2015 оны 10-р сарын 22-с 23-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэргийн 81, зөрчлийн 4778 зам тээврийн ослын 389 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 58 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 30 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 3 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 2, булаах гэмт хэрэг 2, хулгайлах гэмт хэрэг 29, бусдын биед гэмтэл …
Yearly Archives: 2015
October, 2015
-
23 October
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөөнд зочлов
Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ гэргий Акиэ Абэгийн хамт Монгол Улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирснийхээ дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөөнд зочлов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн гэрт зочилсон анхны гадаад улсын Төрийн тэргүүн болж байсан бол ийнхүү ноён Шинзо Абэ гэр бүлийн хамт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэрт зочилсон анхны гадаад орны Засгийн газрын тэргүүн болсноороо …
-
23 October
Эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар зөвлөлдөж байна
Улсын Их Хурлын даргын Ажлын алба, НҮБ-ын Хүн амын сан, Эрүүл мэнд спортын яам хамтран “Эх, хүүхдийн эсэн мэнд амаржихуйн яаралтай тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар” сэдэвт төвийн болон баруун бүсийн зөвлөгөөнийг өнөөдөр /2015.10.23/ Төрийн ордонд зохион байгуулж байна. Зөвлөгөөнийг Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа эхлүүлж, Эрүүл мэнд, спортын яам, АШУҮИС, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн …
-
23 October
Бичил зээл хэрхэн авах талаар сургалт хийв
“Хүний төлөө-Зөв тус” аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас Баянзүрх дүүргийн 70 гаруй иргэнд зээл, санхүүгийн дэмжлэг хэрхэн авах талаар сургалт зохион байгууллаа. Хувиараа хөдөлмөр эрхлэх, нөхөрлөл, хоршоо байгуулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 10 сая хүртэл төгрөгийн зээл авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх, болзол, шалгуур нь ямар байдаг талаар иргэд мэдээлэл бага байдаг учир …
-
23 October
Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат Ази-Номхон далайн хотуудын 6-р чуулганд оролцлоо
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С. Очирбат 10 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Индонези улсын Жакарта хотод өолсон НҮБ-ын Ази-Номхон далайн хотуудын 6-р чуулга уулзалтад оролцож илтгэл тавьлаа.Уг чуулганд Ази-Номхон далайн бүс нутгийн 50 гаруй орны 850 гаруй төлөөлөгч, олон улсын байгууллагууд оролцож хотуудын өмнө тулгамдаж буй асуудал, хамтын ажиллагааны туршлага судлах, бүс нутгийн болон олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулах зэрэг …
-
23 October
Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр талууд хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа улс төр, нийгэм, эдийн засаг зэрэг бүхий л салбарт өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгааг тэмдэглэж, Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд технологи шилжүүлэх, хувийн хэвшлийхэн хоорондын харилцааг эрчимжүүлж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай, бие …
-
23 October
Жүжигчин Б.Тамир “баар” -нд дарвиж явна
Монголын тайз дэлгэцийн урлагт амьдралаа зориулж яваа тэр ч утгаараа олны хүндлэлийг хүлээж ирсэн урлагийн гэр бүлүүдийн нэгийг СТА жүжигчин О.Бат-Өлзий, МУГЖ жүжигчин С.Сарантуяа нарын гэр бүл гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Анх “Boom town” хамтлагаас урлагийн гараагаа эхэлсэн УДЭТ-ын жүжигчин Б.Тамир жүжигчин аав, ээжийнхээ авьяасыг өвлөж авсан авъяаслаг нэгэн. Жүжигчин Бат-Өлзийгийнх хэдий урлагийн гэр бүл хэдий ч том …
-
23 October
Дорнод аймгийн 5.4 сая га-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ
