Yearly Archives: 2015

January, 2015

  • 4 January

    Ч.Уртнасан: Баярын өдрүүдэд 33 хүн золгүйгээр амь насаа алдсан

    Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 535 офицер, 754 цагдаа, 170 машинт эргүүлийн алба хаагчид шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Энэ хугацаанд цагдаагийн алба хаагчид 2900 гаруй тээврийн хэрэгслийг шалгаж, зөрчил гаргасан 597 хүнд торгох арга …

  • 4 January

    Леонардо Ди Каприо гомо юу?

    Сайхан бүсгүйчүүдээр өөрийгөө хүрээлүүлдэг Леонардо Ди Каприо шинэ жилийн амралтаа залуухан загвар өмсөгч хүүхнүүдийн хамт Сен-Бартс арал дээр өнгөрөөжээ. Саятнуудын гэгддэг Карибын тэнгисийн энэ арал дээр ёстой алдартнуудын десант буусан байна. Хачирхалтай нь үдэш болоход Лео бүх хүүхний хацар дээр үнсэн үдэж өгөөд хуучин андтайгаа хоёулхнаа үлджээ. Тэр анд нь жүжигчин Лукас Хаас. Тэгэхээр Леогийн жинхэнэ хайр нь 39 настай Лукас …

  • 4 January

    Олны өмнө гарч ярихад учирдаг айдас бэрхшээлийг даван туулах боломж

    АЖЛЫН БАЙРАН ДАХЬ АМЖИЛТАА АХИУЛНА. – Мэдээлэл технологи хөгжсөн 21-р зуун хэмээн нэрлэдэг хэдий ч билний хоорондын амьд харилцаа үнэ цэнэтэй хэвээр байсаар байна. Тиймдээ ч бид өдөр тутамдаа өөрийн хийж байгаа ажлаа бусдад танилцуулж, ажилтнууд байгууллагынхаа удирдлагуудын өмнө, оюутнууд багш нар, ангийнхныхаа өмнө, захирлууд ажилчдынхаа өмнө гарч ярих хэрэгтэй болдог. Гэтэл олон хүнд энэ яриа бол ахиж дэвших боломж …

  • 4 January

    Жеки Чаны тоглосон “Луугийн илд”-ын трэйлэр гарлаа

    Найруулагч Данель Лигийн найруулсан Америкийн жүжигчин Адриен Броди, Жонн Кусак болон Кунг-фугийн мастер Жеки Чан нарын тоглосон түүхэн адал явдалт “Луугийн илд” киноны трэйлэр гарсан байна. Жеки Чан тус кинонд Хуо Ан хэмээх цэргийн командлагчийн дүрд тоглосон бөгөөд  Хятадын цагаан сарын өдөр буюу  хоёрдугаар сарын 19-ний өдөр нээлтээ хийх ажээ.

  • 4 January

    “Airbus A320-200” онгоц шуурганаас болж осолджээ

    Индонезийн “Airbus A320-200” онгоцны ослын шалтгааныг албаныхан дараах байдлаар тайлбарлалаа. Сүйрэлд нөлөөлсөн гол хүчин зүйл бол цаг агаар буюу шуурга хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл, Индонезийн цаг агаарын агентлагаас мэдэгдсэнээр онгоцноос хамгийн сүүлд мэдээлэл өгсөн байрлалд тэр үед шуурга болж, цаг агаар тун муу байсан аж. Түүнчлэн багагүй хэмийн хүйтэн байсан тул онгоцны хөдөлгүүр болон бусад техникүүд ч гацсан байна.Тухайн …

  • 4 January

    Ким Чен Уны дүү хуримаа хийжээ

    Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны төрсөн дүү Ким Ён Жун өнгөрсөн зул сарын баяраар хуримаа хийсэн тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Түүнийг “Хөдөлмөрийн нам”-ын орлогч дарга, Ардын армийн нарийн бичгийн дарга Чүэ Рион Хэгийн хоёр дахь хүү Чүэ Сонтой гэрлэсэн гэв. Ким Чен Ун Засгийн эрхийг авсныхаа дараа дүүгээ Чүэ Рион Хэгийн хүүтэй танилцуулсан  аж. Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг …

  • 4 January

    Буриадад ганц хоногийн дотор 8 удаа газар хөдөллөө

    Манай хөрш Буриадад ганцхан хоногийн дотор 8 удаа газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн төв нь 1300 гаруй хүн амьдардаг Северомуйск тосгон. Хамгийн хүчтэй газар хөдлөлт 4,9 магнитуд байсан аж. Оросын Шинжлэх ухааны геофизикийн албаны мэдээлснээр бүр 1-р сарын 3-ны үдээс хойш анх удаа газар хөдөлжээ. Харин 8 дахь газар хөдлөлт ням гарагт буюу 1-р сарын 4-ний өглөө эрт (орон нутгийн цагаар) …

