Yearly Archives: 2015

October, 2015

  • 1 October

    Органик хүнстэй, олны хөлд дарагдсан “Намрын ногоон өдрүүд”

    – “Намрын ногоон өдрүүд 2015” үзэсгэлэн худалдаа Мишээл экспод үргэлжилж байна – Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд 2015” нэгдсэн арга хэмжээ “Монгол хүнс-Органик хүнс”, “Алтан намар” уриан дор Мишээл экспо төвд үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 21 аймаг, нийслэлийн нийт 350 гаруй аж ахуйн нэгж өөрсдийн брэнд болсон бүтээгдэхүүнээр оролцож байна. Тухайлбал, …

  • 1 October

    Б.Саранчимэг: Хамгийн том түшиг тулгуур маань сайн баг байлаа

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэгтэй ярилцлаа – Хэдхэн жилийн өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн шавыг тавиад шороон дунд зогсож байсан. Өнөөдөр манай хотын хүүхэд хөгшидгүй очиж бужигнадаг, өдрийг өнгөрөөх дуртай газар нь болжээ. Таван жилийн хөдөлмөр гэдэг бол бас л том хөдөлмөр. Хоёулаа яриагаа эндээс эхлэх үү ? – Тийм шүү. Таван жилийн өмнө анх ажлаа авч байхад улаан шороо эргэлдсэн …

  • 1 October

    “Сибирын шулам”-ыг монгол руу далд хүч татаж байна

    ОХУ-ын “Зөн билгийн тулаан” реалити шоуны 13 дахь улирлын шилдэг оролцогч “Сибирийн “шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Елена Голунова Монголд эргэн ирэхээр болжээ. Тэрээр өөрийн тав дахь үедээ Монгол хүн байсан хэмээн зарлаж байсан удаатай. Тэрбээр өнгөрсөн жил анх удаа Монголд зочлохдоо “Зөн билгийн тулаан” реалити шоуны 6 дахь улирлын ялагч хүү Влад Кадонийн хамт ирж байсан юм. …

  • 1 October

    Нийслэл хотын албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлээ

    УИХ-ын 2015  оны  06  сарын  19  өдрийн хуралдаанаар Нийслэлийн хотын албан татварын тухай хуулийг хэлэлцэн баталсан бөгөөд энэхүү хуулийг өнөөдрөөс эхлэн дагаж  мөрдөж эхлэх юм. Тус хуульд нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ  үзүүлж буй баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн 4 төрлийн тусгай үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины жижиглэн худалдаанд нийслэл хотын албан татварыг ногдуулахаар заасан. Мөн нийслэл хотын …

  • 1 October

    Алдартнуудын тухай сонирхолтой 20 баримт

    Ихэнх хүмүүс алдартнуудын талаарх хов живийг чих тавин сонсож бас зарим нь ам дамжуулан ярих дуртай байдаг. Од хэмээн өргөмжлөгдсөн ч эдгээр хүмүүс эгэл бидний л адил хүн. Ингээд тэдний тухай тасралтгүй хөвөрсөн мэдээллээс хамгийн сонирхолтой 20 баримтыг онцлон хүргэе. Lady Gaga дөрвөн настайдаа төгөлдөр хуур тоглож сурчээ. Тэрээр Born This Way дуугаа ердөө 10 минутын дотор зохиосон гэдэг. Elvis …

  • 1 October

    Роналду Мессиг ардаа орхив

    “Реал”-ын довтлогч Криштиану Роналду Аваргуудын лигийн хэсгийн ээлжит тоглолтыг “Мальме” багтай хийхэд дубльджээ. Түүний баг 2:0-ийн харьцаатайгаар ялалт байгуулав. Ийнхүү Португалийн шигшээ багийн ахлагч залуу тус тэмцээнд өөрийн 22 дахь дублиэ хийснээр “Барселона”-гийн довтлогч Лионель Мессиг ардаа орхижээ. Месси 21 дубльтэй яваа юм. Гуравт, Рауль 14 дубльтэйгээр бичигдсэн аж. Филиппо Инзаги 12 дубль, Рууд ван Нистелрой 11 дубль, Тьерри Анри …

  • 1 October

    Хивэгний экспортыг өнөөдрөөс хязгаарлалаа

    Хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэгч, фермерүүдийг төлөөлөн “Сүү” хувьцаат компаниас хивэгний гадаад экспортод хяналт тавих санаачлагыг гаргасан. Учир нь хивэгний экспорт жилээс жилд үнэ өсөх гол хүчин зүйл болдог байна. Тиймээс энэхүү асуудалд анхаарал хандуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад уламжилсан юм. Тус хүсэлтийн дагуу ХХААЯ-аас хивэгний экспортыг энэ сарын 1-ний өдрөөс ирэх гуравдугаар сарын …

