Yearly Archives: 2015

December, 2015

  • 16 December

    Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээлнэ

    Өнөөдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ банкнуудын нэг хувийн шимтгэлийн асуудлаар мэдээлэл хийх гэж байна. Эргэн сануулахад, банкнууд иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг явдлыг ШӨХТГ-аас хууль бус хэмээн үзэж шүүхээр хянан шийдүүлэхээр болсон билээ. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх нэг хувийн шимтгэл авах нь хууль бус гэсэн шийдвэр гарсан ч Дээд шүүхээс энэ хэргийг эргээд анхан …

  • 16 December

    Жолооч нарын анхааралд

    Замын хөдөлгөөний удирдлагын төв Германы “VITRONIC” үйлдвэрийн хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмжөөр замын хөдөлгөөний зөрчил бүртгэж байна. Энэ сарын 10-ний өдөр 15 цагт Яармаг орчмын замд хурдны хэмжилт хийв. Хэмжилтээр нийт 67 автомашин хурд хэтрүүлж дээд хурд 153 км цаг бүртгэгдсэн. Тиймээс хурд хэтрүүлсэн жолооч нар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу …

  • 16 December

    Сайдын “гаж” селфи иргэдийг бухимдуулав

    Зам тээврийн сайд М.Зоригт сүүлийн үед их нэрд гарч байгаа. Учир нь өөрийгөө селфитэх дуртай сайн селфичин. Ёстой л яаж хийдгийн харах уу гээд л тууж өгнө шүү дээ. Түүний шинэхэн селфи иргэдийг бухимдуулав. УИХ-ын гишүүн байгаагүй бол “Чамгүй порно од” байх нь гэсэн иргэдийн сэтгэгдэл булж байна. Ард иргэдийн амьдрал доройтож уур бухимдал хэрээс хэтэрч байхад төрийн индэрийн зарим …

  • 16 December

    Чингэлтэй дүүргийн 15-р хороонд хөршийн холбооны 70 гаруй бүлэг байгуулагдлаа

    “Хөршийн хяналт” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, засаг захиргааны анхан шатны нэгжид хөтөлбөрт заагдсан ажлуудыг үр дүнтэй зохион явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтэс, дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын тамгын газар хамтран Чингэлтэй дүүргийн 5,15 дугаар хороодыг Нийслэлийн хэмжээний жишиг хороо болгохоор сонгон авч, хөршийн …

  • 16 December

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09.00 цагт: Монгол улсын нийгмийн харилцааны тулгуур хуулиудын өөрчлөлт, шинэчлэлтийн талаар өргөн хэлэлцүүлэг өрнөж буй энэ үед Нутгийн удирдлагатай холбоотой асуудлуудыг хэлэлцэх талбар бий болгох, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, шийдлийг гаргах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрийн Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монголын нутгийн удирдлагын нийгэмлэгтэй хамтран “Нутгийн …

  • 16 December

    Улаанбаатарт 12 градус хүйтэн байна

    Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна. 2015 оны 12 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Нийт нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 15-20 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, …

  • 16 December

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 16. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 5. Буд гараг. Тооно одтой, 5 шар мэнгэтэй улаан бар өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 8 цаг 45 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа …

  • 15 December

    0-9 насны хүүхдүүдийн ихэнх нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ

    Нийслэлийн эмнэлгүүдийн амбулаторийн үзлэгт нийт 74165 хүн хамрагдсаны 5560 хүн буюу 7.5 хувь нь томуу, томуу төст өвчтэй  тохиолдол оношлогдсон  байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногийн дундаж үзүүлэлтээс 0.8 хувиар өсчээ. Хан-Уул дүүрэгт томуу томуу, төст өвчин хамгийн өндөр буюу амбулаторийн үзлэгийн 10.3 хувь, Баянгол дүүрэг 8.7 хувь, Чингэлтэй дүүрэг 8.1 хувь, Cонгинохайрхан дүүрэгт 8 хувийг тус тус эзэлж …

  • 15 December

    Монголчууд алтаа авч үлдэж чадлаа

    Монголчууд алтаа авч үлдэж чадлаа. Энэ бол “Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”-ээс санаачлан Монголын боксын холбоотой хамтран  анх удаа Улаанбаатарт зохион байгуулсан “Монгол туургатан боксын анхдугаар наадам” юм. Энэ сарын 12-14-нд Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулагдсан уг тэмцээний шилдгүүд өчигдөр тодорсон юм. Гурав хоногийн турш ширэн бээлийтнүүдийн дунд ширүүхэн өрсөлдөөн бий болгосон уг  тэмцээнд Монгол, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува Улсын шилдэг боксчид Олон улсын AIBA дүрмийн дагуу хүч үзсэн. Зөвхөн эрэгтэйчүүдийн ангилалд …

  • 15 December

    Эрдэнэт үйлдвэрийн түүхэн баримт бичгийг хүлээлгэн өглөө

    Ерөнхий захирал Ц.Даваацэрэнд  Эрдэнэтийн анхдагчдын эрх ашгийг хамгаалах хорооны тэргүүн Я.Ширэндэв өнгөрсөн лхагва гарагт Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтын түүхэн баримт бичгийг  хүлээлгэн өглөө. Энэхүү баримт бичиг нь 1964 оноос эхэлсэн Чехийн геологичдын хайгуулын ажлын тайлан  тооцооноос Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтанд орох үе  хүртэлх бүтээн байгуулалтын бүх  үйл явцыг  харуулсан  1040 гаруй гэрэл зураг,  3800-аад хуудас бичгийн эх сурвалж  бүхий  …

  • 15 December

    Д.Тэрбишдагва гишүүн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай танилцуулж байсан

    “С1” телевизээр 2015 оны арванхоёрдугаар сарын 14-нд гарсан “Цензургvй яриа” нэвтрvvлгийг зохиогч, сэтгvvлч Л.Мєнхбаясгалангийн албан ёсны зєвшєєрєлтэйгєєр бvрэн эхээр нь хvргэж байна. Л.Мєнхбаясгалан энэ удаагийн дугаартаа оролцогч “Тэнгри холдинг”-ийн захирал Х.Анхбаяртай ярилцахын тулд зургаан сарын турш уйгагvй хєєцєлдєж, эцэст нь БНСУ-д тухайн нэвтрvvлгийг бэлтгэжээ. Х.Анхбаяр нь Монголын аялал жуулчлалын салбартай 1990 онд “Жуулчин” ХК-ийн нэр дээр Гадаад хэлний дээд сургуульд суралцаж …

  • 15 December

    Баянзүрх авто вокзалыг Дүнжингарав худалдааны төв рүү нүүлгэн шилжүүлнэ

    Зам тээврийн Сайдын шуурхай хурлаар хэд хэдэн асуудал шийдвэрлэжээ. Мөн гарсан шийдвэртэй холбоотойгоор М.Зоригт сайд холбогдох газар, хэлтсийн дарга нар болон харьяа агентлагуудын удирдлагуудад үүрэг даалгавар өглөө. Үүнд: -Хятадын “Экзим” банкны зээлээр 100 хувь хот хоорондын зорчигч тээвэрт “хөрөнгө оруулалт” хийнэ. -Баянзүрх авто вокзалыг Дүнжингарав худалдааны төв рүү нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байна. -М.Зоригт сайд Архангай, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллаад …

  • 15 December

    “Голомт”-ын Баясгалан: Надад наад Монгол чинь хамаагүй

    Монголын хамгийн хүчирхэг  нэгдэл “Бодь”, “Голомт” задарч ах дүү мэт байсан Д.Баясгалан, Лу Болд, М.Зоригт тангараг тасран шүүхдэлцсэн нь бизнесийн ертөнцөд “чимээгүй” шуугиан дэгдэж байв. Тэд чухам юунаас болж муудалцав? Голомт банкинд юу болж өнгөрөв, одоо байдал ямархуу байгаа талаарх  судлаач Д.Ганхуяг ийн бичжээ. Тэрээр Голомтын хямрал Монголын эдийн засгийг бүхэлд нь самарсан гэж үзэж байгаа аж. Магадгүй энэ нийтлэл …

  • 15 December

    ”Эгшиглэнт Чимээ” хамтлагт 100 саяыг гардууллаа

    “Авьяаслаг Монголчууд” нэвтрүүлгийн анхны ялагч болсон “Эгшиглэнт Чимээ” хамтлагт 100 сая төгрөгийг гардуулан өгчээ. Тэдний шагналыг Монгол телевизийн үүсгэн байгуулагч, Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат гардуулан өгч, баяр хүргэсэн байна. Тэдэнд 100 сая төгрөгийг бүтнээр нь гардуулсан бөгөөд татварыг нь Монгол телевиз дааж буй юм байна