Yearly Archives: 2015

September, 2015

  • 10 September

    Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар: Шагнал бол шударга ёсны хэмжүүр байх ёстой

    Төрийн шагналын тухай хууль боловсруулах ажлын явцыг танилцуулаач? Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 15 дугаар захирамжаар Төрийн шагналын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж ажиллалаа. Энэ хугацаанд ажлын хэсэг 21 удаа уулзаж хуралдаж, нийгмийн дэд бүлгүүдийн төлөөллөөс санал авч, Иргэний танхимаар хэлэлцүүлж саналыг тусгаж ирсэн. Монгол Улсын Төрийн шагналын тухай хуулийн төсөл үндсэндээ бэлэн …

  • 10 September

    Зангиагүй уулзалт болло

    ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд Монголын Хүнсчдийн Холбооны Сүү үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийн гишүүн байгууллагуудтай “Зангиагүй уулзалт” зохион байгууллаа. Уулзалтад ХХААЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, мэргэжилтэн М.Нармандах, Монголын Хүнсчдийн Холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа, СҮҮ ХК, АПУ ХК, Витафит групп ХХК, Оргил хүнс ХХК, МИЛКО ХХК, Монсүү ХХК, ГУМ ХХК, Сүүн сондор ХХК-ийн удирдлагууд оролцож сүүний салбарын …

  • 10 September

    ОБЕГ төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллана

    Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах Үндэсний хөтөлбөр өнгөрсөн долоодугаар  сард батлагдсан билээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлахтай холбогдуулан ОБЕГ-аас хамтран ажилладаг төрийн бус байгууллагуудын саналыг авах, чанар, үр дүнтэй, харилцан уялдаатай байх зорилготой уулзалт зохион байгуулав. Уулзалтын эхэнд ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т. Бадрал олон жижиг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байсан  том асуудал ийнхүү Үндэсний хэмжээний хөтөлбөр болж батлагдсан …

  • 10 September

    Хоолны шингэцийг түргэсгэх энгийн аргууд

    1. Хоолыг халуун, бүлээн ундтай хослуул Мэргэжилтнүүд хоол идэхийн хажуугаар юм уухыг хориглодог. Тэдний хэлж байгаагаар энэ нь хоолны үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг юм байх. Мэдээж юм уухгүйгээр иднэ гэдэг хэцүү л дээ. Тиймээс хүмүүс үүнийг мөрдөх нь маш цөөхөн байдаг. Гэхдээ хоолны шингэцээ хэвийн байлгая гэвэл ядахдаа л халуун бүлээн зүйл уух ёстой юм байна. Халуун хоол идэж байгаад …

  • 10 September

    Улаанбаатар хотод дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулна

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/721 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 132 дугаар тогтоолоор концессын гэрээ байгуулах эрх авсан “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах” төслийн үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын …

  • 10 September

    Нийслэлд үйл ажиллагаа явуулах 25 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олголоо

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/719 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нэр бүхий 25 цэцэрлэгт боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх эрх олгов. Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан, цэцэрлэгийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, багшлах боловсон хүчний чадавхыг сайжруулан цэцэрлэгийг хүчин чадлаа бүрэн ашиглаж ажиллуулахыг үүсгэн байгуулагчдад  даалгалаа. Шинээр …

  • 10 September

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09:00 цагт: Монгол Улсын төлбөрийн картын эрсдэл, түүний удирдлага, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, онол практик солилцох зорилгоор “Төлбөрийн картын эрсдэлийн Олон улсын зөвлөгөөн-2015” Шангри-Ла зочид буудлын 1 давхарт зохион байгуулагдана. 09:00 цагт: Сонгинохайрхан уулын бэл дэх Хэлмэгдэгсдийн суварга хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөнө. Утас: 95883433 09:00 цагт: “I Love Mongolia” Аялалын баг Чингисийн талбайгаас Хэнтий аймгийн зүг хөдөлнө. Утас: …

  • 10 September

    Улаанбаатарт 16 хэм дулаан

    Малчид ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүхэн байна. 2015 оны есдүгээр сарын 10-ны 09 цагаас 21 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, зүүн, говийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун хойнос  секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 14-19 хэм …

