. Гэхдээ мянгад, магадгүй 100 мянга, саяд нэг тохиох аз гэж бас байна аа. 127 саяыг хожсон Терри Ватанабигаас эхлээд 5000-ыг тавиад өөрийн FedEx компаниа аварсан Фредерик Смит хүртэлх казинотой холбоотой гайхмаар түүхүүд гэвэл энэ. 1.    127 саяыг хожсон донтогч. Гарри Ватанаби бол 1932 …

  • 30 October

    Хараалыг арилгах арга

    Хараалч хүн «өш хонзон авах», «гэсгээн цээрлүүлэх» гэсэн хоёр чиглэлээр хараадаг бөгөөд «тарнийн», «увидасийн» гэж хоёр хуваагддаг ажээ. «Увидасын» хараалч гэдэгт элдэв тарни үгүй ч түүнд муу санасан, хэл аманд нь өртсөн хүмүүс хэлснээр нь болж дуусдаг. Хараалч л зөвхөн тэр хараалаа буцаах эерүүлэх аргаа хадгалж үлддэг. Хараалч үр удамдаа үлдээж уламжлуулахдаа ач талдаа цээрлэж, зээ талдаа зөвшдөг заншилтай. «Тарнийн» …

  • 30 October

    “Хайрын гар” аяны хүрээнд гэр оронгүй, тэнэмэл 150 иргэнийг халамж, хайрын сэтгэлээр баярлууллаа

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдээс санаачлан Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар цагдаагийн газар хамтран Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гэр оронгүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, амьдралд нь гэрэл гэгээ нэмэхээр “Хайрын гар” үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд тогтсон гэр оронгүй тэнэмэл байдлаар амьдарч буй иргэдийг …

  • 30 October

    Дүрвэгч тамирчдыг “Рио-де-жанейро 2016” олимпийн наадамд урьж оролцуулна

    “Рио-де-Жанейро 2016” олимпийн наадмын үеэр олимпийн эвлэрлийг сахиулах тухай тогтоолыг сайшаан баталсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган дээр ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах даваа гаригт үг хэлэхдээ “Бразил улсын Рио-де-Жанейро хотод болох Зуны олимпийн наадамд дайны хөлөөс дайжин зугтаж европ тивд дүрвэн ирсэн өндөр зэрэглэлийн тамирчдыг ОУОХ-ноос урьж тус наадамд оролцуулна. Үндэсний шигшээ багтаа багтаж чадаагүй тэдгээр тамирчдад Зуны олимпийн наадамд олимпийн далбаан …

  • 30 October

    Авсанд хэвтүүлэх сэтгэлзүйн үйлчилгээ

    Амиа хорлох бодол тээж байгаа хүмүүст туслалцаа үзүүлэх төвийнхөн сэтгэл санааны гүн гутралд орсон хүмүүст үхэл гэж чухам юу байдгийг биеэрээ мэдрэхийг санал болгож байгаа аж. Үүний тулд тэдгээр үйлчлүүлэгчдийг 10 минутын хугацаанд авсан дотор хийж түгждэг байна. БНСУ-д байдаг тус төвөөр үйлчлүүлэгчид гэрээслэл үлдээж, ойр дотныхондоо сэтгэлийн үгээ илэрхийлсэн захидал бичдэг. Тус төвд хандагсдын дотор оюутнууд цөөнгүй байдаг гэнэ. …

  • 30 October

    Монгол, Туркийн зэвсэгт хүчний хамтарсан сургууль амжилттай боллоо

    Монгол, Турк улсын Зэвсэгт хүчний хамтарсан сургууль манай улсад амжилттай болж байна. Хамтарсан хээрийн сургалт, дадлага Цэргийн тусгай хүчний сургалтын төвд 21 хоногийн туршид үргэлжилж байгаа бөгөөд маргааш өндөрлөх юм. Хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан сургууль анх 2006, 2007 онд Турк улсын нутаг дэвсгэрт болж, 2008 онд Монголын нутаг дэвсгэрт болох товтой байсан ч тасалдсаар найман жил болжээ. Тэгвэл 2015 …