Yearly Archives: 2015

December, 2015

  • 16 December

    ЦЕГ-аас цахим гэмт хэргийн талаар сэрэмжлүүлж байна

    Даяаршлын эрин зуунд онлайн ертөнц хөгжихийн хэрээр дэлхийн өнцөг булан бүрийн иргэд хоорондоо чөлөөтэй харилцах, танилцах, худалдаа арилжаа хийх нь энгийн үзэгдэл болж байгаа билээ. Гэвч сайн зүйлийн хажуугаар саар үр дагавар байдгийн жишгээр манай улсын иргэд, аж ахуйн нэгжүүд залилангийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдлууд нэмэгдэх хандлагатай байгаа нь сэтгэл түгшээсэн асуудлуудын нэг болж байна. Жишээ нь, мэргэшсэн цахим …

  • 16 December

    УИХ-д шаардлага хүргүүллээ

    Улаанбаатар 2015 оны 12-р сарын 15 Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд баяртай, Монгол Улсын хувьд гутамшигтай Оюутолгойн далд уурхайн санхүүжилтын гэрээнд гадаадын банк, санхүүгийн байгууллагууд болон шийдлийн гэх Засгийн газар 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатарт гарын үсэг зурж эцэслэхээр завдаж байна. Тархи угаахаас дарамтлан шахах, айлган сүрдүүлэхээс урхидан авилгадах хүртэл бүхий л арга залийг хэрэглэн байгуулсан 2009 оны …

  • 16 December

    Н.Энхбаяр МАН-МАХН-ын дарга болох санал тавьжээ

    МАН болоод МАХН нэгдэх тухай асуудал сүүлийн үед нилээдгүй яригдах болсон. Тэд энэ талаарх уулзалтаа Сөүл ресторан зэрэг газруудад ойр, ойрхон хийх болсон гэсэн мэдээлэл бий. Өнгөрсөн бямба гаригт болсон МАН-ын Бага хурлаар хоёр нам нэгдэх тухай асуудал яригдсан байна. Учир нь тус намын дарга М.Энхболд мэдээлэл хийх үеэрээ “Хоёр нам нэгдэхийг Н.Энхбаяр бид хоёр шийдэхгүй” гэж ширүүхэн мэдэгдэл хийсэн. Түүнийн …

  • 16 December

    Н.Анугийн авьяасыг онцолжээ

     “Дэлхийн мисс-2015” тэмцээн БНХАУ-ын Хайнан арал дахь Санъя хотноо үргэлжилж байна. Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй мисс Н.Ану 130 орны оролцогчоос шалгарч, авьяасаа үзүүлжээ. Тэрбээр энэ талаар “Talent show-ны нээлтэд 130 орноос сонгогдон бүжиглэсэндээ туйлын их баяртай байна. Үндэсний минь өв соёл дэлхийд гайхагдлаа. Би бүжгийн хувцсаа төрийн далбааны өнгийг бэлгэдэн урлуулсан байгааг та бүхэн анзаарсан байх. Энэ хувцсыг “Торго” …

  • 16 December

    Европын шилдэг сонин Улаанбаатарын аялал жуулчлалыг онцлов

    Европын 2012 оны шилдэг сонин, 2013 оны Европын долоо хоног тутмын шилдэг сонин ХБНГУ-ын Welt am Sonntag 2015 оны 12 дугаар сарын тусгай дугаараа Улаанбаатар хотын аялал жуулчлал сэдвээр бэлтгэн гаргалаа. 8 нүүр бүхий уг тусгай дугаар 1,1 сая уншигчидтай бөгөөд сонины цахим хуудас Welt.de-г сард 45,7 сая хүн уншдаг аж. Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй соёл, урлагийн арга хэмжээ, хот …

  • 16 December

    УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн шинэ имиж

    УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл шинэ имижтэй болжээ. Үсгээ задгай хаяж, нүүрэндээ энгэсэг түрхсэн зургуудаа цахим хуудаснаа оруулж өөрийн шинэ дүр төрхөө гайхуулаад авлаа. Үе үе содон содон үйлдэл хийж олны анхаарлыг татдаг эрхэм гишүүн энэ удаад  үнэхээр сонирхолтой мэдээлэл түгээжээ. Эгэл жирийн хатагтайн энэхүү өөрчлөлтийг “ eco beauty” салоны хамт олон хийжээ. үргэлжлэлийг энд дарж уншина уу.http://inder.mn/?p=587

  • 16 December

    Та энэ бүсгүйчүүдийг таньж байна уу

    УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, МҮОНРТ-ын ерөнхий захирал Ц.Оюундарь нарын залуу насны дэгжин стильтэй зураг цахим сүлжээнд олны хараанд өртөж эхэлсэн байна. Ц.Оюунгэрэл гишүүн гуя хүрсэн урт үсээ  хоёр салаа сүлжиж, урт ногоон даашинзаар гангарсан иймэрхүү охин явжээ. Харин Ц.Оюундарь богино шорт, цагаан цамц, богино үстэй тухайн үедээ л зоригтой, стильтэй хувцасладаг цоглог охин явсан байна шүү. Нүдний шил бас тэдний чухал гангараа. 

