Yearly Archives: 2015

January, 2015

  • 1 January

    Сүйрсэн онгоцонд амь үрэгдсэн үйлчлэгч бүсгүйг оршуулав

    Явын тэнгист сүйрсэн Air Asia авиакомпанийн онгоцонд сууж явсан зорчигчдоос зургаагийнх нь цогцсыг гаргаж авсан талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл эдгээрээс ар гэрийнхэн нь таньсан нэг эмэгтэйг оршуулах ёслол Индонезид болж өнгөрчээ. Талийгаачийг хурууны хээ болон мэс заслын сорвиор нь таньсан байна. Тэрээр Air Asia компанид онгоцны үйлчлэгчээр ажилладаг байжээ. Үүнээс гадна гаргаж авсан цогцосны тоо ес болж …

  • 1 January

    МҮОНРТ-ын Үндэсний зөвлөл хуралдана

    Өнөөдөр 13:00 цагт МҮОНРТ-ын Үндэсний зөвлөлийн ээлжит хурал зарлагдсан байна. Энэ удаагийн хурлаар МҮОНРТ-д үүсээд байгаа нөхцөл байдал болоод Ерөнхий захирал М.Наранбаатар, MM агентлагын захирал н.Батзаяа нарын асуудлыг хэлэлцэнэ гэсэн албан бус мэдээлэл байна.

  • 1 January

    Какурюү М.Ананд энэ сард гэрлэнэ

    Мэргэжлийн сумогийн 71 дэх их аварга Какуруюү буюу Монголын иргэн Мангалжалавын Ананд гэрлэхээр болжээ. Энэ жил 29 настай Тогоруу-Луу маань нутаг нэгт, 23 настай Дашнямын Мөнхзаяа хэмээх үзэсгэлэнт бүсгүй аж. Хоёр талын аав ээж нар нь зөвшөөрсөн учир одоо хурим хийх л дутуу байгаа бөгөөд энэ сардаа багтаан гүйцэтгэх гэнэ. Гэхдээ нарийн товыг одоогоор гаргаагүй байгаа ажээ. Хосууд өнгөрсөн оны …

  • 1 January

    Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Энэ жил нэгдүгээр сарын 2-ны өдөр баасан гаригт тохиож байгаа тул Засгийн газрын хуралдаанаар нэгдүгээр сарын 2-ныг амралтын өдөр болгон, нэгдүгээр сарын 10 буюу ирэх долоо хоногийн бямба гаригийг ажлын өдөр болгохоор шийдвэрлэсэн билээ. Тиймээс бүх нийтийн амралтын өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод мөрддөг дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн нэгдүгээр сарын 3, 4-ний өдөр ч иргэд дугаарын хязгаарлалтгүй зорчих юм. Харин нэгдүгээр …

  • 1 January

    Өндөр үнэтэй мэс заслын төлбөрийг хөнгөлнө

    Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн жагсаалт”-ыг өнгөрсөн онд баталж, 2015 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөж эхэлжээ. Өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээнд дараах мэс засал хамаарах ажээ. Үүнд: -зүрхний төрөлхийн гажгийн мэс засал; -зүрхний олдмол гажгийн мэс засал; -зүрхний ишемит өвчний үеийн мэс засал; …

  • 1 January

    Залуу бүсгүйчүүдэд өгөх дурлалын 18 зөвлөгөө

    Цаг нь болохоор амьдрал бидэнд бүхнийг заагаад өгчихдөг. Гэвч цаг хугацааны эрхээр сурсныхаа дараа, “Үүний талаар арай эрт мэддэг байсансан бол?” хэмээн санаа алдах үе байдаг.Амьдралын их далайн гол дунд нь яваа хүүхнүүдийн зүгээс, дөнгөж л завиа бэлдээд, усанд орохоор зэхэж буй залуу бүсгүйчүүдэд өгч байгаа дурлалын талаар 18 зөвлөгөөг хүлээн авна уу. 1. Ямарвааг өөртөө хэтэрхий хүндээр тусгаж авч …

  • 1 January

    Хоолны хордлогоос хэрхэн сэргийлэх вэ?

    Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх: Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим баримталдаг дэлгүүр, үйлчилгээний газраас хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харж, мэддэг байх. Лаазалсан хүнс хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх. Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах. Хүнсний бүтээгдэхүүний …

  • 1 January

    Украины төв талбайд хэт үндсэрхэг үзэлтнүүд жагсав

    Украины Киев хотын Майданы талбайд Баруун жигүүрийн идэвхтнүүдийн төлөөлөл болсон 2000 хүн хэт үндсэрхэг үзэлтнүүдийн хөдөлгөөнийг үндэслэгч Степан Бандерагийн мэндэлсний 106 жилийн ойд зориулан жасчээ. Харин энэхүү жагсаалын үеэр хэт үндсэрхэг жагсагчид Оросын хоёр сэтгүүлчийг зодож, эд хогшлыг нь дээрэмджээ. Степан Бандера нь Дэлхийн хоёрдугаар дайны үед Нацистуудын зэвсэгт хүчинтэй нэгдсэн ч хожмоо Германчуудад баривчлагдаж, хорих лагерьт олон жилийг өнгөрүүлсэн …