Монгол Улсын Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгох талбайн хэмжээ 51 сая га газар бөгөөд /ЗГ-ын 239-р тогтоол/ одоогийн байдлаар Дорнод аймагт 5.4 сая га нь оногдож байна. Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээгээр 9 аж ахуйн нэгжид олгосон талбай нь зөвхөн Дорнод аймгийн газар нутгийн 44 хувийг эзэлж байна. Тодруулбал Халхгол суманд хайгуул хийх зөвшөөрөл олгсон талбай нь 783 мянган.га …
-
23 October
“Малчдын лавлах 109” ажиллаж эхэллээ
Малын хулгай, мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, мэдээлэл авах, түгээх, урьдчилан сэргийлэх зорилгоор яаралтай түргэн тусламжийн “Малчны лавлах 109” тусгай дугаарыг ажиллуулж эхэллээ. Тус лавлах нь бүх үүрэн телефоны дугаараас үнэ төлбөргүй бөгөөд 24 цагийн турш ажиллах юм. Түүнчлэн малчдаас ирсэн малын зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж, алдуул болон хулгайлагдсан малыг эрэн сурвалжлах ажлыг орон даяар шуурхай зохион …
-
23 October
С.Зоригтбаатар: Эрх баригчид Халх голоо зарж сонгуулийн мөнгө босгох л үлдлээ
Хөдөлмөрийн үндэсний намын удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга С.Зоригтбаатартай ярилцлаа. -Шинээр байгууллагдсан улс төрийн хүчнүүдээс ХҮН анхаарал татах боллоо. Боловсролтой залуус олноороо элсээд байгаа юм уу? -Хөдөлмөрийн үндэсний намын гишүүд бие биеэ яаж олсон, таньсан бэ гэдэг нь чухал шүү дээ. Бид нам байгуулахаасаа өмнө “Цахим өртөө”, “Монгол хүний төлөө”, “Шударга хүү”, “Эв Монгол хөдөлгөөн”, “Рефорум” гэх мэт олон …
-
23 October
Хамгаас ач тустай хүрэн манжингийн салат
Хүрэн манжинд натри, фосфор, хлор, кали, төмөр, бор, цинк, кобальт, зэс болон органик хүчлүүд, В –гийн төрлийн аминдэмүүд, рутин агуулагддаг. Эдгээр бодисууд нь хүний бие организмыг цэвэрлэж, залуужуулан амьдралын эрч хүчийг бэлэглэдэг юм. Ардын эмнэлэгт хүрэн манжингийн эмчилгээний чанарыг өргөн ашигладаг. Тухайлбал, хүрэн манжингийн шөл нь цусны бүтцийг сайжруулж, улаан бөөм үүсэхэд оролцохоос гадна вирусын эсрэг үйлчлэл үзүүлдэг. Мөн судас …
-
23 October
З.Цэгмид: 20-50 насны эрчүүд дунд бэлгийн сулрал, түрүү булчирхайн үрэвсэл элбэг байна
Айл гэрийн ноён нуруу болсон эрчүүдийг эрүүл жаргалтай байлгахын төлөө зүтгэж яваа энэ эрхэм Монголд анх удаа эрчүүдийн эмнэлгийг байгуулж байсан нэгэн. Өдгөө 10 гаруй жил энэ чиглэлээр ажиллаж яваа туршлагатай эмч юм. “Гарьд манлай” эмнэлгийн ерөнхий эмч, профессор З.Цэгмидтэй ярилцсанаа хүргэе. –Таныг олон жил эрчүүдийн эрүүл мэндийн төлөө ажиллаж явааг олон хүн мэднэ. Харин та аль аймгийн хүн бэ, …
-
23 October
Нийтийн тээвэрт 30 минутын дотор дамжин суувал үнэгүй байх журам батлагдлаа
НИТХ-ын ээлжит бус 6 дугаар хуралдаан 2015 оны 10 сарын 23-нд болж хуралдаанаар нийслэлийн тээврийн цахим төлбөрөрийн системтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглах журам, Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам болон нийтийн тээврийн …
-
23 October
Өвөрхангай аймгийн 200 гаруй албан тушаалтны мэдүүлгийг хянан үзэв
Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Баянхонгор, Өвөрхангай аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх агентлаг, нийт 31 байгууллагад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, 2015 оны мэдүүлгийн бүрдүүлэлт болон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл гаргасан …
-
23 October
Япон улстай Таван толгойн зүүн чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллана
Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн Монгол Улсад хийж байгаа айлчлалын хүрээнд Гадаад хэргийн Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар Таван толгойн Зүүн чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллах, иж бүрнээр бүтээн байгуулах ажилд Японы талыг оролцуулах асуудлаар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхий …