Баянзүрх дүүрэгт хямрал нээх их нөлөөлөхгүй байгаа бололтой. Тэд төв зам дагуух гэрэлтүүлгээ шөнө нь, өдөр нь ч асаалттай байлгадаг болж. Эндхийн оршин суугч хэлэхдээ: “Бид гэртэй өдөр битгий хэл шөнө нь гэрэл, тогоо гамнан хэрэглэж байхад манай эндхийн төв зам дагуух гэрлүүд асаалттай л байх юм. Эсвэл унтраахаа мартчихдаг юм уу. Хэлчих юмсан гэж бодогдож сууна” хэмээн нэгэн хөгшин хэллээ. Нээрээ …
Yearly Archives: 2015
October, 2015
-
1 October
Чингэлтэй дүүрэг: Ахмадуудын “АХА” тэмцээнийг 3 дах жилдээ зохион байгуулав
Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Ахмадын хороо, 16 хороо, ТВ-9 телевизтэй хамтран 2015 оны есдүгээр сарын 27-ны өдөр 16 дугаар хорооны Иргэний танхимд танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээнийг Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооноос 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа юм. Танин мэдэхүйн “АХА” нэвтрүүлэгт Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хорооны 42 ахмад настан …
-
1 October
Есөн метр хумстай өвгөн
Энэтхэгийн иргэн Шридхар Чиллал 62 жилийн туршид хумсаа аваагүй гэнэ. Үүнийхээ ачаар тэр нэг гартаа хамгийн урт хумснуудтай хүн хэмээн Гиннесийн амжилтын номд багтжээ. Шридхар Чиллал зүүн гарныхаа хумсыг 1952 оноос хойш аваагүй бөгөөд одоо тэдгээрийн нийт урт 909.6 сантиметр болсон аж. Шридхарын хумс их эмзэг учраас мань хүн унтаж байхдаа хүртэл тун болгоомжтой байдаг гэнэ. Тэрбээр хагас цаг тутамд …
-
1 October
Сумдад өвчлөл бага, аймгийн төвд их байна
БНСУ-ын нээлттэй нийгэмлэгийн Жон Ин Бэ ахлагчтай эмэгтэйчүүдийн эмч нарын баг “Сандаг сан” ТББ-ын урилгаар Ховд аймгийн жаргалант, мянгад суманд ажиллаж үнэ төлбөргүй үзлэг эмчилгээ хийсэн байна. Тэд нийтдээ 300 орчим хүнд үзлэг, эмчилгээ хийсэн бөгөөд эмэгтэйчүүдийн хортой хоргүй хавдрыг анхан шатанд нь оношилж үр дүнтэй ажиллажээ. Эмч нарын багийнхан эмэгтэйчүүдийн дунд таргалалтаас үүдэлтэй өвчин их байна, хөдөө сумууд аймгийн …
-
1 October
Цалингийн нэмэгдлээс татгалзахыг уриалав
Экспортын гол нэрийн бүтээгдэхүүний орлого буурч, төсвийн алдагдлаа зогсоож чадахгүй байгаа нь эдийн засгийг улам бүр сульдааж байна. Оны эцэст гэхэд л төсөв нэг их наяд төгрөгөөр тасрах тооцоо гарсан бол ирэх сарын дунд хүртэл Сангийн яам дансаа хааж, зөвхөн цалин тэтгэврийн гүйлгээ хийж байгаа юм байна. Гэвч иргэдийн хувьд эдийн засаг хүндэрч, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн учраас …
-
1 October
Геронтологийн үндэсний төвөөс ахмадуудад эрүүл мэндийн бэлэг барьж байна
Дэлхий нийтээр Олон Улсын Ахмадын өдрийг тэмдэглэж эхэлсний 25 жилийн ой энэ жил тохиож, 2015 онд НҮБ-аас уг өдрийг “Хотжилтын орчинд настны оролцоо ба тогтвортой байдал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг гишүүн улс орнууддаа уриалсан билээ. Энэ дагуу Геронтологийн үндэсний төвөөс “Эрүүл насжилтыг дэмжих” өдөрлөг болгон олон улсын ахмадын өдрийг Эрүүл мэнд, спортын яам, ДЭМБ, НЗДТГ, Монголын Ахмадын Холбоо болон бусад …
-
1 October
Алимаар ходоод цөсөө цэвэрлэх арга
Эрүүлжиж, гоолиг болохын тулд юуны өмнө биен дэх хорт бодисоо гадагшлуулж, цэвэрхэн сайхан болох хэрэгтэй. Үүний тулд гэдэс цэвэрлэдэг эм авах гэж бүү яараарай. Алимны цэвэрлэгээ нь шинжлэх ухаанаар нотлогдсон хамгийн эрүүл арга гэдгийг эмч нар зөвлөж байна. Алимны цэвэрлэгээг 3, 5, 7 хоногоор барьж болдог. 7 өдөр бариад 6 килограмм турдаг ч хүн байна. Тэгэхээр хүний ходоод гэдсэнд ямархуу …
-
1 October
Гар буу хил нэвтрүүлэхийг завдав
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын боомтоор 9 дүгээр сарын 30-ны өдөр ОХУ-ын иргэн Е.А нь Lexus-570 маркийн автомашинд Премьер-4 маркийн хийн гар буу авч орж иржээ. Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын шалгагч сонор сэрэмжтэй ажиллаж илрүүлсэн байна. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас иргэд, үйлчлүүлэгч та бүхнийг Монгол Улсын хилээр нэвтрэхдээ санаатай болон …
