Yearly Archives: 2015

October, 2015

  • 26 October

    Улиастай-Гачуурт чиглэлийн зам засварын ажил дууслаа

    Баянзүрх дүүргийн Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км автозамын засварын ажлыг гурван сар гаруйн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Замын засварыг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Үйлсийн зам” ХХК  нийт 6 тэрбум 200 орчим сая төгрөөр гүйцэтгэжээ. Тус зам нь анх 1985 онд тавигдаж байсан бол 30 орчим жил ямар нэг засвар, шинэчлэлийн ажил хийгдээгүй байсан юм. Харин өнгөрсөн зунаас хийгдсэн зам завсарын ажлын хүрээнд …

  • 26 October

    Өмнөд Солонгос Хойд Солонгост анхааруулга өгч гал нээжээ

    Хилийн маргаантай далайн ойролцоо Хойд Солонгосын шатахууны завь явж өнгөрсөнд анхааруулга өгч, Өмнөд Солонгосын талаас гал нээжээ. Өнгөрсөн бямба гарагт Хойд Солонгосын шатахууны завь тус маргаантай хилийг давсан учир Өмнөд Солонгосын талаас анхааруулга болгож хэд хэдэн удаа гал нээсэн тухай Өмнөд Солонгосын албаны хүн мэдээлсэн байна. Хойд Солонгосы зүгээс хариу гал нээх болон ямар нэгэн үйлдэл үзүүлээгүй аж. 1999 оноос …

  • 26 October

    Г.Маралмаа эмнэлгээс гарч, цагдан хориход очив

    Дөрвөн настай охины үхэлд буруутгагдаж, анхан шатны шүүхээс 24 жилийн хорих ял сонссон Г.Маралмаа өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Нийслэлийн гуравдугаар амаржих газар эсэн мэнд амаржсан билээ. Хүүхдийн биеийн шарлалт бүрэн арилаагүй гэсэн шалтгаанаар мөн эхийг нь тэнхэртэл эмнэлэгт байлгах ёстой гэсэн эмчийн заавраар долоо хоносон Г.Маралмаа эмнэлгээсээ гарч Цагдан хорих төвийн камертай өрөөнд очжээ. Түүнийг эмнэлэгт дөрвөн харгалзагч харж …

  • 26 October

    Жессика Биел үрийн зулай үнэрлээд, ухаан суужээ

      Жастин Тимберлейк болон Жессика Биел нар өнгөрөгч дөрөвдүгээр сард үрийн зулай үнэрлэж,  бяцхан хүүдээ Силас гэх нэрийг хайрласан. Жүжигчин бүсгүй ээж болсны дараагаар эх хүн гэдэг ямар мундаг, сайхан хүмүүс байдаг гэдгийг мэдэрсэн гэдэг. Өмнө нь ээжийгээ, ээж нарыг тийм гайхалтай хүмүүс байдаг тухай бодож ч байгаагүй гэнэ. Хүүгээ төрүүлсний дараагаар ээж рүүгээ утасдаж, өдий зэрэгт хүргэсэнд нь анх …

  • 26 October

    Эрлийн ажиллагааг түр зогсоожээ

    Сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Эмтийн-Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 15км-т/ айлын хуриманд очсон нутгийн иргэн Б /21 настай, эрэгтэй/ 2015.10.17-ны өдрийн 01:00 цагийн орчим согтуу гарч яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 2015.10.21-ний өдрийн 10:56 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан …

  • 26 October

    УИХ-ын тамгын газрын ажилтнууд “Цэрэг-стратегийн сургалт”-д хамрагдлаа

    Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас төрийн байгууллагын ажилтнуудын дунд Цэрэг-стратегийн сургалтыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ. Дайчилгааны тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, дэд сайдууд, аймгийн Засаг дарга нар хэмээн хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, орон нутгийн удирдлагуудыг тус бүрт нь Цэрэг-стратегийн сургалтад хамруулж байсан юм. Үүний буухай болгож өнгөрсөн бямба гаригт УИХ-ын Тамгын газрын 50 гаруй ажилтанд …

  • 26 October

    Цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ

    Өнөөдөр Төв, Хэнтий, Сүхбаатарын нутаг, Дорнодын баруун, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар хүчтэй салхи салхилж, ихэнх нутгаар хүйтэн байхыг онцгой анхааруулж байна. 10 дугаар сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. …

  • 26 October

    Нийслэлийн таван дүүрэгт гэмт хэргийн шинжтэй дуудлага буурчээ

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөлгөөн дээр дүүргүүдийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлаа танилцуулав. Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Налайх дүүрэгт гэмт хэргийн шинжтэй дуудлага буурсан үзүүлэлттэй байгаа бол Багануур, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт нэмэгджээ. Баянгол дүүрэг өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 948 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн болон гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 166 …

  • 26 October

    Я.Содбаатар: Оны сүүлчээр төсөвт дахиад тодотгол хийх нөхцөл үүсч болзошгүй

    УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.  -Чуулганы хуралдаанаар 2016 оны төсвийн төсөл, энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Ирэх оны төсөвт алдагдлыг 3.3, 2017 оноос тэг хувьтай байхаар оруулж ирсэн. Харин танай намын хувьд ирэх оноос эхлээд төсвийн алдагдлыг тэг хувьтай байлгах санаачилга гаргаад байгаа. Алдагдлыг бууруулах боломж хэр байна гэж харж байгаа юм бэ?  -Энэ оны төсвийн тодотголоос эхлүүлээд алдагдлыг бууруулах, …

  • 26 October

    “Гал улаан” бүсгүй

    Хошин урлагийн салбарт зүтгэн тайз дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлсөн жүжигчин Б.Хулан ээлжит шинэ уран бүтээлийн нээлтдээ оролцлоо. Тэрээр “Морьтон” энтертайнмент, найруулагч Л.Ариунболдын бүтээл “Бохир ертөнц” адал явдалт, гэмт хэргийн төрлийн киноны гол дүрд жүжигчин Н.Ялалт, Ч.Болд, У.Батбаатар нарын хамт тоглосон юм. Жүжигчин Б.Хулан шинэхэн бүтээлийнхээ нээлтийн арга хэмжээнд бусдаас содон байж чадсан юм. Учир нь түүний гал улаан гоёл …

  • 26 October

    “Хээр тал, далай тэнгис” үзэсгэлэн дэлгэгдэж байна

    “Сувд” арт галерейд нээгдсэн монгол, япон зураачдын хамтарсан “Хээр тал, далай тэнгис” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 29 хүртэл үргэлжилнэ. Талын Монголыг мэдэрсэн япон зураачид, арлын Японыг төрөлх эх орноосоо өөрцгүй хайрлаж өөриймсдөг монгол зураачдын сэтгэл оюуны шимээр бүтсэн уран бүтээлүүдтэй энд танилцаж болно. Уран зураг, урлал хэмээх ээдрээтэй, адал явдалтай ертөнцөд амьдардаг залуус таныг өөр өөрсдийн ертөнцдөө урьж байна. …

  • 26 October

    Нийслэлийн өдрийн ёслолын арга хэмжээний хөтөлбөр

    10 дугаар сарын 23 Баасан гараг 12:00-14:00 “Ирээдүйн одод” хүүхдийн урлагийн тоглолт Хаана: Монголын Хүүхдийн ордонд 10 дугаар сарын 25 Ням гараг 10:00 Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Нийслэл өргөө” дартсын тэмцээн Хаана: Нийслэлийн төр захиргааны III дугаар байранд 10 дугаар сарын 26 Даваа гараг 9:00 “Салбарынхаа түүхийг хэн сайн бичих вэ?” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал Хаана: Хангарди ордны …

  • 26 October

    Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөлд иргэдээс санал авчээ

    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг УИХ-д өргөн бариад байгаа билээ. Эдгээр хуулийн төсөлд олон нийтийн санал авах зорилгоор Хүүхдийн эрхийн ногоон карт аяныг 06 дугаар сарын 11-ээс 10 дугаар сарын 25-ны хооронд улс орон даяар өрнүүлсэн. Тэгвэл өнөөдөр энэхүү аяны нэгдсэн дүнг танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Хуралд ажлын хэсгийн ахлагч …

  • 26 October

    Нийслэл хотын албан татвартай холбоотой бүх мэдээллийг www.ubtax.mn цахим хуудсаас аваарай

    УИХ-аас баталсан Нийслэл хотын албан татварын тухай хууль энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины худалдан авалтаас болон баар ресторан, зоогийн газар, амралтын газрын үйлчилгээнээнд нийслэлийн хотын албан татварыг нэг хувиар тооцон ногдуулах бөгөөд хуулийн дагуу нийслэл хотын албан татварыг төсөвт төлөх эхний хугацаа 2015.11.10-ны өдрийн дотор юм. Тиймээс худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд …

  • 26 October

    “Фэйсбүүк”-ийн тэргүүн, тэргүүн хатагтай нар сургууль нээнэ

    Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг, эхнэр Присцилла Чаны хамтаар ирэх оны наймдугаар сард сургууль нээнэ. Калифорн мужийн Зүүн Пало Алтод нээгдэх тус хувийн, ашгийн бус байгууллагын зорилго нь “Хүүхдэд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хамтад нь хүргэдэг шинэ төрлийн сургууль” гэж Зукерберг тодотгожээ. Фэйсбүүкийн Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар өдгөө Donor Advised нэртэй сан удирддаг. Тус сангийн үйл ажиллагааны хүрээнд байгуулагдах “Бага …