Агаарын бохирдол жил бүр дэлхий даяар гурван сая гаруй хүний амийг авч оддог байна. Удахгүй энэ тоо хоёр дахин нэмэгдэж мэдэх юм. Ийм дүгнэлтэд Герман, Кипр, Саудын Араб, Харвардын их сургуулийн эрдэмтэд хүрчээ. Олон улсын эрдэмтдийн баг агаарын бохирдлоос болж нас баралт ямархуу байдаг талаар нарийвчилсан шинжилгээ явуулсан аж. Хэрэв цаашдаа энэ маягаараа үргэлжилвэл 2050 он гэхэд жил бүр 6.6 …
Yearly Archives: 2015
September, 2015
-
18 September
Шагналд авсан алтан гулдмайгаа ивээн тэтгэгчдээ өгчээ
Дэлхийн аварга хүртсэн тамирчдаа Монголын чөлөөт бөхийн холбооноос алтан гулдмайгаар шагнасан. Тухайлбал, С.Батцэцэгт нэг кг алтан гулдмай, мөнгөн медалийн эзэн Б.Номин, П.Өнөрбат, С.Цэрэнчимэд нарт 500 гр алтан гулдмайг бэлэглэсэн юм. Тэгвэл Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн П.Өнөрбат шагналд авсан 500гр алтан гулдмайгаа өөрийг нь үргэлж дэмжиж ирсэн ивээн тэтгэгчдээ бэлэглэсэн байна. Эх сурвалж: news.mn
-
18 September
Кени Ким нар загварын ертөнцөд хүчээ үзнэ
Реппер Кени Уэст энэ долоо хоногт үргэлжилж буюу Нью-Йоркийн фэшнвикийн байнгын зочин болжээ. Тэрээр Аддидас компанитай хамтран спорт гутлын шинэ цуглуулгаа танилцуулсан байна. Кени Уэст өмнө нь 2011 оны 10-р сард өөрийн нэрийн коллекцоо танилцуулж байсан ч ихээхэн шүүмжлэлд өртөж байсан юм. Танд эдгээр спорт гутлууд таалагдаж байна уу? Эх сурвалж: www.hiub.mn
-
18 September
Эмэгтэйчүүдийн дасгал хийхдээ гаргадаг 9 алдаа
Зүгээр ч нэг гүйснээр, дасгал хийснээр үр дүнд хүрчихдэггүй аж. Дараах 9 алдааг гаргаад байвал хичнээн их хичээл зүтгэл гаргасан ч тэр чинь талаар өнгөрнө. Хурдаа нэмэлгүйгээр бие халаалт хийх. Бүсгүйчүүдийн гаргадаг номер нэг алдаа бол бие халаалтаа хэтрүүлэн хийх. Нэг л хурд дээрээ гүйгээд л гүйгээд л байна, нэмэх ч үгүй, хасах ч үгүй. Бэлтгэлээ үр дүнтэй болгохын тулд дасгалынхаа …
-
18 September
Загвар өмсөгч С.Төгс өөрийн “ялдам, секси” төрхөө олонд сонирхуулав
Өвөрмөц дүр төрх, этгээд хувцаслалт,гайхалтай биеийн харьцаагаараа гадны загварын агентлагийнхний хараанд өртсөн загвар өмсөгч бол С.Төгс. Тэрбээр өдгөө Сингапурын загварын агентлагт загвар өмсөгчөөр ажиллаж яваа. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа секси төрхийг бүтээсэн гэрэл зургаа олонд дэлгэж сонирхуулав. О.Ариун
-
18 September
Шинэ цагийн “ТҮГЖИЛ” Дорнодын засаг дарга М.Бадамсүрэн тодорч, МАН-ынхаа эсрэг ажиллажээ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорнод аймгийн Засаг даргаар М.Бадамсүрэнг томилоод таван сар гаруй болж байгаа юм. Гурван ч удаа зүтгэж засаг ноёны суудалд суух гэж байх үедээ аймгийнхаа ИТХ хурал дээр “намын бус аймаг орон нутгийнхаа эрх ашгийн төлөө ажиллана”гэж М.Бадамсүрэн амалж байсан нэгэн. 2012 оны сонгуулийн дараа энэ аймаг тялалт байгуулсан МАН-ынхан түүнийг засаг дарга болгохоор өмнө нь гурван ч …
-
18 September
Люмино хамтлаг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглолтоо хийнэ
20 зууны сүүлчээр Монголын хөгжмийн ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн Хип-Хоп хамтлаг бол мэдээж “Люмино” билээ. Анх 1998 онд байгуулагдахдаа 5 хүний бүрэлдэхүүнтэй байсан тус хамтлагт 2000 он гэхэд өнөөдрийн бүрэлдэхүүн болох Д.Тэмүүжин (MCBEATZ), Д.Анхбаатар (Skitzo, CUTHBERTH), Б.Батхишиг (Baji) нар тунж үлдсэн юм. 2000 онд “Бүтэлгүй хайр” дуугаа дүрсжүүлэн фенүүдийнхээ хүртээл болгож байсан тус хамтлаг өнөөдөр хэдийн 30 видео клипийг үзэгчдийн …
-
18 September
Галдан хаан топ Пүүжээг сонгожээ
