Сүүлийн үед дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Нэн ялангуяа залуус хүсэл сонирхлоороо нэгдэж аяллын клубуудыг байгуулан идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг болжээ. Энэ долоо хоногийн амралтын өдөр буюу 10 дугаар сарын 03-ны өдөр уулын алхалтын клубуудын дунд уулын эрчимт алхалтын багийн тэмцээн болох гэж байна. Тэмцээнийг “Хайрхан аялагч клуб” хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн уулын алхалтыг …
Yearly Archives: 2015
October, 2015
-
2 October
Уруулын будаг хар тугалгатай эсэхийг шалгах хялбар арга
Уруулын будгийг сонгохдоо зөвхөн өнгөнд анхаарах бус бүтцийг анзаарах хэрэгтэй. Одоо хүртэл зарим уруулын будаг хар тугалга агуулдаг байна. Түүнийг шалгахын тулд гар дээрээ уруулын будгийг түрхэн түүнийгээ алтан бөгжөөрөө үрээд үз. Хэрвээ уруулын будагны өнгө харлаж байвал хар тугалга байна гэсэн үг. Уруулын будаг глицерин агуулж байвал өвлийн цагт тасалгааны чийгшүүлэлт 20 хувь болтол буурах үед уруулны арьснаас чийгийг татан …
-
2 October
М.Уранцэцэг Ташкентийн Гранприд түрүүллээ
ДАШТ-ий дараа зохион байгуулагдаж буй Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны албан ёсны эхний тэмцээн болох Ташкентийн Гран-при өчигдөр эхэллээ. Тэмцээнд дэлхийн 58 орны эрэгтэй 216, эмэгтэй 167, нийт 382 жүдоч хүч үзэж байгаа бол Монголын арван жүдоч тэдний дунд багтаж байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Д.Амартүвшин, 66 кг-д Д.Алтансүх, М.Ганболд, 73 кг-д Н.Хадбаатар, …
-
2 October
Аливааг хэмжихэд хэрэглэгддэг таны мэдэхгүй “нэгж”
Уртын хэмжүүр: Смут Массачусетсаас гаралтай Оливер Смут (1940 онд төрсөн) өөрийн нэрээр нэрлэсэн уртын хэмжүүрийг санаачилжээ. 1.70 м өндөр биетэй тэрбээр 1958 онд Харвардын гүүрийг хэмжихдээ өөрийгөө хэмжих нэгж болгож ашигласан юм. Ингээд 620 м урт гүүрэн дээр хэвтэж 1.70 м тутамд тэмдэглэгээ хийж явжээ. Эцэст нь гүүрийн урт түүний бий болгосон нэгжээр 364.4 Смут болжээ. Хэмжигдэхүүний энэ нэгжийг түгээмэл …
-
2 October
Эв эеийг хичээж, эдийн засгийн хүндрэлийг хамтдаа давахыг уриалав
Монгол Улсын Засгийн газраас улс эх оронд нүүрэлсэн эдийн засгийн хүндрэлийг хамтын хүчээр, хохирол багатай даван туулахын тулд нийгмийн түншлэгч талууд хамтран ажиллахыг санал болгосон. Тэр дагуу Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны дарга, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан МҮЭ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой энэ асуудлаар яриа хэлэлцээрийг тодорхой түвшинд өрнүүлсэн билээ. Яриа хэлэлцээрийн үр дүнд нийгмийн түншлэгч талууд …
-
2 October
Хүний биеийн эрхтнүүдийн ажилладаг цаг ба эрүүл мэнд
Хүний биеийн энерги хоёр цаг тутамд шилждэг гэж эртний хятадын анагаах ухаанд үздэг. Хүний бие эрхтнүүд хэдэн цагт “ажилладаг” талаар танд хүргэе. 03:00-05:00 цагийн хооронд: Хүний нойрны мөчлөг дуусч улмаар уушиг бүрэн чадлаараа ажиллаж эхлэх ба гүнзгий амьсгал авч цусан дахь хүчилтөрөгчийг сэлбэн, мэдрэлийн эсүүдийг сэргээж өгдөг. 05:00-07:00 цагийн хооронд: Таны бүдүүн гэдэс ажлаа хийж эхлэнэ. Энэ нь таны өдөрт …
-
2 October
Цахим картаа авахгүй бол автобусаар зорчуулахгүй
Өнгөрсөн наймдугаар сарын 15-наас эхлэн ухаалаг картыг, угсраа автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэн шинэчлэл хийж эхэлсэн билээ. Харин энэ шинэчлэл хэр явагдаж байгаа талаар, мөн шинээр нэвтэрч буй цахим үйлчилгээнд зорчигчид хэр идэвхтэй хандаж байгаа талаар Нийслэлийн нийгмийн халамж үйлчилгээний газар, Тээврийн газар хамтран шалгалт явуулжээ. Энэхүү шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Тухайлбал, цахим картаар зорчих 750 гаруй мянган …
