Казинотой холбоотой гайхмаар түүхүүд

Казино гэдэг хорхойссон хүн дундаас нь буцаж болдоггүй, халаас хармаагаа хоослон гөвж байж л гардаг газар гэдэг. Гэхдээ мянгад, магадгүй 100 мянга, саяд нэг тохиох аз гэж бас байна аа.
127 саяыг хожсон Терри Ватанабигаас эхлээд 5000-ыг тавиад өөрийн FedEx компаниа аварсан Фредерик Смит хүртэлх казинотой холбоотой гайхмаар түүхүүд гэвэл энэ.
1.    127 саяыг хожсон донтогч.
e7fd854e6c826a3fbigГарри Ватанаби бол 1932 онд Дорнод Коммерци компани, бэлэг дурсгалын сүлжээ дэлгүүр үндэслэн байгуулагч. Гэхдээ өнөө хүртэл энэ компани  нэг их аварга нь болж чадаагүй. Гэтэл 2000 онд хүү Терри Ватанаби нь сүлжээ дэлгүүрийнхээ бүх хувьцааг, хөрөнгө оруулагчийнхаа нэг хэсэгтэй худалдлаа. Ингээд асар их мөнгөтэй болсон Терри архи, мөрийтэй тоглоомд мөнгөө үрэх болж Харразын янз бүрийн казинод цагаа нөгцөөх болов. 2007 онд Ватанаби тоглоомын хот Лас-Вегасыг зориод эргэж ирсэнгүй. Тэр ердөө л казиногийн томоохон гол тоглогч болж бүтэн жилийг өнгөрөөв. Харразын тоглоомын газар ч түүнийг үргэлжлүүлэн тоглоход зориулж элдэв хөнгөлөлт үзүүлж байлаа. Сард 12,5 мянган долларын онгоцны тасалбар, бэлэг дурсгалын дэлгүүрээр үйчлүүлэх 500 мянгын эрх гээд. Энэ бүхэн бол түүний казинод алдсан 200 сая  доллартай харьцуулахад юу болох вэ дээ, гэхдээ боломжийн байсан юм. Ингэж байгаад нэг л өдөр Ваттанаби казинод суухаа болилоо. Өөрийнх нь үгээр бол эгч дээрээ очих болсон гэнэ. Тэгээд л казино руу шагайхаа ч больсон. Гэхдээ асуудал үүгээр дууссангүй, Харразынхан түүнийг баахан хөнгөлөлт , урамшуулал авчихаад үргэлжлүүлэн тоглосонгүй гэж шүүхэд өгөх болов. Ваттанаби 112 саяыг төлөхөөр тохиролцсон ч бас Харраз өөрийг нь архи согтууруулах ундаа, мөрийтэй тоглоом руу татсан гэж эсрэг мэдүүлсэн. Харразын ажилтнууд Ватанабиг заримдаа өдөрт таван саяыг алддаг, өдөржин шөнөжин тоглодог гэж байна. Эцэст нь хоёр тал гомдлоо татан авч, тохиролцсоноор энэ хэрэг өндөрлөсөн. Юутай ч Терри Ватанабийн бүтэн жил казинод тоглосон амжилт нь алдарт тоглоомын хот Лас-Вегасын бүхий л түүхнээ хамгийн том “хар хуудас” болж үлдсэн байна.

2.    Хасааг 154 удаа дараалан шидээд бөөнөөр нь хожсон эмээ.
0a981867e9c7f39bbigКазинод крэпс тоглоомын хасааг 154 удаа шидэхэд долоод онож чадах уу. Энэ бол уг нь 1,56 наядад нэг тохиох аз. Гэхдээ Нью-Жерсигийн эмээ Патриша Демауро  Атлантик-Ситигийн Боргато зочид буудлын казинод чадсан л юм даа. Тэр 4 цаг 18 минутын хугацаанд хасаагаа 154 удаа шидэж энэ тоглоомоор  хамгийн удаан тоглон дэлхийн дээд амжилт тогтоогоод бас их хэмжээний мөнгө хожсон азтай эмээ. Хэдий мөнгө хожсоноо тэр өөрөө хэлэхийг хүсээгүй, юутай ч ийм тоглоомын шинжээчид болохоор түүнийг хэдэн зуун мянга, магадгүй саяар нь хожсон байх гэж байсан. Тэр үүнийхээ дараа хоёр хоноод дахиад крэпсийн ширээнд ирсэн. Гэхдээ “Дахиад тоглоход би бэлэн биш байна” гэсэн байна.
3.    Бүх зүйлээ тавьж хүрд нэг эргүүлээд л хожсон эрэгтэй.

0ba30772ab9024dcbig

2004 онд “Хожих эсвэл бүхнээ алдах” гэдэг реалити-шоуны хүрээнд мөрийтэй тоглоомын мэргэжилттэн Эшли Ревелл хамаг зүйлээ бүр хувцастайгаа тавиад 135300 доллараар үнэлэн Невадагийн Лас-Вегас дахв Плаза зочид буудлын Казиногийн хүрдийг  нэг эргүүлэх болж. Ревелл улаан дээр тавьсан байтал шарик долоон улаанд бууж тэр мөнгөө хоёр дахин өсгөж 270600 болгож чадсан. Түүнийг дахиад нэг тавих болов уу гэтэл тэр 600 доллар өгөөд “Баярлалаа” гээд казиног орхисон. Тэр хожсон мөнгөө онлайн покерийн “Poker UTD” компани нээхэд зарцуулна гэсэн.