  • 10 September

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Есдүгээр сарын 10-ны пүрэв гарагт дараах хэсгийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Хан-Уул дүүрэг 10:00-18:00 цагт: 11-р хороо Хан дөлгөөн ХХК, иргэн Батсайхан, Дарьхүү, Болд, Энхтуяа, Нацагдорж, Энх-Амгалан, Тамир, Шинэ-Идэр, Жавхлан, Эрдэнэцэцэг, Батдэлгэр, Баярхүү, Даваажаргал Саруултөгс, Батсуурь, Хүрэлбаатар, Цэцгээ, Жаргалсайхан, Бадамханд, Адьяабазар Ганжуур, Балжинням, Лувсандорж, Алтангэрэл, Чулуунбат, Төрбат, Сэргэлэн, …

  • 10 September

    Өнөөдөр шарагчин үхэр өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 10. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 26. Бархасвадь гараг. Үнэг одтой, 3 хөх мэнгэтэй, шарагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 6 цаг 31 минутад мандан, 19 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа …

  • 9 September

    Дуучин Риана, Крис Браунтай эргэн нийлэх болов уу

    Дуучин Рианна, Крис Браун хоёр эргэн нийлж магадгүй хэмээн тэдний найзууд нь ярьсан талаар хэвлэлийнхэн бичиж байна.  Тэд 2009 оны Grammy Awards-ын үеэр хоорондоо маргалдан, Рианнад гар хүрсэн гэх мэдээлэл цацагдсанаас хойш харилцаагаа тасалсан билээ. Гэсэн хэдий ч тэд одоог хүртэл бие биедээ татагдсан хэвээр байгаа ажээ. Эх сурвалжийн хэлж буйгаар “Крисийн найзууд түүнийг Рианнатай нийлүүлэхийн тулд тусалж байгаа. РиРи …

  • 9 September

    Маргааш Чингис хааны талбайд Ховдын олон ястнууд “чуулна”

    Уулс, үүлс, тарвасны өлгий болсон холын цуутай Ховд нутгийнхан энэ өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо “Ховд аймгийг сурталчилах өдрүүд”-ийг зохион байгуулах гэж байна. Маргааш нийслэлийн төв талбай болох Чингис хааны талбайд 10 цагаас аймаг сурталчилах өдрүүдийн нээлтийн үйл ажиллагаа болох аж. Нээлтийн үеэр олон угсаатны өлгий болсон Ховд аймгийн 16 сумын ардын авьяастнуудын урлагийн тоглолт болохын зэрэгцээ сум тус бүр гэр барих …

  • 9 September

    Сармистай архи цус цэвэрлэдэг

    Энэ жор нь 1971 онд Түвдийн хийдээс ЮНЕСКО-гийн соёлын өвд орсон юм байна. Энэ бэлдмэлийг хэрэглэснээр цус цэвэршиж, зүрх судасны өвчин болоод хорт хавдраас сэргийлэх тустай юм байна. Германы нэрт жүжигчин Johannes Heesters сармистай архийг өдөрт хоолны өмнө 1 хундагыг хэрэглэдэг, энэ нь миний урт наслах бас нэг үндэс юм даа, гэж зурагтаар ярьж байсныг би сонсож байсан юм байна. …

  • 9 September

    Л.Гансүхийн шүүх хурал хаана болох вэ?

    Л.Гансүхэд холбогдох хэргийн шүүх хуралдаан болох гэж буйтай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаагаас дараах тодруулгыг авлаа. Л.Гансүхэд холбогдох хэргийн шүүх хуралдааныг хаана явуулах талаар  Л.Гансүх болон түүний өмгөөлөгчөөс танайд хүсэлт гаргасан гэсэн. Хэрхэн хариу өгсөн бол ? Л.Гансүх, түүний өмгөөлөгч Ц.Баасандорж нар Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүх хуралдааныг нээлттэй явуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд …

  • 9 September

    Орон сууцны үнийн индекс өмнөх оноос 10,1 хувиар буурчээ

    2015 оны 08-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгаагаар ОСҮИ 08-р сард 11.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -6.05 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.08 хувиар буурчээ. Шинэ орон сууцны үнийн индекс 22.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.7 хувиар буурсан үзүүлэлт …