-
2 October
Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы анхны /2015.10.02.Баасан гараг/ нэгдсэн хуралдаан 9 цаг 38 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Чуулганы энэ өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөсөн …
-
2 October
Бие биедээ үнэхээр хайртай эсэхийг мэдэх 22 шинж тэмдэг
Та хэн нэгэн залуу/бүсгүйтэй танилцаж бие биенээ насан туршдаа хайрлаж, үнэнч байхаа тангараглахад таныг нэгэн асуулт түгшээх болно. Таны хайрлаж байгаа хүн үнэхээр тангарагтаа үнэнч байж чадах эсэхийг илэрхийлэх 23 шинжийг танд хүргэж байна. Та түүнийг зүгээр л ажигла. 1. Тантай харьцахдаа дотнын найзтайгаа харьцаж байгаа юм шиг л харьцдаг. 2. Таны захисан зүйлийг ч юм уу, таныг өвчтэй байхад …
-
2 October
МЗХ, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран ажиллана
Монголын Залуучуудын Холбоо, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2020 хүртэл хамтран ажиллахаар боллоо. Уг санамж бичигт МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид нар өнөөдөр гарын үсэг зурсан юм. Уг санамж бичгийн хүрээнд МЗХ-оос нийгмийг шударга байлгах үйлсэд гал барьж байдаг сэтгүүлч залуучуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, төрөл бүрийн сургалт семинарт хамруулж мэдлэг боловсрол, мэргэжлийн …
-
2 October
Цусаа бэлэглэсэн иргэдэд “U money” карт үнэ төлбөргүй олгоно
Манай улсын эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон асуудлын нэг нь цусны донор, цусан бүтээгдэхүүний нөөцийн асуудал байдаг. Иймд цусны нөөцийг нэмэгдүүлэх үүднээс Цус Сэлбэлт Судлалын үндэсний төв сар бүрийн 3-ныг цус бэлэглэх өдөр болгосон юм. Тэгвэл энэ өдрийг олон нийтэд сурталчилах зорилгоор “Улаанбаатар Смарт Карт” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд нийтийн тээврээр зорчих “U money” картын зургаар дамжуулан цус бэлэглэх өдрийг сурталчилахаар болжээ. Өөрөөр …
-
2 October
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн асуудлаарх нийгмийн түншүүдийн хамтарсан уриалга
Дэлхийн нийтийг хамарсан эдийн засгийн хямралын үр дагавар манай улсын эдийн засагт ч мөн адил нөлөөлж, оны эхэнд өөдрөгөөр төсөөлж байсан экспортын гол нэрийн бүтээгдэхүүний орлого, түүн дотроо алт, зэс, нүүрсний экспортын орлого оны эцэст нэлээд бууралттай гарч төсвийн алдагдал нэмэгдэн төсвийн байгууллагуудын ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжгүй болсон бодит хүндрэл бэрхшээл үүсээд байна. Монгол хүн “Амны билгээс ашдын билэг” …
-
2 October
Авлигын талаар кино бүтээжээ
Цагдаагийн Ерөнхий газраас санаачлан Авлигын эсрэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сурталчилах чиглэлээр “Авлига, ашиг сонирхлын хууль тогтоомжуудыг ажил амьдралдаа хэрэгжүүлцгээе” нэртэй 12 хэсгээс бүрдсэн богино хэмжээний кино бүтээлээ. Авлигтай тэмцэх газар, Идуган энтертаймэнт студитэй хамтран бүтээсэн энэхүү киног Ардын жүжигчин А.Энхтайван найруулсан юм. Удахгүй олон нийтэд хүргэхээр бэлтгэж байна.
-
2 October
Зөрчлийг хэрхэн даван туулах вэ
Ямарваа нэгэн үл ойлголцох байдал болон зөрчил бидний амьдрал, ажлын эргэн тойронд байнга тохиолдох нь бий. Зарим нэгэн зүйлийг шалихгүй гэж үл анзаарч, анхаарлын төвөөсөө холдуулснаар тэр нь эцэстээ маш том хэрүүл маргааны бай болон гарч ирэх нь олонтаа. Ядаж байхад бид аливаа зөрчлийг яаж шийдвэрлэх вэ, ямар арга зам байна гэдгийг эерэгээр бодож үзэхийн оронд юун түрүүнд өөрсдийгөө нервитүүлдэг. …