4.    5000 доллар тавиад ФЕДЕКС-ийг аварсан нь.
e12fc9f3c7d46e4big
Энэ компанийг хүнд байдалд ороод байхад нь түүнийг үндэслэн байгуулсан эзэн нь казинод сүүлчийн 5000 доллараа тавьж байгаад аварсан нь үнэн түүх. Энэ компанийг үндэслэгч, өнөөгийн эзэн Фредерик Смит 1971 онд өөрийн 4 сая, хөрөнгө оруулагчдынхаа 90 сая долларыг ёстой хаашаа ч яаж зарцуулсан болох байлаа. Гэтэл гурван жилийн дара шатахуун үнэд орж дампуурлын ирмэгт ирэх нь тэр. Компани сад нэг сая доллар алдаж, хэн ч хувьцааг нь авах, хөрөнгө оруулах сонирхолгүй боллоо.  Ийм болоод байхад Смитт үлдсэн 5000 доллараа Лас-Вегас  явах нь тэр. Тэр амралтын өдрүүдээр тэнд байж блэкжек тоглолоо. Даваа гараг гэхэд тэр 32,0 мянган доллар хожсон нь онгоцуудаа шатахуунаар цэнэглэж дахиад хэдэн өдөр ажлаа үргэлжлүүлэх боломжтой болох нь тэр. Яагаад ийм арга сонгов гэсэн асуултад тэр “ Ямар ялгаа байсан юм. Шатахуун авах мөнгөгүйгээр бид тэртэй тэргүй ажиллаж чадахгүй л байсан шүү дээ” гэсэн байдаг. Гээтл энэ 32,0 мянган доллар аврал байсан. Үүний дараа Смит 11 сая доллар олж 1976 он гэхэд 3,6 сая, дөрвөн жилийн дараа 40 саяыг олсон. Эргэлтийн хөрөнгө нь бүр тэр бумд хүрсэн.

5.    Лас-Вегаст анх удаа очоод 2,4 сая доллар хожсон асрагч.
db2058f963d27bcdbig
Сургууль төгссөнийсөө хойш зургаан жил асрагч хийсэн Жессика Агбунаг бүсгүй 2008 онд гэр бүл, найз залуутайгаа Лас-Вегас орж эмээгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж. Эмээ нь байнга л Лас-Вегас орж автомат тоглоомоор тоглодог байж. Агбунаг эхлээд “Азын тойрог” тоглоомоор тоглож. Хоёр ч удаа хожсон боловч даанч бага мөнгө байсан гэнэ. Дараа нь Мега-Жекпот автоматад 16 доллар тавиад үзсэн чинь 2,4 сая доллар хожих нь тэр.

6.    Онлайн –покерээс 500 мянган доллар хожсон 8 настай энэтхэг хүү.
82e18856d83c992bbig
2010 онд нтьернет бүхэлдээ шахам интернет тоглоомоос хагас сая доллар хожсон Энэтхэгийн Чандигра мужийн 8 настай Аашиша Нанакаг бичсэн дээ. Албан бус мэдээгээр найман настай энэ хүү гурван настайгаасаа эхлэн компьютертэй нөхөрлөсөн интернетийн суутан юмсанж. Дөрвөн насандаа өөрийн сайт нээж, зургаан наснааса интернет покер тоглож эхэлжээ. Нутгийнхна нь ч түүнийг онлайн-покерын бяцхан шидтэн гэдэг байна. Энэ хожлынх нь дараа онлайн-покерын казино гомдол мэдүүлж, хүүгийн тоглодог эрхийг хаасан байна. Хүүгийн гэр бүл үүний эсрэг шүүхэд мэдүүлсэн. Шүүх ямар шийдвэр гаргасныг мэдээлээгүй.

7.    Хожихын тулд 115 цаг тасралтгүй покер тоглосон залуу.
d68a23e6204a45cdbig
115 цаг тасралтгүй покер тоглосон Фила Лаака Гиннесийн дээд амжилтын номд бичүүлэх нь гарцаагүй. Өмнө нь 80 цаг тасралтгүй тоглосон хүн байсан болохоор түүнийг эвдэх гэсэн нь тэр. Лаак энэ хугацаандпаа кофе уугаагүй, цаг тутам таван минут завсарлаж байсан. Тэр “Өгзөг минь л ёстой хавтгай болчих шахсан даа” гэж байсан.

Санал болгох мэдээ

“Art week-2024” дүрслэх урлагийн долоо хоног арга хэмжээ зохион байгуулагдана

Дүрслэх урлагийн 7 хоног-“Art week” арга хэмжээ нь 2021 оноос Соёлын яамны санаачилгаар Соёлын бүтээлч …