Yearly Archives: 2015

September, 2015

  • 11 September

    “Залуучууд судлал-2015” эрдэм шинжилгээний бага хурлын шилдгүүд тодорлоо

    “Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яам /ХАХНХЯ/, Монголын Залуучуудын Холбоо хамтран “Залуучууд судлал” уралдаант эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Уг эрдэм шинжилгээний бага хуралд өрсөлдөхөөр залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, улс төрийн оролцоо, сэтгэл зүй ба гэр бүл төлөвлөлт зэрэг залуучууд судлалыг хөгжүүлэхэд нөлөөлөхүйц таван гол сэдвээр 50 гаруй илтгэгч бүртгүүлсэн …

  • 11 September

    Ер нь энэ улс оронд минь юу л болоод байна даа

    Ойрмогхон нэгэн өдөр цагтаа улсын ерөнхийлөгчийг хүртэл хуурч улс орны сан хөмрөгөөс 90 сая төгрөг \одоогийн ханшаар тэрбумаар хэмжигдэнэ\ залилан авч байсан Гансүх гэгч бидний үзэг нэгт сэтгүүлч бүсгүйн нэр төрд маш бүдүүлгээр халдав. Өөрөө тэр хүн “гавъяа” байгуулаад яваад буй бололтой юм. Муу явсанаараа гайхуулдаг дон шүглэсэн юм биш байгаа гэж бодогдоход хүрэв. Хууран мэхлэхээрээ алдартай энэ нөхөр дахиад …

  • 11 September

    Өмгөөлөгч нарт захиргааны хариуцлага оногдуулав

    Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын 3 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдаан товлосон цагтаа эхэлсэн боловч өмгөөлөгч Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн, Ш.Шаравнямбуу нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг дур мэдэн хаяж гарснаар шүүхийн үл хүндэтгэсэн зөрчил гаргалаа. Шүүх  Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 77 …

  • 11 September

    Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар Их хурал 10 сард болно

    Хуульчдын холбооны зөвлөлийн есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар Их хурлыг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хуралдуулахаар товлолоо. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Хуульчдын Их хурлыг хоёр жилд нэг удаа хуралдуулах бөгөөд энэ удаагийн хурлаар таван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, Хуульчдын холбооны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан сонсох, Хуульчдын холбооны Хяналтын зөвлөлөөс хэрэгжүүлсэн …

  • 11 September

    Р.Хишигдэлгэр: Надад одоо миссийн тэмцээнд орж, цаг заваа үрэх шаардлага байхгүй

    “Редакцийн зочин” булангийнхаа энэ удаагийн дугаарт залуу жүжигчин Р.Хишигдэлгэрийг урьж ярилцлаа. Тэрбээр үзэгчдийн хүртээл болоод удаагүй байгаа “Босуул” уран сайхны кинонд гол дүр бүтээсэн юм. “Жүжиглэхийг би зөвхөн залуу насны мэргэжлээр сонгосон” -Юуны өмнө “Босуул” уран сайхны кинонд амжилттай тоглосонд баяр хүргэе. Анхны уран бүтээлийнх нь талаар яриагаа эхлэе? -Хамгийн анхны уран бүтээл маань Ж.Сэнгэдорж найруулагчийн кино байлаа. “Босуул” кинонд …

  • 11 September

    Хэвлэл мэдээллийн салбарын урлагийн их наадмын бүртгэл эхэллээ

    Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд анхлан зохион байгуулагдсан “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам” уламжлал ёсоороо 2015 оны 10-р сарын 16,17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Хэвлэл мэдээллийн салбарын нийт ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдгээрийн урлаг, уран сайхны мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх, түүгээр дамжуулан урлагийн яруу сайхныг уншигч, сонсогч, үзэгчдэд …

  • 11 September

    Олон улсын мастеруудын спортын анхдугаар наадмын нээлт боллоо

    Өнөөдөр ЭМСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн А зааланд өнөөдөр өглөө 10 цагаас Олон улсын мастеруудын спортын анхдугаар наадмын нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар, ОУМХ-ны Ерөнхийлөгч Кай Холм, МССХМ-ны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МССХМ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Ч.Бат, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Мавган нарын зочид төлөөлөгчид оролцлоо. Нээлтийн ажиллагааг МССХМ-ны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар нээж үг хэлсэн бол …

  • 11 September

    Халдварт бус өвчний талаар НҮБ-ын хамтарсан баг мэдээлэл өглөө

    Халдварт бус өвчин, тамхины хяналтын суурь конвенцийн чиглэлээр Монгол улсад Нэгдсэн Үндэсний Байгууллагуудын /НҮБ-ын/ хамтарсан баг өнгөрсөн өдрүүдэд ажиллаж тайлангаа Эрүүл мэнд спортын сайд болон яамны удирдлагуудад танилцууллаа. Одоогийн байдлаар халдварт бус өвчлөл нийгэм, эдийн засагт асар их сөрөг нөлөөг үзүүлсээр байгаа учраас Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Монгол улс дахь багтай халдварт бус өвчнөөс урдьчилан сэргийлэх, тархалтыг бууруулах чиглэлээр …

