Гэхдээ сохор болж жүжиглэх нь түүнд таалагдаагүй учраас тэрбээр үнэхээр л хараагүй болохыг мөрөөддөг байв. Үүний тулд бүсгүй хэд хэдэн удаа сохрох оролдлогыг хийхдээ Канадаас худалдаж авсан нүдний тусгай дусаалгыг ашиглажээ. 2006 онд Жевел бодсон зүйлээ гүйцэлдүүлэхэд нь туслахыг зөвшөөрсөн нэгэн сэтгэл судлаачтай танилцав. Тэр хүн бүсгүйн нүдэнд төмөр хоолой цэвэрлэх зориулалттай шингэнийг дусаасан аж. Эхлээд тэсвэрлэхэд маш хэцүү, их өвчтэй байсан ч бүсгүй санасандаа хүрэхийн тулд өвдөлтийг тэсвэрлэжээ. Ингээд хагас жилийн дараа бүсгүй бүрэн хараагүй болсон гэнэ. Тэр цагаас хойш Жевел хараагүй хүний амьдралаар амьдран, үүнээсээ сэтгэлийн таашаал авч байгаа аж.
Сохрохыг хүсээд санасандаа хүрэв
Хойд Каролина мужид амьдардаг 30 настай Жевел Шупинг өөрийн байгаа байдалд сэтгэл хангалуун байдаггүй нэгэн бөгөөд тахир дутуу болохыг хүсэх болжээ. Ийм сэтгэцийн гажигтай болсон зарим нэг хүмүүс гар юм уу хөлөө тайрах, бэлэг эрхтэнээ огтлохыг хүсдэг бол Жевел хараагүй болохыг мөрөөддөг байв. Аль хүүхэд байхдаа л сохрох тухай бодож эхэлсэн гэнэ. Тэрбээр нар руу удаан хугацаагаар харж, ингэснээр хараагүй болохыг хүсдэг байжээ. 18-тайдаа Жевел нарны шил зүүж, хараагүй хүмүүсийн таягийг ашиглаж сурсан аж. Харин 20 настайдаа Брайлийн цагаан толгойг сурчээ.
Эх сурвалж: wikimon.mn