Yearly Archives: 2015

October, 2015

  • 2 October

    Говь-Алтай аймгийн Прокурорын газар үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлжээ

    Говь-Алтай аймгийн прокурорын газраас Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 85 жил, Говь-Алтай аймгийн Прокурорын газар үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойн арга хэмжээг 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрүүдэд төр захиргаа, хууль сахиулах, хэрэгжүүлэх байгууллагуудыг хамруулан тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн арга хэмжээний хүрээнд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг аймаг орон нутгийн хэмжээнд зохион …

  • 2 October

    Дэлхийн банк Хөдөлмөрийн яамны санал болгосон төслүүдийг дэмжинэ

     Монгол дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгч ноён Жеймс Андерсон Дэлхийн банкны Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал хариуцсан салбарын захирал, мэргэжлийн шинжээч, эдийн засагч, нийгмийн хамгааллын чиглэлээр мэргэшсэн ажилтнуудаа дагуулан тун өргөн бүрэлдэхүүнтэйгээр Хөдөлмөрийн яаманд айлчиллаа.  Тэд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхантай уулзаж, шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэхийн хамт Хөдөлмөрийн яамнаас Дэлхийн банктай хамтран …

  • 2 October

    С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар өнөөдөр ардчилсан хувьсгалын лидерүүдийн нэг агсан С.Зоригийн дурсгалыг хүндэтгэн хөшөөнд нь цэцэг өргөв. Өдгөөгөөс 17 жилийн өмнө, 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг бусдын гарт амь үрэгдсэн билээ. Түүний хөшөөнд цэцэг өргөх ёслолд Төр, засгийн тэргүүнүүдээс гадна Ардчилсан намын …

  • 2 October

    Сохрохыг хүсээд санасандаа хүрэв

    Хойд Каролина мужид амьдардаг 30 настай Жевел Шупинг өөрийн байгаа байдалд сэтгэл хангалуун байдаггүй нэгэн бөгөөд тахир дутуу болохыг хүсэх болжээ. Ийм сэтгэцийн гажигтай болсон зарим нэг хүмүүс гар юм уу хөлөө тайрах, бэлэг эрхтэнээ огтлохыг хүсдэг бол Жевел хараагүй болохыг мөрөөддөг байв. Аль хүүхэд байхдаа л сохрох тухай бодож эхэлсэн гэнэ. Тэрбээр нар руу удаан хугацаагаар харж, ингэснээр хараагүй …

  • 2 October

    Г.Баярсайхан: Эгзэгтэй энэ үед төрийн ачааг үүрээд явъя л гэж бодсон

    УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхантай ярилцлаа.  -Сайдын ажил хүлээж аваад эхний ээлжинд ямар чиглэлд анхаарлаа хандуулж байна вэ? -Эхлээд манай яамтай холбоотой чухал үйл явдлын талаар ярья. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо Чингэсийн талбайд жагсаал цуглаан хийлээ. Тэд Засгийн газрыг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүл гэдэг шаардлага тавьсан. Хамгийн гол нь Монгол Улсын Засгийн газар 2015 оны …

  • 2 October

    АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөл 9 дэх удаагаа хуралдлаа

    2016 оны долдугаар сард Монгол Улсад зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх  уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн есдүгээр хуралдаан боллоо.   Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн даргалж буй Үндэсний зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын бэлтгэл үйл ажиллагааны 2016 оны төсөв, гадаадын тусламжийн асуудал, төлөөлөгчдөд үйлчлэх автомашины  судалгаа болон нийслэлийн хэмжээнд АСЕМ-тай холбоотой 2015 онд багтаан гүйцэтгэх замын ажлын явц …

  • 2 October

    С.Зоригийн хэрэг 17 жил “дарагдлаа”

    Өнөөдөр Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөны удирдагчдын нэг, улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэх өдөр. Одоогоос 17 жилийн өмнө буюу 1998 оны 10 дугаар сарын 02-ны эл өдөр тэрээр бусдын гарт хорлогдож амиа алдсан хар өдөр юм. С.Зориг 1962 онд төрсөн. 1989 онд МУИС-ийн магистрант байхдаа ардчилсан хувьсгалд оролцож, лидерийн үүрэг гүйцэтгэсэн. Сүхбаатарын талбай дээр болж байсан цуглаануудад Монголын ардчилсан холбооны зохицуулагчийн хувиар микрофон барин үг …

  • 2 October

    Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийн явцыг танилцуулах уулзалт боллоо

