Yearly Archives: 2015

September, 2015

  • 25 September

    Хүнс тээвэрлэгчид сургалтанд хамрагдлаа

    МХЕГ-аас хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад салбарын сургалт зохион байгууллаа. Сургалтаар хүнсний тухай хуулиуд, хүнс тээвэрлэлтийн өнөөгийн байдал, түргэн гэмтэж, муудах хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, техникийн нөхцөл, дэвшилтэт технологи, цаашдын зорилт болон илэрч буй зөрчил, дутагдалтай холбоотой мэдээлэл өгч, ярилцсан байна. Мөн аж ахуйн нэгжүүд сайн туршлагаа солилцож, дотоод хяналт, эрсдэлийн үнэлгээний талаар ярилцлага өрнүүлжээ.

  • 25 September

    Өнөөдөр болох үйл явдлууд /IX.25/

    8:30 цагт: Япон улсын Накаяама нийгэмлэг болон Хавдар судлалын үндэсний төв, Монголын элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын эмч нарын нийгэмлэг хамтран “Хоол боловсруулах дээд замын хорт хавдрын оношилгоо, эмчилгээ” сэдвийн дор чуулах Олон улсын симпозиумын нээлт Хавдар Судлалын Үндэсний Төвийн хурлын танхимд болно. Утас: 99268231, 97099899, 89008516 09:00 цагт: “Хүүхдийг хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зүйн туслалцаа үзүүлэх …

  • 25 September

    Дунд хугацааны төлөвлөгөөний төслийг боловсруулж байна

    Мэргэжлийн хяналтын байгууллагын эрсдэлийн удирдлагын стратегийг хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг боловсронгуй болгохоор есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийг Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран хийж байгаа бөгөөд дунд хугацааны төлөвлөгөөний төслийг боловсронгуй болгож хяналтын чиглэлээр уялдуулах, хүрэх үр дүн, хэмжих шалгуур үзүүлэлтийг тодорхой болгох чиглэлээр өрнүүлж байгаа юм. Цаашлаад төлөвлөгөөг боловсруулан гаргуулж,  баталгаажуулах ажлыг хийнэ. Хяналтын газруудын боловсруулсан “Дунд хугацааны …

  • 25 September

    Улаанбаатарт өдөртөө 10-12 хэм дулаан

    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос бусад нутгаар  баруунаас секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Хур тунадас орно. Салхи баруун хойноос екундэд …

  • 25 September

    Хөх луу өдөр

    Аргын тооллын 9 сарын 25-ны баасан гараг, билгийн тооллын 12-ны сугар гараг, 6 цагаан мэнгэтэй, идрийн барилдлагатай, ус суудалтай, тооно одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 6:55 цагт  мандан, 18:51 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр …

  • 24 September

    Хуурамч Путинийг шийтгэхийг хүсчээ

    Британийн нэрт дуучин Элтон Жон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний нэрийг барьж өөртэй нь утсаар ярьсан эрийг буруутгаж, Оросын удирдлагуудыг энэ асуудалд анхаарлаа хандуулж, хуурамч Путинийг шийтгэхийг хүссэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Тэрбээр инстаграмдаа “Би дэндүү гомдолтой байна. Путинтэй утсаар ярьсан хэмээн ихэд баярлаж явлаа. Гэтэл өөрийгөө хууртагдсан гэдгээ мэдээд сэтгэлээр унасан. Та бүхэн миний гомдлыг тайлж, хуурамч Путинийг хуулийн дагуу шийтгэхийг хүсч …

  • 24 September

    Нимбэг хавдрын эсрэг хими эмчилгээнээс 10000 дахин илүү үр дүнтэй

    Нимбэг /лимон/ хавдрын эсрэг химийн эмчилгээнээс 10000 дахин илүү ур дунтэй тэмцдэг. Нимбэг нь хавдрын эд эсийг үхүүлдэг гайхамшигтай хүнсний зүйл ажээ. Тэрээр химийн эм тарианаас 10 мянга дахин их хүчтэй үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Яагаад бид үүнийг одоо хуртэл мэдээгүй байх нь вэ? Яагаад гэвэл, эмийн үйлдвэрууд лимоны үйлдвэрийн аргаар хийгдсэн хувилбараар маш их хэмжээний орлого олдог учраас үүнийг хүмүүст …

  • 24 September

    Сэтгүүлчийн дэгээдсэн дүрвэгч үнэндээ “Аль-Кайда”-гийн алан хядагч байжээ

    Унгар сэтгүүлчид дэгээдүүлэн ойчиж дэлхий дахинаа алдаршсан дүрвэгч үнэндээ “Аль-Кайда”-гийн алан хядагч байсан нь тогтоогдсон талаар “International Business Times” мэдээллээ. Тухайн үед бөөн дуулиан дэгдэж, Унгарын сэтгүүлч Петра Лазло ажлаасаа халагдаж, харин Сирийн дүрвэгч Осама Абдулла Мосхен шинэ байшинтай болж, шинэ ажилд орсон билээ. Испанид хөлбөмбөгийн дасгалжуулагчаар. Түүнийг Мадридаас холгүйхэн орших Хетаф хотын дарга өөрийн биеэ угтан авч хүндэтгэл үзүүлсэн билээ. Гэтэл …