  • 4 January

    Нийслэл “Шилэн данс”-ны хуулийг хэрэгжүүлээгүй албан тушаалтныг ажлаас нь чөлөөлнө

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Шилэн данс”-ны тухай хууль 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Тус хуулийн дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд санхүү, эдийн засгийн бүхий л мэдээллийг байгууллагынхаа цахим хуудсанд байршуулж, олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Мэдээллийн дагуу иргэд тухайн байгууллагаас санхүүгийн мэдээлэл авч, хяналт тавих эрхтэй болсон юм. Хуулийг анх санаачилж, боловсруулах шатанд нийслэлээс дэмжиж өнгөрсөн …

  • 4 January

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Аавынхаа цогцсыг аваад буцна чинээ санаагүй нь лавтай

    Цас хүлээсэн нийслэлчүүдийг шинэ он гарахаас хэдхэн хоногийн өмнө орсон багахан цас ихэд баярлуулж, цасны сургаар цана чаргаа авцгаан хаана л гулгаж болох цанын бааз байна тийшээ зүглэцгээх болов. Үүний жишгээр бидний хэдэн найзууд ч энэ сарын 02-нд цэвэр агаар амьсгалан, чаргаар гулгахаар Хандгайтыг зорив. Өдрийн 12:00 цагийн үед биднийг очиход тэнд хүмүүс дөнгөж ирж эхэлж байгаа бололтой машин тэрэг …

  • 4 January

    16-р сургууль, 69-р цэцэрлэгийн гэмтэл гарсан дулааны шугамыг засварлана

    Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө гаргах тухай” А/1060 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар дунд сургууль, 69 дүгээр цэцэрлэгийн гадна дулааны Ф150 мм-ийн 80 метр шугамд гэмтэл гарч сүлжээний усны алдагдал ихээр бий болсоноос, тоног төхөөрөмжүүд алдаа зааж аваарийн байдлаар зогсох, цаашлаад хөлдөх нөхцөл байдал …

  • 4 January

    Нэрт хөтлөгч Опра эмнэлэг барьж өгнө

    Нэрт хөтлөгч Опра Унфри Хавайд эмнэлэг барьж өгөхөөр болжээ. Энэхүү эмнэлэг ирэх тавдугаар сард нээлтээ хийнэ гэж “TMZ” сайт мэдээллээ. Эмнэлгийг барихад 150 сая ам.доллар зарцуулах гэнэ. Тус эмнэлгээр зөвхөн хүүхэдтэй болж чадахгүй байгаа эмэгтэйчүүд үйлчлүүлэх боломжтой гэж Опра ярьжээ. Тэрбээр “Хүүхэд бол бурхны хамгийн гайхалтай бүтээл. Би саяхан л олж мэдсэн. Хавайд амьдарч буй 20 эмэгтэйн нэг нь хүүхэдтэй …

  • 4 January

    Кофены ач тус

    1. Антиоксидант буюу үл исэлдүүлэгчээр баялаг. Энэ нь хөгшрөлтийг удаашруулах, хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тустай. 2. Магнигаар баялаг. зарим хүн энэ эрдсээр дутмаг байдаг. Магни нь хүний бие дэх олон ферментийн урвалыг түргэсгэхэд шаардлагатай элемент юм. 3. Нянгийн болон наалдамтгай чанарын эсрэг үйлчилгээтэй. Италийн судлаачид кофе шүдний цоорлоос сэргийлдгийг туршилтаар баталж харуулсан байна. 4. Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг. Өөрөөр …

  • 4 January

    Мэс заслын аргаар төрсөн хүүхдийг гурван сая дахь иргэнээр тооцохгүй

    Монгол Улсын гурван сая дахь иргэн оны эхэнд буюу энэ сард мэндлэх тухай мэдээллийг статистикийн хорооноос мэдэгдээд байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын 3 сая дахь иргэнд засгийн газраас олгох тэтгэлэгтэй холбоотойгоор хүүхдийн төрөх хугацааг мэс заслын аргаар нөлөөлөхгүй байлгах зорилгоор хүн амын тооллогын дүнгийн мэдээллийг иргэдэд илэн далангүй байсныг хэсэг хугацаанд хаагаад байгаа юм. Мөн гурван сая дахь иргэнийг тодруулахдаа …

  • 4 January

    Эрүүгийн ертөнцөд орж ирсэн шинэ гэмт хэрэг – “тээгч эхээр ашиглах”

    Анагаах ухаанд “тээгч эх” гэдэг нэрийг хэрэглээд удаагүй байна. Энэ нь үр заяах боломжгүй эмэгтэйн өндгөн эс, эрэгтэйн бэлгийн эсийг биедээ суулгаж жирэмслэх замаар хүүхдийг нь төрүүлж өгдөг. Энэтхэгийн эрүүл биетэй эмэгтэйчүүд ийм аргаар мөнгө олж, бусдад туслах явдал их байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байсан. Монголд ч ийм зүйл байгаа нь нууц биш болж байна. Сүүлийн үед анагаах ухааны …