  • 1 January

    Томуу өвчний дэгдэлт 14 хувиар буурчээ

    Нийслэлд томуу, томуу төст өвчний дэгдэлт 1,4 хувиар буурчээ. Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 68771 хүн хамрагдсанаас 6749 тохиолдол (9.8%) томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 1.4%-иар буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн агаар “их” бохирдолтой байна 12 дугаар сарын 23-29-ний хооронд Улаанбаатар хотын гэр хороолол төвлөрсөн орчимд агаарын бохирдол “их”, “маш их” байгаа бол, бусад хэсгээр …

  • 1 January

    100 айлд байшин шатжээ

    Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид өнгөрсөн  шөнө гал түймрийн 14 дуудлага, аврах ажиллагааны  гурван  дуудлага хүлээн авчээ.  Гал түймрийн дуудлагуудын тухайд ахуйн хүрээний галын дуудлагууд байсан байна. Өнөөдөр өглөө 08.00 цагт ээлж солигдсоноос хойш тус төвд 100 айл орчимд айлын байшин шатсан дуудлагын  дагуу  шуурхай ажиллаж галыг унтраасан байна. Тиймээс иргэдэд хүйтэн сэрүүний улиралд галын аюулгүй байдлыг ханган галлагаа …

  • 1 January

    Эх орончийг сүүлчийн замд нь үдэхүй

    “Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, эх орныхоо төлөө тэмцэгч С. Дашцэрэн нь хүнд өвчний улмаас 2014 оны 12 сарын 30-ны өдөр тэнгэрийн орноо одож, хамтран зүтгэгчид, анд нөхөд бидэнд нөхөж баршгүй гарз, уй гашуу тохиолоо. С. Дашцэрэн нь Монгол эх орныхоо төлөө, Монгол газар шорооныхоо төлөө эцсийн мөч хүртлээ тэмцэж, эцэг өвгөдөөс өвлөгдөн ирсэн уул ус, нутаг бэлчээрээ эх …

  • 1 January

    Шинэ он солигдох мөчид гал түймрийн дуудлага 14 гарчээ

    Өнгөрөгч 31-ны шөнө НОБГ-т галын 14, аврах тусламжийн 3 дуудлага ирснийг ОБГ-ынхан шуурхай ажиллаж иргэдийн аюулгүй байдлыг хангасан байна. Энэхүү гарсан гал түймрийн дийлэнх хувь нь ахуйн хүрээнээс гарсан болохыг тогтоосон бөгөөд иргэдийг галын аюулгүй ажиллагааг хангаж байхыг анхаарууллаа. ЧОЙ

  • 1 January

    Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 419 зөрчлийг илрүүлжээ

    Нийслэлийн цагдаагийн газраас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Шинэ жил-эрүүл хяналт” арга хэмжээг энэ сарын 27-31-нийг хүртэлх хугацаанд зохион байгуулсан байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын замын цагдаагийн газраас хөдөлгөөн зохицуулах чиглэлээр зургаан дүүргийн нутаг дэвсгэрт 385 уулзвар, хяналтын цэгт давхардсан тоогоор 499 офицер, 523 цагдаа, Хууль сахиулахын их сургуулийн 240 сонсогч ажиллаж, 2900 гаруй тээврийн хэрэгслийг шалгасан байна. Ингэхдээ …

  • 1 January

    Бөхчүүдийн нутаг ус, цолноос илүү бөгсийг нь алдаршуулав

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх үндэсний бөхийн барилдаан энэ сарын 29-ний өдөр Монгол бөхийн өргөөнд болж өнгөрсөн билээ. Бөхчүүдийн барилдаан сайхан болж, хоёр аварга, улсын гарьд Б.Гончигдамба, харцага Т.Өсөх-Ирээдүй нар уран барилдаанаар үзэгчдээ баясгасан. Харин бөх тайлбарлагчийн ур чадвар үнэндээ сэтгэлд хүрсэнгүй. Барилдааныг МҮОНТ-ээр тайлбарласан нөхөр бөхчүүдийн цол гуншин, нутаг уснаас …

  • 1 January

    Ц.Элбэгдорж, В.Путин, Си Зиньпин нар ард түмэндээ юу гэж хэлэв

    Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүнүүд шинэ он гарах мөчид улс орныхоо иргэдэд хандаж хэлсэн үгнээс онцлон хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ: …Хамгийн гол нь хариуцлага, бүтээн байгуулалтыг эрхэмлэн ажиллацгаая. Энэ тухай саяхан бид УИХ, Засгийн газрын түвшинд тодорхой ярилцсан. Ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс Шилэн дансны хууль хэрэгжиж, түмний хөрөнгийг зарцуулах үйл явц нээлттэй, хяналттай болох цаг …