Энэтхэгийн иргэн Шридхар Чиллал 62 жилийн туршид хумсаа аваагүй гэнэ. Үүнийхээ ачаар тэр нэг гартаа хамгийн урт хумснуудтай хүн хэмээн Гиннесийн амжилтын номд багтжээ. Шридхар Чиллал зүүн гарныхаа хумсыг 1952 оноос хойш аваагүй бөгөөд одоо тэдгээрийн нийт урт 909.6 сантиметр болсон аж.
Шридхарын хумс их эмзэг учраас мань хүн унтаж байхдаа хүртэл тун болгоомжтой байдаг гэнэ. Тэрбээр хагас цаг тутамд сэрж, гараа хөдөлгөдөг байна. Гэсэн хэдий ч мань хүн өөрийн тогтоосон амжилтаар бахархдаг гэдгээ өгүүлэв. “Би хэзээ ч дараалалд зогсдоггүй хүн” хэмээн тэрбээр томорчээ.
Эх сурвалж: wikimon.mn