Yearly Archives: 2015

January, 2015

  • 4 January

    Г.Алтанхүүд холбогдох хэргийг хэлэлцэнэ

    Найз бүсгүйгээ зодож, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэгдэж буй Г.Алтанхүүд холбогдох хэргийг өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд  хэргийг хэлэлцэнэ. Уг шүүх хурал өнгөрөгч оны 12 дугаар сарын 22-ны өдөр товлогдсон байсан ч хохирогчийн өмгөөлөгч “шүүх хуралд дүгнэлт гаргасан шинжээчийг заавал оролцуулах” хүсэлт гаргасныг хүлээн авч шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулсан юм. Дүүргийн прокурор …

  • 4 January

    Цаг агаарын мэдээллийг цахимжуулжээ

    БНСУ-ын КОЙКА байгууллагын буцалтгүй тусламжаар “Монгол орны уур амьсгалын түүхэн мэдээ баримтыг цахимжуулах, архивын орчин үеийн систем бий болгох нь” төсөл Цаг уур, орчны шинжилгээний газар /ЦУОШГ/-ын Байгаль орчин, ус цаг уурын мэдээллийн архивт хэрэгжжээ. Архивын үйл ажиллагаанд орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх, олон жилийн түүхэн баримт мэдээг үрэгдэж устах эрсдлээс хамгаалах, эрэлт ихтэй баримтын цахим хувийг бий болгох, …

  • 4 January

    Цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлнэ

    Шинэ оны ажлын эхний өдөр буюу өнөөдрөөс Нийслэлийн хэмжээнд  цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл эхэлж байна. Энэхүү бүртгэлд 60 хүртлэх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны эрэгтэйчүүд, цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагч, цэрэгжсэн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын албан хаагчид хамрагдах юм. Тэд өөрсдийн оршин сууж буй хороон дээрээ очиж …

  • 4 January

    УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал, хуваарь

    2015 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 05-ААС 10-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 01 дүгээр сарын 05-ны Даваа гарагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд; Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга …

  • 4 January

    “Цодгор хүү-2015” тэмцээн өнөөдөр эхэлнэ

    Нийслэлийн биеийн тамир, спортын газар, Монгол туургатны “Урамтай шатар” холбоо хамтран зохион байгуулах гэж буй  нийслэлийн өсвөр үеийнхний аварга шалгаруулах “Цодгор хүү-2015” тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээн хөвгүүд, охидын 5, 7, 9, 11 хүртэлх насны ангилалд швейцарь системээр 7-оос 9 өрөг үргэлжилнэ. Тэмцээний ангилал тус бүрийн эхний найман байр эзэлсэн тамирчин “Цодгор хүү-2015” улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох …

  • 4 January

    Луу, бич жилтнээ эерэг сайн

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 5. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 15. Сумъяа гараг. Гоё хүүхэн одтой, 4 ногоон мэнгэтэй улаан хулгана өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич …

  • 4 January

    Улаанбаатарт 11-13 градус хүйтэн байна

    Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгороор 21-26 градус, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Эгь-Үүр, Хэрлэн, Онон, Улз, Халх  голынсав газраар 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 2-7 …

  • 4 January

    Сэрэмжлүүлэг: Эд эрхтний наймаа Хятадад хүчтэй дэлгэрч байна

    Хятадын Сихиуаны оюутан  баяр тэмдэглэн баярласандаа архи ууж, танихгүй залуутай зочид буудалд ороод тасарчээ. Сэртэл дүүрэн мөстэй банн дотор орхиод түргэн рүү залга, эсвэл үхнэ гэсэн бичиг утастай нь үлдээгээд явжээ. Залгатал эмч хөдөлгөөнгүй байгаарай, нуруугаа шалга гэжээ. Хоёр бөөрийг нь зүсээд авчихсан байж. Эмэгтэй эмнэлэгт очоод бөөрний донор хүлээгээд олдолгүй нас барж. Нэг бөөр хар зах дээр 300000 доллар …

  • 4 January

    Сүү сахарын өвчнөөс хамгаалдаг

    Сүүн бүтээгдэхүүн чихрийн шижингийн хоёрдугаар төрлөөр өвчлөх эрсдлийг бууруулдгийг Харвардын их сургуулийн анагаах ухааны тэнхимийн судлаачид тогтоожээ. Сvv, бяслаг, тараг, цөцгийн тос хvний биеийн “үйлдвэрлэдэггvй” транспальмитолеино (transpalmitoleic) хэмээх хvчил агуулдаг нь эрсдлийг 60 хvртэлх хувиар бууруулдаг аж. Бүх амьтанд байдаг энэ хүчил цусан дахь инсулин болон холестериний төвшинг хянаж, инсулиний мэдрэмжит чанарыг бууруулдаг байна. Гэвч судлаачид энэ төрлийн бүтээгдэхүүн илүүдэл …

  • 4 January

    Гэрийн аргаар хүүхдийн дархлааг сайжруулах

    Сүүлийн үед хүн бүр ямар нэг байдлаар өвдсөн тухай их сонсож байна уу? Бидний дархлааны системээс шалтгаалан зарим нэг нь өвдөж, зарим нь зүгээр явж байгаа нь тохиолдлын хэрэг биш. Учир нь бид өөрсдийн гэр бүлийн эрүүл мэнд, дархлааг дараах энгийн аргуудаар сайжруулж болох нь ээ. АГААР Хүүхэд агаарт гарснаар уушги цэвэрлэгдэж, цусны эргэлт сайжран, эд эсүүд шинээр төлжиж бий …

  • 4 January

    Дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нарын бяцхан хүү

    Дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар хамтын амьдрал эхлүүлээд багагүй хугацааг үдсэн билээ. “Бурхан надад сайхан хоолой заяасан ч үр хүүхэд хайрласангүй” хэмээн нэгэнтээ гуниглан ярьж байсан дуучин бүсгүй өнгөрсөн онд бие давхар болж, хүүтэй болцгоосон. Эх хүний жаргалыг эдэлж яваа дуучин бүсгүй маань саяхан өөрийн бяцхан хүү Банзрагчаа ард түмэнтэйгээ танилцуулжээ. medee.mn

  • 4 January

    2014 оны хамгийн тачаангуй 30 одод /фото/

    Америкийн өдөр тутмын  Daily News сониноос  дур булаам 30  оддын   рейтингийн судалгааг тэдний   далайн  эрэг дээрх зурагуудад үндэслэн олон нийтийн санал асуулгад үндэслэн  шалгаруулсан  байна.Ихэнхдээ  эмэгтэйчүүд шалгарсан бол 2 эрэгтэй энэ дунд багтсан байна. Та бүхэндээ 2014 оны хамгийн тачаангуй  оддын зургийг хүргэе. 1. Женнифер Лопез – 45  настай түүнийг бүжиг, спорт, урлаг энэ жагсаалтын тэргүүлэх боломж олгожээ …