Yearly Archives: 2015

October, 2015

  • 6 October

    Johnny Depp охиныхоо сонголтонд дургүйцжээ

    Алдарт жүжигчин Johnny Depp-ын охин 16 настай Lily Rose Depp моделийн карьераа эхлүүлээд байгаа билээ. Харин аав нь охиныхоо энэхүү сонголтыг төдийлөн таашаахгүй байгаа гэнэ. “Яг үнэндээ би маш их санаа зовж байна. Lily Rose-д ямар санагдаж байгааг сайн мэдэхгүй байна. Гэхдээ загвар өмсөх нь түүнд одоохондоо л сонирхолтой байгаа байх. Аав нь охинтойгоо үргэлж хамтдаа байдаг шүү” хэмээжээ.    …

  • 6 October

    Хүүхдийн номын өргөөнд 1000 шагай хандивлав

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачилгаар 3 дугаар хороонд Хүүхдийн номын өргөө байгуулан ашиглалтад оруулах гэж байна. Тус номын өргөө орчин үеийн шаардлагад нийцсэн байхын хамт Монгол өв соёл, ёс заншилын өвөрмөц байдлыг хадгалсан, илтгэсэн байхаараа онцлогтой юм. Хүүхдийн номын өргөөнд Монгол тоглоом, наадгайн буланд байршуулах 1000 шагайг хандивлалаа. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 2 багийн малчин Д.Гүндэгмаа, хүү С.Батжаргалын хамт …

  • 6 October

    Оны тэргүүний багш, сургууль, цэцэрлэгүүд тодорлоо

    10 сарын 05-нд  дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиосон билээ. Энэ үеэр БСШУЯ өнгөрсөн хичээлийн жилд ажлын амжилт, Хүүхэд бүрийг хөгжүүлэх их үйлсэд бусдыгаа хошуучлан ажилласан шилдгүүдээ тодруулан, тэдэнд хүндэтгэл үзүүлж, тэдний туршлагыг бусдад нь хуваалцах ажлыг зохион байгууллаа. Хүндэтгэлийн ажиллагааны үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Энэ жилийн Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг улс орон, боловсролын хөгжилд багш нарын оруулж …

  • 6 October

    “Алдар”-ын тамирчид 117 орноос 11 дүгээр байрт жагсаж байна

    Дэлхийн цэргийн олимп буюу CISM-ийн 6 дах удаагийн тоглолт тав дахь өдрөө БНСУ-ын Мүнген хотод үргэлжилж байна. Манай зэвсэгт хүчний \”Алдар\”-ын тамирчид тэмцээнээ амжилттай оролцож буй мэдээллийг ирүүлсээр байна. Тухайлбал, өчигдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд А.Батсуурь мөнгөн медаль хүртлээ. Тэмцээний цаг үеийн дүнгээр манай “Алдар” спорт хороо хоёр мөнгөн медальтайгаар дэлхийн 117 орноос 11 дүгээр байранд жагсч байна. …

  • 6 October

    Дамжин суултад хөнгөлөлт үзүүлнэ

    Нийтийн тээврийн үйлчилгээ цахим системд шилжсэн цагаас хурцаар яригдах болсон нэг асуудал нь дамжиж суухад хөнгөлөллт үзүүлэх явдал байсан. Уг асуудлаар Улаанбаатар Смарт карт ХХК  болон нийслэлийн удирдлагууд анх амлахдаа сэлгэн суултыг үнэгүй болгосноор автобусны маршрутыг богино эргэлттэй болгон нийтийн тээврийн давхцлыг бууруулж, иргэд цаг хожин зорчих боломжтой хэмээн тайлбарлаж байсан. Харин сэлгэн суултын асуудлаа шийдэлгүй богино эргэлтийг үйлчилгээнд нэвтрүүлснээр …

  • 6 October

    БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд манай улсад айлчилна

    Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн урилгаар БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ваньцюань манай улсад энэ сарын 8-10-ны өдрүүдэд ажлын айлчлал хийх гэж байна. 2015 оны хувьд батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагаа өндөр төвшинд хөгжиж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга Эрве Ладсу, Катар Улсын Батлан хамгаалахын сайд, хошууч генерал Хамад …

  • 6 October

    Олон улсын 7-р симпозиум зохион байгуулагдлаа

    Дэлхий дахинаа жил бүр 8 сая гаруй хүний амьдралыг авч одож буй хорт хавдар өвчнөөс сэргийлэх, эмчлэх, хянах асуудалд дэлхий нийтээрээ ихээхэн анхаарч энэ аюулт өвчинтэй тэмцэх үйлсэд эмч, мэргэжилтнүүд төдийгүй төр засаг, хувь хүн, хамт олон, олон улсын байгууллагууд хамтран ажиллаж байна. Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) нь 2009 оноос эхлэн жил бүр Япон улсын Накаяамагийн Хавдар судлалын институт, …

  • 6 October

    Бээрэг, амархан даардаг хүмүүс дараах шалтгаантай

    Бээрэг, амархан даарах, дулаан орчинд ч жиндэх олон хүнд тохиолддог асуудал мөн. Үүний шалтгааныг доорх байдлаар тайлбарлаж болно. Хэрэв та болон таны ойр дотны хэн нэгэн ийм асуудалтай бол анхаарлаа хандуулаад үзээрэй. Хэт туранхай байх  Байх ёстой хэвийн жингээсээ бага жинтэй бол амархан даарах нэг шалтгаан. Энгийн үгээр хүний биеийг хүйтэн сэрүүнээс хамгаалах үүрэгтэй өөхөн давхарга байхгүй байна гэсэн үг …

  • 6 October

    Майкл Жексон хүлэг баатар болохыг мөрөөджээ

    Попын хаан Майкл Жексон хөгжмийн урлагт жинхэнэ өөрчлөлтийг хийсэн нэгэн билээ. 2009 онд зуурдаар таалал төгссөн Жексон шинийг сэдэгч, уран бүтээл нь залуучуудыг хийж бүтээх хүсэл тэмүүллээр цэнэглэсэн юм. Түүний ач гавьяаг хангалттай үнэлээгүй гэдэг. Майкл өөрөө ингэж боддог байжээ. Түүний нэг бие хамгаалагчийн өгүүлснээр бол Жексон Их Британийн Хатан хаан II Елизаветагийн гараас хуяг баатрын хэргэм зэргийг авахыг мөрөөдөж …

  • 6 October

    Сөүл хотын ИТХ-ын даргыг Хангарди одонгоор шагналаа

    БНСУ-ын нийслэл Сөүл хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотууд ах дүүгийн найрамдалт харилцаатай болсны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд НИТХ-ын дарга Д.Баттулгын  урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга ноён Пак-Нэ-Хаг тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна. Өнөөдөр Сөүл хотын ИТХ-ын дарга болон төлөөлөгчдийг НИТХ-ын дарга Д.Баттулга болон НИТХ-ын төлөөлөгчид хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга …

  • 6 October

    УИХ-ын дарга Хуулийн төсөл нэн яаралтай хэлэлцүүлэх тухай захирамж гаргалаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хуулийн төсөл нэн яаралтай хэлэлцүүлэх тухай 204 тоот захирамж гаргалаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсгийг үндэслэн захирамж гаргажээ. Үүнд: 1. Монгол Улсын Засгийн газраас …

  • 6 October

    Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ

    Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Өвөрхангайн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Булганы өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ. Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст, 7-9-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна. 2015 оны аравдугаар сарын 06-ны 08 цагаас 20 …

  • 6 October

    Компьютер тоглоом сэтгэн бодох чадварт нөлөөлдөг

    Видео болон компьютер тоглоомыг хүчирхийллийг өдүүлж, нийгэмд харш зан үйлтэй болгодог гэж эрдэмтэд олон удаа мэдэгдэж байсан. Тэгвэл Висконсин болон Калифорнийн их сургуулийн судлаачид компьютер тоглоомууд бүгд өөр өөр учраас нийтэд нь авч үзэх нь буруу гэдгийг өгүүлэв. Тэдний хэлж байгаагаар бол зарим нэг видео тоглоомууд хүмүүний уураг тархины үйл ажиллагаанд ашиг тустай аж. Ялангуяа, экшн хэлбэрийн видео тоглоомууд сайн …

  • 6 October

    10 дахь удаагийн “Намрын ногоон өдрүүд” борлуулалт сайтай байлаа

    Нийслэлчүүдийг шинэ ургацын жимс, ногоо, хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилготой “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэн худалдаа нь 9 дүгээр сарын 26, 27-ны өдөр Чингисийн талбайд, 9 дүгээр сарын 29-өөс өнөөдрийг хүртэл Мишээл экспо төвд үргэлжилж шилдгүүдээ шалгарууллаа. Энэ жилийн үзэсгэлэнгийн арга хэмжээнд 17 аймаг, нийслэлийн 6 дүүргийн 250 ногоочин, 4 аж ахуй …

  • 6 October

    Гоо сайхныхаа төлөө залхуурч болохгүй 19 зүйл

    Эмэгтэй хүн бүр гоо сайхандаа зориулж өдөрт 30-аас дээш үйлдэл хийдэг гэнэ. Тэгсэн хирнээ тэдний дундаас хөмсгөө байнга зулгаах, гялалзуулагчтай тень түрхэх зэрэгхэнийг бол хийхгүй байсан ч болно. Харин юу юуг хийхдээ огтхон ч залхуурч болохгүй вэ? Энэ жагсаалт дунд бидний “за, яахав” гээд алгасчихдаг зүйл ч олон байна шүү. Будгаа арилгаж нүүрээ цэвэрлэлгүй унтахаас. Нэг шөнө будгаа арилгалгүй унтахад …