“Guys” хамтлагийн дуучин, жүжигчин М.Мягмар “Ану хатан” түүхэн кинонд Галдан бошигт хааны дүрийг амжилттай бүтээж чадсан. Тэрээр энэхүү дүрээрээ салбарынхандаа төдийгүй үзэгчиддээ ихээхэн үнэлэгдсэн юм. Тэгвэл тэрээр загварын ертөнцөд топ модель Пүүжээтэй дөрөө харших болжээ. Тэд хамтдаа Говь ХК-ийн намрын шинэ загварын шинэ нүүр царайгаар сонгогдсон байна. Тэдний тоглосон сурталчилгаа цацагдаж эхэлжээ. Эх сурвалж: zone.mn
-
18 September
Хөдөлмөрийн яамны хэвлэлийн албанаас залруулга гаргав
АН-ын бүлэг гэсэн твийтер хаягаар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханыг Монгол Улсад хөдөлмөрийн насны 1,9 сая ажилгүй хүн байгаа гэж хэлсэн мэтээр цахим ертөнцөд цацсан нь ташаа мэдээлэл гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Уг хаягаар мэдээлэл оруулдаг ажилтан УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы 2015 оны есдүгээр сарын 18-ны “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас уг мэдээллийг авсан хэмээн тайлбарласан бөгөөд “Г.Баярсайхан: Эгзэгтэй энэ үед төрийн …
-
18 September
Гал унтраах тоног төхөөрөмжийн үзэсгэлэн боллоо
Энэ удаагийн үзэсгэлэнд “Сокол” ХХК, “IT zone”, Австрийн “Rosenbauer”, Германы LUKAS, Gember, АНУ-ын MSA, Motorola, Итали, Швед, Тайвань зэрэг улсуудын гал унтраах тоног төхөөрөмж, машин техник болон аврах ажиллагааны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжүүд тавигдсан юм. Болзошгүй аюул, ослын үед ашиглах орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлүүд улам бүр боловсронгуй болж, аврах ажиллагааг цаг алдалгүй явуулах боломж улам бүр …
-
18 September
“Эмнэлэгт нянгийн эсрэг эмэнд тэсвэржилт үүсэхээс сэргийлэх нь” сургалт боллоо
2011 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх арга хэмжээ авах тухай” 6 үндсэн чиглэлийг батлан, гишүүн орнуудыг энэ чиглэлд үйл ажиллагаагаа хандуулахыг уриалсан. Энэ хүрээнд 2014 онд ДЭМБ-аас Нянгийн эсрэг эмэнд үүсэж буй даслын тандалт судалгааг олон улсын түвшинд хийж хэвлүүлжээ. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвөөс 2013, 2014 онд бүсийн улс орнуудад нянгийн эсрэг эмийн …
-
18 September
Чингэлтэй дүүрэг: Зарим иргэдэд дэмжлэг үзүүллээ
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсан өдөр, Иргэдийн баярыг тохиолдуулан дүүргийнхээ зарим иргэнд дэмжлэг үзүүлэв. Дүүргийн 2 дугаар хорооны иргэн С.Нарантуяа, 9 дүгээр хорооны иргэн Д.Амар, 13 дугаар хорооны иргэн Э.Болормаа, 15 дугаар хорооны иргэн Д.Хоролдулам нарт гэр олгох, 5 дугаар хорооны иргэн Э.Буянзаяа, 7 дугаар хорооны иргэн Б.Галсайхан, 10 дугаар хорооны иргэн Э.Пүрэвжав, 11 дүгээр хорооны …
-
18 September
Гэр хорооллын айлуудын цахилгааныг таслахгүй боллоо
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийнхан хамтран “ Хэрэглэгч тантай хамт” нээлттэй өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Энэхүү өдөрлөг нь төрийн байгууллагууд анх удаа гэр хорооллын нутаг дэвсгэр дээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Гэр хорооллын айл өрхүүд цахилгааны хэрэглээгээ хянах боломжгүй, цахилгааныг нь хэрэглэгчдэд мэдэгдэхгүй тасалдаг хэрэглэгчдийн эрх ашгийг хохироодог байна. Тиймээс энэ удаа төрийн байгууллагууд хамтран хэрэглэгчдийнхээ …
-
18 September
Монголын Хүүхдийн спортын V их наадмын Зохион байгуулах хорооны дарга сум харваж цэц мэргэнээ сорив
Монголын Хүүхдийн спортын V их наадам амжилттай үргэлжилсээр байна. Энэ сарын 14-16 ны өдрүүдэд явагдсан Байт харвааны тэмцээн Цэцэрлэгт хүрээлэнд болсон юм. Тус тэмцээний хаалтын ажиллагаанд Эрүүл мэнд, спортын дэд сайд, Монголын Хүүхдийн спортын V их наадмыг Зохион Байгуулах Хорооны дарга Т.Болдбаатар оролцож шилдгүүдэд шагналыг гардуулсан бөгөөд тэрбээр энэ үеэр сум харван, цэц мэргэнээ сорьсон юм. Хүүхдийн спортын V их …