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн хөгжлийн банк, Aзийн хотуудын хөгжлийн санаачлага байгууллагатай хамтран “Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төсөл”-ийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг 2015 оны 06 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн явцын хурал боллоо. Улаанбаатар хотоос өнгөрсөн 2 жилийн хугацаанд Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичиг болон Нийслэлийн …

  • 2 October

    Багануур дүүрэг “Дүүрэн хангалттай” дүгнэгдсэн байна

    Нийслэлийн Засаг даргын  2015 оны “Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/30 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд  2015 оны 09 дүгээр сарын 29,30-ны өдрүүдэд Багануур дүүрэгт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгууллаа. Дадлага сургуулийг зохион байгуулснаар дүүргийн Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний гамшгийн үеийн мэдлэгийг  дээшлүүлэх, Гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг шинэчлэн тодотгох, …

  • 2 October

    “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ын төслийг хэлэлцүүлэв

    Монгол Улсын Хөдөлмөрийн яамнаас Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ын төслийг хэлэлцүүлэв. Хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг нийгмийн түншүүд, Үндэсний статистикийн хороо, орон нутгийн Хөдөлмөрийн хэлтэс, Азийн хөгжлийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төсөл, хөтөлбөрүүдийн төлөөлөл 30 гаруй хүн оролцов. Хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөрийн …

  • 2 October

    Хүн болж төрснийх хийж үзэх ёстой 10 зүйл

    Хүний амьдрал гэдэг маш богинохон. Ердөө л өлгийнөөс авс хүртэлх ахархан цаг хугацаа. Саяхан АНУ-д дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй Вальтер Бреунинг гэдэг хүн 114 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Тэрбээр амьд ахуй цагтаа нэлээдгүй зүйлд өөрийн хүчийг сорьж байсан боловч өөд болохынхоо өмнө нэгэн сонирхолтой зүйл хэлсэн нь “Би олон жил амьдрахдаа хүний үзэх ёстой зүйлсийн заримыг нь хийж …

  • 2 October

    УИХ-ын дэд дарга Л.Цог Олон улсын байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзав

    Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог “Тоастмастерс” Олон улсын байгууллагын Сингапур хариуцсан зөвлөх Чью Бан Сэнг өнөөдөр /2015.10.02/ хүлээн авч уулзав. Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог ноён Чью Бан Сэнг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, үйл ажиллагааны талаарх мэдээллийг нь сонссон юм. “Тоастмастерс” Олон улсын байгууллагын Сингапур хариуцсан зөвлөх Чью Бан Сэнг Улсын Их Хурлын дэд Л.Цогийг цаг, зав …

  • 2 October

    Гансүхүүд

    Ардчилсан намын лидерүүдийн хамгийн ойрын хүн нь заавал хэн нэгэн Гансүх байх учиртай ч юм шиг. Н.Алтанхуяг, Х.Баттулга, З.Энхболд нар ийм нэртнүүдтэй л даамай нөхөрлөдөг, бас хамтран ажилладаг нь хувь заяаны давхцал болж байна. Л.Гансүх Ерөнхий сайд асан, “Алтангадас” фракцын тэргүүн Н.Алтанхуягийн найз бол түүний амидаа А.Гансүх нь МоАХ-ны дарга Х.Баттулгын анд, УИХ-ын дарга, “Шонхор”-ын удирдагч З.Энхболдын зөвлөх юм. Л.Гансүх. …

  • 2 October

    Бөөрөө цэвэрлэх маш хямд байгалийн гаралтай арга

    Бөөр бол бидний биед хуримтлагдах давс болон бусад хорт бодисыг цуснаас шүүж байдаг эрхтэн юм. Цаг хугацаа өнгөрөх тусам бөөрөнд хуримтлагдсан давс ихсэж бөөр өвчлөх шалтгаан болдог ажээ. Үүнээс хэрхэн сэргийлж бөөрөө цэвэрлэх вэ? Танд нэгэн маш хямд бөгөөд амархан аргыг толилуулъя. Та хүнсний захаас цэвэрхэн шинэ яншуй (parsley – DHANIYA IN HINDI) аваарай. Сайн цэвэрлэж угаасны дараа жижиг хэсэг …

  • 2 October

    УИХ-ын гишүүн Д.Батцогт Ховд аймгийн Зэрэг суманд ажиллав

    УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Ховд аймагт ажиллаж байна. Тэрээр 2015 оны аравдугаар сарын 01-ний өдөр  Зэрэг суманд ажиллав. Уулзалтын үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэгдэж, УИХ-ын чуулганаар батлагдсан хуулиуд болон 2015 оны УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх зарим хууль …