Yearly Archives: 2015

January, 2015

  • 2 January

    Хүүхдийн эмч нарыг төрийн санхүүжилтээр сургана

    Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод Хүүхдийн эмнэлэг байгуулахтай холбогдуулан хүүхдийн мэргэжлийн чиглэлээр үндсэн /резидент/ болон төрөлжсөн мэргэшлээр эрчимжүүлсэн сургалтанд эмч, сувилагч нарыг ажлын байраар хангаж, төрийн санхүүжилтээр сургахаар болжээ. Энэхүү сургалтад Ерөнхий мэргэжлийн эмч, хүүхдийн эмч, сувилагчдыг хамруулна. Ингэхдээ иргэний цахим үнэмлэх, бакалаврийн болон мэргэжлийн диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, тухайн мэргэжлээрээ эрүүл мэндийн байгууллагад 3-аас …

  • 2 January

    МҮОНРТ -ийн ҮЗ-ийн хуралд М.Наранбаатарын хийсэн тайлбар /бичлэг/

    МҮОНРТ -ийн ҮЗ-ийн хурал  халуухан болж  МҮОНРТ -ийн  захирал  М.Наранбаатарыг “шахамдуулж” өөрөөр нь ажлаасаа гарах өргөдлийг нь өгсүүлснээр асуудлыг шийдвэрлэсэн бололтой. Олон үгний  тайлбаргүйгээр МҮОНРТ -ийн ҮЗ-ийн хуралд М.Наранбаатарын хэлсэн үгийг хүргэе. Ugluu.mn

  • 2 January

    “Grey Goose” архийг хуурамчаар үйлдвэрлэн борлуулжээ

    Сонгинохайрхан дүүргийн 2-р хороонд оршин суугч, 25 настай, эмэгтэй, иргэн Б Баянзүрх дүүргийн 14-р хороо Нарантуул ОУХ төв дээр “Grey Goose” архийг хуурамчаар үйлдвэрлэн зарж борлуулж байсныг Хамгаалалтын газрын Тусгай хамгаалалтын газрын алба хаагчид илрүүлэн шалгаж эхэллээ. Иймээс иргэд та бүхэн анхаарал сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

  • 2 January

    Стивен Жеррард багаа орхихоо мэдэгдлээ

    Английн Ливерпүүл клубын амьд домог, багийн ахлагч Стивен Жеррард энэ улирлын төгсгөлд багаа орхино гэдгээ мэдэгдлээ. Стивен Жеррард одоогоор гэрээгээ сунгаагүй байгаа бөгөөд улирлын төгсгөлд шинэ гэрээний нөхцөлөөс татгалзана гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн одооноос эхлэн өөрт нь тавьсан санал бүрийг анхааралтайгаар авч үзэх болно гэжээ. Гэхдээ домогт ахлагч Английн премьерлиг дэх өрсөлдөгч клуб рүүгээ явахгүй гэдгээ багийн удирдлагууддаа мэдэгдсэн гэнэ. …

  • 2 January

    Шилэн дансны хууль мөрдөгдөж эхлэлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шилэн дансны тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьж батлуулсан. Улс, орон нутгийн төсөв, улс, орон нутгийн өмч, хөрөнгийг зөв зүйтэй зарцуулах, энэ чиглэлээр гаргаж байгаа шийдвэр, түүний хэрэгжилтийг ил тод болгох, олон нийтийн хяналт тогтоох зорилготой энэхүү хууль өнөөдрөөс хүчин төгөлдөр болон хэрэгжиж эхэллээ. Тус хууль хэрэгжиж эхэлснээр  тухайн байгууллага дээр зарагдсан таван саяас дээш …

  • 2 January

    Шарагчин туулай өдөр

    Аргын тооллын  2015 оны 01 сарын 03-ны бямба бараг, билгийн тооллын өвлийн дунд сарын шинийн 13-ны санчир гараг, 1 цагаан мэнгэтэй, үл тохирох барилдлагатай шарагчин тулай өдөр.Өдрийн наран 08:23 цагт мандан, 16:44 цагт жаргана. Энэ өдөр ном буян үйлдвээс санасан бүхэн аяндаа бүтэх маш сай,  буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, …

  • 2 January

    Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн

    Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газраар, төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газар болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын …

  • 2 January

    Шуудангийн илгээмжээс гаалийн татвар авахгүй

    Энэ оны эхний өдрөөс эхлэн гадаад улс орнуудаас шуудангаар дамжин ирсэн илгээмжийг гаалийн татвараас чөлөөлөх тухай хууль хэрэгжиж эхэллээ. Монгол улсын иргэдээс гэр бүлдээ илгээсэн хуучин хувцас, хичээлийн хэрэглэл, хүүхдийн гутал, хувцас, ном, бэлэг дурсгал, бага оврын хүнсний зүйл, эм, эмийн багаж, хэрэгсэл гэх мэт арилжааны бус, хувийн хэрэглээний эд зүйлсийн үнийн дүнд тодорхой хязгаарлалт тогтоож, албан татвараас чөлөөлж буй …

  • 2 January

    Махлаг бүсгүйчүүд эргээд моодонд орж байна

    Гэрэл зурагчин Викториа Жанашвили (Victoria Janashvili) бол үргэлж гоо сайхныг хүмүүсийн нийтлэг ойлголтоос өөр талаас нь илэрхийлсэн зураг авахыг чухалчилдаг бөгөөд моделиуд заавал өндөр туранхай байх албагүй гэж үздэг нэгэн билээ. Тэрээр өөрийн фото-номыг хэвлүүлэхэээр шийдсэнийхээ дараа, номныхоо бүх хуудсуудыг бүтэн биеийн хэлбэр багтаасан байлгахын тулд, “plus size” буюу махлаг моделиуд болох Denise Bidot, Marina Bulatkina нартай хамтран ажиллаж эхэлсэн …

  • 2 January

    Онгоцны эх биеийг олоогүй байна

    Энэ долоо хоногийн мягмар гаригт Индонезийн баруун Калимантан мужийн ойролцоох тэнгист Малайзын агаарын тээврийн нислэгийн QZ8510 дугаартай онгоцны хэлтэрхий болон зарим зорчигчдын цогцосыг олсон талаар Индонезийн үндэсний яаралтай тусламжийн төвөөс мэдэгдсэн. Одоогоор онгоцны эх биеийг олоогүй байгаа бол онгоцны зарим жижиг хэсгүүдийг үргэлжлүүлэн олсоор байгаа аж. Онгоцны “хар хайрцаг″-ыг олохын тулд  сүүлийн үеийн төхөөрөмж ашиглаж байгаа бөгөөд одоог хүртэл онгоцны …

  • 2 January

    Дагвадорж аваргын мэндчилгээ /видео/

    Post by Asashoryu( Dagvadorj Dolgorsuren) – The 68th Yokozuna.

  • 2 January

    Маргааш нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

    Малчид, ард иргэдийн анхааралд: Маргааш нутгийн баруун хэсгээр, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрхийг анхааруулж байна. 2015 оны 01 дүгээр сарын 02-ны 20 цагаас 2015 оны 01 дүгээр сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. …

  • 2 January

    Жүжигчин Баярмагнай гэртээ 65 хоног л амьдардаг гэнэ

    10 жилийн дараах амьдралаа зургаан хүүхэдтэй, өнөр өтгөн айлын тэргүүнээр төсөөлдөг Макс продакшны жүжигчин М.Баярмагнай шинэ оны босгон дээр NTV телевизийн Нандиагийн шоунд уригдан оролцож амьдралынхаа сайн сайхан мөчүүдээс хуваалцсан юм. Тэрбээр, хамгийн сайн аав байхыг хүсдэг ч жилийн 365 хоногийн 65-ыг нь л гэр бүлтэйгээ өнгөрүүлж байгаадаа жаахан сэтгэл дундуур байдаг гэнэ лээ. Гэсэн ч амьдралынх нь түшиг болсон …

  • 2 January

    Рок попынхон өнөөдөр шилдгүүдээ нэрлэнэ

    Шинэ оны өдрүүдэд амарч суух ч завгүй ажилладаг цөөхөн хэдэн мэргэжил байдаг. Эмч, сэтгүүлч, цагдаа, онцгой цаашлаад урлагийнхан гэдэг амрах завгүй явдаг хүмүүс. Шинэ оны баярыг дуу хуураар чимэх гэсэн тэдний ажил он гарсан ч дуусдаггүй бөгөөд энд тэндэхийн телевизийн нэвтрүүлэгт оролцох, задгай талбайн шоунд оролцох гэх мэтээр шинэ оныг ард түмэнтэйгээ хамт угтдаг урлагийнхан маань өнөөдөр шинэ оноо тэмдэглэх …