  • 11 September

    Hyundai Motors-ийн ажилтнууд дахин ажил хаялт хийнэ

    Цалин хөлсний хэлэлцээрт тохиролцолд хүрч чадаагүйн улмаас Hyundai Motors пүүсийн үйлдвэрчний эвлэл дахин ажил хаялт зарлахаар болжээ. Үйлдвэрчний эвлэл болон удирдлагууд цалингийн системд шинэчлэл хийх хэлэлцээрийг хүлээн зөвшөөрсөн ч, ажилчид 9-р сарын 14-ний өглөө ажил хаялт хийж магадгүй байгаа аж. Hyundai нь ажилласан жил дээр үндэслэсэн цалингийн системийг хэрэгжүүлэх шатандаа яваа пүүс юм. Бараг жил орчмын өмнө ажил хаялт зарлаж …

  • 11 September

    24 настай оюутан 84 настай жүжигчинтэй хуримлалаа

    9-р сарын 9-нд 84 настай жүжигчин Иван Краско, оюутан охин болох 24 настай Наталья Шевельтэй албан ёсоор хуримаа хийлээ. Жүжигчин Иваны хувьд түүний дөрөв дэхь гэрлэлт бол Натальягийн хувьд анхных нь юм. Тэд багш шавийн харилцаатай байсан бөгөөд ийнхүү хайр сэтгэлээрээ гэрлэсэн байна. Хоёр хос маань хуримаа нижгэр тэмдэглэсэн бөгөөд албан ёсоор хуримын ордонд гэрлэлтээ батлуулж найз нөхөд хамаатан саданаа …

  • 11 September

    Монголыг Оюутолгой биш “Оюунлиг” толгой “авч явна”

    Монголчууд улс боловсролын түвшингээр дэлхийд дээгүүрт давхидаг. Нэн ялангуяа хүн бүр суурь боловсрол эзэмшсэн гэж “цээжээ дэлддэг”. Гэвч 09 сарын 01-нд хичээлийн шинэ жил эхэлсэн өдөр гудамжинд самар зараад, гэр бүлээ тэжээлцэх гээд сууж байсан Зулаа охиноор жишээ татан бодоход ийм дүр зурагт бид хэдийнэ дасаж орхиж. “http://www.ugluu.mn/150740.html “ Сургуулийн насны хүүхэд багачууд хичээл сургуульдаа яарах биш, харин гудамжинд гуйлга гуйгаад, …

  • 11 September

    С.Батцэцэг Дэлхийн хошой аварга боллоо

    АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд болж байгаа ДАШТ-ний эмэгтэй чөлөөт бөхийн 55, 58, 63, 76 кг, эрэгтэй 65 кг-ын жингийн бөхчүүдийн барилдаан өчигдөр эхэлж үргэлжилж байна. Чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63кг-д дэлхийн аваргын алт, мөнгөн медальт, Лондонгийн олимпийн хүрэл медальт Соронзонболдын Батцэцэг нэгдүгээр тойрогт унгарын бөх Габриэлла Слейцийг 12:1, хоёрдугаар тойрогт туркийн Бусе Тосунийг 10:0, гуравдугаар тойрогт …

  • 11 September

    Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө барилдана

    АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд болж байгаа ДАШТ-ний эмэгтэй чөлөөт бөхийн 55, 58, 63, 76 кг, эрэгтэй 65 кг-ын жингийн бөхчүүдийн барилдаан өчигдөр эхэлж үргэлжилж байна. Эрэгтэй 65 кг-ын жинд 47 бөх өрсөлдсөнөөс Гавьяат тамирчин Г.Мандахнаран нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт камеруны бөх Бебето Еваныг 4:2, 5:5, гуравдугаар тойрогт вэнэсуэлийн бөх Вильфредо Фернандес 10:0, дөрөвдүгээр тойрогт узбекийн …

  • 11 September

    87 настай загварлаг эмээ олны байлдан дагуулсаар байна

    Дэлхийн хамгийн цоглог гэж хэлж болох эмээ 87 настай. Тэрээр олон нийтийн сүлжээнд 10-аад жил олны анхаарлыг татаж байгаа гэнэ. Тод загварлаг хувцас, тамхи, компьютер тоглоом гээд тэр залуучуудын хийдэг үйлдэл бүрийг хийдэг аж. 87 настай Хелен Ван Винкл АНУ-ын Теннесси мужид амьдардаг. Инстаграм хуудсандаа 1,5 сая дагагчтай энэ эмээ маш цоглог гэнэ. Харин залуус түүнийг хуучинсаг хувцасладаг гэж үздэг …

  • 11 September

    Тэсрэх бодис тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг түр зогсооно

    ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ТЭСЭЛГЭЭНИЙ АЖИЛ ХИЙХ, ИМПОРТЛОХ, ҮЙЛДВЭРЛЭХ, ХУДАЛДАХ, ТЭСЭЛГЭЭНИЙ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ТҮР ЗОГСООХ ТУХАЙ Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн намрын хурал 2015 оны 09 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдахтай холбогдуулан үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг төв, орон нутагт 2015 …