Yearly Archives: 2015

January, 2015

  • 1 January

    36 сарын цалин үгүй болвол орон нутагт ажиллах хүнгүй болно

    Төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гаргахад нь олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийн хэмжээг багасгахыг Засгийн газар санал болгосон билээ. Жилдээ 100 гаруй тэрбум төгрөгийг энэ тусламжинд төсөвлөдөг юм байна. Харин 2015 онд энэ мөнгийг багасгаснаар 13 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гаргана хэмээн тооцоолоод байгаа. Хуультай хамтатган гаргасан журмаар төрийн албанд 26 ба түүнээс дээш жил ажилласан бол төрийн албан хаагчийн сүүлийн …

  • 1 January

    Шанхайчууд гашуудаж байна

    БНХАУ-ын Шанхай хотод шинэ оны босгон дээр 36 хүн амиа алдан, 47 хүн гэмтсэн харамсалтай хэрэг гарчээ. Шанхай хотын эрх баригчид гэмтэж бэртсэн 47 хүний 33-ийг нь хэн болохыг одоогийн байдлаар тогтоогоод байгаа юм. Тэдний дунд Малайзын нэг, Тайваний хоёр иргэн байсан гэдэг мэдээллийг хотын эрх баригчид бататгав. Одоогийн байдлаар Шанхай хотын эмнэлэгт гэмтэж бэртсэн хүнд 40 гаруй хүнд түргэн …

  • 1 January

    Италид 100 гаруй хүн салютанд түлэгджээ

    Италид он солигдох мөчид 102 хүн салютанд түлэгдэж гэмтсэн тухай “La Repubblica” сонин мэдээлэв. 5,8 сая хүн амтай Кампания мужид галын наадам хийсний улмаас 71 хүн гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн Неаполь хотод 10 настай хүү галын наадмын үеэр түлэгдэж, хүнд гэмтэл авчээ. Италид шинэ жилийн баярын галын наадмаас хохирох явдал тасрахгүй байна. Өнгөрсөн онд гэхэд 350 хүн гэмтэж …

  • 1 January

    Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэллээ

    Шилэн дансны тухай хууль 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Уг хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачлан УИХ-аар батлуулсан юм. Хуулийн гол зорилго бол улсын төсвийн хөрөнгө хэрхэн зарцуулагдаж байгааг олон нийтэд нээлттэй байлгах явдал. Шилэн дансны тухай хуулийн үйлчлэх хүрээнд төсвийн болон төр, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар компани, төрийн өмчийн оролцоотой хувийн хэвшил болон бусад …

  • 1 January

    “Мөнгөн өвөл” дугуйн аялал маргааш болно

    “Mongolia Expeditions” компаниас жил бүр зохион байгуулдаг “Мөнгөн өвөл” дугуйн аялал маргааш буюу 1-р сарын 3-нд эхлэх гэж байна. Уг аялал долоо дахь жилдээ болж  байгаа ба аялал 10:00-17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд нэг баг 9-12 хүний бүрэлдэхүүнтэй байх аж.

  • 1 January

    Шинэ жилийн үдэш /өгүүллэг/

    “-Энэ бүхэн ингээд л дуусдаг байж, ямар ч баяр хөөр, хайр халамж хүртэх эрхгүй би гэдэг хүн одоо хаачих билээ” хэмээн Төгсөө цас чийхруулан уцаартайхан алхана. Одоо түүнд зорих зорилго, явах газар үгүй болсон мэт санагдаж, эцсийн найдвар ийнхүү тасраад байхад хүртэл шинэ жил гээд л баяр хөөртэй хүмүүс инээд цацруулан хажуугаар зөрөлдөх нь гомдмоор ч юм шиг. Гартаа бас …

  • 1 January

    Эрлийн ажиллагаа тэнгисийн гүнд явагдаж байна

    Шумбагчид болон нисэх онгоц, усан онгоцны мэргэжилтнүүд лхагва гарагт Индонезийн Ява тэнгист эрлийн ажиллагааг шинээр эхлүүллээ. Үүнээс нэг хоногийн өмнө “AirAsia” компанийн QZ8501 нислэгийн онгоцны үлдэгдэл олдсон юм. Энэ мэдээ зорчигчдын гэр бүлд хүнд цохилт болж, хоёр ч хүн ухаан балартан эмнэлэгт хүргэгджээ. Онгоцны үлдэгдэл хэсэг онгоцны хамгийн сүүлд тогтоогдсон байршлаас 100 гаруй километрийн зайтай уснаас олдсон гэж аврах багаас …

  • 1 January

    2015 оноо төв талбайдаа угтан авлаа

    Эх орны дөрвөн зүг, найман зовхист шинэ жилийн баярын түрлэг эгшиглэж Монголчууд 2014 оноо түүхийн хуудсанд залж, 2015 оноо угтан авлаа. Улиран одсон 2014 он Монгол түмний хувьд ололт амжилт арвин их байж, дэлхийн оюун ухаан, урлаг, спорт, аялал жуулчлал, шинжлэх ухаан зэрэг бүхий л тавцанд Монгол хүн нэрээ гаргаж чадсан билээ. Улс орны хувьд засаг төр солигдсон, эдийн засаг …

  • 1 January

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

    Эрдэнэт хот. Уулын баяжуулах үйлдвэр Эрхэм хүндэт ард иргэд ээ, Гучин гурван жилийн өмнө ажлын гараагаа эхэлж байсан төрөлх үйлдвэрээсээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна Эрдэнэт үйлдвэр бол манай мөнхийн найрамдлын бэлгэдэл Монголын ард түмнийг бүтээлч үйлсэд уриалан дуудагч гайхамшигт бүтээн байгуулалт билээ. Монголчууд бидний бүтээн босгох эрин үе ирж байна. Өнгөрсөн богино хугацаанд улс орны хэмжээнд олон …

  • 1 January

    Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзлаа

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ оны сүүлчийн өдөр бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзан өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо. Уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцсон юм.  Өнгөрч буй 2014 онд эдийн засаг хүнд байсан ч чармайн ажилласан бизнес эрхлэгчиддээ Ерөнхий сайд талархал илэрхийлээд өнөөгийн хүндрэлээс гарах гарц нь бидний хамтын ажиллагаа гэдгийг …

  • 1 January

    Туулай, бич жилтнээ эерэг сайн

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 2. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 12. Сугар гараг. Гоё хүүхэн одтой, 4 ногоон мэнгэтэй улаан хулгана өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич …

  • 1 January

    Улаанбаатарт 6-8 градус хүйтэн

    Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 17-22 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд …

  • 1 January

    Шинэ оны анхны нар мандлаа

    Шинэ оны анхны нарыг харвал ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн монголчууд бэлгэшээдэг. Иймээс Монголчууд шинэ оны анхны нарыг олж харахыг дор бүрнээ хичээдэг болсон.  Шинэ оны эхний нарыг харахаар  Богд хан уулын өвөр тал буюу Төв аймгийн нутаг,  Манзушрийн хийдээс цэцээ гүний оргил рүү шөнийн 04:30 цагт  очиход аль хэдийнэ  олон арван машин унаатай хүмүүс очсон байлаа. …

  • 1 January

    “Алтан сарнай-2014” наадмын шилдгүүд тодорлоо

    Жил бүрийн  арванхоёрдугаар сарын 31-ний үдэш болдог “Алтан сарнай” наадам 14 дэх жилдээ салбар салбарын шилдгүүдээ тодрууллаа. Нийгмийн Ардчилал, Монголын Залуучуудын Холбоо /хуучнаар МАСЗХ/ 2000 онд анх “АЛТАН САРНАЙ” наадмыг зохион байгуулж байсан түүхтэй. Тухайн үед уг наадмыг залуусын дуу хоолой,  үзэл бодлыг олон нийтэд хүргэх зорилгоор  өдгөө Шадар сайдын алба хашиж буй У.Хүрэлсүх санаачилж байсан гэдэг. Харин өнөөдөр Нийгмийн …