  • 1 October

    УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулган нэлтээ хийлээ

    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын долоо дахьудаагийн намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгийнхээ эхэнд хаврын чуулганы завсарлагааны хугацаанд Монгол Улсад олон чухал тэмдэглэлт үйл явдлууд тохиосныг дурдсан юм. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2015 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ, “Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд хоёр удаа Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдлаа. Чуулганаар хэд хэдэн асуудлыг шийдсэн бөгөөд …

  • 1 October

    Өглөөд өлөн үед хэрэглэхэд тохиромжгүй хүнс

    Өглөөд их өлссөн үедээ бид гарт таарсанаа ихэвчлэн иддэг шүү дээ. Тэгвэл өглөө идэж болдоггүй хоол хүнс гэж байдаг байна. Учир нь өглөө биедээ таарамжгүй хоол хүнс хэрэглэснээр ходоодны шарх, өвчнөөр өвдөх магадлалтай байдаг байна. Тухайлбал: Хийжүүлсэн хүйтэн ундаа: Өлөн байхдаа янз бүрийн хүйтэн ундаа, жүүс, квас уувал ходоод гэдсэнд зангирал үүсгэж, урвалын тэнцвэрийг алдагдуулж, ходоод гэдэсний өвчин үүсгэнэ. Иймд …

  • 1 October

    Шүүдэрээ ээж болоход яарахгүй

    Жүжигчин, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг “Mixx” хамтлагийн дуучин Темпотой үерхээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл Шүүдэрээ ээж болоход яарахгүй байгаа гэнэ. Энэ талаар тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Миний хүсдэг амьдрал бол маш олон хүүхэдтэй, нам жим, амар тайван амьдрал. Гэтэл хийдэг ажил маань байнга олон нийтийн нүдэнд ил байдаг. Аль нэг дуртай зүйлээ сонгохын тулд нөгөөхийг нь золиосолж магадгүй, цаг хугацаа …

  • 1 October

    Чингэлтэй дүүрэг: Бичил цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт болно

    Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны цогцолбор, 20, 16, 17 дугаар хорооны дундахь тохижилт, бичил цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт, Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн “Алтан зул” шүлэг сийлбэрлэсэн гантиг чулуун хөшөөний бүтээн байгуулалтын ажил дуусчээ. Тус бичил цэцэрлэгт хүрээлэнийг нээлтийн ажиллагаа 2015 оны 10 дугаар сарын 1-нд болох  бөгөөд дүүргийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд оролцох  юм. Эх сурвалж: chingeltei.gov.mn

  • 1 October

    Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн асуудлаарх нийгмийн түншүүд хамтарсан уриалга гаргалаа

    Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын үр дагавар манай улсын эдийн засагт ч мөн адил нөлөөлж, оны эхэнд өөдрөгөөр төсөөлж байсан экспортын гол нэрийн бүтээгдэхүүний орлого, түүн дотроо алт, зэс, нүүрсний экспортын орлого оны эцэст нэлээд бууралттай гарч төсвийн алдагдал нэмэгдэн төсвийн байгууллагуудын ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжгүй болсон бодит хүндрэл бэрхшээл үүсээд байна гэж уг уриалгад дурджээ. Хөдөлмөрийн яам, …

  • 1 October

    С.Эрдэнэ сайд ахмадуудаа мэндчилгээ дэвшүүллээ

    Хүндэт ахмадууд аа! Та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн халуун мэндчилгээг дэвшүүлж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!             Бид өөрийн аливаа зөв үйлдлээ өвөг дээдэс, ахмад үеийнхээ  сайн үйл ажиллагаа, нэр алдартай холбон боддог эртний ёс заншилтай ард түмэн. Энэхүү ёс заншил, өв соёл, өөрсдийн хуримтлуулсан мэдлэг, ажлын ур чадвар, арвин их туршлагыг залуу үеийхэндээ өвлүүлэн үлдээх, …

  • 1 October

    Заавал мэдрэх 10 үнсэлт

    1.Анхны үнсэлт Цөөхөн хэд л байдаг гайхамшигтай зүйлсийн нэг бол анхны үнсэлт. Ихэнх анхны үнсэлтүүд онцгүй байдаг ч энэ ховорхон тохиох гайхамшгийг ахин бүтээж бас болно. Учир нь зөвхөн өсвөр насандаа хэн нэгэн хөвгүүнийг үнсэж байсан чинь анхны үнсэлт болоод тэр чинь онцгүй байсан бол үүнийг битгий тоо. Хайрттайгаа учраад үнссэн анхны үнсэлт чинь ч бас гайхамшигт ид шидийн үнсэлт …

  • 1 October

    Төмөр замын дээд сургуулийн урд талын замыг түр хугацаанд хаана

    Нийслэлийн авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах ажлын зөвшөөрлийг олгох ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Зөвшөөрөл авсан компаниуд журмын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг байршуулсны дараа ажлаа эхлэх үүрэгтэй бөгөөд заасан хэмжээнээс илүү зам сэтэлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага замын нөхөн сэргээлтийн зардлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний төлбөр төлнө. Ашиглалтын явцад замд суулт өгсөн тохиолдолд …