  • 16 December

    Дуучин Хишигдалай юугаа нуусангүй вэ

    Дуучин Хишигдалай сүүлийн үеийн эрэлттэй яваа дуучидын нэг билээ. Сэргэлэн уянгалаг хоолойгоороо фенүүдээ байлдан дагуулдаг тун ч авъяастай нэгэн. Хөхөө гаргасан клипээрээ багагүй шуугиан тарьсан сайхан бүсгүй сүүлийн үед арай л задгай хувцаслах болж фенүүдээсээ зэмлэл хүртээд байгаа гэнэ. Саяхан болсон нэгэн арга хэмжээнд  УИХ-ын гишүүд Зам тээврийн сайдыг уяраасан гэнэ. Ганц бие бүсгүй сайдыг чамгүй татсан бололтой.

  • 16 December

    Налайхын их уурхайн 100 жилийн ой тохиож байна

    Налайхын уурхай үүссэний 100 жилийн ойг 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Оросын эрдэмтэн Майский 1915 онд оросын инженер техникийн ажилтнуудын удирдлагаар 100-гаад ажиллагсадтай уурхайг Налайхад ашиглалтад өгсөн тухай тэмдэглэн үлдээжээ. Энэхүү түүхэн тэмдэглэлээс Налайхын уурхайн үүссэн 100 жилийн ой өдгөө 2015 онд болох юм гэдгийг хэлэлцэн Монгол улсын Шинжлэх ухааны академи, Түүхийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний …

  • 16 December

    О.Ариунзул ахиад маамаална

    Дуучин Б.Амархүү, Азийн топ модель О.Ариунзул нарыг аргагүй сайхан тохирсон хосууд хэмээн үнэлэх хүн олон байдаг. Нөхрийнхөө төрсөн өдрөөр буюу өнгөрсөн 7 дугаар сарын нэгэнд  модель бүсгүй маань хүү төрүүлж, дуучин залууг магнайг нь хагартал баярлуулсан. Гэхдээ О.Ариунзулын нөхрөө баярлуулах энэхүү “үүрэг” дуусаагүй бололтой. Учир нь Б.Амархүү өөрөө айлын ганц болоод ч тэр үү, хамгийн багадаа л гурван хүүхэдтэй болохыг …

  • 16 December

    Дэвтэртээ таван хошуутай дэлхийн аварга хүү

    Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит нэгдүгээр дунд сургуулийн хичээлийн нэгдүгээр байрыг зорилоо. Тэнд та бүхний сайн таних, эсхүл үл таних нэгэн хөвгүүн сурдаг. Ашиглалтад ороод удаагүй гэмээр бага сургуульд энд тэндгүй хүүхдүүд шуугилдан гүйж, эцэг эхчүүд хүүхдээ авахаар үүдэнд хүлээж суух. Бага ангийн нийгмийн ажилтантай уулзан хэрэг, зоригоо хэлэн түүний хамтаар гурван давхарт гарлаа. Хүүхдэд зориулсан намхан, түшлэгтэй шатаар явах юм. …

  • 16 December

    Харгис хэрцгийгээр бусдын амийг хөнөөсөн этгээдэд 16 жилийн хорих ял оноожээ

    Олон нийтийн телевиз, сайтуудаар болон “Өдрийн  сонин”-д “Сэлэнгэ аймгийн Сайхан суманд онц ноцтой хүн амины хэрэг гарсан буюу хоолойг хэрчиж, толгойг нь салгасан гэмт хэрэг гарсан” гэх мэдээлэл гарсан. 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн нутаг Хогийн хонхор /хог асгадаг цэгт/ гэх газар хоолойгоо хэрчүүлсэн байдалтай нас барсан хүний цогцос олдсон үйлдэлд, 2015 …

  • 16 December

    Гар аргаар алт олборлож буй иргэдээс үйлдэх гэмт хэрэг ихсэх хандлагтай болжээ

    Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Гацуурт” гэх газарт гар аргаар алт олборлож буй иргэдийн үйлдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг судлахад  нийт 22 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл 14 байснаас 4 нь гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн ба дээрх гомдол мэдээллийн  ихэнх …

  • 16 December

    Нийтийн тээвэрт шинэчлэл биш ухралт авч иржээ хотын дарга аа!!!

    Нийслэлчүүд энэ өвөл нэлээд зутрах бололтой. Нийтийн тээврийн шинэчилэл намаржингаа иргэдийг будилуулж, бухимдуулсан гэдгийг хэн хүнгүй мэдэж буй. Гэтэл өдгөө өвлийн дэн хүйтэн айлчлан ирж байхад иргэд хөл дүүжлэх унаагүй болж орхих нь энэ. Өнгөрөгч сарын сүүлээс эхлэн нийтийн тээврийн компаниуд шатахууны мөнгөгүй болсон эх сурвалж мэдээлж байсан юм. Тэгвэл өөнөөдрийн байдлаар нийт чиглэлд үйлчилдэг автобусны 20 хувь нь явахгүй …

  • 16 December

    Айлчлалтай холбогдуулан зарим замыг хааж байна

    Бүгд Найрмадах Солонгос Улсын Ерөнхий сайд Хван Гё Ан 2015 оны 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Цагдаагийн байгууллагаас эдгээр өдрүүдэд зочид, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Айлчлалын үеэр хотын төв зам болон бусад замуудад тээврийн хэрэгслийн болон явган зорчигчдын хөдөлгөөний хязгаарлалтыг тодорхой …