  • 24 September

    “Хэрэглэгчийн эрхийн мэргэшсэн шинжээч” бэлтгэх гурав хоногийн сургалтанд урьж байна

    Хэрэглэгчийн Менежментийн Академийн 2015-2016 оны хичээлийн жилийн өвөл цагийн сургалт явагдаж байна. Тус академиас Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн газартай байгуулсан гэрээний дагуу “Хэрэглэгчийн эрхийн мэргэшсэн шинжээч” бэлтгэх 3 хоногийн сургалт 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр эхлэх гэж байна. Хэрэглэгчийн эрхийн шинжээч болох сонирхолтой хөдөлмөрийн насны төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийг элсүүлж авна. Та бүхэн яараарай. Хэрэглэгчийн Менежментйн Академи Утас: 70119760 97031996 …

  • 24 September

    “Намрын ногоон өдрүүд-2015” бямба гаригт эхэлнэ

    “Намрын ногоон өдрүүд-2015” нэгдсэн арга хэмжээ ирэх бямба гаригт эхэлнэ. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Намрын ногоон өдрүүд” энэ сарын 26-27-ний өдрүүдэд Чингисийн талбайд, 29-ний өдрөөс 10 дугаар сарын 5 хүртэл Мишээл Экспо худалдааны төвд болно. Энэ өдрүүдэд “Монгол хүнс-органик хүнс-2015”, “Алтан намар-2015” ургацын баяр гэсэн салбар үзэсгэлэн худалдааны хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдах юм байна. Ирэх сарын …

  • 24 September

    Ник Кэннон Мэрайя Кэригийн ихрийг олжээ

    Америкийн нэрт дуучин Мэрайя Кэри шинэ дурлалт эртэйгээ олны өмнө гарч ирэнгүүт хэрэгт дуртай сэтгүүлчид түүний экс нөхөр, хоёр хүүхдийнх нь эцэг Ник Кэннон хэнтэй цагийг өнгөрүүлж байгааг олж мэдэхийг зорьжээ. Үнэхээр Ник Кэригийн орыг залгах бүсгүйг олсон аж. Түүний шинэ найз бүсгүй дуучин төдийгүй Кэритэй дэндүү төстэй гэнэ шүү. Никтэй үерхэж байгаа 26 настай Саманта Жонсон “Авьяаслаг америкчууд” шоуны …

  • 24 September

    “Хилчдийн бүтээл” үзэсгэлэн болж байна

    Нутаг нутгийн брэнд бүтээгдэхүүн гэж байдаг. Тухайлбал Сэлэнгийнхэн ногоо, том талх, загас гээд л байдаг шиг Хилчид Монгол орноор тархан суурьшсан байдаг болохоор нутаг нутгийн брэнд бүтээгдэхүүнийг дээд зэргээр боловсруулдаг. Үүнд, цагаан идээ, эмийн ургамал, айраг, боов боорцог, талх, жимс, вариань, загас, каз гээд хүмүүсийн хайгаад байдаг ургамал “гишүүнээ” хүртэл байлаа. Хамгийн гол нь зах зээлийн үнээс хямд БАЙГАЛЫН  гаралтай органик …

  • 24 September

    Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад Европын туршлагыг тусгана

    УИХ-ын гишүүн Я.Содбаатар, ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан тэргүүтэй төлөөлөгчид Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар Европын холбоонд айлчилж байна. Монгол улсад одоогийн мөрдөгдөж буй Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд учир дутагдалтай зүйлс нэлээд бий. Тухайлбал хэрэглэгч эрхээ хэрхэн хамгаалах зохицуулалт хангалтгүй, төрийн бус байгууллагуудын оролцоо муу, аж ахуй эрхлэгчдийн хүлээх үүрэг тодорхойгүй, хариуцлагын тогтолцоо сул зэрэг дутагдалтай …

  • 24 September

    Холливудын хамгийн хүнлэг одууд

    Жорж Клуни Жорж Клуни Гайти, Япон зэрэг оронд гарсан газар хөдлөлт, цунами зэрэг байгалийн гамшигт өртсөн хүмүүст санхүүгийн тусламж үзүүлсэн байдаг. Мөн түүнчлэн Дарфурын улс төрийн хямрал, хүний эрх, эрх чөлөөний тухай хурцадмал байдлыг нийтэд дэлгэсэн “Sand and Sorrow: A New Documentary about Darfur” нэртэй баримтат киног гаргасан байдаг нь нэгийг бодогдуулна. Анжелина Жоли ба Брэд Питт Анжелина Жоли, Брэд …

  • 24 September

    Ясны хорт хавдартай Ш.Оюундалай охины хандивын аян үргэлжилсээр байна

    Ясны хорт хавдартай Оюундалай охины талаар бид мэдээллэж байсан. 23хан настай бүсгүй өвчиндөө шаналан байгаа ч дөрөвхөн настай хүүгийнхээ төлөө тэвчиж тэсвэрлэж байгаа билээ. Түүний эмчилгээний зардалд нийт 90-100 орчим сая төгрөг хэрэгтэй байгаа бөгөөд Солонгосын цөмйн энергийн төвд хагалгаа хийлгэж эмчилгээ хийлгэх боломжтой юм. Сайхан сэтгэлт Монголчууд маань бусдынхаа зовлон жаргалыг хуваалцаж чаддаг болохоор аль хэдийн Оюундалайд маань тусламжын …