-
1 October
Америкчууд оны шилдэг машиныг нэрлэв
“Хойд Америкийн шилдэг суудлын автомашин, шилдэг газар сайгүй явагч машин” (North American Car and Truck/Utility of the Year, NACTOY) 2016 оны нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргажээ. Түүнд нь 10 суудлын автомашин мөн 12 пикап, кроссверүүд багтсан тухай Motor Authority мэдээлэв. “Шорт-хуудсанд” тухайлбал, арав дахь үеийн Honda Civic ба цахилгаан кроссвер Tesla Model X зэрэг нэрлэгдсэн байв. Эхний Honda Civic машиныг есдүгээр …
-
1 October
С.Оюун Ази, номхон далайн парламентчдын уулзалтад оролцож байна
УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны ассамблейн ерөнхийлөгч С.Оюун энэ өдрүүдэд Токио хотноо болж буй Ази, Номхон далайн парламентчдын “GLOBE” байгаль орчны уулзалтад оролцож байна. Энэ удаагийн уулзалтыг GLOBE Japan, Японы ГХЯ, ЖАЙКА байгууллагаас хамтран зохион байгуулж, Азийн 10 гаруй орны хууль тогтоогчид оролцож, бүс нутагт тулгамдаж байгаа байгаль орчны асуудлаар санал солилцож байна. Уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол болон …
-
1 October
Кэти Перри амттан ханхлуулна
Америкийн нэрт дуучин Кэти Перри “амтлаг” үнэрэнд нугасгүй гэдгээ мэдэгдэв. Тэрбээр өөрөө олон тооны сүрчиг бүтээсэн бөгөөд тэрхүү үнэртнүүддээ амттаны үнэрийг ашигласан гэдгээ өгүүлжээ. Сэтгүүлчид түүнээс сүүлд бүтээсэн Mad Potion сүрчиг бусдаасаа юугаараа ялгардаг вэ гэж асуутал Кэти “Өмнөх үнэртэн чамин, эмэгтэйлэг, цэцгийн анхилуун үнэр ханхлуулж байсан. Харин энэ удаагийн сүрчиг гоё жимснүүд, элдэв амттаны үнэрийг холилдуулсан билээ. Ер нь …
-
1 October
Орон нутагт нүүрсний үнэ нэмэгджээ
Орон нутгийн өмчит Таван толгой ХК-ний нүүрс борлуулах цэг /НБЦ/-үүд ажиллаж эхэллээ. Энэ жил 1 тонн нүүрс 27500 төгрөгөөр, харин уурхайн аман дээрээсээ 16500 төгрөгөөр борлуулагдах юм байна. Тус компаний нүүрс борлуулах 3 цэг ажиллаж буй бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговийн ард иргэд, хөдөлмөрчдийг хамгийн хямд үнээр нүүрс борлуулахыг эрмэлздэг гэх ч энэ жил үнэ нь нэмэгджээ. Өнгөрсөн жил тонн …
-
1 October
Хүний зан араншинг гар утасны хонхоор шинжихүй
Хүний зан араншинг гар утасных нь хонхоор мэдэж болдог гэнэ. Мэдээж орчин цагт сонголт гэдэг бүхэлдээ тухайн хүний сэтгэл санаа, сонирхол, дадал зуршлын тод илрэл байдаг. Тийм ч болохоор та ойр дотныхоо хүмүүсийн утасны хонхоор нь ямар хүн болохыг шинжээд үзэхэд болохгүй зүйлгүй шүү дээ. Гар утас дуугарахад баруун гараараа авч, баруун талдаа барьдаг хүнд итгэж болдог гэнэ. Гар утсаараа ингэж ярьдаг …
-
1 October
Г.Шийлэгдамба сайд БНАЛАУ-ын Эрүүл мэндийн сайд Эксаванг Вонгвичиттой уулзлаа
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба айлчлалынхаа үеэр БНАЛАУ-ын Эрүүл мэндийн сайд Эксаванг Вонгвичиттой уулзаж, Эрүүл мэнд, анагаах ухааны салбарт 2015-2017 онд хамтран ажиллах протоколд гарын үсэг зурлаа. Уулзалтын эхэнд Лаосын Эрүүл мэндийн сайд ноён Вонгвичит төлөөлөгчдөд өөрийн ЭМЯ-нд хүрэлцэн ирсэн явдалд талархал илэрхийлж, БНАЛАУ-ын эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа бэрхшээлтэй асуудлууд, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гарсан ололт амжилтын талаар …
-
1 October
Судлаачийн үг: Баасанхүүгийн “балаг”
Сүүлийн хэд хоногт мань эр л их балагтай байна. Ерөнхийлөгчийн хоригийг засварласан байдлаар зүтгүүлэх байнгын хорооны хуралдаан зарласан өдөр ийм юм болжээ. Канадын элчин сайд байсан нөхөр УИХ-ын даргатай уулзах хүсэлт тавьжээ. Гэвч З.Энхболдод үнэхээр зав байсангүй. Хөрөнгө оруулагч орны элчин байсан хүнийг бас ч гэж хүсэлтийг нь хүлээн авах ёстой тул Байнгын хороон даргын хувьд О.Баасанхүүд хүлээн авч уулзахыг …