Аливааг хэмжихэд хэрэглэгддэг таны мэдэхгүй “нэгж”

Уртын хэмжүүр: Смут

052bbc9a-fed9-41ee-bddd-17deb1775d90

Массачусетсаас гаралтай Оливер Смут (1940 онд төрсөн) өөрийн нэрээр нэрлэсэн уртын хэмжүүрийг санаачилжээ. 1.70 м өндөр биетэй тэрбээр 1958 онд Харвардын гүүрийг хэмжихдээ өөрийгөө хэмжих нэгж болгож ашигласан юм. Ингээд 620 м урт гүүрэн дээр хэвтэж 1.70 м тутамд тэмдэглэгээ хийж явжээ. Эцэст нь гүүрийн урт түүний бий болгосон нэгжээр 364.4 Смут болжээ. Хэмжигдэхүүний энэ нэгжийг түгээмэл хэрэглэдэггүй ч “Google” – ээс ямар ч нэгжийг Смут руу шилжүүлж болдог. (1 Смут = 1.70 м)

Цаг хугацааны хэмжүүр: Кардашян

19a8d21e-5c72-412d-ac3d-fd213e3b2f93

Реалити шоуны од Ким Кардашян, мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин Крис Хамфрис нарын гэрлэлт 72 өдөр үргэлжилсэн байдаг. Тэгвэл тэдний хамт амьдарсан өдрийн тоогоор хэмжигддэг цаг хугацааны хэмжүүр хүртэл бий гэнэ. Ингээд 1 Кардашян = 72 өдөртэй тэнцэнэ.

Нэр хүндийн хэмжүүр: Уорхол

915a9a39-d152-41cd-8914-f3dd01bee712

Нэр хүндийг хэмжих хэмжигдэхүүнийг АНУ-ын нэрт уран бүтээлч Энди Уорхол (1928 – 1987) дэлхий дахинд түгээн дэлгэрүүлсэн юм. Тэрээр 1968 онд “Ирээдүйд хүн бүр 15 мин турш дэлхий даяар алдарших болно” гэж хэлсэн нь энэ хэмжигдэхүүний эхлэлийг тавьжээ. Ингээд 1 Уорхол = 15 минуттай тэнцэнэ. Мөн түүнчлэн Кило Уорхол (15.000 мин), Мега Уорхол (15 сая мин) ч гэсэн ухагдахуун бий.

Цаг хугацааны хэмжүүр: Микросентри

08766475-b670-4cf2-a984-e255e1f87d2d

Унгар гаралтай АНУ-ын математикч Жон фон Нейман (1903 – 1957) – ын гаргасан цаг хугацааны хэмжүүр нь нэг удаагийн лекцийн үргэлжилж болох максимум хэмжээг илэрхийлдэг. Ингээд түүний үзсэнээр 1 Микросентри = 52 мин 35.76 секундтэй тэнцэнэ.

Холмс Рейх нарын стресс хэмжих нэгж

54abb4a1-7447-4b86-8de8-038b9a06d117

Мэдрэлийн эмч Томас Холмс, Ричард Рейх нарын 1967 онд боловсруулсан энэ хэмжигдэхүүнийг 5000 өвчтөн дээр хийсэн туршилт судалгааны дүнд бий болгожээ. Ингэхдээ та бидний амьдралд тохиолддог 43 үйл явдлыг жагсаан бичиж тэдгээр нь хүн төрөлхтнийг сэтгэлийн дарамтанд хамгийн их оруулж сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчлөхөд нөлөөлдгийг тогтоожээ.

Тэгээд үйл явдал тус бүрт оноо өгч хэр их стресстэй байгаагаа, сэтгэл мэдрэлийн өвчинд нэрвэгдэх эрсдэлтэй эсэхээ мэдэхийг хүсвэл харгалзах оноо нь нэмсээр 300 + … гарвал сэтгэл мэдрэлийн өвчинд нэрвэгдэх эрсдэл өндөр, 150 – 299 гарвал хэвийн, харин < 150 байвал сэтгэл мэдрэлийн эмгэгт өртөх магадлал бага байгааг илэрхийлнэ гэжээ.

Хүмүүнлэгийн үйлсийг хэмжих нэгж: Жоли

a1370d26-5650-4644-9c50-038acdb089c7

Ихэнх хүмүүс Жоли гэдэг нь уруулын хэмжээг илэрхийлдэг хэмжүүр гэж ойлгодог ч үнэн хэрэгтээ хүмүүнлэнгийн үйлсийг хэмжих нэгж юм. Нэгжийг АНУ-ын идэвхтэй блогчин, медиа судлаач Итан Цукерман 2005 онд зохиосон юм. Жоли нэгжийг тооцоолохдоо аливаа улс орны хүлээн авсан хүмүүнлэгийн тусламжийн мөнгөн дүнг 27 дахин үржүүлж гаргадаг. Учир нь Анжелина Жоли 2005 онд Дарфурын нэг хүн ам тутамд $300 ам.долларын хүртээмжтэй тусламж үзүүлсэн байтал Конго улс бусад хандивлагчдаас $11 ам.доллартай тэнцэх хэмжээний тусламж авсан байдаг. Тэгэхээр 300 : 11 = 27 ажээ.

Уртын хэмжүүр: Микки

ccb8fdfd-ce19-46cc-bc28-ce81b8e1d8b6

Уолт Диснейн дэлхийд алдартай хүүхэлдэйн баатар Микки хулгана нь компьютерийн хулганы курсорын нэг секундэд туулах хөдөлгөөний хурд, зайг хэмжих нэгжийн эзэн ажээ. 1 Микки нь ойролцоогоор 0.1 мм гэж үздэг. Учир нь курсорын тохируулсан хурднаас хамаарч туулах зай нь харилцан адилгүй бөгөөд см тутам дахь пикселийн харгалзах утгыг илэрхийлдэг юм.

Эх сурвалж: times.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …