Yearly Archives: 2015

December, 2015

  • 15 December

    Дэд хурандаа Ц.Ганболдод хурандаа цол олголоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан “Цэргийн цол олгох журам”-ын дагуу ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваагийн тушаалаар нэр бүхий дэд хурандаа нарт хурандаа цол олгов. Тухайлбал, Батлан хамгаалах яамны харъяа Барилга захилагчийн албаны дарга, дэд хурандаа Ц.Ганболд, Зэвсэгт хүчний Хяналт, шалгалт, үнэлгээний газрын Зэвсэглэл,техникийн хяналтын хэлтсийн дарга-инженер, техникийн хяналтын ахлах офицер, дэд хурандаа Б.Балдан нарт хурандаа цол олголоо. Мөн ХХЕГ-ын Сэтгэл зүй, …

  • 15 December

    Мэнгэ юу өгүүлнэм ?

    Үе тэнгийн охид маань мэнгэний талаар өөр өөрсдийн дуулснаар ярилцаж байхыг сонслоо. Тэгвэл мэнгэ  юуг өгүүлдэг юм бол оо? Мэнгэ эхэлж бий болохдоо хүний нүдэнд үл үзэгдэм жижигхэн байдаг. Харин аажимдаа тодордог байна. Энэ нь ихэвчлэн 12-16 хүртэлх өсвөр насныхны өсөлт хөгжилттэй хамааралтай байдаг. Мэнгэ эхэлж ургахдаа хавтгай байдаг байна. Их хэмжээний нөсөө толбоны хувьд бүрмөсөн арилгах боломжгүй байдаг. Энэ нь …

  • 15 December

    Сайныг ерөөсөн сархад савнаасаа бусдыг дийлж байна

    Аж ахуйн нэгж, албан байгууллагууд хуучин оноо үдэж, шинэ оноо угтах баяраа тэмдэглэж, шилдгээ тодруулан шагнаж урамшуулдаг. Та ч бүтэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлж шагнуулж байгаа. Гэвч өмнөх онуудын тоон үзүүлэлт, бодит байдлуудаас харахад 12 дугаар сард хамт олноороо архидан согтуурах явдал өдрөөс өдөрт нэмэгдэж улам бүр эрсдэл дагуулсан байдаг. Тухайлбал, өнгөрсөн 2014 оны 12 дугаар сард Улаанбаатар хотын Замын цагдаагийн …

  • 15 December

    УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн шинэ имиж

    УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл шинэ имижтэй болжээ. Үсгээ задгай хаяж, нүүрэндээ энгэсэг түрхсэн зургуудаа цахим хуудаснаа оруулж өөрийн шинэ дүр төрхөө гайхуулаад авлаа. Үе үе содон содон үйлдэл хийж олны анхаарлыг татдаг эрхэм гишүүн энэ удаад  үнэхээр сонирхолтой мэдээлэл түгээжээ. Эгэл жирийн хатагтайн энэхүү өөрчлөлтийг “ eco beauty” салоны хамт олон хийжээ. Гишүүний шинэ имижийг эндээс үзнэ үү

  • 15 December

    Хууль зөрчсөн албан тушаалтнуудад сахилгын шийтгэл ногдуулжээ

    Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдлын мөрөөр Баян-Өлгий аймгийн Өлгий, Цэнгэл суманд албан томилолтоор ажиллаж, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт явууллаа. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч А.Күмисханыг холбогдох хууль тогтоомж зөрчиж, ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй байхад томилсон нь шалгалтаар тогтоогдсон тул тус аймгийн Засаг …

  • 15 December

    Шакирагийн гэр бүлийн сонирхолтой гэрэл зураг

    Оддын, тэр дундаа хөлбөмбөгийн ертөнц дэх олны сонирхолыг татсан гэр бүлүүдийн нэг бол Барселона багийн тоглогч Ж.Пикүэ болон Латин Америкийн Колумб улсаас гаралтай дуучин, бүжигчин Шакира нарын хамтын амьдрал юм. Хосуудын хувьд өдгөө Милан, Саша хэмээн хоёр хүүтэй. Пикүегийн гэр бүлийн нэгэн сонирхолтой гэрэл зургийг хүргэе. Тэд гэр бүлээрээ хулганы дүрд хувиржээ. эх сурвалж: sorgog.mn

  • 15 December

    Монгол Улс цаазаар авах ялыг халсан 105 дахь улс боллоо

    Монгол Улс цаазааар авах ялыг албан ёсоор халсан тухай НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссар ноён Заед Ра Ад Аль Хуссейн Женев хотноо 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр мэдэгдэл хийж, энэ нь хүний эрхийн төлөөх бүх нийтийн тэмцэлд сайшаалтай алхам боллоо хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Монгол Улс цаазаар авах ялыг халсан 105 дахь улс болсон бөгөөд сүүлийн 10 …

  • 15 December

    Гавьяат багшид тодорхойлсон сайддаа баярлалаа

    “Авьяаслаг монголчууд” шоунд тэргүүн байр эзэлсэн “Эгшиглэнт чимээ” хамтлаг болон багш С.Жамъянхорол нарыг өнөөдөр БСШУ-ны сайд Л.Гантөмөр хүлээн авч уулзжээ. Авьяаслаг сурагчдад “Шилдэг сурагч” батламж, гарын бэлэг гардуулсан байна. Энэ үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр “2012 онд анх намайг сайд болоход С.Жамъянхорол багш “Сонсголгүй хүүхэд гэж байдаггүй. Сонсгол нь хөгжөөгүй хүүхэд л байдаг. Түүнийг нь зассанаар хүүхдийн бусад чадварууд зэрэг хөгждөг” …

  • 15 December

    Хашаан доторх хураалттай модонд даруулж амиа алджээ

    Найман настай хүү хашаан доторх хураалттай модонд даруулж амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гаржээ. Тодруулбал Булган аймгийн Булган сумын Рашаант багийн “Зүүн түрүү”-ний 36 дугаар гудамжийн 1 тоотод Т /8 настай, эрэгтэй/ 2015.12.13-ны өдрийн 18:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг тус өдрийн 22:19 цагт хүлээн авч  аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг …

  • 15 December

    Бибер загвар өмсөгчидтэй цэнгэжээ

    Канадын дуучин Жастин Бибер Селена Гомест хайртайгаа илэрхийлж, үл таних үзэсгэлэнт бүсгүйг эрэлхийлж байх хооронд Их Британийн 30 настай загвар өмсөгч Лаура Картер дуучин залуугийн элдэв нялуурал, үүрэг хариуцлагагүй зугаа цэнгээний талаар ярьжээ. Бибер Их Британид тоглолт хийхдээ Лондон хотын хамгийн томоохон шөнийн цэнгээний газар зугаацсан аж. Тэнд Жастин 20 орчим бүсгүйг уургалсан гэнэ. Наргисны эцэст дуучин залуу найзуудынхаа хамтаар …

  • 15 December

    Засгийн газрын хуралдаан боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 14-нд болж, 30 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны талаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээлэл хийлээ.       “Хүний хөгжил” сангаас хүүхдэд мөнгө олгох журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, Хүний хөгжил сангийн 2016 оны Төсвийн тухай хууль, …

  • 15 December

    Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим арга хэмжээ авна

    2015-2016 онд 21 аймаг, нийслэлийн 145.2 мянган малчин өрхөд 56.2 сая мал өвөлжиж байна. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 85.7 хувьтай хангагдсан, Засгийн газрын 2015 оны 292 дугаар тогтоолоор аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 29.454 тонн өвс бэлтгэхээс 23.044 тонн буюу 78.2 хувийг, 11.115 тонн тэжээл бэлтгэхээс 3.345 тонн буюу 30.1 хувийг тус тус бэлтгэсэн мэдээтэй байна. Гэвч 12 …

  • 15 December

    Оддын турах арга

    Хэрэв 7 хоногийн дотор яаралтай турах хэрэг гарвал хоолны энэ дэглэмийг барьж болох юм. Тэгснээр хүн өдөрт авах ёстой амин дэмээ авахын зэрэгцээ 7 хоногт хамгийн доод тал нь 5 кг турдаг байна. 1-р өдөр Зөвхөн шөл ба жимс иднэ. Шөлийг ингэж бэлтгэнэ. 3 ширхэг сонгино, 3 лууван, байцаа, 2 ширхэг амтат ногоон чинжүүг усанд хийж давс нэмээд дунд зэргийн …

  • 15 December

    “Мах хөтөлбөр”-ийг баталлаа

    100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Мах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд зориулан  олгож, зээлийн эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа болон Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа. Энэ жил Монгол Улсын хэмжээнд дотооддоо 10 сая толгой мал хүнсэнд хэрэглэж, 5.6 сая толгой мал буюу 128.5 мянган тонн мах экспортод гаргах боломжтой байна. Гэвч гадаад хорио цээрийн …

  • 15 December

    Хурдны авто зам барихад шаардагдах газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа

    Улаанбаатар хот-Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал чиглэлийн хурдны зам барихад шаардагдах газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, талбайн хэмжээ, хилийн заагийн солбицлыг баталлаа. Улсын тусгай хэрэгцээний газарт газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Нийслэлийн болон Төв аймгийн Засаг дарга нарт даалгалаа. Монгол Улс Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ …